| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 102/2024/07992/И |
| Дугаар | 197/ШШ2025/03181 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/03181
| 2025 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 197/ШШ2025/03181 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамжны 000-Б дугаар байрны 0000 тоотод оршин суух Т овогт А Б нэхэмжлэлтэй
Хариуцагч Баянгол дүүрэг, 00 дугаар хороолол, 00 дугаар хороо, Б-0-0-Н, 00 тоотод байрлах А ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 10.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эгиймаа
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ариунболд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарсүрэн
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эгиймаа нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ А ХХК-д орон сууцны урьдчилгаанд 100.000.000 төгрөгийг өгч Худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Туахйн үед хариуцагч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Бид нар 3 банктай хамтарч ажилладаг талаар хэлсэн. Хоёр дахь төлөлтөө өгөхдөө гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулъя, 6 хувийн зээлд оруулах санал болон бусад 2, 3 заалтыг өөрчилж оруулахыг өөрийн биеэр бичиж өгсөн. Гэтэл хариуцагч тайлбар өгөхгүй шууд гэрээг цуцлаж, байрны төлбөрт төлсөн 100.000.000 төгрөгийн 10 хувь 10.000.000 төгрөгийг суутган авсныг зөвшөөрөхгүй гэж тодорхорйлов.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мягмарсүрэн татгалзлаа нэхэмжлэгчид банкны зээлд хамруулж өгч болно. Ипотекийн 6 хувийн зээлд хамруулах боломжгүй гэхэд гэрээнээс татгалзаж байна, 10 хувийг суутгахыг зөвшөөрч байна гэж илэрхийлж байна.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Нэхэмжлэгч А.Б, хариуцагч А ХХК-тай 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 2024/75 дугаартай Орон сууц захиалгын гэрээ байгуулж, Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны 1 дүгээр орц, 5 дугаар давхар, 78 метр квадрат талбайтай, 3 өрөө, 506 тоот орон сууцыг 374.400.000 төгрөгөөр худалдан авахаар, урьдчилгаа төлбөрт 100.000.000 төгрөгийг төлж, 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дотор 124.000.000 төгрөг, үлдэгдэл 150.000.000 төгрөгийг гэрчилгээ гарсны дараа банкны зээлээр төлж дуусахаар харилцан тохиролцсон нь гэрээ, талуудын тайлбараар тогтоогдож байна.
6.Иймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.
7.Зохигчид байрны урьдчилгаа төлбөрт 100.000.000 төгрөгийг төлсөн тухайд маргаагүй харин 2 дахь төлөлт 124.000.000 төгрөгийг төлөх явцад маргаан үүсгэжээ.
8.Тодруулбал, нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дээрх гэрээнд өөрчлөлт оруулах саналыг хариуцагчид хүргүүлсэн ба саналдаа 2 дахь төлөлт 124.000.000 төгрөгийг төлөхөд бэлэн болсон буюу үлдэгдэл 150.000.000 төгрөгийг ипотекийн 6 хувийн зээлд хамрагдсанаар төлөх боломжтой илэрхийлсэн зэрэг 6 заалтыг нэмж оруулан өөрчлөлт хийхийг бичгээр хүргүүлсэн нь баримтаар нотлогдож байна.
9.Хариуцагч А ХХК, нэхэмжлэгчийн саналд 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариу өгөхдөө Гэрээг цуцалсан тухай мэдэгдэл-ийг хүргүүлэхэд нэхэмжлэгч гэрээг цуцлахыг зөвшөөрөхгүй тайлбараа бичгээр мэдэгдсэн үйл баримтад хэн аль нь маргаагүй.
10.Талуудын маргааны гол зүйл нь гэрээг цуцалсанаас үүссэн ба гэрээний 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт захиалагч, гүйцэтгэгч гэрээ зөрчсөн эсвэл гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гадна цуцлах нөхцөл үүссэн тохиолдолд аль буруутай тал урьдчилгаа төлбөрийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг нөгөө талдаа буцаан төлөхөөр заажээ.
11.Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зохигчид орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр ипотекийн зээлд хамрагдах эсэх талаар хоорондоо тохиролцож чадаагүйгээс мэтгэлцэж улмаар хариуцагч урьдчилгаанд төлсөн 100.000.000 төгрөгийг эргүүлэн олгохдоо 10 хувь буюу 10.000.000 төгрөгийг суутган 90.000.000 төгрөгийг захиалагчид төлсөн нь бичгийн баримтаар нотлогдож байна.
12.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч төлбөр төлөх үүргээ ялимгүй зөрчсөн хэдий ч төлбөрөө бүрэн төлөх боломжийг эрэлхийлсэн явдалд хариуцагч гэрээнээс татгалзсан үйлдэлд нэхэмжлэгч буруугүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч, нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсныг зөвшөөрсөн гэх үндэслэлээ нотлох баримтаар нотлож чадахгүй байх тул нэхэмжлэлийг хангаж шйидвэрлэх нь зүйтэй.
13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А ХХК-аас 10.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Баяржавхланд олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 174.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА