Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1111

 

 

 

 

         2023         11          16                                              2023/ДШМ/1111

 

Э.Тт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ш.Бат-эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Н.Нямдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Тийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Тт холбогдох 2208000001477 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.      

Тавнан овгийн Э.Т, 2000 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Юни сот” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Да хүрээ дугаар гудамжны Грийн апартмент 39б байрны 5-48 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:УЗ00301331/;  

Э.Т нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк цахим хуудаст “Үл хөдлөх хөрөнгө зуучлалын маркетинг” гэх хуурамч хаяг нээж, “бага хэмжээний урьдчилгаа төлбөртэй зээлийн нөхцөлөөр хашаа байшин хайж байгаа хүмүүс коммент хэсэгт ок гэж бичнэ үү” гэсэн зар оруулж, зарын дагуу холбогдсон иргэдийг “зээлийн нөхцөл гарах боломжтой, хашаа байшин бүтэж байна, ажлын хөлс болон урьдчилгаа мөнгө шилжүүл” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн дансаар:

1. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Парк” зочид буудал иргэн Б.Бгаас 2022 оны 06 сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг, мөн 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо хилчин 18 дугаар гудамж 44-4 тоотод оршин суух иргэн Б.Эаас 2022 оны 06 дугааар сарын 22-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд 20.150.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

3. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 84-196 тоот иргэн Н.Таас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

4. 2022 оны 07 дугаар сарын 02, 19, 20-ны өдрүүдэд иргэн П.Оаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мөнх таур" гэх газарт байхдаа шилжүүлсэн нийт 15.150.000 төгрөгийг,

5. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн С.Гээс Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг,

 6. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдийн хооронд иргэн С.Наас Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, алтан овоо 26-23а тоотод байхдаа шилжүүлсэн нийт 6.300.000 төгрөгийг,

7. 2022 оны 07 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд иргэн П.Оэс Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Баян туруу 60-1 тоотод байхдаа шилжүүлсэн нийт 5.150.000 төгрөгийг,

8. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрүүдэд иргэн О.Тээс Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн нийт 6.150.000 төгрөгийг,

 9. 2022 оны 08 дугаар сарын 04, 08 дугаар сарын 18-ны өдрүүдэд иргэн Г.Аийн Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн нийт 5.300.000 төгрөгийг,

10. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн М.Гоос Өмнөговь аймгийн Цогтцэцийн суманд байхдаа шилжүүлсэн 5.800.000 төгрөгийг,

 11. 2022 оны 08 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд иргэн Ч.Наас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 3-84 дүгээр Гармын 35-34 тоотод байхдаа шилжүүлсэн нийт 5.150.000 төгрөгийг,

12. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 17-ны өдрүүдийн хооронд иргэн Ч.Наас Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ТЭЦ 7-4 тоотод байхдаа шилжүүлсэн нийт 29.175.000 төгрөгийг,

13. 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд иргэн О.Хоос Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны хөтөл орчимд байхдаа шилжүүлсэн 11.300.000 төгрөгийг,

14. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрүүдэд иргэн Ц.Эаас Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо ногоочны 5-8 тоотод байхдаа шилжүүлсэн нийт 890.000 төгрөгийг тус тус авч, бусдад их хэмжээний буюу нийт 127.015.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Э.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Тавнан овогт Э.Тийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Тт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тн цагдан хоригдсон 150 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тээс нийт 119.065.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Бд 5.050.000 төгрөг, хохирогч Н.Тд 4.500.000 төгрөг, хохирогч С.Гт 1.000.000 төгрөг, хохирогч П.Од 3.150.000 төгрөг, хохирогч Б.Эт 20.150.000 төгрөг, С.Над 6.300.000 төгрөг,О.Тд 6.150.000 төгрөг, Г.Ад 5.300.000 төгрөг, Г.Гонгорт 5.800.000 төгрөг Ч.Нд 5.150.000 төгрөг, Ч.Нд 29.175.000 төгрөг, О.Ход 11.300.000 төгрөг, Ц.Эт 890.000 төгрөг, П.Од 15.150.000 төгрөгийг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие гэм буруутай үйлдэл дээрээ ямар нэгэн байдлаар маргахгүй. Үйлдсэн гэмт үйлдэл, учруулсан хохирол, хор уршигт гэмшиж хохирогч бүрийн хохирлын тодорхой хувийг гэмт хэрэг үйлдсэн гэдгээ мэдсэн даруй өөрийн санхүүгийн байдлын хувьд төлөх боломжтой дүнгээрээ төлж эхэлсэн. Мөн уг гэмт хэрэг нь хохирогч нартай хамтран ажиллах субъект, санхүүгийн байдлаа буруу тооцоолсны үндсэн дээр тохиолдлын шинжтэй үйлдэгдсэн гэмт хэрэг юм. Би хохирогч нарын хохирлын тодорхой хувийг өөрийн санхүүгийн байдлын хувьд төлж чадах хэмжээгээрээ төлөөд эхэлсэн. Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаагийн гэмт хэрэг, хохирол төлбөр төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэх мэт хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг минь харгалзан үзэж оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял шийтгэлийг минь багасгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 Шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Н.Нямдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Тийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс 2 үйлдэлд холбогдуулж шалгасан. Тус хэлтсийн цагдаагийн ахмад Баттогтох гэх хүнтэй би өглөө уулзсан. Өөр хэрэгт яллагдагчаар татах саналаа прокурорт шилжүүлсэн гэх тайлбарыг өгсөн. Яллагдагчаар татсан тогтоол нь одоогоор гараагүй байгаа. Өмгөөлөгч миний бие мөрдөгчтэй хоёр, гурван удаа уулзсан. Мөрдөгчийн зүгээс хорих анги дээр очиж шүүгдэгч Э.Тээс мэдүүлэг авсан байдаг. Энэ байдлаас харахад шүүгдэгч Э.Тийн үйлдэл нэмэгдсэн байна. Эдгээр үйлдэлтэй нь холбогдуулаад хэргийг нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Шүүгдэгч Э.Тт анхан шатны шүүхээс 5 жил 1 сарын хугацаааар хорих ял оногдуулсан байгаа. Дээрх үйлдлийг нэгтгэж шийдвэрлэхгүй бол эрх зүйн байдал нь дордох гээд байна. Нотлох баримтаар яллагдагчаар татсан тогтоолыг гаргаж өгөх гэсэн боловч мөрдөгч нь хэргийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэсэн. Шүүгдэгч Э.Тийн гаргасан давж заалдах гомдолд нэмээд дурдахад Э.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 23 настай, тодорхой бизнес эрхэлдэг, учруулсан хохирлоо өөрийн боломжоороо тодорхой хэмжээгээр төлж барагдуулсан. Цаашид үлдсэн хохирлоо төлөхөө илэрхийлсэн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаг анхан шатны шүүхээс оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь хүнд байх тул тодорхой хэмжээгээр бууруулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар ялын санкцийн хэмжээ 2-оос 8 жил байгаа. Иймд ялыг багасгаж өгнө үү. ... гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд  гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.Т нь анхан шатны шүүх хуралдааныг хохирол төлнө, эсхүл өмгөөлөгч авна гэх шалтгаанаар удаа дараа хойшлуулж байсан. Энэ хугацаанд хохирол төлсөн ч зүйл байхгүй, шүүх хурлыг санаатай хойшлуулсан байдаг. Мөн хохирогч нарт нөлөөлсөн учраас хорьсон нөхцөл байдал байгаа. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх хуралдаанд тодорхой хэлсэн. Эрхэлсэн тодорхой ажилтай гэх боловч ажилладаг гэх компани нь үйл ажиллагаа явуулдаг эсэх нь тодорхойгүй байдаг. Хохирол төлбөрийг өнөөдрийг хүртэл огт төлөөгүй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Тт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бүхэлд нь харгалзан үзэж 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцсэн. Прокуророос шүүх хуралдааны хэлэлцүүлэгт 6 жилийн хорих ялын санал гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шүүгдэгч Э.Тийн гаргасан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Э.Т нь үргэлжилсэн үйлдлээр цахим хэрэгсэл ашиглан фэйсбүүк цахим хуудаст “Үл хөдлөх хөрөнгө зуучлалын маркетинг” гэх хуурамч хаяг нээж, “бага хэмжээний урьдчилгаа төлбөртэй зээлийн нөхцөлөөр хашаа байшин хайж байгаа хүмүүс коммент хэсэгт ок гэж бичнэ үү” гэсэн зар оруулж, зарын дагуу холбогдсон иргэдийг “зээлийн нөхцөл гарах боломжтой, хашаа байшин бүтэж байна, ажлын хөлс болон урьдчилгаа мөнгө шилжүүл” гэх мэтээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж өөрийн дансаар:

1. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Парк” зочид буудал иргэн Б.Бгаас 2022 оны 06 сарын 10-ны өдөр 5.000.000 төгрөг, мөн 2022 оны 08 дугаар сарын 09-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт 7.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

2. Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо хилчин 18 дугаар гудамж 44-4 тоотод оршин суух иргэн Б.Эаас 2022 оны 06 дугааар сарын 22-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрүүдэд 20.150.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

3. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр 84-196 тоот иргэн Н.Таас 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 01-ний өдрүүдэд 5.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

4. 2022 оны 07 дугаар сарын 02, 19, 20-ны өдрүүдэд иргэн П.Оаас Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Мөнх таур" гэх газарт байхдаа шилжүүлсэн нийт 15.150.000 төгрөгийг,

5. 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн С.Гээс Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн 4.000.000 төгрөгийг,

 6. 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдрөөс 16-ны өдрүүдийн хооронд иргэн С.Наас Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо, алтан овоо 26-23а тоотод байхдаа шилжүүлсэн нийт 6.300.000 төгрөгийг,

7. 2022 оны 07 дугаар сарын 21-нээс 22-ны өдрүүдэд иргэн П.Оэс Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр Баян туруу 60-1 тоотод байхдаа шилжүүлсэн нийт 5.150.000 төгрөгийг,

8. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 26-ны өдрүүдэд иргэн О.Тээс Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн нийт 6.150.000 төгрөгийг,

 9. 2022 оны 08 дугаар сарын 04, 08 дугаар сарын 18-ны өдрүүдэд иргэн Г.Аийн Дорнод аймгийн Хэрлэн сумын нутаг дэвсгэрт байхдаа шилжүүлсэн нийт 5.300.000 төгрөгийг,

10. 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдөр иргэн М.Гоос Өмнөговь аймгийн Цогтцэцийн суманд байхдаа шилжүүлсэн 5.800.000 төгрөгийг,

 11. 2022 оны 08 дугаар сарын 11-нээс 12-ны өдрүүдэд иргэн Ч.Наас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 3-84 дүгээр Гармын 35-34 тоотод байхдаа шилжүүлсэн нийт 5.150.000 төгрөгийг,

12. 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 17-ны өдрүүдийн хооронд иргэн Ч.Наас Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ТЭЦ 7-4 тоотод байхдаа шилжүүлсэн нийт 29.175.000 төгрөгийг,

13. 2022 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 15-ны өдрүүдэд иргэн О.Хоос Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны хөтөл орчимд байхдаа шилжүүлсэн 11.300.000 төгрөгийг,

14. 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 27-ны өдрүүдэд иргэн Ц.Эаас Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо ногоочны 5-8 тоотод байхдаа шилжүүлсэн нийт 890.000 төгрөгийг тус тус авч, бусдад их хэмжээний буюу нийт 127.015.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хаан банкны дансны хуулгууд /1хх 10-11, 171-172, 209, 2хх 86-87, 122, 213, 3хх 2, 140-141, 4хх 248/, Голомт банкны дансны хуулгууд /1хх 238-239, 2хх 157, 3хх 49/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулгууд /2хх 24/, “Юни Сот” ХХК-ийн тодорхойлолт /1хх 50/, цахим зурвасууд /1хх 52-56, 2хх 25-37, 158-164, 240-250/, цахим зурваст үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 75-79, 80-84, 131-137/, үл хөдлөх эд хөрөнгийн гэрээнүүд /2хх 59-60, 120-121, 3хх 55-56/, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 145-152/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /3хх 184/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогч П.Оюун-Эрдэнийн /1хх 7, 39, 3хх 229/, хохирогч Ү.Насандуламын /1хх 166, 168, 3хх 235/, хохирогч Н.Ты /1хх 198, 200/, хохирогч Б.Эын /1хх 235, 3хх 238/, хохирогч С.Нын /2хх 18-20/, хохирогч Ү.Нямдуламын /2хх 69, 4хх 1/, хохирогч О.Хын /2хх 117, 3хх 243/, хохирогч Ц.Эын /2хх 150-151, 4хх 7/, хохирогч Б.Бгийн /2хх 187, 3хх 232, 4хх 144-145/, хохирогч М.Гын /2хх 219, 3хх 246/, хохирогч О.Тгийн /3хх 8-9, 4хх 4/, хохирогч С.Гийн /3хх 41-42/, хохирогч Г.Аийн /3хх 134-136/, хохирогч П.Оын /4хх 197-199, 202-203/ хэрхэн, яаж залилуулсан болон учирсан хохирлын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,

яллагдагчаар Э.Тийн “...Надад ямар нэгэн хүсэлт байхгүй, өмнө нь өгсөн яллагдагчийн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй. Өгсөн мэдүүлгүүд үнэн зөв. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохирогч нарын хохирлыг барагдуулаагүй, хохирлыг барагдуулахаа илэрхийлж байна. Би өр, авлагатай хүмүүсээ хүлээгээд байгаа, мөнгөө аваад шууд хохирлыг барагдуулна. ...” /1хх 31-32, 187-189, 226-227, 2хх 3-4, 46, 100, 144, 170, 194, 229, 3хх 18-19, 84-85, 170, 4хх 101-103, 176-177, 220-222, 5хх 29-30/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Тийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, их хэмжээний хохирол учруулж залилан авсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Э.Т давж заалдах гомдолдоо “...Урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, анх удаагийн гэмт хэрэг, хохирол төлбөр төлсөн, төлөхөө илэрхийлсэн гэх мэт хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг минь харгалзан оногдуулсан 5 жил 1 сарын хорих ял шийтгэлийг минь багасгаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэж хуульчилжээ.

Хэдийгээр шүүгдэгч Э.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, бусдад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч хэрхэн, яаж нөхөн төлөх нь тодорхойгүй байх тул анхан шатны шүүхээс түүнд 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Э.Тийн өмгөөлөгч Н.Нямдорж тус шүүх хуралдаанд “...Өөр хэрэгт яллагдагчаар татах саналаа прокурорт шилжүүлсэн гэх тайлбарыг өгсөн. Энэ байдлаас харахад шүүгдэгч Э.Тийн үйлдэл нэмэгдсэн байна. Дээрх үйлдлийг нэгтгэж шийдвэрлэхгүй бол эрх зүйн байдал нь дордох гээд байна. Нотлох баримтаар яллагдагчаар татсан тогтоолыг гаргаж өгөх гэсэн боловч мөрдөгч нь хэргийг яллагдагчаар татах саналтайгаар прокурорт шилжүүлсэн гэсэн. ...” гэх тайлбараас дүгнэхэд шүүгдэгч Э.Тийг өөр гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан тогтоол хавтаст хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй гэж үзэв.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Тийн “...оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Э.Т 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 55 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 2023/ШЦТ/1133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Тийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл нийт 55 /тавин тав/ хоног хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                  ШҮҮГЧ                                                              Б.АРИУНХИШИГ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ