| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганбатын Ариунаа |
| Хэргийн индекс | 101/2025/00135/И |
| Дугаар | 197/ШШ2025/03182 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 197/ШШ2025/03182
| 2025 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 197/ШШ2025/03182 |
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороолол, 00 дугаар хороо, 00 дугаар байрны 00 тоотод оршин суух Ө овогт Д З нэхэмжлэлтэй
Хариуцагч Сүхбаатар дүүрэг, 00 дугаар хороо, Үндсэн хуулийн 0 дугаар гудамж, өөрийн байранд байрлах Н холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнням
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Номин
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төвшинтөгс нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлохдоо Шүүхийн шийдвэрийн дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Уранчимэгийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Олзвойн гудамжны 00-Б тоот, эрхийн улсын бүртгэлийн Г/000000000 дугаартай, 000 метр квадрат талбайтай газрыг 586.068.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ зах зээлийн бодит үнэлгээнээс хэт доогуур үнэлэгдснийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлав.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэрэнням Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1690 дугаартай Шийдвэрээр хариуцагч Д.З, Б.У 1.390.800.003 төгрөгийг гарryyлж, нэхэмжлэгч А ХК-д олгохоор шийдвэрлэж үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр өр барагдуулахаар шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Г-000000000 дугаартай Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Олзвойн гудамжны 00-Б тоот, 000 метр квадрат талбайтай газрыг битүүмжлэн хурааж, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нараас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул хөндлөнгийн шинжээч томилоход 586.068.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Иймээс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж, төлбөр төлөгч газрын үнэлгээг зах зээлээс хэт доогуур үнэлсэн гэдгээ нотлоогүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж татгалзлаа илэрхийлж байна.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дараахь үйл баримт тогтоогдож байна.
5.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 1690 дугаартай Шийдвэрээр хариуцагч Б.У, Д.З нараас 1.455.030.339.47 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 43.186.942.03 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэснийг хариуцагч нар эс зөвшөөрч гомдол гаргасныг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 210/МА2022/01215 дугаартай Магадлалаар хариуцагч Б.У, Д.З нараас 1.390.800.003.31 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 107.417.278.19 төгрөгийг хэрэгсэхгүй болгож бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.
6.Иймээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар битүүмжлэгдсэн Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Олзвойн гудамжны 00-Б тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г/0000000000 дугаартай, 000 метр квадрат талбайтай газар Б.У өмчлөлийн хөрөнгө болох нь талуудын тайлбар, бичгийн баримтаар нотлогдож байна.
7.Нэхэмжлэгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн дагуу төлбөрөө сайн дураараа төлөөгүй талаар маргаагүй ба үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээний тухайд маргажээ.
8.Хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд, хариуцагч байгууллага шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдийн биелэлтийг хангуулахын тулд маргаан бүхий үүргийн гүйцэтгэлийг хангуулах үл хөдлөх хөрөнгөд доорхи ажиллагааг явуулсан байна.
9.Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 101/ШШ2022/016 дугаартай Шийдвэр мөн шүүхийн 2738 дугаартай гүйцэтгэх хуудсын хамт хүргэгдэж, тус байгууллага 159 дугаартай тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Б.Мөнхцэндэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг зөвшөөрч 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 316 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарсан байна.
10.Шийдвэр гүйцэтгэгч үл эд хөрөнгийг битүүмжилж шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл үйлдэн, шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаат мэдэгдлийг өгсөн нь баримтаар тогтоогдож байна.
11.Тодруулбал, хариуцагч дээрх арга хэмжээг авсны дараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсэгт зааснаар талуудад үнийн саналаа ирүүлэх ажиллагааг явуулан мэдэгдлийг хүргүүлэхэд төлбөр төлөгч газрыг 2.500.000.000 төгрөгөөр үнэлсэн саналыг ирүүлсэн нь тогтоогдож байна.
12.Мэдэгдлийн дагуу төлбөр авагч, төлөгч нар үнийн санал дээрээ харилцан тохиролцоогүй, үр дүнд хүрээгүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч томилж дүгнэлт гаргуулахад Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, Олзвойн гудамжны 00-Б тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Г/0000000000 дугаартай, 000 метр квадрат талбайтай газар 586.068.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг мэдэгдэж, нэхэмжлэгч өөрөө худалдан борлуулах хүсэлт гаргасныг хүлээн авсан боловч борлуулж чадаагүй тул Анхны албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гарч, дуудлага худалдаанд дуудах үнийг тогтоосон мэдэгдлийг бичгээр мэдэгдэн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл хөтөлсөн нь тогтоогдож байна.
13.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд газрын үнэлгээг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж маргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлож чадаагүй мөн хариуцагч нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулаагүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
14.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн
115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.З нэхэмжлэлтэй, хариуцагч Н холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА