Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 197/ШШ2025/04249

 

 

 

 

 

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 197/ШШ2025/04249

Улаанбаатар хот

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Н ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4.039.859 төгрөг 93 мөнгийг  хариуцагч Ц.С 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл, сар бүрийн 01-ний өдөр 673.309 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.587 төгрөг 76 мөнгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 39.793 төгрөг 88 мөнгө, улсын орлогоос улсын тэмдэгтийн хураамж 39.793 төгрөг 88 мөнгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.   

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА