Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/03179

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 197/ШШ2025/03179

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч Ө аймаг, Х сум, 0 дүгээр хороо, Н оршин суух Ө овогт Идэрцогийн Ө нэхэмжлэлтэй 

 

Хариуцагч С дүүрэг, 0 дүгээр хороо, Ч гудамж-00, ******* төвийн байранд байрлах О ХХК-д холбогдох 

 

Нэхэмжлэлийн шаардлага: 5.055.555 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн аваад

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Пүрэвдолгор

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, Б.Энхмаа

Хариуцагчийн өмгөөлөгч З.Сүхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдснийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ Нэхэмжлэгч О ХХК-аас 05,06 дугаар сарын илүү цагийн хөлс 5.055.555 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ОХХК-тай Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажил үүргээ гүйцэтгэж байгаад Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой нэхэмжлэгчийн ажил үүргийн цагийн хуваарьт өөрчлөлт орж 14 хоног корпус дээр ажиллахаар болж өдөрт 12 цагаар ажиллаж байгаа буюу өдөрт дунджаар 4 цаг илүү ажиллаж байгаа тул илүү цагийн хөлсийг шаардсан. 2024 оны 05 дугаар сард 192 цаг, 2024 оны 06 дугаар сард 192 цаг ажилласан. 2024 оны 05 дугаар сарын 1 цагийн хөлс 34.420.63 төгрөг, 06 дугаар сарын 1 цагийн хөлс 25.764.28 төгрөг нийт 5.055.555 төгрөг болж байна. Хариуцагчийн хэлснээр 1 хувийн нэмэгдэл аваагүй цалин бусад урамшуулалыг авсан. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Зөвхөн 2024 оны 05,06 дугаар сарын илүү цагийн нэмэгдэл нэхэмжилж байгаа тул цалингаа авсан сүүлийн өдрөөс хойш зохих байгууллага, шүүхэд хандсан тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. 2023 оны нэхэмжлэл тэр ондоо дууссан энэ нэхэмжлэлтэй хамааралгүй гэж тодорхойлов.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиун, Б.Энхмаа нар Шүүхэд өгсөн тайлбараа дэмжинэ. Цалин хөлсний мэдээлэл дээр ажилласан нийт цагийг оруулаад илүү цагийг тооцоод 2.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн. Нэхэмжлэгч 05 дугаар сард нийт 192 цаг ажилласан. Үүнээс 168-192 цаг хүртэл илүү цаг дээр ажилласан хоногуудын 1 цагийг илүү цаг гэж бодохоор 40 цаг илүү ажилласан гэж тооцоод хөлсийг өгсөн. Энэ дунд нийтээр амрах баярын өдөр таарсныг 12 цаг гээд нэмэгдэл хөлс олгосон. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн нэмэгдэл, шөнийн цагаар ажилласныг 24 цагаар тооцоод шөнийн цагийн нэмэгдэл мөн уртын ээлжийн нэмэгдэл тусдаа бодогдоод нийт цалин хөлсийг олгосон. Манайх 168 цагаар тооцоод үндсэн цалингаа олгох ёстой гэдэг журам, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу 168 цагаар тооцоод цалин хөлсийг олгосон байдаг. Гэтэл нэхэмжлэгч 168 цагаар биш 112 цаг ажиллаад авах ёстой байсан гэж маргаж байгаа тул 0.5 хувийн асуудал яригдана. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага хоёр хамааралтай бөгөөд нэхэмжлэгч авсан мөнгөө хасаад аваагүй гэж тайлбарлаж байна. 168 цагаар цалин хөлсөө аваад 112 цагаас хойш 168 цаг хүртэл цалин огт аваагүй гээд 1 цагийн цалин хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлээд нэхэмжилснийг зөвшөөрөхгүй. Хэрвээ өгөөгүй гэж байгаа бол 1.5-аар үржүүлж нийт дүнгээ тодорхойлоод түүнээсээ авснаа мөнгөө хасах ёстой гэж үзэж байна гэж татгалзлаа илэрхийлж байна.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.

5.Нэхэмжлэгч И.Ө, хариуцагч О ХХК-тай 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Хөдөлмөрийнг гэрээ байгуулж, хөдөлгөөнт хүнд машин механизмын операторын албан тушаалд сарын цалин 830.000 ам.доллар, илүү цагийн хөлсийг ажил олгогч холбогдох хууль тогтоомж, дотоод бодлого журмын дагуу шийдвэрлэж, 14 хоног ажиллаад 14 хоног амрахаар мөн цалин, нэмэгдэл хөлсийг сард 2 удаа мөнгөн тэмдэгтэд хөрвүүлж олгохоор хугацаагүй гэрээг байгуулсан болох нь гэрээ, хөдөлмөрийн гэрээний өөрчлөлтөөр тогтоогдож байна.

6.Талуудын маргааны гол зүйл нь ажилтан, ажил олгогчийг 2024 оны 05,06 дугаар сард олгох илүү цагийн хөлсийг олгоогүй, хариуцагч 112-168 цагийн хооронд ажилласан нэхэмжлэгчийн илүү цагийн мөнгийг тооцож өгсөн нь 1 хувь буюу одоо 0.5 хувийн мөнгийг нэхэмжилсэн бол бодиттой байсан гэх тайлбарыг гарган маргасан.

 

7.Хөдөлмөрийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.2 дахь хэсэгт нэг ээлжийн ердийн ажлын цагийн үргэлжлэл найман цагаас илүүгүй байна, 87.3 дахь хэсэгт ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу хуульд өөрөөр заагаагүй бол ээлжийн ажлын цагийн үргэлжлэлийг дөрвөөс илүүгүй цагаар уртасган зохион байгуулж болно. Энэ тохиолдолд ажилтан долоо хоногт 40 цагаас илүү ажилласан бол түүнд илүү ажилласан цагийн хөлсийг энэ хуулийн 109.1 дэх хэсэгт заасны дагуу нэмж олгоно гэж хуульчилжээ.

8.Мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.4 дэх хэсэгт уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байна гэж заасан байх ба нэхэмжлэгч дээрх хуваарийн дагуу ажиллахдаа 05,06 дугаар саруудад тус бүр 56 цаг илүү ажилласан үйл баримтад хариуцагч маргаагүй.

9.Харин ердийн ээлжийн болон уртын ээлжээр ажиллуулах ажлын цагийн үргэлжлэлийг ажил олгогч ажилтантай тохиролцсоны дагуу 4 хүртэл цагаар буюу нийт 12 цаг хүртэл цагаар ажиллуулахаар уртасгаж зохион байгуулж болох бөгөөд энэ тохиолдолд илүү цагийн нэмэгдэл хөлс олгохыг хуульд тодорхойлон заажээ.

10.Хавтаст хэрэгт авагдсан ажилтны 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийг хүртлэх Цалингийн хүснэгт тооцоололоос үзэхэд, 05, 06 дугаар саруудад илүү цагийн хөлсийг хариуцагч олгосон буюу тухайн олговор 1 хувиар бодогдсон гэх тайлбарыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар няцааж, үгүйсгэж чадахгүй байна.

11.Иймээс уртын ээлжийн ажилтан сард 168 цагаас дээш цагаар ажилласан тохиолдолд тухайн хугацаанд ногдох илүү цагийн нэмэгдэл хөлсийг ажил олгогч олгох үүрэгтэй тул Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/000 дугаартай Тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6 дахь хэсэгт хуанлийн жилийн 1 сарын дундаж ажлын өдрийг 21 өдрөөр, 1 сарын дундаж ажлын цагийг 168 цагаар тооцож болно, 2 дугаар зүйлийн 2.1.3 дахь хэсэгт зааснаар зохигчид илүү цагийн хөлсийг 05 дугаар сард 34.420.63 төгрөг, 06 дугаар сард 25.764.58 төгрөгөөр тооцоход маргахгүй гэх тайлбарыг гаргасан учраас тооцоололыг бодоход нэхэмжлэгчийг 05, 06 дугаар сар тус бүр 56 цаг, 2 сард 168 цаг илүү ажилласан гэж үзээд илүү цагийн хөлсийг 1.5 дахин нэмэгдүүлж олгохоос хариуцагчийн 1-ийг олгосон гэх тайлбар үндэслэлтэй байна гэж дүгнээд 0.5-ыг олгохоор тооцоход:

-05 дугаар сар: 34.420.63 төгрөг х 56 х 0.5= 963.778 төгрөг

-06 дугаар сар: 25.764.58 х 56 х 0.5 = 721.403 төгрөг

-963.778 төгрөг +721.403 төгрөг = 1.685.180 төгрөгийн илүү цагийн нэмэгдэл хөлсийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.055.555 төгрөг - 1.685.180 төгрөг = 3.370.375 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

12.Нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын цалинг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын цалинг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр аваад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр О ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргаж талууд харилцан тохиролцоогүй учраас урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хандан нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 154.6, 154.8 дахь хэсэгт заасан заалтыг зөрчөөгүй тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй байна.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 41.913 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ХХК-аас 1.685.180 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч И.Ө олгож, үлдсэн 3.370.375 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 41.913 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА