Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1103

 

 

 

 

        

Б.Н, Ц.Д, Б.Х,

Ц.Н, У.Ж нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Билгүүжин,

шүүгдэгч Б.Н-ы өмгөөлөгч Я.Баярсайхан, Ю.Тогмид

шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Онолтуяа,

шүүгдэгч У.Ж-ы өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Х.Ургаа,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1190 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч У.Ж-, Ц.Д- нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Н-, Ц.Д-, Б.Х-, Ц.Н , У.Ж- нарт холбогдох эрүүгийн 201601000278 дугаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б.Н-,

 

2. Б.Х-,

 

3. Ц.Н-

 

4. Ц.Д-,

 

5. У.Ж-,

Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 хоногийн хорих ял оногдуулж, хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

 

Шүүгдэгч Б.Н- нь “Ө” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, тендер сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч гэрээ байгуулсан “М”  ХХК-ийн захирал Х.Ц-г өөрт нь мөнгө өгөх талаар ерөнхий нягтлан бодогч Н.А- оор дамжуулан хахууль өгөхийг шаардаж Х.Ц-гээс өөрийн ХААН банкны 5084195596 тоот дугаарын дансаар

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 738.000 төгрөг,

2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 1.100.000 төгрөг,

2015 оны 5 дугаар сарын 1-ний өдөр 739.000 төгрөг,

2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 402.000 төгрөг, нийт 2.979.000 төгрөгийг хахуульд авсан,

мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, тус газарт мах махан бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор “Б”  ХХК-ийг Б.Б ын нэр дээр үүсгэн байгуулж, улмаар А.Х-, өөрийн найз Т.Г нарын нэр дээр дамжуулан шилжүүлж, 2014 онд “Ө” ОНӨААТҮГ-аас зарласан тендер сонгон шалгаруулалтад “Б”  ХХК-ийг үндэслэлгүйгээр шалгаруулж, 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 1.772.100.700 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Б.Х- нь Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Ө” ОНӨААТҮГ-ын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно” гэж заасныг зөрчин хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан хүнсний ногоо зарж борлуулдаг “Э“ХХК-ийг хууль бусаар шалгаруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн борлуулагч Ц.Н т хахууль өгөхийг шаардан өөрийн эзэмшдэг ХААН банкны 5103029085 тоот дансаар

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг,

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.720.000 төгрөг,

2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 150.000 төгрөг,

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.320.000 төгрөг,

2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.529.000 төгрөг буюу нийт 5 удаагийн үйлдлээр 5.019.000 төгрөгийн,

2016 онд “Ө” ОНӨААТҮГ-аас зарласан “Төмс хүнсний ногоо” нийлүүлэх багцад тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан “Э” ХХК-ийн борлуулагч Ц.Н ээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 800.000 төгрөг,

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.563.000 төгрөг буюу 2 удаагийн үйлдлээр 2.363.000 төгрөг, нийт 7 удаагийн үйлдлээр 7.382.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт,

мөн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, тэдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд “Ө”ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Ж ба Т” ХХК-ийн захирал У.Ж-, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг Ц.Д- нартай урьдчилан үгсэн тохиролцож, У.Ж-ы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг тендерт шалгаруулж, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2015/05, 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр,

2014 оны хичээлийн жилд “Б”  ХХК-ийн нэрээр “Ө” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор Ц.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож, тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр тус тус нийлүүлж албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ц.Н нь “Э” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байхдаа өөртөө болон ажилладаг байгууллагадаа давуу байдал бий болгох зорилгоор “их хэмжээний худалдан авалт хийж, төлбөрийн асуудал гаргадаггүй харилцагч байгууллагаа алдахгүй байх, цаашдын бизнесийн хамтын үйл ажиллагааны тогтвортой байдал, ашиг орлого олох” ашиг сонирхлын үүднээс “Ө” ОНӨААТҮГ-ын менежер Б.Х-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний Хаан банкны 5103029085 дугаартай данс руу нь үргэлжилсэн үйлдлээр

2014 оны 12 дугаар сарын 19-ний өдөр 300.000 төгрөг,

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1.720.000 төгрөг,

2015 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 150.000 төгрөг,

2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 1.320.000 төгрөг,

2015 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 1.529.000 төгрөг,

2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 800.000 төгрөг,

2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 1.563.000 төгрөг, нийт 7 удаагийн үйлдлээр 7.382.000 төгрөгийг өөрийн эзэмшдэг Хаан банкны 5022555984 дугаарын дансаар шилжүүлж, хахууль өгсөн гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч Ц.Д- нь Б.Х-, У.Ж- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн нийтийн албан тушаалтан Б.Х-гийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчиж, 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд “Ө”ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Ж ба Т” ХХК-ийн захирал У.Ж-ы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг тендерт шалгаруулж, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2015/5, 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан,

 2014 оны хичээлийн жилд “Б”  ХХК-ийн нэрээр “Ө”ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд “Б”  ХХК, “Ж ба Т” ХХК-иудын тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулахаар урьдчилан амлаж, бичиг баримт тамга тэмдгийг олж өгч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хамтран оролцсон гэмт хэрэгт,

 

Шүүгдэгч У.Ж- нь Нийтийн албан тушаалтан Б.Х-, хувиараа хүнсний ногоо борлуулдаг Ц.Д- нартай бүлэглэн Б.Х-гийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчиж, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Ж ба Т” ХХК-ийг хууль бусаар тендерт шалгаруулан, “Ө” ОНӨААТҮГ-тай 2015/05, 2016/03 дугаартай гэрээ байгуулан, нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр нийлүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд “Ж ба Т” ХХК-ийн тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулах замаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хамтран оролцсон хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн Прокурорын газраас: Б.Н-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Х-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Ц.Н ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Д-, У.Ж- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Б-ын Н-ыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн,

нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Б-ийн Х үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд хахууль өгөхийг шаардсан, авсан гэмт хэрэг үйлдсэн,

үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт У-ын Ж, Д овогт Ц-гийн  Д нарыг үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэм буруутайд,

шүүгдэгч Б овогт Ц-н Н-ийг үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Х-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.950.000 төгрөгөөр торгох ялаар,

 шүүгдэгч Б.Х-г нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-г нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч У.Ж-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Н ийг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 10.950 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.950.000 төгрөгөөр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг нэмж нэгтгэн нийт 7 жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрхийг хасах ялаар тогтоож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон торгох ялыг тус тусад нь эдлүүлж,

шүүгдэгч Б.Н-д Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч Б.Х-д Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суугаа газраа өөрчлөх, зорчих үүргийг шүүгдэгч тус бүрт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаагаар хүлээлгэж,

шүүгдэгч Б.Х-, Ц.Д-, У.Ж-, Ц.Н нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд төлөөгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус мэдэгдэж, шүүгдэгч Б.Н-ы цагдан хоригдсон 400 хоногийг түүнд оногдуулсан 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 1 жил 1 сар 5 хоногоор тооцон хасаж, эдлэх ялыг 3 жил 11 сар 25 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 100900005406 дугаарын барьцааны дансанд шүүгдэгч Б.Н-аас байршуулсан 2.979.000 төгрөг, шүүгдэгч Б.Х-гаас байршуулсан 7.382.000 төгрөгийг тус тус улсын орлогод шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн шүүгдэгч Б.Н-ы эзэмшлийн 66-99 УНЧ улсын дугаартай “Тоёота Хариэр” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.Х-гийн эзэмшлийн 26-70 УНЛ улсын дугаартай “Тоёота Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон шийдвэрийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирлыг нөхөн төлөхөд зарцуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас 1.771.600.700 төгрөг, шүүгдэгч Б.Х-гаас 201.552.725 төгрөг, шүүгдэгч Ц.Д-гаас 223.552.725 төгрөг, шүүгдэгч У.Ж-аас 113.665.403 төгрөгийг тус тус гаргуулан “Ө”  ОНӨААТҮГ-т олгож, эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж хадгалуулахаар Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлж, шүүгдэгч нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч У.Ж- давж заалдах гомдолдоо: “...миний бие гэм буруутайд тооцож торгуулийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Харин үндэслэлгүйгээр надаас их хэмжээний хохирол төлбөр гаргуулсан шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би хохирогч байгууллагад тендерийн баримт бичигт заагдсан болон заагдаагүй 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343 396 210 төгрөгөөр нийлүүлж хохирол учруулсан гэж буруутгасан бөгөөд хохирогч байгууллагын төлөөлөгч манай байгууллагад хохирол учраагүй гэж хэлсээр байхад энэ мөнгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хохирогч байгууллагад менежерээр ажилладаг Б.Х- гэх эмэгтэйг огт таньж мэдэхгүй бөгөөд хэрэгт шалгагдаж эхэлснээс хойш мэддэг болсон. Тухайн үед хамт “Барс” зах дээр ажилладаг Ц.Д- компанийн бичиг баримтаа хэрэглүүлээч гээд гуйгаад байхаар нь компанийн бичиг баримтаа өгснөөс болж манай компанийн бичиг баримтыг ашиглаж хохирогч байгууллагад хүнсний бараа нийлүүлсэн юм. Миний бие ямар нэр төрлийн, ямар бараа нийлүүлж байгааг огт мэдээгүй бөгөөд зөвхөн өөрийн нийлүүлсэн барааны үнийг авч үлдээд бусад нийлүүлээгүй барааны үнийг буцааж гаргаж өгдөг байсан. Дээрх 67 нэр төрлийн барааг би ганцаараа нийлүүлж байгаагүй. Компанийн бичиг баримтыг хууль бус зүйлд ашиглаж байсныг тухайн үед сайн ойлгож мэдээгүй бөгөөд компанийн захирлын хувьд хяналтаа зохих ёсоор тавиагүйн улмаас олон нэр төрлийн бараа бүтээгдэхүүн нийлүүлснийг сүүлд хэрэгт шалгагдах явцдаа мэдсэн. Монголын хүнсний барааны бөөний худалдааны хамгийн доод үнэ “Барс” зах дээр байдаг бөгөөд миний бие өөрсдийн нийлүүлсэн бараагаа тухайн үеийн зах зээлийн үнийн доод хэмжээгээр хохирогч байгууллагад нийлүүлж байсан. Гэтэл нэгэнт манай компанийн нэрээр нийлүүлсэн гэх 68 нэр төрлийн 343.396.210 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хохирогч байгууллагад нийлүүлж Баянзүрх дүүргийн хэмжээнд байдаг цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсэнд зарцуулагдчихсан байхад дахин хохиролд тооцож их хэмжээний мөнгө гаргуулж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Манай компани дээрх нэр бүхий 68 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэж гэрээ байгуулж мөнгөө авчихаад тухайн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн тохиолдолд хохирогч байгууллагад төлбөр төлөхөөр шийдвэр гарсан бол зүйд нийцнэ. Гэтэл тухайн бараа бүтээгдэхүүнээ бүрэн нийлүүлчихээд эцэст нь хүүхдүүдийн хоол хүнс болсон бүтээгдэхүүний үнийг дахин төлөх нь шударга ёсонд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл төр 2 удаа хохирол төлбөрийг нэг хүнээс давтан гаргуулж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судлаагүйгээр хохирлын төлбөр буюу манай компанийн нийлүүлсэн 68 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хохирогч байгууллага бүрэн бүтэн хүлээж авч цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнс болсон, хохирогч байгууллагад нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсээр байхад шүүгдэгч нараас их хэмжээний төлбөр гаргуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохирол төлбөр гаргуулах тухай 11 дэх хэсгийг хүчингүй болгож туслалцаа үзүүлнэ үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Д- давж заалдах гомдолдоо: “...миний бие гэм буруутайд тооцож торгуулийн ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг хүндэтгэж байна. Харин үндэслэлгүйгээр надаас их хэмжээний хохирол төлбөр гаргуулсан шүүхийн шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Би хохирогч байгууллагад тендерийн баримт бичигт заагдсан болон заагдаагүй 220 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 562.570.860 төгрөгөөр нийлүүлж хохирол учруулсан гэж буруутгасан бөгөөд хохирогч байгууллагын төлөөлөгч манай байгууллагад хохирол учраагүй гэж хэлсээр байхад энэ мөнгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шүүх хуралдаанд яригдсан “Ө” ОНӨААТҮГ-ын блансад ямар нэгэн өр, авлага бүртгэгдээгүй, мөн аудитын дүгнэлтээр бусдаас авах өр төлбөр байхгүй гэдэг нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Монголын хүнсний барааны бөөний худалдааны хамгийн доод үнэ “Барс” зах дээр байдаг бөгөөд миний бие өөрсдийн нийлүүлсэн бараагаа тухайн үеийн зах зээлийн үнийн доод хэмжээгээр хохирогч байгууллагад нийлүүлж байсан. Гэтэл нэгэнт манай компанийн нэрээр нийлүүлсэн гэх 220 нэр төрлийн 562.570.860 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг хохирогч байгууллагад нийлүүлж Баянзүрх дүүргийн хэмжээнд байдаг цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсэнд зарцуулагдчихсан байхад дахин хохиролд тооцож их хэмжээний мөнгө гаргуулж шийдвэрлэж байгаад гомдолтой байна. Манай компани дээрх нэр бүхий 220 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлнэ гэж гэрээ байгуулж мөнгөө авчихаад тухайн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлээгүй буюу дутуу нийлүүлсэн тохиолдолд хохирогч байгууллагад төлбөр төлөхөөр шийдвэр гарсан бол зүйд нийцнэ. Гэтэл тухайн бараа бүтээгдэхүүнээ бүрэн нийлүүлчхээд эцэст нь хүүхдүүдийн хоол хүнс болсон бүтээгдэхүүний үнийг дахин төлөх нь шударга ёсонд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл төр 2 удаа хохирол төлбөрийг нэг хүнээс давтан гаргуулж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн судлаагүйгээр хохирлын төлбөр буюу манай компанийн нийлүүлсэн 220 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хохирогч байгууллага бүрэн бүтэн хүлээж авч цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнс болсон, хохирогч байгууллагад нэхэмжлэх зүйл байхгүй гэж хэлсээр байхад шүүгдэгч нараас их хэмжээний төлбөр гаргуулж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн хохирол төлбөр гаргуулах тухай 11 дэх хэсгийг хүчингүй болгож туслалцаа үзүүлнэ үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгч У.Ж-ы өмгөөлөгч Ц.Эрдэнэбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгч У.Ж-ы гаргасан давж заалдах гомдлын агуулгыг бүрэн дэмжиж оролцож байна. Өөрөөр хэлбэл, 67 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг хохирогч байгууллагад гэрээнд заагдсан хэмжээ болон үнийн дүнгээр нийлүүлж улмаар уг барааг цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол хүнсэнд хэрэглэсэн байхад дахин хохирлыг гаргуулж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно.” гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн. Түүнчлэн миний үйлчлүүлэгч нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй гэдгийг дурдах нь зүйтэй. Дээрх 67 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг миний үйлчлүүлэгч дангаараа нийлүүлээгүй бөгөөд Д, Х нар мөн нийлүүлсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Мөн бодит хохирлыг тогтоохтой холбогдуулан 5 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн уг дүгнэлтүүдэд 67 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийг тухайн үеийн зах зээлийн ханшнаас илтэд зөрүүтэй тогтоосон гэсэн үйл баримт хэрэгт авагдаагүй. Нэг удаа 36.000.000 төгрөгийн зөрүүтэй байна гэсэн дүгнэлт гаргасан боловч бусад шинжээчийн дүгнэлтүүд нэгнээ үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн үнээс өндөр үнээр нийлүүлсэн бараа бүтээгдэхүүн байхгүй байхад бүхэлд нь гэрээний үнийн дүнгээр тооцож хохирол гаргуулж байгаад гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх зөөлтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Д-гийн өмгөөлөгч Х.Ургаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан. Гэтэл гэрээний үнийн дүнгээр хохирлыг тооцсон нь үндэслэлгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс анхан шатны шүүх хуралдаанд удаа дараа хохиролгүй гэсэн мэдүүлгийг өгсөн. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгийг нь товч байдлаар оруулсан байсан. Өмгөөлөгчийн зүгээс “Танай байгууллагын дансны өглөг, авлагын бүртгэлд энэ асуудал орсон уу” гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс асуухад “үгүй” гэж, мөн “Аудитын дүгнэлтээр танайд ямар нэгэн авлага бүртгэгдсэн үү” гэж асуухад “тийм зүйл байхгүй” гэж тус тус хариулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан боловч анхан шатны шүүх хохирлыг зөв тогтоож чадаагүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Хэдийгээр мөрдөн шалгах ажиллагааны явцад 5 удаа шинжээчийн дүгнэлт гарсан боловч эдгээр дүгнэлтүүдийг анхан шатны шүүх ямар нэгэн байдлаар дүгнээгүй. Мөн “Ө” ОНӨААТҮГ-д өглөг, авлага бүртгэгдээгүй байгаа нь өөрөө тухайн хохирогчоор тогтоогдсон аж ахуй нэгж үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл байдал тогтоогдож байна. Учир нь, тухайн бараа бүтээгдэхүүн бодитоор нийлүүлэгдсэн. Эдгээр хүмүүс нь хууль бусаар тендерт оролцсон хариуцлагаа хүлээж байгаа. Гэтэл нийлүүлсэн бараа бүтээгдэхүүнийг нь хохирлоос хасалгүй дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Х-гийн өмгөөлөгч Б.Онолтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ үйл явдал нь 2015-2016 онуудад болсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 67 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн гэж миний үйлчлүүлэгчийн нэрийг дурдсан. Тухайн байгууллага нь Н- даргаас өмнө 10.000.000 төгрөг доторх худалдан авалтыг шууд хийдэг байсан. Шинэ дарга ирсний дараа төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллагын хувьд хуулийн дагуу тендерийн сонгон шалгаруулалт явуулж эхэлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Б.Х- төрөөд 6 сар болж байхад нь дарга Б.Н- ажилд нь оруулаад менежерээр томилсон. Ингэхдээ худалдан авах ажиллагааны сертификат олгож, тендерийн хорооны нарийн бичгийн дарга болгосон. Тендерийн зохион байгуулалтад ороход жижиг бараа бүтээгдэхүүн худалдан авах үед доголдол үүсэж эхэлсэн. Тийм учраас дээрх 67 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг захиалж худалдан авсан байдаг. Түүнчлэн миний үйлчлүүлэгч Б.Х-г ажилд орохоос өмнө энэ маягаар бараа бүтээгдэхүүн худалдан авдаг байсан нь тогтоогддог. Миний үйлчлүүлэгч нь гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд хохирлоо төлж барагдуулна гэдгээ илэрхийлж байгаа. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Н-ы өмгөөлөгч Я.Баярсайхан тус шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй гэдгийг хэлэх нь зүйтэй. Харин “хохирлыг бодит байдлаар тогтоож өгнө үү” гэсэн саналыг анхан шатны шүүхэд гаргаж байсан бөгөөд энэ саналаа дэмжиж оролцож байна. 2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хөрөнгийн үнэлгээний компанийн хийсэн “В17/-102” дугаартай үнэлгээний тайлангаар Б.Н-ы “Ө”ОНӨААТҮГ-д нийлүүлж байсан махны үнийн дүнг тоо хэмжээгээр тооцоод 1.515.136.800 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлсэн гэсэн дүгнэлт гаргасан. Өөрөөр хэлбэл, “1.515.136.800 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтээс 220.000.000 гаруй төгрөгийн ашгийг олжээ” гэсэн байдлаар үнэлгээ хийгдсэн. Миний хувьд хохирлын тооцоог энэ байдлаар хийх ёстой гэж үзэж байна. Учир нь, махаа нийлүүлснийхээ хариуд төлбөр авч олсон ашиг нь 220.000.000 гаруй төгрөг. Иймд миний үйлчлүүлэгч Б.Н-ы төлөх хохирлын хэмжээг дээрх үнийн дүнгээр тогтоож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Н-ы өмгөөлөгч Ю.Тогмид тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн асуудал дээр маргаагүй. Зөвхөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад миний үйлчлүүлэгчээс гаргуулахаар заасан 1.771.600.700 төгрөгөөс “Ө”ОНӨААТҮГ-д нийлүүлсэн махны үндсэн үнийг хасаж зөрүү үнийн дүнгээр хохирлыг тогтоож өгөхийг хүсэж байна. ...” гэв.

 

Прокурор Г.Билгүүжин тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй зөвхөн хохирлын асуудлаар гомдол гаргасан гэж ойлголоо. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд хохирлын асуудлыг заасан. Хууль бусаар тендер зарлаж, шалгаруулж “Ө” ОНӨААТҮГ-аас мөнгө шилжүүлэн гаргасан гэж үзэж шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон. Өөрөөр хэлбэл, бусад компаниудад тэгш боломж олголгүй анхнаасаа өөрсдийн хамаарал бүхий компанийг сонгон шалгаруулахаар зохион байгуулсан гэж дүгнэсэн. Шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс хариуцлагыг давхардуулан оногдуулж байна гэж хэллээ. Мөн 67 нэр төрлийн барааны зарим хэсгийг Б.Х-, Ц.Д- нар нийлүүлсэн гэж байгаа боловч үүнийг тогтоох боломжгүй. Харин тогтоогдож буй ганц зүйл нь хууль бусаар тендер зохион байгуулсан, хамаарал бүхий зомпанийг шалгаруулсан үйлдэл. Мөн хууль бусаар гаргасан мөнгөн дүнг шүүгдэгч нарын үйлдэл оролцоог харгалзан гаргуулж шийдвэрлэсэн шийдвэр нь үндэслэлтэй. Тухайн үед тендерт хууль бусаар шалгараад бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа үйлдэл нь бусдын тэгш боломжийг хязгаарласан үйлдэл. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Б.Н-, Ц.Д-, Б.Х-, Ц.Н , У.Ж- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Д-, У.Ж- нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

1. Шүүгдэгч Б.Н- нь нийтийн албан тушаалтан буюу “Ө”ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно”, гэснийг зөрчин хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд тендер сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч гэрээ байгуулсан “М”  ХХК-ийн захирал Х.Ц-г өөрт нь мөнгө өгөх талаар ерөнхий нягтлан бодогч Н.А- оор дамжуулан хахууль өгөхийг шаардаж Х.Ц-гээс 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 4 удаагийн үйлдлээр нийт 2.979.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг зөрчин тус газарт мах махан бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор “Б”  ХХК-ийг Б.Б ын нэр дээр үүсгэн байгуулж, улмаар А.Х-, өөрийн найз Т.Г нарын нэр дээр дамжуулан шилжүүлж, 2014 онд “Ө”ОНӨААТҮГ-аас зарласан тендер сонгон шалгаруулалтад “Б”  ХХК-ийг үндэслэлгүйгээр шалгаруулж, 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, хууль тогтоомж, дүрмээр олгогдсон эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 1.772.100.700 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж улсад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

 

2. Шүүгдэгч Б.Х- нь нийтийн албан тушаалтан буюу “Ө”ОНӨААТҮГ-ын менежерээр ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл 7.1.5-д “албан үүргээ гүйцэтгэх, эсхүл, гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас шан харамж шаардахыг хориглоно” гэснийг зөрчин хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс тус газраас 2014, 2015 онуудад зарласан хүнсний ногоо зарж борлуулдаг “Э“ХХК-ийг хууль бусаар шалгаруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компанийн борлуулагч Ц.Н т хахууль өгөхийг шаардан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хооронд нийт 5 удаагийн үйлдлээр 5.019.000 төгрөгийн,

2016 онд “Ө”ОНӨААТҮГ-аас зарласан “Төмс хүнсний ногоо” нийлүүлэх багцад тендер сонгон шалгаруулалтаар шалгарсан “Э“ХХК-ийн борлуулагч Ц.Н ээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль өгөхийг шаардаж 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр 2.363.000 төгрөг, нийт 7 удаагийн үйлдлээр 7.382.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэргийг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргах, удирдах, хяналт шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, тэдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчиж, 2015, 2016 оны хичээлийн жилүүдэд “Ө”ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахдаа “Ж ба Т” ХХК-ийн захирал У.Ж-, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг Ц.Д- нартай урьдчилан үгсэн тохиролцож, У.Ж-ы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг тендерт шалгаруулж, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2015/05, 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр,

2014 оны хичээлийн жилд “Б”  ХХК-ийн нэрээр “Ө”ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор Ц.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож, тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр нийлүүлж албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг,

 

3. Шүүгдэгч Ц.Н нь “Э” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж байхдаа өөртөө болон ажилладаг байгууллагадаа давуу байдал бий болгох зорилгоор “их хэмжээний худалдан авалт хийж, төлбөрийн асуудал гаргадаггүй харилцагч байгууллагаа алдахгүй байх, цаашдын бизнесийн хамтын үйл ажиллагааны тогтвортой байдал, ашиг орлого олох” ашиг сонирхлын үүднээс “Ө”ОНӨААТҮГ-ын менежер Б.Х-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд нийт 7 удаагийн үйлдлээр 7.382.000 төгрөгийг хахууль өгсөн гэмт хэргийг,

 

4. Шүүгдэгч Ц.Д- нь Б.Х-, У.Ж- нартай урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Б.Х-гийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчиж, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Ж ба Т” ХХК-ийг тендерт шалгаруулж, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 2015/5, 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр 2016/03 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан,

 2014 оны хичээлийн жилд “Б”  ХХК-ийг компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, 2014 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр 2014/19 дугаартай гэрээ байгуулах эрх олгож, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр нийлүүлж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд “Б”  ХХК, “Ж ба Т” ХХК-иудын тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулахаар урьдчилан амлаж, бичиг баримт тамга тэмдгийг олж өгч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэмт хэргийг,

 

5. Шүүгдэгч У.Ж- нь нийтийн албан тушаалтан Б.Х-, хувиараа хүнсний ногоо борлуулдаг Ц.Д- нартай бүлэглэн Б.Х-гийн Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчиж, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Ж ба Т” ХХК-ийг хууль бусаар тендерт шалгаруулан, “Ө”ОНӨААТҮГ-тай 2015/05, 2016/03 дугаартай гэрээ байгуулан, нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр нийлүүлж, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэхэд “Ж ба Т” ХХК-ийн тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулах замаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Б.З-гийн “...би “Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ”-т 2017 оны 3 дугаар сараас хойш менежерийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна. ... Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад тогтоогдсон манай байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээдүүдээс нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. ...” /2 хх 204-205/,

гэрч Н.А- ын “...2014 онд “Ө”ОНӨААТҮГ-аас тендер сонгон шалгаруулалт зарлагдаж аж ахуйн нэгж байгууллагуудаас тендерийн материалаа ирүүлсний дараа ОХУ-д үйлдвэрлэгдсэн гурил, гурилан бүтээгдэхүүнийг нийлүүлэх тендерт миний найз Х.Ц- ганцаараа материал ирүүлсэн байсан. Би түүнийг материалаа өгч тендерт оролцох юм бол шалгарах боломжтой гэж хэлж энэ ажилд оруулсан юм. Тэгээд ОХУ-н гурил нийлүүлэхээр манай найзын компани ганцаараа материалаа ирүүлсэн, шалгарах юм шиг байна гэж “М”  ХХК-ийн талаар Б.Н- захиралд хэлэхэд “би ашгийнх 50 хувийг авна шүү” гэхээр нь би “би тэр компанийн хүнээс нь асууя, гэхдээ тэгж их хэмжээний ашиг авахаар мөнгө унахын болов уу даа” гэх зүйлийг түүнд хэлж байсан. Ингээд тендер сонгон шалгаруулалтад “М”  ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон юм. Ц нь “М”  ХХК-аараа “Ө” ОНӨААТҮГ-ын захирал Н-тай гэрээ байгуулж, “Ө” ХХК, “А” ХХК-аас ОХУ-д оруулсан гурилыг зээлээр худалдаж аваад манай газарт захиалгын дагуу нийлүүлдэг болсон. ...2014 оны сүүлээр шинэ жилийн баярын өмнө хөдөө явж байхад Б.Н- захирал над руу утсаар залгаад “надад мөнгөний хэрэг байна, чи “М”  ХХК-руу яриадхаач, мөнгө авмаар байна” гээд мөнгө нэхсэн байдалтай хэлсэн. Би урьд нь Цд “манай захирал чамаас ашгийн чинь 50 хувийг авна гэж байна шүү” гэж хэлж байсан бөгөөд тэрээр “яасан шуналтай п**** вэ” гэж уурлангуй хэлж байсан. Ингээд Н-ы мөнгө нэхэж байгаа талаар Цд хэлэхэд “дансны дугаарыг нь аваад өгөөч” гэхэд Н- руу залгаж Хаан банкны дансны дугаарыг нь хэлүүлж аваад Цд өгсөн. Тэр өдрөө нээх удаагүй байхад Н- захирал над руу буцаж залгаад “чи наад хүндээ хэлэлдээ, мөнгө шилжүүлэхдээ “М”  гээд компанийнхаа нэрээр шилжүүлчихлээ шүү дээ” гээд уурлаад байсан. Би түүнийг уурласан талаар Цд хэлэхэд “наад шуналтай п**** чинь тэгж шилжүүлэхэд яадаг юм бэ? Би албаар компанийнхаа нэрээр шилжүүлсэн юм” гээд бас уурлаад байсан. ...Цгийн хувьд надаас Б.Н- захирлын дансны дугаарыг дахиж аваагүй. Б.Н- захирал надад “чи нөгөө найздаа над руу мөнгө шилжүүл гэж хэлээрэй” гэхэд нь би Цд хэлчихдэг байсан. Харин Цг хэдий хэмжээний мөнгийг Б.Н- луу ямар утгаар шилжүүлж өгдөг байсан талаар бол би мэдээгүй. Ц надад “би захирал руу чинь мөнгө шилжүүлсэн” гэж л хэлдэг байсан. Харин мөнгө шилжүүлэхдээ “Ариунболдоос” гэх утгаар шилжүүлдэг байсныг би АТГ-т шалгагдсанаасаа хойш мэдсэн. ...” /4хх 156-157/,

 

гэрч Х.Ц-гийн “...анхны тендерт орохоос эхлүүлээд Б.Н-д мөнгө өгөх асуудал гарч эхэлсэн. Б.Н- нь А оор дамжуулан надаас “ашгийн 50-60 хувийг авна” гэж хэлүүлсэн байсан. Эхний мөнгө өгөлт буюу 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр А  над руу утсаар яриад “Н- мөнгө нэхээд байна” гэж хэлэхээр нь би түүнд “хэрвээ чи үнэн яриад байгаа юм бол Н-аасаа дансны дугаарыг нь аваад өгчих’ гэж хэлсэн. А  надад Н-ы 5084195596 дугаарын дансыг хэлж өгөхөд нь би Хаан банкны мобайл банкны үйлчилгээг ашиглаад 738.000 төгрөгийг тухайн данс руу “М” -с гэх утгаар шилжүүлсэн. Тэгээд энэ мэтчилэн дахин 3 удаа Б.Н-д мөнгө шилжүүлж өгсөн бөгөөд компанийнхаа нэрээр мөнгө шилжүүллээ гээд уурлаж байна гэхээр нь сүүлд мөнгө шилжүүлэхдээ А оос гэх утгаар мөнгийг шилжүүлж өгдөг болсон. ...Би Н-д сар бүр мөнгө өгч чадаагүй, ердөө 4 удаа л мөнгө өгсөн... .Н- нь А од “хэрвээ найз чинь мөнгө өгөхгүй бол би дараагийн жилийн тендерт оролцуулахгүй шүү” гэж хэлсэн байсан. ...Би Н-ы дарамт шахалтаас болж түүнд мөнгө төгрөг өгч байсандаа гэмшиж байна. Дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. ...” /4хх 231/,

 

Т.Г-ын яллагдагчаар “...2014 оны 8 сард Б.Н- нь надад гэр бүлээрээ Хөвсгөл аймагт зугаалж байх үедээ миний “Б”  нэртэй компани өөр хүний нэр дээр байдаг юм. Чи тэр компанийг нэр дээрээ шилжүүлээд аваад яваач ээ, тэгэхгүй бол мөнгө нь ямар ч хяналтгүйгээр гараад байна, би хяналт тавьж чадахгүй, чамд ямар ч алдагдал байхгүй” гэж надад хэлж гуйсан. Тэгэхээр нь түүний найзын хувьд надаас гуйж байна гэж бодоод зөвшөөрсөн юм. Н-ы хэлсний дагуу би “Б”  ХХК-ийн захирлаар томилогдсон. Компанийн эрхийг шилжүүлж авахаар нотариат дээр очиход миний танихгүй нэг эгч ирээд гарын үсэг зурж өгөөд тухайн компанийг надад шилжүүлж өгсөн. Н-ы ярианаас би “Б”  ХХК-ийг “Ө”гээд Н-ы өөрийнх нь захирлаар ажилладаг байгууллагад мах нийлүүлдэг" гэдгийг ойлгож байсан. Н- энэ талаар надад ярьж хэлж байсан болохоор тийм ойлголттой байсан. Би гэхдээ “Б”  ХХК-ийн үйл ажиллагаа болон махны бизнест нь оролцдоггүй байсан. ...” /4хх 225/,

 

гэрч А.Х-ын “...миний үеэл Саранчимэгийн хүү Билгүүнжав нь “миний ажилладаг компанийн хүнсний дэлгүүр дээр ажиллах хэрэгтэй байна, туслаад өгөөч” гэж гуйхаар нь тодорхой эрхэлсэн ажилгүй байсан учраас зөвшөөрөөд 2014 оны 03-07 сарын хооронд ажилласан. ...намайг ажиллаж байхад буюу 2014 оны 05 сард Билгүүнжав надтай уулзаад “Б”  ХХК-ийн талаар ярьж өгсөн. Тэрээр “уг компанийн захирлаар нь ажилладаг Буянжаргал нь бага насны хүүхэдтэй учраас байнга ирээд байж чадахгүй байна, таны нэр дээр энэ компанийг шилжүүлчих үү?, таниар ямар нэгэн ажил хийлгэхгүй ээ” гэж гуйсан. Би ер нь христийн шашинтан учраас шашны ажлаар хөдөө явах шаардлага гардаг учраас “эгч нь байнга байж чадахгүй шүү, ямар нэгэн өөр ажил хийхгүй биз дээ” гэж хэлж ярьж байгаад зөвшөөрөөд “Б”  ХХК-ийг нэр дээрээ шилжүүлж авсан. Бас банкинд гарын үсэг зурж данснаас гүйлгээ хийх эрхийг шилжүүлж авсан санагдаж байна. “Б”  ХХК-ийг юу хийдгийг би үнэндээ сайн мэдэхгүй байна. 2-3 удаа банкнаас мөнгө авах чекэнд гарын үсэг зурж байсан. За одоо сайн санахгүй байна. 1 удаа 100.000.000 төгрөгийн гүйлгээ хийх чекэнд гарын үсэг зурж байсан. Бусад чек нь хэдэн төгрөгийн үнийн дүнтэй байсныг санахгүй байна. Би анхнаасаа Билгүүнжавт “компанийг чинь түр зуур өөрийнхөө нэр дээр шилжүүлнэ шүү” гэж хэлж байсан болохоор 2014 оны 9 сард Т.Г гэдэг залуугийн нэр дээр “Б”  ХХК-г шилжүүлж өгсөн. Надад өөр мэдэх зүйл байхгүй ээ. “Б”  ХХК-ийн тамга тэмдэг, гэрчилгээ нь Билгүүнжав, Н- гэдэг хүмүүсийн нэр дээр байсан. Би энэ компанийн талаар ёстой сайн мэдэхгүй. ...” /Зхх 92-93/,

 

гэрч Т.Э-гийн “...би Мөнхдалайгийн махны үнэ 39.670.500 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр түүний Хаан банкны данс руу шилжүүлсэн. Мөнгө хэрэгтэй гээд 2.000.000 төгрөгийг түрүүлээд авсан байсан учир 39.000.0000 орчим төгрөгийг шилжүүлсэн. ...би Гантулга гэх хүнийг огт танихгүй, одоо санахад “Б”  ХХК-ийн дансаар нийлүүлэгдсэн Мөнхдалайгийн махны мөнгийг өөрийнхөө дансаар авна шүү гээд Н- захиралд дансны дугаараа өгсөн. “Б”  ХХК-ийн захирлууд ямар хүмүүс байгааг мэдэхгүй байна. Н-ыг тухайн компанийн хүмүүстэй харилцаа холбоотой гэдгийг мэдэхгүй. ...” /Зхх 63, 78/,

 

гэрч Т.Г-гын “...2014 онд “Өсвөр үе хүнс ОНӨААТҮГ”-т мах нийлүүлэхээр тендерт шалгарсан компани зарна гэсэн зарыг интернэтээс олж хараад “Б”  ХХК-ийн анхны удирдлагуудтай холбогдож байсан юм. Тухайн үед мах нийлүүлэх ажил ашиг орлого сайтай гэдгийг хүмүүсээс сонсож байсан учраас нэлээд шохоороод эхнэртэйгээ хамт компани зарна гэсэн хүмүүстэй нь 2014 оны 8 дугаар сард очиж уулзсан. Одоо тухайн хүмүүсийн нэрийг сайн санахгүй байна. Хоёр эмэгтэй хүн эхнэр бид хоёрт “Ө”ОНӨААТҮГ-т мах нийлүүлэх гэрээтэй, би өөрөө хүүхэд харах ажилтай болохоор амжихгүй байна, өөрсдөө эрхлэх боломжгүй болчихлоо, компаниа 5 сая төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Хүмүүсээс 5 сая төгрөг зээлж, тухайн хүмүүсээс компанийн эрхийг олж авсан. Үхэр, хонь, ямаа, адууны мах Хүчит Шонхор захаас худалдаж аваад “Ө”ОНӨААТҮГ-руу хүргэж өгдөг байсан. Дунджаар 1 кг махнаас 200 төгрөгийн ашигтай зардаг байсан. 2014 оны хичээлийн жилээс 2015 оны хичээлийн жил дуустал мах нийлүүлсэн. ...2014 оны 5 дугаар сарын 09-ний өдөр “Б”  ХХК-ийн данснаас 41.916.000 төгрөгийг шилжүүлсэн гэдгийг мэдээгүй байсан. ...” /Зхх 74/,

 

гэрч Б.Б-ын “...би Б.Н-ыг 2007 оноос таньж мэддэг болсон. ...Түүнтэй хамтарч бизнес эрхэлж байгаад 2015 оны эхээр хамтран ажиллахаа больсон. Би Б.Н-ы үүсгэн байгуулсан “Т” ХХК-д 2014 оны 02 билүү 03 сараас гүйцэтгэх захирлаар томилогдож ажиллаж байгаад 2015 оны эхээр ажиллахаа больсон. “Т” ХХК-д Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 11 дүгээр хорооллын Эвт төвийн байранд хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Бас 1-2 удаа хувийн цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг хийдэг байсан. Миний хувьд үндсэндээ дэлгүүрийн барааг татан авах худалдах гээд өдөр тутмын үйл ажиллагааг нь хариуцаад явдаг байсан юм. Эхэн үедээ худалдагч хүртэл хийж байсан. ...” /Зхх 88-89/,

 

гэрч Б.Б ын “...Билгүүнжав надтай уулзаад “хоёулаа хамт бизнес хийе, компани байгуулаад хамтран ажиллая, ирээдүйд их томрох компани байгаа юм, хүнсний бүтээгдэхүүний худалдааны чиглэлээр ажиллана, ялангуяа махны чиглэлээр ажиллана, эхний ээлжинд би чамайг цалинжуулна, ашгаасаа хувь өгье” гэж хэлж байсан. Би гэртээ хүүхдээ хараад сууж байгаа хүнийг тоогоод хамтран ажиллах санал тавихаар нь баярлаад зөвшөөрсөн. Тэгээд “Б”  ХХК-ийг 2014 оны 03 дугаар сард үүсгэн байгуулж, би захирлаар нь томилогдсон. Би ямар нэгэн хөрөнгө мөнгө гаргаагүй. Билгүүнжавын хамт хүнсний зах дээрээс өглөө эрт очиж мах худалдаж авч байсан. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 16 дугаар хорооллын Цайз захын орчимд байрладаг хүүхдийн цэцэрлэгүүдэд мах нийлүүлдэг компанитай очиж гэрээ хийж байсан. Би тухайн үед бага насны хүүхэдтэй байсан учраас өглөө эрт явж мах худалдаж аваад цааш нь өөр газар нийлүүлэхэд хүндрэлтэй байсан болохоор “би наад ажилд чинь оролцохоо болилоо” гээд ямар нэгэн цалин хөлс авалгүй дахиж тухайн асуудалд оролцохоо больсон. ...” /Зхх 87/,

 

гэрч З.Б-гийн “...би Х гэх хүнийг таних байтугай царайг нь ч хараагүй. Дгийн гуйлтаар “Ж ба Т” ХХК-иар “Ө”ОНӨААТҮГ-руу бараа бүтээгдэхүүн нийлүүлж ирсэн. Гэхдээ бид нар өөрсдөө ногоогоо аваачиж өгдөггүй, худалддаг ногоогоо Дд өгч явуулаад Д нь цаашаа хүргэж өгдөг юм. Заримдаа ногооны мөнгийг Д өгөхгүй удаад байдаг болохоор түүнээс мөнгөө нэхэж авдаг байсан. ...Мөнгө шилжүүлж худалдаж авдаг учраас Дд өгсөн бүтээгдэхүүний мөнгийг яаралтай авах хэрэгтэй болох үедээ Д руу залгаж уурладаг байсан. Д цаашаа ярьж “одоо чиний мөнгийг данс руу чинь шилжүүлнэ” гэж хэлдэг байсан. Тэгээд Х гэх хүнээс миний данс руу ногооны мөнгө орж ирдэг байсан. ...” /Зхх 91/,

           

            гэрч Н.Г-ийн “...би 2 жилийн өмнө буюу 2015 онд үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж байсан санагдаж байна. Би 2013 оноос 2014 оны 12 сар хүртэлх хугацаанд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтнээр ажилладаг байсан юм. “Ө”ОНӨААТҮГ-т миний үеэл дүү Дэлгэртуяа нь ажилладаг байсан бөгөөд худалдан авах ажиллагаанд аудитын шалгалт ороод их хэмжээний алдаа дутагдал гаргасан болохоор надаас зөвлөгөө авах зорилгоор анх А  гэдэг хүн над руу ярьж байсан юм. Би түүнд худалдан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулж ажилладаг ,тендерийн баримт бичгийн бүрдүүлэх материалын жагсаалт, маягтуудын файл байдлаа өгч, тендерийн баримтуудыг он сарын дарааллын дагуу үдэж хавтаслах талаар зааж өгч байсан. А  нь намайг үнэлгээний хороонд орж ажиллаач гэж санал тавихаар нь зөвшөөрч 2015 онд зарлагдсан тендерийн үнэлгээний хорооны гишүүнээр ажилласан. Би ажиллах хугацаандаа худалдан авах ажиллагааг хэрхэн зохион байгуулж ажиллах талаар зөвлөгөө өгч байсан. “Ө”ОНӨААТҮГ нь цэцэрлэгүүдэд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх компаниудыг сонгон шалгаруулдаг боловч батлагдсан төсөвт өртөг гэж байхгүй, цэцэрлэгүүдээс ямар, ямар бүтээгдэхүүн хэзээ, хэдий хэмжээгээр худалдаж авах нь тодорхойгүй байдаг нь тендер сонгон шалгаруулахад төвөгтэй байсан. ...Үнэндээ тухайн тендерийн шалгаруулалтад оролцоход төвөгтэй байсан гэж хэлмээр байна. Би тендерийн баримт бичиг, бүрдүүлэх материалын жагсаалтыг өгсөн бөгөөд бусад асуудалд нь шууд оролцоогүй. Харин тендер сонгон шалгаруулалт зарлагдаж, аж ахуйн нэгж байгууллагуудаас тендерийн баримт бичгүүдийг худалдаж аваад, тендер ирүүлсний дараа, тендерийн нээлтийн үйл ажиллагаа болсон. Би тэр өдөр нь очиж оролцож байсан. Гэхдээ хэзээ болсон бэ гэдгийг нь санахгүй байна. Тендерийн нээлтийн тэмдэглэлийг нарийн бичгийн дарга уг нь үйлдэж баримтад хавсаргах ёстой. Харин хавсаргасан эсэхийг би мэдэхгүй байна. Тухайн үед үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Б.Х- ажиллаж байсан болохоор нь аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн үнийн саналыг тендерийн шаардлага хангаж байгаа эсэхийг хянаад над руу өгөөрэй гэж хэлээд явсан. Б.Х- над руу тухайн үед миний хэлсний дагуу материалуудыг нэг бүрчлэн үзэж танилцуулаагүй. А , Х бид гурвыны хувьд хамтдаа хуралдаад аж ахуйн нэгж байгууллагуудын ирүүлсэн тендерийн баримт материалуудыг нэг бүрчлэн үзэж танилцаж, санал өгч аж ахуйн нэгжүүдийг тендерт шалгаруулсан зүйл байхгүй ээ. Х надад нэг удаа компаниудын ирүүлсэн үнийн санал, бүрдүүлэх материалын жагсаалтыг хангаж байгаа эсэхийг шүүсэн хүснэгтийг файлаар гаргаж өгч байсан. Би тэр хүснэгт нь үнэн зөв хийгдсэн эсэхийг ч хянаж үзээгүй бөгөөд үнэлгээний хорооны 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлд Б.Х- надаар гарын үсэг зуруулж авсан юм. Б.Х- нь хурлын тэмдэглэлд гарын үсэг зуруулах гэсэн юм гээд намайг СТӨ-ний байранд байхад өөрөө ирж надаар гарын үсэг зуруулж байсан. ...” /Зхх 94-96/,

 

            гэрч Б.Ч-ын “...Ц.Н ийн Хаан банкны данснаас “Ө”ОНӨААТҮГ-т менежер ажилтай Б.Х-д түүний эзэмшдэг Хаан банкны данс руу 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөгийг шилжүүлэх гэж байгаа талаар надад хэлж байсан. Бусад гүйлгээний талаар би сайн мэдэхгүй байна. Хэрэг асуудал шалгагдаад явсны дараа Ц.Н ээс энэхүү мөнгөнүүдийг шилжүүлсэн байсныг мэдсэн юм. Н  нь энэ мөнгийг яагаад шилжүүлсэн талаараа надад тайлбарлахдаа “тендерт оролцож шалгараад гэрээ байгуулчихсан компани руу бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүй, гэрээ нь цуцлагдчихвал та намайг загнах байх гэж бодоод аль болох захиалагч байгууллагынх нь хүмүүсийнх нь хүсэлтээр мөнгө өгөөд явдаг байсан” гэх утгатай зүйл ярьж байсан. ...”Барс” худалдааны төвийн А2 агуулахын нэг хэсэгт нь Баянмөнх захиралтай “Их булгийн тохой” ХХК нь хүнсний ногоогоо зардаг байсан юм. Манай компанийн өрсөлдөгч компани. Цэцэрлэгүүдийн хүнсний ногоог манай 2 компани үндсэндээ нийлүүлдэг юм. “Ө”ОНӨААТҮГ нь манай компанитай гэрээтэй байсан боловч 14 хоногийн хугацаанд хүнсний ногоо авахгүйгээр тухайн компаниас худалдан авалт хийсэн байсан. Яагаад манайхаас ногоогоо авахгүй байгаа юм бэ? гэж тухайн ОНӨААТҮГ-ын хүмүүсээс асуухад мөнгө өгвөл танайхаас авна гэсэн утгатай зүйлийг Н т ярьсан байсан. Ингээд Н  мөнгө өгөхийг зөвшөөрч явсан юм байна лээ. Үүнийг надад Н  өөрөө хэлсэн. Би Н ийг Баянмөнхөд дээрэлхүүлэхгүй гэсэн үүднээс мөнгө өгч бүтээгдэхүүнээ нийлүүлдэг болсон юм байх гэж ойлгоод их шартай юм байна гэж бодсон. ...” /13хх 19/,

 

            гэрч И.Долгорсүрэнгийн “...миний найз Ардчилсан холбоонд ажилладаг Амгалан гээд залуу байдаг. Амгалангаар дамжуулж 2013 онд Б.Н-тай танилцаж байсан юм. Миний хувьд Н-тай ажил хэргийн холбоотой байсан. Б.Н- нь надад нарийн бичгийн ажил санал болгохоор нь зөвшөөрөөд “Ө”ОНӨААТҮГ-т 2013 оны намар 8, 9 сараас эхлээд 2015 оны 01 сар хүртэл архив бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан. Тэр оны 08 сард тухайн газарт ажиллаж байсан Гэрэлтуяа над руу яриад “А  нягтлан чамайг сертификаттай учраас ирээд үнэлгээний хороонд ажиллах уу гэж асуулгаж байна” гэж хэлсэн. Надад мөнгө төгрөг өгнө гэж хэлж яриагүй. Урьд нь тэр байгууллагад ажиллаж байсан болохоор очоод оролцоод өгье гэж бодсон. Тэгээд зөвшөөрөөд тендер нээх өдөр нь очиж үнэлгээний хорооны хуралд сууж байсан. Аж ахуйн нэгж байгууллагуудаас дугтуйнд хийж лацадсан материалуудтай танилцаад хамгийн бага үнийн санал ирүүлсэн компаниудад нь санал өгөхөд оролцсон. Өөр надад мэдэх зүйл байхгүй. ...” /14хх 172/,

 

гэрч Л.Гэрэлтуяагийн “...би 2014 оны 11 сард Б.Н- захирлын тушаалаар “Ө”ОНӨААТҮГ-н бичиг хэрэг, архив, касс хариуцсан ажилтнаар томилогдсон бөгөөд 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл ажилласан. ...2014 оны 8 сард миний найз Долгорсүрэн надад “Манай газраас тендер сонгон шалгаруулалт зарлах гэж байгаа, үнэлгээний хорооны гишүүнээр ажиллах хүн олдохгүй байна, чи оролцож өгөөч ээ” гэж хэлсэн. Би түүний хэлснийг зөвшөөрч үнэлгээний хорооны бусад гишүүдтэй хамт Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан тендер худалдан авах ажиллагааны сургалтад сууж анхны мэдлэгтэй болсон бөгөөд сургалтын дараа шалгалт авахад надаас бусад гишүүд бүгд тэнцсэн. Би шалгалтад унаад гэрчилгээ авч чадаагүй. Гэхдээ үнэлгээний хорооны гишүүнээр ажиллаж худалдан авах ажиллагааг зохион байгуулах ажилд оролцсон. Үнэлгээний хорооны гишүүдээр менежер Б.Х-, нягтлан бодогч А , эрүүл ахуйч Г.Энхбуд, Хан-уул дүүргийн 8 дугаар хорооны иргэн Цогзолмаа, Жамъяан гэх хүмүүс томилогдсон байсан. Яг үнэндээ үнэлгээний хороонд томилогдсон хүмүүс нь бүгд л тухайн жилд сургалтад хамрагдаж шинээр гэрчилгээ авсан туршлагагүй байсан болоод л тэр үү 2014 оны тендер сонгон шалгаруулалт маш муу явагдсан гэж би хувьдаа үздэг. Сүүлийн жилүүдэд харьцангуй сайжирсан. 2014 оны тендерийн сонгон шалгаруулалтын хүрээнд үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь сонинд үнийн санал авах тухай зар тараасан, гишүүд нь гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг гаргаж өгсөн ба 2014 оны 08 сарын сүүлээр аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн саналыг хэлэлцэж хурлаа хийсэн санагдаж байна. Хурал болдог өдөр нийт 7 гишүүнээс 3 гишүүн ирээгүй ба А , Х, Энхбуд бид 4 хурлаа зохион байгуулаад 26 компаниас 22 компанийг 2015 оны хичээлийн жилд цэцэрлэгүүдээс ирүүлсэн захиалгын дагуу манай газарт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх компаниар сонгож гэрээ байгуулах зөвлөмж хүргүүлсэн юм. Би 3 гишүүнийг яагаад хуралд ирээгүй талаар мэдэхгүй байна. ...” /2хх 213/,

 

            гэрч П.З-гийн “...би 2005 оноос хойш хүнсний бүдүүн ногоог “Барс” худалдааны төвд байрлах зоорь, 2 агуулахаараа дамжуулан худалдаалах ажлыг хийж ирсэн. Одоо ч уг ажлаа эрхэлж байна. Өмнө нь “М”  ХХК-ийн Скай ресорт амралтын баазад ногоо нийлүүлдэг байсан боловч та компани байгуулахгүй бол ногоо авах боломжгүй боллоо гэхэд “Б”  ХХК-г 2013 онд байгуулсан юм. Сүүлийн 2 жилийн хугацаанд аж ахуйн нэгж байгууллагуудтай гэрээ байгуулаагүй бөгөөд компани тогтвортой үйл ажиллагаа явуулсангүй. Би “Ө”ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэггүй. “Барс” зах дээр нарийн ногоо зардаг Д нь “Би хүнсний ногоо нийлүүлэх компани олсон, чи надаас ногоо авч “М”  ХХК-д нийлүүлдэг юм чинь надад туслаач, танай компаниар гэрээ байгуулаад хүнсний ногоогоо шахмаар байна” гэж гуйж байхдаа “Өсвөр үе” гэж цэцэрлэгийн тухай ярьж байсан. Би уг нь түүнээс “Чи өөрөө тэгээд компани байгуулаач” гэж асуусан боловч “өө бөөн асуудал болдог юм байна лээ” гэхэд нь зөвшөөрсөн. Тэгээд тэрээр манай компанийн нэрээр нарийн ногоогоо нийлүүлж мөнгийг нь манай компанийн дансаар оруулж авдаг байсан. Би дансаа ашиглуулаад орж ирсэн нийт мөнгөний 1 хувийг авахаар тохиролцсон. Д нь надад тендерт оролцоод гэрээ байгуулахаар боллоо гэж байсан санагдана. Би түүний хийсэн гэрээнд гарын үсэг зурж, тамга дарж өгч байсан. ...” /Зхх 12-13/,

 

Сангийн яамны Хууль эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Н-гийн гэрчээр өгсөн “...захиалагч тус тендер шалгаруулалтыг хязгаарлагдмал тендер шалгаруулалтын журмаар зохион байгуулсан байсан. Энэ тохиолдолд Сангийн Сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийг тендерийн баримт бичиг болгон боловсруулах ёстой байтал Сангийн Сайдын 2013 оны 125 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “үнийн санал авах жишиг баримт бичиг”- ийг тендерийн баримт бичиг болгон боловсруулж ажилласан нь тендерийн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т заасан “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ. ” гэсэн заалтыг зөрчсөн байсан. ...Мах махан бүтээгдэхүүний багцад шалгарч гэрээ байгуулсан “Б”  ХХК нь Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-т “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2012, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан” гэсний дагуу ирүүлээгүй, “Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил ашигтай ажилласан байх шаардлагатай” гэснийг нотлох баримт ирүүлээгүй байх тул тус багцад гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзсэн. Төмс хүнсний ногоо багцад шалгарч гэрээ байгуулсан “Эрдэнэ-Энх трейд” ХХК нь Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-т “Бараа, нийлүүлэлтийн хуваарь, захиалгын дагуу долоо хоног бүрээр нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг тооцоолон ирүүлэх шаардлагатай” гэсэн шаардлагын дагуу ирүүлээгүй байсан тул захиалагч буюу үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлгүй байсан юм. Хуурай хүнсний багцад шалгарч гэрээ байгуулсан “М”  ХХК нь Тендерийн баримт бичгийн Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 1.1-т “Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2012, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан” гэсний дагуу ирүүлээгүй, “Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил ашигтай ажилласан байх шаардлагатай” гэснийг нотлох баримт ирүүлээгүй, “Бараа, нийлүүлэлтийн хуваарь, захиалгын дагуу долоо хоног бүрээр нийлүүлэх бүтээгдэхүүний үнийг тооцоолон ирүүлэх шаардлагатай” гэсэн шаардлагын дагуу ирүүлээгүй байх тул тус багцад гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж тус тус үзэж зөвлөмж тайлбартаа тусгасан байгаа. Мөн үнэлгээний дүгнэлтэд үнэлгээний хорооны хоёр гишүүн гарыг үсэг зурж баталгаажуулаагүй байгаа нь хуулийн 47.8-д “Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна” гэсэн заалтыг хангахгүй байсан юм. ...Багц 5-д шалгарсан “Ж ба Т” ХХК нь тендерийн маягтад санал болгож буй үнийн саналаа бичиж ирүүлээгүй нь Сангийн Сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”-ийн Тендер- оролцогчдод өгөх зааварчилгааны 13.1-т “Тендерт оролцогч нь Бүлэг 4-т заасан тендерийн маягтыг бөглөж ирүүлнэ. Энэхүү маягтыг бөглөхдөө түүний агуулгыг өөрчлөлгүйгээр түүнд шаардсан бүх мэдээллийг тусгана.” гэж заасныг хангахгүй, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 12.1/ё/ 1-т “Монгол Улсад мөрдөгдөж буй Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу эрүүл ахуй- шаардлага хангасан шинжилгээний бичиг буюу гарал үүслийн бичиг ирүүлэх” гэж заасны дагуу ирүүлээгүй, ТОӨЗ 18.1-т “Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил улсын байгууллагад жилээс доошгүй хугацаанд ижил төрлийн хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсэн туршлагатай байх. Гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт, захиалагчийн тодорхойлолтоор баталгаажуулна.” гэсэн шаардлагыг хангахгүй байх тул уг компанийг шаардлага хангасан тендер ирүүлсэн хэмээн гэж тус багцад гэрээ байгуулсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байсан. Багц 7-д шалгарсан “М”  ХХК нь тендерийн маягтад санал болгож буй үнэ болсон тендерийн хүчинтэй байх хугацааг зааж өгөөгүй байгаа нь Сангийн Сайдын 2012 оны 81 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг барим бичиг”-ийн Тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 13.1-т “Тендерт оролцогч нь Бүлэг 4-т заасан тендерийн маягтыг бөглөж ирүүлнэ. Энэхүү маягтыг бөглөхдөө түүний агуулгыг өөрчлөлгүйгээр түүнд шаардсан бүх мэдээллийг тусгана.” гэж заасныг хангахгүй. ...” /14хх 9-11/,

шинжээч С.Н-гийн “...би Үндэсний статистикийн хорооны шинжээч нарын гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Уг шинжээчийн дүгнэлтэд “Ө” ОНӨААТҮГ-т нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний нэр төрөл, үйлдвэрлэсэн улс, брэнд тодорхойгүй, бүтээгдэхүүний нэр төрлийг тодорхой бус бүртгэсэн учраас статистик мэдээг гаргахад дутагдалтай байна гэж бичсэн байна. Монгол Улсын Санхүү, эдийн засгийн сайдын аргачлал батлах тухай 2002 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 191 дугаартай тушаалаар батлагдсан “аж ахуйн нэгж байгууллагад нийтлэг хэрэглэгдэх нягтлан бодох бүртгэлийн маягтыг хөтлөх аргачлал”-д анхан шатны баримтыг бүртгэхдээ бүтээгдэхүүний нэр, тоо хэмжээ, нэг бүрийн үнэ, нийт үнийг бүртгэхээр зааж өгсөн байдаг. Тухайн маягтын заавар бол бүтээгдэхүүний чанар байдал, брэнд, гарал үүслийг бүртгэхээр заагдаагүй. Өөрөөр хэлбэл санхүүгийн анхан шатны баримтад бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, байдал, брэндийн нэрийг бүртгэх шаардлагагүй юм. Нягтлан бодогч нь бараа бүтээгдэхүүнийг хүлээж авахдаа анхан шатны баримтад бичигдсэн үнэ, тоо хэмжээг үндэслэн бүртгэж, тоолж авдаг. Тухайн бүтээгдэхүүний чанар байдал, брэнд, аль улсад үйлдвэрлэснийг нягтлан бодогч мэдэхгүй шүү дээ. Бүтээгдэхүүний чанар байдал, үйлдвэрлэсэн улсыг санхүүгийн баримтад бүртгэх нь нягтлан бодогчийн тусгай мэдлэгээс хэтэрсэн зүйл гэж ойлгож болно. Худалдан авч буй бүтээгдэхүүнийг ОХУ, Хятад, Солонгос улсуудын алинд нь үйлдвэрлэсэн, чанартай юу эсхүл чанаргүй юу гэдгийг нягтлан бодогчийн хувьд бүртгэх шаардлагагүй. Миний хувьд санхүүгийн нягтлан бодох бүртгэлийн чиглэлийн хүний хувьд анхан шатны баримтад бүртгэгдсэн тоо хэмжээ, үнэнд үндэслэж аудитын шинжилгээ хийдэг учраас санхүүгийн анхан шатны баримтыг дээрх аргачлалын дагуу бүртгэсэн бол санхүүгийн анхан шатны баримтын шаардлагыг хангаж байна гэж үздэг. Худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэсэн улс, брэнд, чанар байдлыг бүртгэсэнгүй гэж нягтлан бодогчийг буруутгах үндэслэл байхгүй. Үндэсний статистикийн хороо нь хэрэглээний үнийн индексийг гаргахдаа хэрэглээний сагс, хэрэглээний жинг үздэг байна. Хэрэглээний сагсыг гаргахдаа Улаанбаатар хот дахь 3 томоохон худалдааны төвүүдэд худалдаалагдаж буй 300 гаруй цөөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг судалдаг байна. Гэтэл “Ө” ОНӨААТҮГ-т Үндэсний статистикийн хорооноос гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж байгууллагаас нийлүүлсэн байдаг. “Ө” ОНӨААТҮГ-т нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, нэгж бүрийн үнэ, нийт үнийг аудитын шинжилгээний хүрээнд тооцоод гаргасан байгаа. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан шинжээчийн дүгнэлт нь нийт нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд хүрээгүй байна. Тийм учраас Үндэсний Статистикийн хорооноос гаргасан дүгнэлттэй холбогдуулан аудитын дүгнэлт дахин гаргах, нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний үнэ болон статистикийн мэдээ зэргийг харьцуулан зөрүү тооцох боломжгүй гэж үзэж байна. Хэрвээ Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүгнэлтэд “Ө” ОНӨААТҮГ-т нийлүүлэгдсэн бүх хүнсний бүтээгдэхүүний статистикийн үнийг тооцож өгсөн бол зөрүүг тооцох боломжтой байсан юм. ...” /15хх 66-68/,

 

шинжээч Д.Б-ийн “...шинжээчийн дүгнэлт гаргахад оролцсон. ...Дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын Статистикийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 б “инфляцын түвшин хэрэглээний үнэ тооцон гаргах” заалт болон өөрийн чиг үүргийн хүрээнд өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний мэдээг 7 хоног, сарын давтамжтайгаар цуглуулж хэрэглээний үнийн индексийг тооцож, нийтийн хүртээл болгох” гэсэн заалтын дагуу шинжээчийн дүгнэлтийг гаргасан. ...2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 04, 05, 06 тоот прокурорын тогтоолуудыг 06/1996 тоот албан бичгээр Үндэсний санхүүгийн хороонд ирүүлсэн. Уг тогтоолын дагуу дээр дурдсан шинжээч бүтэн 14 хоногийн хугацаанд ажилласан. Би “Зэт И И И” ХХК, “Ж ба Т” ХХК, “Б”  ХХК-иас “Ө” ОНААТҮГ-т 2014 оны 01 сараас 2016 оны 12 сард нийлүүлсэн нэр бүхий бараа, бүтээгдэхүүний мэдээлэл дутмаг, хэтэрхий ерөнхий байсан тул прокурорын тогтоолд заагдсан асуултуудад хариулахад учир дутагдалтай байсан. Жишээ нь нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, нэр төрөл, савлагаа, брэнд, хэмжих нэгж зэрэг барааны тодорхойлолт тодорхой бус байснаас Үндэсний  санхүүгийн хорооноос судалдаг сагсны нэр төрөлтэй таарахгүй байсан. Өөрөөр хэлбэл Үндэсний  санхүүгийн хороо нь хэрэглээний сагсандаа тухайн барааг нэр зааж судалдаг. Гэтэл шинжилгээ хийлгүүлэхээр ирүүлсэн мэдээлэлд тухайн хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, брэнд, үйлдвэрлэсэн улс, тоо хэмжээний талаарх мэдээлэл дутмаг байсан тул бодитой үнийн мэдээллийг өгөхөд хүндрэлтэй байсан. Гэхдээ сагсанд судалдаг нэр төрлийн бүтээгдэхүүний нэршил нь зарим бүтээгдэхүүний хувьд таарч байсан учраас статистикийн мэдээг гаргаж өгсөн байгаа. Мөн Үндэсний санхүүгийн хорооноос сагсанд судалдаггүй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгааг авахаар ирүүлсэн байсан учраас статистикийн мэдээлэл өгөх боломжгүй байсан юм. Жишээ нь Үндэсний  санхүүгийн хорооноос брокли, тоор, цэцэгт байцаа, юүцай, тарвас, давжаа алим, чавга, салатны навч, лийр гэх мэт нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн судалгааг судалдаггүй. Тийм учраас тодорхой тооны хүнсний бүтээгдэхүүний статистикийн судалгааг өгч чадаагүй. ...” /15хх 70-71/,

 

Б.Н-ы яллагдагчаар “...би “Ө” ОНӨААТҮГ-н даргаар 2013 оноос хойш ажиллаж байна. ... 2014 оны 12 сард байгууллагынхаа шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулж энэ ажлын хүрээнд хүүхдийн бэлэг худалдан авахад харилцагч байгууллагуудаас тодорхой тооны мөнгө өгөхийг хүсэж, дэмжлэг хүссэн. Ингээд “М”  ХХК-с миний данс руу 700.000 төгрөгийг шилжүүлсэн. Тухайн үед шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах ажлыг нягтлан бодогч Н.А-  хариуцаж ажиллаж байсан баярын арга хэмжээ нийтдээ 2 орчим сая төгрөгөөр зохион байгуулагдсан байсан бөгөөд түүнд дутсан гэх 700 орчим мянган төгрөгийг би хувиасаа зээл маягаар өгсөн. Тухайн үед надад мобайл банкны үйлчилгээ байгаагүй учраас миний дансанд хэзээ, хаанаас ямар хэмжээний мөнгө төгрөг орж ирж байгааг би мэддэггүй байсан бөгөөд А оос миний данс руу мөнгө шилжүүлсэн байсныг би сүүлд нь мэдсэн. ...” /4хх 177- 178/,

 

Б.Х-гийн сэжигтэн, яллагдагчаар “...намайг ажилд орохоос өмнө “Ө” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүний “Э” ХХК нийлүүлдэг байсан. Манай байгууллагад сургалт зохион байгуулах, баярын арга хэмжээ зохион байгуулах зэрэг ямар нэгэн мөнгө төсөвлөж өгдөггүй учраас харилцагч компаниудаас тодорхой хэмжээний мөнгө, төгрөг гуйж авч арга хэмжээгээ зохион байгуулъя гэж тохиролцоод зохион байгуулах комиссоос компаниудаас мөнгө төгрөг авдаг байсан. “Э” ХХК-с 2015 онд миний хувьд өөрийнхөө хувийн дансаар мөнгө авч байсан удаа байгаа. Тэр мөнгийг хувийнхаа хэрэгцээндээ ч зарцуулдаг байсан, байгууллагынхаа баярын арга хэмжээ, сургалт, хурлын үед ч зарцуулдаг байсан. Гэхдээ хэчнээн төгрөгийг хувьдаа зарцуулсан, хэчнээнийг байгууллагад зарцуулснаа санахгүй байна. ...”Ж ба Т” компани нь манай байгууллагатай гэрээтэй ажилладаг бөгөөд цэцэрлэгүүдийн захиалгын дагуу бараагаа нийлүүлэх боломжгүй болсон учраас би 4-5 газраас бараа бүтээгдэхүүнийг нь зээлээр худалдаж аваад “Ж ба Т” компаний нэрээр байгууллагад өгүүлсэн. Надад зээлээр бараа худалдаж байгаа хүмүүс нь “Ж ба Т” ХХК-ийн талаар мэдэхгүй, дараа нь мөнгө төгрөгийн асуудал гарч магадгүй учраас чамд өөрт чинь өгье, чи харин өөрөө бусдыг нь зохицуулаарай гэсэн болохоор “Ж ба Т” ХХК-иас 65 сая төгрөгийг нь аваад зээлээр бараа худалдсан хүмүүст өгсөн. Би нэг удаагийн худалдан авалтаас 200.000-300.000 төгрөгийн ашиг олдог байсан бөгөөд тухайн мөнгөө гэр бүлийнхээ хэрэгцээндээ зарцуулдаг байсан. ...”Ж ба Т” ХХК-иас миний данс руу нийт 66.750.000 төгрөг шилжиж орж ирсэн. Энэ нь цэцэрлэгүүдээс нэр төрлийг нь зааж өгөөд захиалсан бүтээгдэхүүнийг манайхтай гэрээ байгуулсан компаниудаас нийлүүлэх боломж байхгүй байсан учраас нь би хувь хүмүүсээс зээлээр худалдаж аваад “Ж ба Т” ХХК-ийн нэрээр “Ө” ОНӨААТҮГ-т нийлүүлсэн. ...Би “Ж ба Т” ХХК-иас бараа захиалахаар бол Дтай л харьцдаг байсан. Өөрийгөө “Ж ба Т” ХХК-иас бараа авдаг гэж хэлж байсан. Анх бараагаа өгөөд бэлнээр мөнгө авдаг байсан бөгөөд дараа нь данс руу мөнгийг нь хийдэг болсон. ...Сүүлдээ манай газраас тендер зарладаг болсон болохоор бичиг баримтаа бүрдүүлж чадахгүй надаар туслуулаад зарим бичиг баримтаа хийлгэдэг байсан. Би яг ямар бичиг баримт үйлдэхэд нь тусалж байснаа санахгүй байна. Заримдаа тэрээр өөрөө миний компьютерийг ашиглаад бичиг баримтуудаа бүрдүүлдэг байсан санагдаж байна. Тэр үедээ “Ж ба Т” ХХК-ийн тамгатай баримтуудыг авчирч байсан шиг байна. Тэгээд миний ажлын ширээнд үлдсэн байх. Д нь “Ж ба Т” ХХК, “Б”  ХХК-иудыг хамгийн анх манай газар дээр авчирч байсан. ...миний гарын үсэг мөн байна. ...Д намайг чи гарын үсэг зурчих гээд байсан юм. Тэгэхээр нь зурсан. ...Д өөрөө бүрдүүлсэн байсан. Гэхдээ баримтаа сайн бүрдүүлж чадахгүй байсан болохоор нь тусалдаг байсан юм. ...” /4хх 192-193, 195-196/,

 

У.Ж-ы  яллагдагчаар “...би “Барс” худалдааны төв байгуулагдсан жил буюу 1997 юм уу 1998 оноос хойш БНХАУ-аас жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногоо импортолж худалдаалдаг болсон. Сүүлийн үед компанийн нэрээр бүтээгдэхүүн импортолдог болох үед нь “Ж ба Т” ХХК-ийг үүсгэн байгуулж байсан. ...Манай компани ““Ө”ОНӨААТҮГ-т 2015 оноос хойш нарийн ногоо жимс, жимсгэнэ зэргийг нийлүүлдэг болсон. Манай компаниас хичээлийн жил буюу 09 сараас дараа оны 05 сар хүртэлх хугацаанд бүтээгдэхүүн авдаг бөгөөд сард дунджаар 20 орчим сая төгрөгийн бүтээгдэхүүн авдаг юм. “Ө”ОНӨААТҮГ нь худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг гэрээ хийсэн данс руу сард нэг удаа банкаар дамжуулан өгдөг. “Барс” худалдааны төв дээр борлуулалт хариуцдаг Долгорсүрэнгээс “Ө”ОНӨААТҮГ-н менежер Б.Х- гэдэг хүн удаа дараа жимс жимсгэнэ худалдаж авч байсан юм байна лээ. Тэгээд манай компанийг тендер сонгон шалгаруулалтад оролцооч гэж санал тавихад нь ямар, ямар материал бүрдүүлэхийг нь асууж байгаад материалаа бүрдүүлж өгөөд тендерт шалгарсан. Би борлуулагчаар дамжуулж түүнтэй танилцсан бөгөөд хэд хэдэн удаа уулзаж байсан. Би компанийнхаа гэрчилгээ, дүрэм, санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт, татварын тооцоогүй гэсэн тодорхойлолт гэх зэрэг баримтуудаа хуулбарлаад Б.Х-д өгдөг байсан. Миний хувьд Б.Х-д холбогдох баримтуудаа л гаргаж өгсөн. Б.Х- бусад асуудлыг зохицуулсан. Би сайн санахгүй байна. Компанийнхаа тамгыг түүний хэлсэн баримт бичгүүд дээр дарж өгч байсан. ...” /2хх 232, 4хх 210/,

 

Ц.Д-гийн яллагдагчаар ...би жимс, нарийн ногооны бизнесийг 2003 оноос хийж байна. “Барс” худалдааны төвийн А-7 агуулахын Б-18 тоот лангуугаараа бүтээгдэхүүнээ худалддаг юм. Манайх бүх төрлийн нарийн ногоо худалдаж ирсэн. “Ө” гэдэг газар Цэцэгмаа гэдэг эгч ажилладаг байсан юм. Тэр эгч надаас 2011-2012 оноос эхлээд нарийн ногоонуудыг худалдаж авдаг байсан. Тэрээр 2 жил орчим надаас байнга нарийн ногоо авдаг байж байгаад ажлаа өгч Б.Х- гэдэг хүүхэн орж ирж байсан. Тэгээд Х-тай танилцаад хүнсний ногоогоо түүнд худалддаг байсан юм. “Ө”ОНӨААТҮГ нь худалдаж авсан бүтээгдэхүүнийхээ мөнгийг нийлүүлээд сарын сүүлээр өгдөг байсан. Х нэг хэсэг хугацаанд манайхаас нарийн ногоо авахаа больчихсон байж байгаад “Баянзүрх захаас нарийн ногоо авсан чинь чанар муутай юм байна” гээд буцаад надаас авдаг болсон. Тэгэхдээ манайх хувь хүний данс руу мөнгө шилжүүлэхгүй гэнэ ээ, заавал компанитай байх шаардлагатай гэхээр нь энэ талаар бүдүүн ногоо зардаг Золзаяад хэлж “танай компанийн дансаар мөнгөө авчихмаар байна” гэж гуйсан. Тэрээр зөвшөөрөөд “Б”  ХХК-н дансыг ашиглуулахаар тохиролцсон юм. Хамгийн анх Золзаяа, Х хоёрыг уулзуулаад тэгээд материал бүрдүүлж тендерт оролцуулж байсан санагдаж байна. Жил бүрийн зун Б.Х- надаас “Б”  ХХК-н бичиг баримтыг бүрдүүлж өгөөч гэж гуйж Золзаяагаас аваад өгдөг байсан. Тэгээд гэрээний дагуу бүтээгдэхүүн нийлүүлээд санхүүжилтээ авч явж ирсэн. “Б”  ХХК-иар хоёр удаа тендерт оролцсон. Золзаяа хөдөө яваад компанийнхаа бичиг баримтыг өгөх боломжгүй байсан болохоор нь дахиад өөр компани олох хэрэгтэй болсон. Би өөрөө компанигүй болохоор дахиад бараагаа “Ө”ОНӨААТҮГ-т нийлүүлэх сонирхолтой байсан учраас “Ж ба Т” ХХК-иар жимс жимсгэнэ, нарийн ногоо нийлүүлдэг болсон. Б.Х- тендер болох гэж байгаа талаар надад хэлээд би Золзаяагаас компанийнх нь тамга, гэрчилгээ, дүрэм, татварын тайлан гэх мэт шаардагдах бичиг баримтуудыг нь хуулбарлаж аваад Б.Х-д өгдөг байсан. “Ж ба Т” ХХК-ийн бичиг баримтуудыг харин авч байгаагүй. У.Ж- материалаа бүрдүүлж өгч тендертээ өөрсдөө оролцсон байх. Би Жаргалсайхан, Х хоёрыг уулзуулж өгсөн. Тендерийн материал бүрдүүлэхэд нь оролцоогүй. ...” /Зхх 37/

 

Ц.Н ийн яллагдагчаар “...манай компани “Ө” ОНӨААТҮГ-аас 2014 оны хичээлийн жил эхлэхэд аж ахуйн нэгж байгууллагуудаас үнийн санал аваад гэрээ байгуулаад бүтээгдэхүүнээ худалдаж авдаг байсан. Энэ үед манай компани нь гэрээгээ байгуулчихсан байсан санагдаж байна. Сүүлдээ тендер сонгон шалгаруулалт зарладаг болсон юм. 2014 оны 9 сард “Ө” ОНӨААТҮГ нь манай компаниас хүнсний ногоог хэвийн авч байснаа 14 орчим хоногийн хугацаанд авахаа больчихсон. Б.Х-гийн утас руу залгаад “танайх яагаад ногоогоо авахгүй байгаа юм бэ” гэхэд “манайх өөр газраас захиалга орчихсон байгаа” гэж хэлж байсан. Дараа нь намайг ажил дээрээ байх үед надтай ирж уулзаад “Манайх нэг компаниас ногоо авсан чинь муу ногоо байна, уг нь танай ногоо сайн чанартай юм чинь танай компаниас ногоогоо авчихмаар байна, гэхдээ манай газарт нийлүүлж байгаа ногооны 1 кг тутмаас 50 төгрөгийг бодож өгвөл хамтарч ажиллаж болж байна, надад өөр компаниас ийм санал тавьж байна, миний саналыг хүлээж авбал хэн, хэндээ амар байна” гэх утга бүхий зүйл ярьсан юм. ...”Ө” ОНӨААТҮГ нь их хэмжээний ногоо байнга худалдаж аваад ямар нэгэн асуудал гаргахгүй, төлбөр мөнгөө удаахгүй өгдөг учраас би борлуулалтаа алдахгүйн тулд Б.Х-гийн тавьсан саналыг зөвшөөрч түүнд мөнгө өгдөг болсон. ...Би эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдах болсондоо гэмшиж байна. Б.Х-д хахууль өгдөг байсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” /4хх 241-242, 16хх 4-5/ гэсэн мэдүүлгүүд,

 

“Вендо” хөрөнгийн үнэлгээний компанийн 2017 оны 03 сарын 07-ны өдрийн Б01-17 дугаартай “...2004 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Приус 20 маркийн автомашиныг 7.500.000 төгрөгөөр үнэлэв. ...” тайлан /2хх 83-84/,

 

 “...“Э” ХХК-иас 2014 оны 08 сараас 2016 онд нийт 578.865.610 төгрөгийн бүтээгдэхүүн авч, 568.407.200 төгрөг шилжүүлсэн байх тул илүү төлбөр хийгдээгүй байна. ... “Ж ба Т” ХХК-аас 2015-2016 онд нийт 343.396.210 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авч, 342.723.870 төгрөгийн төлбөр шилжүүлсэн тул илүү төлөлтгүй байна. “М”  ХХК-иас 2014 оны 8 сараас 2016 онд 615.963.430 төгрөгийн бүтээгдэхүүн авч, 614.777.930 төгрөг шилжүүлсэн тул илүү төлөлтгүй байна. ...”Б”  ХХК-иас 2014 оны 8 сараас 1.772.100.700 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авч 1.765.848.200 төгрөг шилжүүлсэн байх тул илүү төлөлтгүй байна. ...,” ...”Ө” ОНӨААТҮГ нь “Б”  ХХК-иас 2013 оны 08 сараас 12 сар дуусталх хугацаанд бараа бүтээгдэхүүн худалдан аваагүй байна. Харин 2014 оны 04 сараас 12 сарыг дуусталх хугацаанд 138 нэр төрлийн 121.941.770 төгрөгийн, 2015 оны 01 сараас 05 сард 153 нэр төрлийн 97.232.880 төгрөгийн хүнсний болон бусад бүтээгдэхүүн, нийт 219.174.650 төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдаж авсан байна. “Ө” ОНӨААТҮГ нь “Б”  ХХК-иас худалдаж авсан бүтээгдэхүүний үнийг шилжүүлсэн баримт, дансны хуулгыг үндэслэн он, сар тус бүрээр тооцож нэгтгэхэд 2014 оны 04 сараас 12 сард 117.551.120 төгрөг, 2015 оны 01 сараас 06 сард 91.637.070 төгрөгийн төлбөр буюу нийт 209.188.190 төгрөгийг тус аж ахуйн нэгжид шилжүүлсэн байна. “Ө” ОНӨААТҮГ-т “Б”  ХХК-иас 2014/19 дугаар бүхий 2014 оны 09 сарын 02-оос 2015 оны 08 сарын 25 хүртэлх хугацаатай нарийн ногоо нийлүүлэх гэрээтэй боловч 2014 оны 04 сараас он дуустал 94.084.360 төгрөгийн, 2015 оны 01 сараас 05 сар дуустал 74.253.510 төгрөгийн буюу нийт 168.337.870 төгрөгийн гэрээнд тусгагдаагүй бүтээгдэхүүн нийлүүлсэн байна. “Ө”ОНӨААТҮГ нь  “Б”  ХХК-иас 2014 оны 04 сараас 12 сарын хугацаанд 121.941.770 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авч 117.651.120 төгрөг шилжүүлсэн, 2015 оны 01 сараас 06 сард 97.232.880 төгрөгийн бараа авч 91.637.070 төгрөгийн төлбөр шилжүүлсэн байх тул илүү санхүүжилт хийгдээгүй байна. ...”  гэх 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 029, 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 030 дугаартай Аудит тусгай, мэргэшсэн нягтлан бодогч С.Наранцэцэгийн гаргасан дүгнэлт, дүгнэлтийн хавсралтууд /Зхх 141-145, 146-190, 200-201, 202-233/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2295 дугаартай: “...Эрүүгийн 201601000278 дугаартай хавтаст хэргийн 178, 179 гэсэн хуудсууд дахь “Тендерийн маягт” гэх баримтын доод хэсэгт “Эрх бүхий этгээдийн гарын үсэг, тамга” гэсний ард, 180 гэсэн хуудас “Монгол Улсад үйлдвэрлэгдсэн барааны үнийн хуваарь” гэх баримтын доод хэсэгт “Тендерт оролцогчийн нэр” гэсний ард, Эрүүгийн 201601000278 дугаартай хавтаст хэргийн 242 хуудас “Б”  ХХК гэсэн баримтын доод хэсэгт “Захирал” гэсний ард, Эрүүгийн 201601000278 дугаартай хавтаст хэргийн 244, 246 хуудас “Худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтын дээд хэсэгт “Б”  ХХК-ын захирал “Захирал” гэсний доор, “Ж ба т” ХХК-ын захирал” гэсний доор, 3 дахь нүүрний доод хэсэгт “Худалдан авагчийг төлөөлж Захирал” гэсний доор, “Нийлүүлэгчийг төлөөлж Захирал” гэсний доор, “020” гэсэн дугаартай А4 хэмжээтэй цаасны дунд хэсэгт баруун дээд буландаа “МТ group” логотой цаасанд “Эрдэнэ Энх” гэж эхлээд “ок” гэж төгсгөсөн, Баруун дээд буланд “031” дугаартай “Зарлагын баримт” гэх цаасны арын бичиггүй хэсэгт “захирал” гэж эхлээд “99179383” гэж төгсгөсөн бичсэн гар бичвэрүүд, түүний арын нүүрэнд баруун дээд “032-036” хүртэл дугаарласан хуудсуудад “Худалдах, худалдан авах гэрээ” гэх баримт байх ба баримтын баруун дээд хэсэгт “Захирал” гэсний ард, баруун доод хэсэгт “2, Худалдагч” гэсний ард, 2,3,4 дүгээр нүүрний баруун доод хэсэгт “2, Худалдагч” гэсний ард, 5 дугаар нүүрний ард “Захирал” гэсний доор, “2, Худалдагч” гэсний ард, 2014 онд “Б”  ХХК-ийн тендерт сонгон шалгаруулахаар хүлээлгэн өгсөн 2014 оны 8 дугаар сарын 24-ний 09 дугаартай, 2014 оны 8 дугаар сарын 20-ны 07 дугаартай “Ө”нийслэлийн өмчит үйлдвэрийн газарт гэсэн баримтын доод хэсэгт “Захирал” гэсний ард тус тус хар, хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн гарын бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн сэжигтэн Б.Х-гийн гэх бичгийн хэвийн туршилтын загваруудтай тохирч байна. Эрүүгийн 201601000278 дугаартай хавтаст хэргийн 244, 246 хуудас “Худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтын 1,3 дугаар нүүрний баруун дээд, баруун доод хэсгүүдэд, “Ж ба Т” ХХК-ийн ӨҮХ-15/01 дугаартай тендерийн 2015 оны 7 дугаар сарын 16-ны 20 дугаартай “Тендерийн хороонд”, 2015 оны 7 дугаар сарын16-ны 19 дугаартай “Ө”гэх баримтын огнооны нөхөх хэсгүүд болон доод хэсэгт “Захирал” гэсний ард, “Ж ба Т” ХХК-ийн ӨҮХ-16/13 дугаартай тендерийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны 29 дугаартай “Тендерийн хороонд”, 2016 оны 8 дугаар сарын 25-ны 28 дугаартай “Өсвөр үе хүнс”, 2016.08.29-ний Үнийн саналын маягт зэрэг баримтуудын доод хэсэгт “Захирал” гэсний ард, “Ж ба Т” ХХК-ийн ӨҮХ-16/12 дугаартай тендерийн 2015 оны 8 дугаар сарын 25-ны 27 дугаартай “Өсвөр үе хүнс”, 2016 оны 8 дугаар сарын 25-ны 32 дугаартай “Өсвөр үе хүнс”, 2016 оны 8 дугаар сарын 29-ний Үнийн саналын маягт зэрэг баримтуудын доод хэсэгт “Захирал” гэсний ард, “Ж ба Т” ХХК-ийн ӨҮХ-16/20 дугаартай тендерийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны 31 дугаартай “Өсвөр үе хүнс", 2016 оны 8 дугаар сарын 25-ны 30 дугаартай "Өсвөр үе хүнс”, 2016 оны 8 дугаар сарын 26-ны Үнийн саналын маягт зэрэг баримтуудын доод хэсэгт “Захирал” гэсний ард тус тус хар, хөх өнгийн будагчтай бичигч хэрэгслээр бичсэн үл уншигдах гарын үсгүүд байна. Иймд шинжилж буй үл уншигдах бүтэцтэй гарын үсгүүдийг бичгийн хэвийн загваруудтай харьцуулан шинжлэх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн Эрүүгийн 201601000278 дугаартай хавтас хэргийн 244, 246 хуудас “Худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтын баруун дээд буланд “244” гэсэн хуудасны зүүн дээд хэсэгт, “246” гэсэн хуудасны зүүн доод хэсэгт “Б ХХК” гэсэн бичигтэй тэмдгийн дартсуудыг 37х38мм хэмжээтэй цаасанд дарж "Худалдах, худалдан авах гэрээ” гэх баримтад наасан байна. Мөн дардас бүхий цаасанд “Батлав, Б ХХК, Захирал , “Захирал, Хаяг, Утас:95901900” гэж компьютероор бичсэн бичвэртэй, дардас бүхий цаасны наалт салсан, тэмдгийн дардас бүхий цаасны зах ирмэг, тэмдгийн дардсын зах ирмэг, хүрээ, хүрээний хээ зэрэг жигд бус, зах ирмэгийн хээ, хээнүүд тасалдсан зэрэг ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд илэрч байна. ...” гэх дүгнэлт, хавсралтууд, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 17-18, 19-25/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 05 дугаар сарын 08- ны өдрийн 2623 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн СD хадгалагдаж байгаа “Naranchuluun bichleg 1.m4a” гэсэн нэртэй дуу авианы бичлэгүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгүүдэд Б.Н-ы гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Т385010911 регистрийн дугаартай Б.Н-ы дуу авиатай, Т.Г-гын гэх дуу авиа нь харьцуулах загвараар авсан Ц385112319 регистрийн дугаартай Т.Г-гын дуу авиатай тус тус тохирч байна. Харин Б.Билгүүнжавын гэх дуу авиа нь 00:00:30 секундээс бага үргэлжлэх хугацаатай байх тул дуу авианы адилтгалын шинжилгээ хийх боломжгүй. Шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгүүдэд хэлэгдэх үг хэллэгийг текст хэлбэрт хөрвүүлэх нь шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй. ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 29-33/,

 

“...шинжээчийн “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланг ҮНДЭСНИЙ САНХҮҮГИЙН ХОРОО-нд ирүүлээгүй болно. “Б” , “Ж ба Т”, “Б”  компаниас “Ө”ОНӨААТҮ-д 2014 оны 1 сараас 2016 оны 12 сард нийлүүлсэн нэр бүхий бараа бүтээгдэхүүний мэдээлэл дутмаг, хэтэрхий ерөнхий (тухайлбал үйлдвэрлэсэн улс, төрөл, савлагаа, брэнд, хэмжих нэгж зэрэг барааны тодорхойлолтгүй) байгаа тул Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 сарын 7-ны өдрийн 04, 05, 06 тоот прокурорын тогтоолын 2-т шууд хариулахад учир дутагдалтай байна. ...Иймд “Б” , “Ж ба Т”, “Б”  компанийн нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнэ, Улаанбаатар хотын хүнсний бараа бүтээгдэхүүний дундаж үнэ (Үндэсний санхүүгийн хорооны мэдээ)-ийн харьцуулалтыг танай байгууллагаас ирүүлсэн 06/1996 тоот албан бичгийн хавсралтад нэр заагдсан бараа бүтээгдэхүүнээс ерөнхий нэршлээр тохирч байгаа бараа бүтээгдэхүүн бүрээр 2014-2016 оны сараар гаргав. ...Танай байгууллагаас ирүүлсэн албан бичгийн хавсралтад заагдсан бараа бүтээгдэхүүний мэдээлэл ерөнхий байгаа тул зах зээлийн ханшид нийцэж байгаа эсэхийг тодорхойлох боломжгүй байна. ...” гэх Үндэсний статистикийн хорооны шинжээчдийн дүгнэлт,  бүтээгдэхүүний үнийн жагсаалт /15хх 20-29/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзэх хугацаа сунгах тогтоол /1хх 1-2, 4-7/, “Ө”НӨТҮГ-ын “Э” ХХК, “Б”  ХХК, “Б”  ХХК-уудтай хийсэн худалдах, худалдан авах тухай гэрээний хуулбар /1хх 13-36, 2хх-25-36/, Нийслэлийн засаг даргын 6/279 дугаар захирамжийн хуулбар, авлага, өглөгийн товчоо тайлан /1хх 37-51/, Б.Х-гийн эзэмшлийн Хаан банкны 5103029085 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 52-119/, “Ө”Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын товч танилцуулга, холбогдох бусад баримтууд /1хх 152, 153-158, 159-177/, тендерийн шалгаруулалтын маягт /1хх 178-250, 2хх 1-19/, “Б”  ХХК-ийн хүсэлтүүд /2хх 22-24/, “Ө” ОНӨААТҮГ-т 4 сарын хугацаанд бүтээгдэхүүн нийлүүлэх тендер зохион байгуулсан тухай илтгэх хуудас /2хх 37-45/, тендерийн баримт материалууд, дансны хуулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 53-56, 57-61, 87-118/,эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /2хх 71-81/, “Ө”хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2хх 188-197/, “Б”  ХХК-ийн харилцах дансны хуулга /Зхх 14-17, 18- 29/, бараа бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх гэрээний хуулбар /Зхх 54-55/, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл, гадаад паспортын хуулбар, Т.Энхтуяагийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /Зхх 64-65, 66-67/, шинжилгээ хийлгэх тухай тогтоол, тендерийн баримтууд хүлээлцсэн тухай тэмдэглэл /Зхх 120-121/, Сангийн яамны зөвлөмж, тайлбар гаргах тухай албан бичиг /Зхх 122-131/, сэжигтэн Б.Х-, Ц.Д- нарын бичгийн хэлбэрийн албадан загвар /Зхх 239-250, 4хх 01-04, 06-13/, хүнсний тендер ӨҮХ-15/01 тендерийн баримт бичгийн хуулбар, Тендер ӨҮХ-15/01 Багц 3: төмс, хүнсний ногоо, шалгарсан материал, багц 4: жигнэмэг шалгарсан материал, багц 5. Жимс жимсгэнэ шалгарсан материал /5хх 01-250, 6хх 01- 60, 61-250, 7хх 01-250/, Тендерийн ӨҮХ-16/01 гурил шалгарсан материалын хуулбар, гоймон шалгасан материалын хуулбар, вафли шалгарсан материалын хуулбар, печень шалгарсан материалын хуулбар, жимс, жимсгэнэ шалгарсан материалын хуулбар, хүнсний ногоо шалгарсан материалын хуулбар, цагаан идээ шалгарсан материалын хуулбар, жимс, жимгэнэ шалгарсан материалын хуулбар /8хх 01-250, 9хх 01-157, 9хх 158-250, 10хх 1-250/, Б.Х-гийн арилжааны банкууд дахь дансны дэлгэрэнгүй хуулга, /11хх 07-08, 16-24, 30-33, 51-58, 91-131, 141-151/, Б.Н-ы арилжааны банкууд дахь дансны дансны хуулга /12хх 01-187/, банкны дансны хуулгад дахин үзлэг хийсэн тэмдэглэл /14хх 01-04/, “Ө”НӨҮГ-ын мах, махан бүтээгдэхүүний журналын хуулбар /14хх 35-150/, прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /14хх 205-208/, 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “...бид хөрөнгийн байдалд мэргэжлийн үүднээс бодит тоо баримт, мэдээ, материалд, нарийвчилсан судалгаа хийж, үнэлүүлж буй объектын өртгийн дүгнэлтийг гаргахдаа хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагаанд эрэлт хэрэгцээний, оруулалтын, хүлээлтийн зэрэг зарчмуудыг баримталдаг. Бид үнэлгээг зардлын хандлага, зах зээлийн хандлагын аргуудаар хийж үнэлгээнд хэрэглэсэн орц мэдээллийн шинж чанарыг харгалзан сонголт хийж үнэлгээний дүгнэлтийг тодорхойлдог. 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “Ө” ОНӨААТҮ Газарт очиж биет үзлэг хийж “Б”  ХХК, “Ж ба Т” ХХК-иас бараа нийлүүлсэн санхүүгийн анхан шатны баримтуудтай анхан шатны баримт гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоог, танилцсан. Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болдог. Гэтэл дээрх бараа нийлүүлэгч компаниуд бараа бүтээгдэхүүний анхан шатны баримт үйлдэхэд хайрцаг, сав баглаа боодол, гарал үүсэл, тоо хэмжээ зэрэг нь тодорхойгүй байна. Тоо хэмжээ нь тодорхойгүй хэмжих нэгжтэй бараа бүтээгдэхүүнийг түүвэрлэхэд үнэлгээний нийт дүнд нөлөөлөхүйц байгааг хавсралтаар харуулав. Иймд бид үнэлгээний дүгнэлт гаргах боломжгүй байлаа. ...” гэх мэргэшсэн үнэлгээчдийн гаргасан тайлбар, түүвэрлэсэн тооцоо /14хх 220-224/, банкны дансны хуулга, данс эзэмшигч нарын мэдээлэл, мэдүүлэг зэрэгт харьцуулсан үзлэг хийсэн тэмдэглэл /15хх 242-249/, зарлагын баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /16хх 5-9/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Б.Н-, Ц.Д-, Б.Х-, Ц.Н , У.Ж- нар ямар гэм буруутай, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

1. Шүүгдэгч Б.Н- нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд тендер сонгон шалгаруулалтад хууль бусаар шалгарч гэрээ байгуулсан “М”  ХХК-ийн захирал Х.Ц-г өөрт нь мөнгө өгөх талаар ерөнхий нягтлан бодогч Н.А- оор дамжуулан хахууль өгөхийг шаардаж Х.Ц-гээс 4 удаагийн үйлдлээр нийт 2.979.000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчин “Ө” ОНӨААТҮГазарт мах махан бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор өөрийн хамаарал бүхий компанийг тендер сонгон шалгаруулалтад үндэслэлгүйгээр шалгаруулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 1.772.100.700 төгрөгийн мах, махан бүтээгдэхүүнийг нийлүүлж улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

2. Шүүгдэгч Б.Х- нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс “Э“ХХК-ийг хууль бусаар тендерт шалгаруулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж, албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд болон албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд тус компанийн борлуулагч Ц.Н т хахууль өгөхийг шаардан нийт 7 удаагийн үйлдлээр 7.382.000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг,

 

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасныг зөрчиж, “Ж ба Т” ХХК-ийн захирал У.Ж-, хүнсний бүтээгдэхүүн худалдаалдаг Ц.Д- нартай урьдчилан үгсэн тохиролцож, У.Ж-ы гарын үсгийг тендерийн баримтад өөрөө зурж, тамга тэмдэг, бусад баримт бичгүүдийг ашиглан тендерт оролцох баримт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн тус компанийг тендерт шалгаруулж, гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 67 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 343.396.210 төгрөгөөр,

2014 оны хичээлийн жилд “Б”  ХХК-ийн нэрээр “Ө” ОНӨААТҮГ-т хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж ашиг хонжоо олох зорилгоор Ц.Д-тай урьдчилан үгсэн тохиролцож, тус компанийн тамга, тэмдэг болон бусад баримт бичгүүдийг ашиглан тендер шалгаруулалтад оролцох баримт материалыг хуурамчаар бүрдүүлэн өгч, тус компанийг хууль бусаар тендерт шалгаруулж, гэрээнд заагдсан болон огт тусгагдаагүй нийт 153 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг тус газарт 219.174.650 төгрөгөөр тус тус нийлүүлж албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг мөн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

3. Шүүгдэгч Ц.Н нь өөртөө болон ажилладаг байгууллагадаа давуу байдал бий болгох зорилгоор Б.Х-д албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан  нийт 7 удаагийн үйлдлээр 7.382.000 төгрөгийг хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

 

4. Шүүгдэгч Ц.Д- нь нийтийн албан тушаалтан Б.Х-гийн албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд “Б”  ХХК, “Ж ба Т” ХХК-иудын тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулахаар урьдчилан амлаж, бичиг баримт тамга тэмдгийг олж өгч бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хамтран оролцсон  үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

 

5. Шүүгдэгч У.Ж- нь нийтийн албан тушаалтан Б.Х-гийн албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд “Ж ба Т” ХХК-ийн тамга тэмдэг, бичиг баримтуудыг өгч ашиглуулах замаар урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, бүлэглэн хамтран оролцсон үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-, Б.Х-, Ц.Д-, Ц.Н , У.Ж- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдгээрийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухай зүйл заалтуудад зааснаар Б.Н-ыг нийтийн албанд томилогдох эрхийг хасаж, 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Б.Х-д нийтийн албанд томилогдох эрхийг 7 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэхээр, Ц.Д-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар  хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, У.Ж-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял, Ц.Н т нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2.700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялыг нэмж нэгтгэн 10 жилийн хугацаагаар тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хориглохыг эрх хасах ял гэнэ.” гэсэн хуулийн заалтыг зөрчжээ. Иймээс энэ талаар гаргасан алдаатай заалт буюу шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг зөвтгөсөн болно.

 

Шүүгдэгч Ц.Д-, У.Ж- нар “...хохирлыг нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн хэмжээгээр тооцож, хүүхдүүдэд нийлүүлж хоол болсон бараа бүтээгдэхүүний үнийг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын 11 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2006 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 154 дүгээр тогтоолоор сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүнсний хангамжийн асуудлыг гүйцэтгүүлэхээр Баянзүрх, Хан-Уул дүүргийн дунд “Ө” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг байгуулж /12хх-242/, шүүгдэгч Б.Н- нь тус газрын захирал /12хх-240/, Б.Х- нь менежерээр /12хх-227/ ажиллаж байхдаа Нийслэлийн төсвийн хөрөнгийн санхүүжилтээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хүнсний түүхий эд, бараа, бүтээгдэхүүнийг холбогдох хууль, дүрэм, журмын дагуу сонгогдсон аж ахуй нэгж байгууллагаар дамжуулан түгээх ёстой ажлыг зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй, албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн болон бусад нэгдмэл ашиг сонирхол бүхий хүмүүсийн компаниудыг шалгаруулж, тэдгээр компаниудаар дамжуулан хүнсний түүхий эд, бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн байх бөгөөд тендерийн үнийн дүн тодорхойгүй байсан тул тендерийн үнийн дүнг нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийн дүнгээр тодорхойлж, шүүгдэгч Б.Н-аас 1.771.600.700 төгрөг, шүүгдэгч Б.Х-гаас 201.552.725 төгрөг, шүүгдэгч Ц.Д-гаас 223.552.725 төгрөг, шүүгдэгч У.Ж-аас 113.665.403 төгрөгийг тус тус гаргуулан “Ө”  ОНӨААТҮГ-т олгохоор шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Хохирогч байгууллагын төлөөлөгч нь манай байгууллагад хохирол учраагүй гэж байгаа хэдий ч тендерийн үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагдаагүй нөхцөлд бусад аж ахуй, нэгж байгууллагын холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад шударгаар өрсөлдөх, түүнчлэн төрийн албаны хууль дээдлэх, шударга ёсыг хамгаалах, нийтийн ашиг сонирхлын хамгаалж ажиллах зарчим хөндөгдөхөд хүргэх юм. 

 

“...”Ө”ОНӨААТҮГ-т Үндэсний статистикийн хорооноос гаргасан шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй олон нэр төрлийн бүтээгдэхүүнийг аж ахуйн нэгж байгууллагаас нийлүүлсэн байдаг. “Ө”ОНӨААТҮГ-т нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, нэр төрөл, нэгж бүрийн үнэ, нийт үнийг аудитын шинжилгээний хүрээнд тооцоод гаргасан байгаа. Гэтэл Үндэсний статистикийн хорооноос гаргасан шинжээчийн дүгнэлт нь нийт нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний тоо хэмжээнд хүрээгүй байна. Тийм учраас Үндэсний Статистикийн хорооноос гаргасан дүгнэлттэй холбогдуулан аудитын дүгнэлт дахин гаргах, нийлүүлэгдсэн бүтээгдэхүүний үнэ болон статистикийн мэдээ зэргийг харьцуулан зөрүү тооцох боломжгүй. ...” талаар шинжээчид мэдүүлсэн байх тул нийлүүлэгдсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс зөрүүг /олсон ашгийг/ тооцон гаргуулах боломжгүй юм.

 

Харин анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учруулсан хохирол гэж үзсэнийг давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэх замаар олсон хууль бус орлого гэж үзсэн болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Ц.Д-, У.Ж- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ШЦТ/1190 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Б.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, арван мянга есөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.950.000 төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгийг 1 хоногоор тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай. ...” гэж,

 

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтыг  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-аас 1.771.600.700 төгрөгийг, шүүгдэгч Б.Х-гаас 201.552.725 төгрөг, шүүгдэгч Ц.Д-гаас 223.552.725 төгрөгийг, шүүгдэгч У.Ж-аас 113.665.403 төгрөгийг тус тус гаргуулан “Ө”  ОНӨААТҮГ-т олгосугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Д-, У.Ж- нарын “...хохирлыг нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний үнийн дүнгийн хэмжээгээр тооцож, хүүхдүүдэд нийлүүлж хоол болсон бараа бүтээгдэхүүний үнийг дахин гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын 11 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                      Д.ОЧМАНДАХ

 

            ШҮҮГЧ                                                                      Л.ДАРЬСҮРЭН