| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0058/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2018-01-11 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Ч.М |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 01 сарын 11 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга А.Болор,
Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,
Шүүгдэгч Э.Вадим нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Батурин овогт Энхбатын Вадимд холбогдох эрүүгийн 1709023850384 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1995 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Оросын холбооны улсын Элиста мужийн Ростов хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50-118 тоотод оршин суух, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 146 дугаар зүйлийн 146.2-д зааснаар 3 жил 6 сар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн / РД: УИ 95010257 / Батурин овогт Энхбатын Вадим нь:
- 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ПИСИ МОЛЛ" дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа тус дэлгүүрт худалдаалагдаж байсан "АЙ ФОНЕ 8 ПЛАС" загварын гар утсыг нууцаар авсны улмаас 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Ганболд мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 11:07 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ПИСИ МОЛЛ"-ын төв салбараас 20-25 орчим насны хар үстэй куртиктэй, юүдэнгээ өмссөн залуу орж ирээд “ Нэхэмжлэх дахиад авмаар байна. 7 хоногийн өмнө аваад хаячихсан байна. Хямдрал байна уу “ гэж асуугаад байсан. Надаас тэр этгээд орж ирээд “ 2 утас авбал хямдрах уу “ гэж асуухаар нь би боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би бараагаа бүртгээд заалаар явж байгаад утасны лангуун дээр ирэхэд утас байхгүй байсан. Би Ядмаагаас утас яасан бэ гэж асуухад Ядмаа мэдэхгүй байсан. Тэгээд ажлынхаа хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд өглөө орж ирээд “ Утас хямдрах уу. Нэхэмжлэх бичүүлмээр байна “ гэсэн залуу утсыг дохиоллоос нь салгаад аваад гарч байгаа бичлэг байсан. ... "Ай Фоне 8 плас" маркийн голд өнгөтэй, шинэ утас байсан бөгөөд 3 сая төгрөгөөр манай дэлгүүрт худалдаалагдаж байсан утас гэжээ. / хх 25-26 /
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Хүнсний дэлгүүрийн орчим байрлах "ПИСИ МОЛЛ" худалдааны төвийн 2-р давхарт үзлэг хийв. 2 дугаар давхарт гарч баруун гар тал руу явахад хөндлөн байрлуулсан модем ширээн дээр байсан "Ай Фоне 8 плас" утас алдагдсан байв гэжээ. / хх 6-7 /
Гэрч Б.Ядамсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ... 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед хар өнгийн малгайтай, өвлийн куртиктэй, куртикныхаа малгайг өмссөн, хар өмдтэй, 165 см орчим өндөртэй 23-25 орчим насны эрэгтэ орж ирээд "Ай Фоне 8 плас" утасны нэхэмжлэх авъя гэсэн. Тэр хүн өмнө нь 2017 оны 11 дүгээр сарын 25-ны орой 18:00 цагийн үед орж ирж мөн тухайн утасны нэхэмжлэхийг авсан ба тухайн нэхэмжлэхээ хаясан, дахиад нэгийг авъя гэж хэлээд орж ирсэн юм. Тэгээд “ Хоёрыг авбал хямдрах уу. Чи менежерээсээ асуугаад ирээч “ гэхээр нь би яваад менежерээсээ асуугаад буцаад ирэхэд тухайн хүн гараад явсан байсан. Орж ирээд шилэн хоргонд байсан задлаагүй "Ай Фоне 8 плас" маркийн гар утсыг үзсэн өөр зүйл үзээгүй байж байгаад гараад явсан байсан. ... Эхлээд тэр хүнийг үзэж байхад дохиолол нь дуугарсан юм. Тэгээд би ишнүүрийг нь салгахаар унтарсан. Буцаагаад залгах гэхэд гар хүрэхгүй орхисон байхад тухайн хүн утсыг аваад явсан байна гэжээ. / хх 27 /
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Сүхбаатар дүүргийн Криминалистикийн тасгийн ахлах шинжээчийн 03/509 дугаар дүгнэлтэнд:
1. Шинжилгээнд 1, 2, 3 дугаартай 2 ширхэг гэсэн дугаартай гарын мөрүүдийн ерөнхий болон хувийн онцлох шинж тэмдгүүд нь тод байх тул харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд тэнцэж буй 1, 3 гэсэн дугаартай гарын мөр нь санд М1М005210009924 дугаараар бүртгэгдсэн Энхбат овогтой Вадимын баруун гарын эрхий хуруутай хээний ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна гэжээ. / хх 31-35 /
ДАМНО" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 50-51/
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 20-21 /
Шүүгдэгч Э.Вадимыг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 39 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 41 / зэрэг болно.
Шүүгдэгч Э.Вадим шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Яалт ч үгүй миний буруу. Өөрийгөө өмгөөлөх зүйл байхгүй гэв.
Шүүгдэгч Э.Вадим нь - 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "ПИСИ МОЛЛ" дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа тус дэлгүүрт худалдаалагдаж байсан "АЙ ФОНЕ 8 ПЛАС" загварын гар утсыг нууцаар авсны улмаас 2.950.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... “ 2 утас авбал хямдрах уу “ гэж асуухаар нь би боломжгүй гэж хэлсэн. Тэгээд би бараагаа бүртгээд заалаар явж байгаад утасны лангуун дээр ирэхэд утас байхгүй байсан. Хяналтын камерийн бичлэгийг шүүж үзэхэд тэр залуу дохиоллоос салгаад аваад гарч байгаа бичлэг байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Б.Ганболдын / хх 25-26 /, ... 2 дугаар давхарт гарч баруун гар тал руу явахад хөндлөн байрлуулсан модем ширээн дээр байсан "Ай Фоне 8 плас" утас алдагдсан байв гэсэн Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 6-7 /, ... Урьд нь нэхэмжлэх авсан залуу дахиж ирээд шилэн хоргонд байсан задлаагүй "Ай Фоне 8 плас" маркийн гар утсыг үзээд гараад явсан. ... Эхлээд тэр хүнийг үзэж байхад дохиолол нь дуугарсан. Тэгээд би ишнүүрийг нь салгахаар унтарсан. Буцаагаад залгах гэхэд гар хүрэхгүй орхисон байхад тухайн хүн утсыг аваад явсан байна гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Б.Ядамсүрэнгийн мэдүүлэг / хх 27 /, ... Шинжилгээнд тэнцэж буй 1, 3 гэсэн дугаартай гарын мөр нь санд М1М005210009924 дугаараар бүртгэгдсэн Энхбат овогтой Вадимын баруун гарын эрхий хуруутай хээний ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүдээр тохирч байна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Сүхбаатар дүүргийн Криминалистикийн тасгийн ахлах шинжээчийн 03/509 дугаар дүгнэлт / хх 31-35 /, ...Дээрх гар утсны зах зээлийн үнэ 2.950.000 төгрөг болохыг тогтоосон ДАМНО" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 50-51/, ... Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 20-21 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Э.Вадимыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Вадим нь өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн, ажил хөдөлмөр эрхэлдэггүй тул прокурорын санал болгосон 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Батурин овогт Энхбатын Вадимыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Энхбатын Вадимыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 / хоёр зуун дөч / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн компакт диск 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж, Э.Вадим цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч Э.Вадим нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Э.Вадимд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Вадимд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ