| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0009/З |
| Дугаар | 128/ШШ2025/0176 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2025/0176
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчил хянан шийдвэрлэх
ажиллагааг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн би, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ын дүгнэлттэй, Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.*******д холбогдох зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.******* шүүхэд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн******* прокурорын дүгнэлтдээ: ...эрх бүхий албан тушаалтнаас ******* ХХК-ийг байгууллагын тамга, тэмдгийг хадгалах журам зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгож шийдвэрлэхдээ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульд заасан байхад Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.******* нь холбогдогч ******* ХХК-ийг ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Д.*******гийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив. гэжээ.
Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.******* миний бие ******* ХХК-н Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлд заасан Тамга, тэмдэг үйлдвэрлэх, хэрэглэх, хадгалах журам зөрчсөн гэх гомдлыг хялбаршуулсан журмаар шалган 2024 оны 12 сарын 13-ны өдөр гаргасан 2686 тоот хяналтын прокурор хууль цаазын дэд зөвлөх Б.*******ын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2686 дугаар дүгнэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.*******д холбогдуулан ... эрх бүхий албан тушаалтнаас ******* ХХК-ийг байгууллагын тамга, тэмдгийг хадгалах журам зөрчсөн гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгож шийдвэрлэхдээ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульд заасан байхад Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.******* нь холбогдогч ******* ХХК-ийг ******* дугаартай шийтгэлийн хуудсаар 250 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 250,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Д.*******гийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-аар прокурорын дүгнэлт бичсэн байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заажээ.
Иймд Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.******* нь 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2686 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр ирүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж заасан.
Энэхүү шүүгчийн захирамж нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, прокурорт хянуулж, уг зөрчлийг дахин хянан шалгаж шийдвэрлэхэд саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч Д.******* нь Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.*******ын 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2686 дугаар прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу энэхүү захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН