Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 197/ШШ2025/02414

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 30, 31, *******-р байр, ************ СӨХ-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 34 хороо, 36-р байр, 10 тоотод оршин суух, *********** овогт ****************-ы ************/РД:**********/-д холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 1,230,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **************, хариуцагч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч ***************** СӨХ  шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

******************* нь 36-р байранд үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч ********** нь уг байрны 10 тоотын оршин суугч, 2 тоотыг түрээсэлж аж ахуй, худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. Сууц өмчлөгчдийн холбооноос гэрээгээ хийж, засвар үйлчилгээний төлбөр төлөхийг удаа дараа шаардсан боловч төлбөрөө төлөөгүй 36 дугаар байрны * тоот нь *********** өмч, нийт **** мкв газарт үйл ажиллагаа явуулдаг тул хариуцагчаас нийт 1,230,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 

 Хариуцагч******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн 34 дүгээр хорооны 36 дугаар байрны 2 тоот *********-ийн өмч бөгөөд орцноос тусдаа хаалгатай, би түрээсэлж онлайн дэлгүүр ажиллуулдаг. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, ямар нэгэн үйлчилгээ үзүүлдэггүй, нэг ч удаа нэхэмжлэл өгөөгүй , захирал нь ирж уулзаагүй.Төлбөрийг төлөхгүй гэв.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *********** нэмэлт тайлбартаа. СӨХ-ны төлбөрийг 2023 оны 5 дугаар сараас 2024 оны 11 дүгээр сарын хооронд 19 сарын хугацааг 30,000 төгрөгөөр бодож, хариуцагчаас 570,000 төгрөг нэхэмжилж, үлдэх хэсгээс татгалзаж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч *************** нь хариуцагч ***********-д холбогдуулан СӨХ-ны төлбөр 1,230,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

2.Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь *************** СӨХ-ны төлбөр 1,230,000 төгрөгийн 660,000 төгрөгөөс татгалзаж, 570,000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэх тайлбар гаргаж байна.

 

3.Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ ...СӨХ-оос тусдаа хаалгатай үйл ажиллагаа явуулж, дэлгүүр ажиллуулдаг, ямар ч үйлчилгээ үзүүлдэггүй, нэхэмжлэл өгөөгүй , захирал нь ирж уулзаагүй учир төлбөрийг төлөхгүй гэж маргасан.

 

4.Баянгол дүүргийн Засаг дарга нь 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Бичил Өргөө сууц өмчлөгчдийн холбоог тус дүүргийн 31, 31, 32, 36 дугаар байрны өргөдөл, холбогдох материалыг хянан үзээд бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон, СӨХ-ны удирдах зөвлөлийн даргын тогтоолоор гүйцэтгэх захирлын ажилд ***************-ийг томилж, бүх гишүүдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 36-р байрны оршин суугчдаас авах төлбөрийн хэмжээг тогтоосон байна. Уг байрны 2 тоот, 127 мкв үл хөдлөх эд хөрөнгийг *************, *********** нар түрээсийн гэрээгээр түрээсэлж, хариуцагч онлайн дэлгүүр ажиллуулдаг үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзсан тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд өгөх үүрэгтэй.

 

 5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасан тул хариуцагч мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн **************-д төлөх үүрэгтэй байна.

 

 6. Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 29,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 17,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ************-оос 570,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ************** Сууц өмчлөгчдийн холбоонд олгож, 660,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 29,450 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ***************-оос 17,750 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  Л.НАРАНГЭРЭЛ