Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0150

 

 

 

 

 

 

 

   2025          02           20                                   128/ШШ2025/0150   

 

 

                                      

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэх*******жлэгч: “С” ХХК /РД:/,

Хариуцагч: “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ,

Гуравдагч этгээд: “Эм ******* *******” ХХК /РД:/,  

Маргааны төрөл: Тендер захиалагчийн шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэх*******жлэгчийн төлөөлөгч С.Л, нэх*******жлэгчийн өмгөөлөгч А.Т, хариуцагчийн итг*******жлэгдсэн төлөөлөгч С.Б, Б.Х, гуравдагч этгээдийн итг*******жлэгдсэн төлөөлөгч Ч.Х, Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг.Нэх*******жлэлийн шаардлага:  

1.1.“Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Эм ******* *******” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын “Эм ******* *******” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, үнэлгээгээр 2-т (үнийн саналаар 3-т) эр*******бэлэгдсэн манай компанид гэрээ байгуулах эрх олгохыг “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-т даалгах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.“Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Онцгой байдлын эрэн хайх, аврах цогцолборын зураг төсөл” (Бүс, аймаг, сумын түвшинд) боловсруулах МУШС/ дугаартай зураг төслийн үйлчилгээ авах нээлттэй тендер шалгаруулалт зарлаж, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаар албан бичгээр “Эм ******* *******” ХХК-ийг тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлсэн.  

2.2.Тендерт оролцогч “С” ХХК-иас Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргаж захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6 дахь хэсэгт зааснаар тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн.

2.3.Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаар албан бичгээр гомдлыг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь хэсэгт зааснаар тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-т даалгасан боловч захиалагчаас  2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаар шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1.Нэх*******жлэгч нэх*******жлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай компани нь Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын зарласан Онцгой байдлын эрэн хайх, аврах цогцолборын зураг төсөл /Бүс, аймаг, сумын түвшинд/ боловсруулах МУШС/ дугаар зураг төслийн үйлчилгээ авах нээлттэй тендер шалгаруулалтад оролцсон. Энэхүү тендер сонгон шалгаруулалт явагдаж Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг ирсэн. Тус албан бичигт “танай ирүүлсэн тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эр*******бийн 3-т эр*******бэлэгдсэн болно. Тус тендерт “Эм ******* *******” ХХК шалгарсан” гэж бичсэн. Манай компани энэхүү актыг эс зөвшөөрч, Монгол Улсын Сангийн яаманд 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр дугаар албан бичгээр гомдол гаргасан. Энэхүү гомдлын агуулгад 4 зөрчлийг шалгаж өгөхийг хүссэн. Сангийн яамнаас тус зөрчлүүдийг зохих ёсоор шалгаж, 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 0 тоот Гомдол хянасан тухай албан бичгийг Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнд хүргүүлсэн. Дээрх гомдол хянасан албан бичигтээ зөрчлүүдийг тодорхой бичсэн.

Тухайлбал: Гомдолд дурдсаны дагуу захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон “Эм ******* *******” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзлээ.

1/Тус компанийн тендерт ирүүлсэн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн тодорхойлолт шаардлагад нийцсэн эсэх, мөн дугаар магадлалын дүгнэлтэд зураг төслийн үнийг зориуд нууж арилгасан байх магадлалтай талааp гомдолд дурдсан асуудлыг холбогдох байгууллагаас тодруулах нягтлах нь зүйтэй.

2/“Эм ******* *******” ХХК-ийн тендерт ирүүлсэн Х банкны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай зээлийн тодорхойлолтод “тендерт оролцох болсон тул нөхцөлд” гэсэн нь дээрх журамд заасан шаардлагад нийцэхгүй байна. Мөн уг тодорхойлолтод тоогоор болон үсгээр бичсэн мөнгөн дүн зөрүүтэй байгааг хуурамч нотлох баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэж байгаа талаар гомдолд дурдсан байх тул уг асуудлыг холбогдох банкнаас тодруулж нягталж үзэх нь зүйтэй. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдье.

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр нийт оролцогч нарт хандаж, “Тус гомдлыг хянасан тухай 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн тоот албан бичигт “холбогдох байгууллагуудаас тодруулга авах нь зүйтэй” гэж ирүүлсний дагуу холбогдох байгууллагуудаас тодруулгын хариуг авч, үнэлгээний хороо хуралдаад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг өгсөн.

Тендерийн үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаад 03 тоот хурлын т*******дэглэл үйлдсэн. Тус т*******дэглэл болон Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэнгийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгээс үзэхэд, тендерийн үнэлгээний хороо Барилгын хөгжлийн төвөөс 1/ Барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд зураг төслийн үнэ заавал туссан байх шаардлагатай эсэх; 2/ Танай төвийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай магадлалын дүгнэлтийн хуулбарыг авахаар шаардсан байна. Харин Барилгын хөгжлийн төвөөс дээрх хоёр тодруулга бүхий албан бичгийн хариу ирээгүй. Хавтаст хэргийн баримтаас үзэхэд, Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 тоот хурлын т*******дэглэлд “Б.Х: Барилгын хөгжлийн төвөөс утсаар тодруулан асуухад заавал сууна гэсэн юм байдаггүй. Иж бүрдэлд юу юу багтдаг вэ гэхэд заавал ийм тийм юм байна, зураг төсөв байна гэсэн зүйл байхгүй л гэсэн хариу өгсөн” гэж ярьсан т*******дэглэл авагдсан.

 Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 тоот хуралдаанаар Х банкнаас ирүүлсэн тоо болон үсгээр зөрсөн мэдээллийг дахин тодруулах тухай тусгагджээ. Үүний дагуу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгийг Х банк руу илгээсэн. Х банкнаас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тоот албан бичгээр хариу өгсөн. Тус хариуд “Уг тодорхойлолтыг гаргахдаа ажилтан хэвтээ дүнг таван зуу сая байхыг таван сая гэж, оролцох болсон тул байхыг оролцох болсон тул нөхцөлд гэж буруу гаргасныг энэхүү албан тоотоор залруулж байгааг хүлээн авна уу” гэж өгсөн.

Тендерийн үнэлгээний хороо нь дээрх 2 тодруулгыг авсан гэж үзэж, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хурлыг зохион байгуулсан. Хурлын шийдвэрээр “Эм ******* *******” ХХК-ийн материалд дахин үнэлгээ хийж, үнэлгээний хорооны гишүүдийн саналаар дээрх компанийг дахин шалгаруулж, шийдвэрлэсэн. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Эм ******* *******” ХХК болон Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ, Онцгой байдлын ерөнхий газрын хооронд Онцгой байдлын эрэн хайх, аврах цогцолборын зураг төсөл боловсруулах гэрээг байгуулсан. Тендерийн хорооны тус шийдвэрийг захиалагч Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тоот албан мэдэгдлээр нийт оролцогч нарт мэдэгдсэн. Мэдэгдэлдээ “холбогдох байгууллагуудаас тодруулгын хариуг авч, үнэлгээний хороо хуралдаад 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг үүгээр мэдэгдэж байна” гэж бичсэн. Манай компани нь нэх*******жлэлийн шаардлагаа Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Эм ******* *******” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрхийг олгосон шийдвэр, 2024 оны 12 сарын 27-ны өдрийн захиалагчийн шийдвэр, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ болон “Эм ******* *******” ХХК-тай байгуулсан УТ/МУШС/ тоот гэрээг тус тус хүчингүй болгуулж, үнэлгээгээр 2-т эр*******бэлэгдсэн С ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлээн УТҮГ-д даалгах гэж тодорхойлсон.

Хариуцагч нь тендер сонгон шалгаруулалтыг явуулахдаа хэд хэдэн зөрчлийг гаргасан гэж маргаж байгаа юм.

Дахин үнэлэхдээ тодруулга авахгүйгээр үнэлсэн тухайд Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт “Тус компанийн тендерт ирүүлсэн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн тодорхойлолт шаардлагад нийцсэн эсэх, мөн дугаар магадлалын дүгнэлтэд зураг төслийн үнийг зориуд нууж арилгасан байх магадлалтай талаар гомдолд дурдсан асуудлыг холбогдох байгууллагаас тодруулах нягтлах нь зүйтэй” гэж мэдэгдсэн.

Харин Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ нь дээрх тодруулгыг хийхгүйгээр, дахин үнэлгээг хийсэн. Тендерийн үнэлгээний хороо нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж 03 тоот т*******дэглэл үйлдсэн байна. Тухайн т*******дэглэлээс үзэхэд “Б.Х: Сангийн яамнаас шаардлагад нийцэх эсэх гэж ирүүлсэн. Үүнийг гишүүд юу гэж үзэж байна. Энэ тодорхойлолтыг авч үзэх үү, С.Ц: Захиалагчийн тодорхойлолтыг харахад тухайн ажлаа гэрээнд заасан хугацаандаа 100 хувь хүлээлгэн өгсөн гэж тодорхойлолтоо ирүүлсэн нь хийж гүйцэтгэсэн ажлын захиалагчийн тодорхойлолтоо ирүүлсэнд тооцож болохоор л харагдаж байна, Б.У: Захиалагчийн тодорхойлолтыг хангаж байна гэж үзэж байна. Гол нь тус ажлыг чанартай гүйцэтгэсэн байдлыг нь бид харах нь чухал гэж үзэж байна, Б.Х: Миний хувьд захиалагчийн тодорхойлолтоо ирүүлэхдээ тухайн ажлын гүйцэтгэл нь 100 хувь байгаа учир тус тодорхойлолтыг авч үзэж болно гэж үзэж байна” гэжээ. Дээрх хурлын т*******дэглэлээс харахад, захиалагчийн тодорхойлолтыг шинээр тодруулж авах шаардлагагүй гэж үзсэн байна. Ийм учраас Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ нь 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичигтээ захиалагчийн тодорхойлолтыг авах, нягтлах тухай тусгаагүй байдаг. Гэтэл “Эм ******* ******* “ХХК-ийн ирүүлсэн захиалагч талын тодорхойлолт нь 1/ Гэрээ байгуулсан Захиалагч болох Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас бус харин "Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв"-өөс тодорхойлолт авсан; 2/ Албан бичгийн хаягласан этгээдээр Төрийн худалдан авах ажиллагааны газрыг заасан; 3/ Тухайн ажлыг ямар үнийн дүнгээр гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн бэ гэдгийг тусгаагүй зэрэг алдаатай байсан. Гэтэл үнэлгээний хороо нь энэхүү тодруулгыг хийхгүйгээр үнэлсэн байна.

Түүнчлэн манай компанийн гомдлын гол үндэслэл нь тендерт шалгарсан “Эм ******* *******” ХХК-ийн 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлын төсөвт өртөг нь энэхүү тендерийн ажлын төсөв өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь 1 удаа хийж гүйцэтгэсэн байх гэсэн шаардлагыг хангахгүй байгаа тул энэ асуудлыг шалгаж тодруулахыг хүссэн. Сангийн яамнаас энэ гомдлыг үндэслэлтэй байна гэж үзэж, 0 тоот албан бичигтээ энэ асуудлыг тодруулж нягтлахыг үүрэг болгосон байдаг. Гэтэл Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дугаар албан бичигтээ зөвхөн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд зураг төслийн үнэ заавал туссан байх шаардлагатай эсэх, мөн танай төвийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай магадлалын дүгнэлтийн хуулбарыг ирүүлэхийг Барилгын хөгжлийн төвд шаардаж, дурдсан байна. Харин Барилгын хөгжлийн төвөөс энэ албан бичигт хариу ирүүлээгүй.

Дээрх тодруулгын хариу бичиг албан ёсоор ирээгүй байх үед үнэлгээг хийсэн нь алдаа юм. Түүнчлэн Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ нь “Эм ******* *******” ХХК-ийн 2022 онд хийж гүйцэтгэсэн зураг төслийн магадлалын ажлын гэрээнээс тооцсон үнэ, Барилгын хөгжлийн төвтэй байгуулсан “Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлыг гэрээ”, төслийн үнийн задаргааг шаардаж авахгүйгээр зөвхөн гэрээний үнэд тулгуурлан үнэлсэн нь буруу байна.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн 19.2-т ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. а/ Ижил төстэй ажлын туршлагын шаардлагыг хангах ажил гүйцэтгэсэн гэрээ ирүүлнэ; б/ Магадлалын ерөнхий дүгнэлт ирүүлнэ; в/ Захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэж заасан. Энэ 3 баримт бичиг нь гүйцэтгэгчийн ижил төстэй ажил гүйцэтгэж байсан эсэх, тухайн ажлаа чанартай хийж гүйцэтгэсэн эсэх; ижил төстэй ажлын үнэлгээ нь төсөвт өртгийн 30-иас бага бус үнийн дүнтэй байгаа эсэхийг тодорхойлох зорилго, чиг үүрэгтэй юм.

Гэрээнээс гадна магадлалын ерөнхий дүгнэлт шаардаж буй нь тухайн зураг төслийн ажил нь гэрээний үнийн дүнтэй таарч байгаа юу?, магадлалын төсөв дээрх задаргаа нь гэрээний үнэтэй таарч байгаа юу? гэдгийг харах зорилгоор шаардаж авч байгаа юм. Барилгын хөгжлийн төвийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай "Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл"-д зураг төслийн үнийн задаргаа огт тусгагдаагүй байсан. Иймээс энэ асуудлыг дахин тодруулж, нягтлахыг Сангийн яамнаас Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-т даалгасан. Хэрэв дээрх нэгтгэл бүхий төсвийн задаргаанд зураг төслийн магадлалын үнэ тусгагдсан бол нягтлахыг шаардахгүй байсан гэж үзэж байна. Иймд тус баримтыг заавал нягталж, тодруулах шаардлагатай байсан.

Нэх*******жлэгч талын өмгөөлөгч нь Өмгөөллийн тухай хуульд заасны үндэслэл, журмын дагуу Барилгын хөгжлийн төвөөс “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилга”-ын ажлын зураг төслийн магадлалын ажлын үнийг тодруулж харах зорилгоор хувийн хэргээс “Эм ******* *******” ХХК-ийн зураг төслийн магадлалын үнэ, Барилгын хөгжлийн төв, “Эм ******* *******” ХХК-ийн хооронд байгуулагдсан тоот "Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ", магадлалын төлбөрийг төлсөн баримт, төслийн нэгдсэн үнийн задаргаа зэргийг гаргуулж авсан. Дээрх баримтуудаас үзэхэд, “Эм ******* *******” ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичгийн 19.1, 19.2 дахь шаардлагыг хангаагүй нь нотлогдоно.

“Эм ******* *******” ХХК нь Галт тэрэгний зохицуулалтын нэгдсэн төвийн барилгын зураг төслийн ажлыг гүйцэтгэхдээ гэрээний үнийн дүн нь 100,925,214 төгрөг, тус дүнгээс Барилгын хөгжлийн төвд магадлалын төлбөр тооцох хувь болох 5 хувийг төлсөн нь хувийн хэрэгт баримтаар авагдсан байна. Зураг төслийн гэрээний үнийн 0.18 хувиар тооцож, норм, нормчлолын сангийн төлбөрийг төлдөг. Тус төлбөрийг дээрх гэрээнд тусгагдсан үнийн дүнгийн 0.18 хувиар тооцож 181,665.4 төгрөгийг төлсөн байна. Энэ үйл баримтыг нотолж буй баримт нь Барилгын хөгжлийн төв болон “Эм ******* *******” ХХК-ийн хооронд байгуулагдсан тоот Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ юм. Дээрх гэрээний 1.3-д Захиалагчаар Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төв, Зураг төслийн гүйцэтгэгч “Эм ******* *******” ХХК, Магадлалын ажлын төлбөр гэрээний үнийн дүнгээр 4,587,510 гэж тусгагдсан байгаагаас тодорхой харж болно.

"Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилга”-ын төслийн үнийн задаргаанаас харахад, Барилга байгууламжийн ажлын зургийн тоо х*******жээ нь 3700, нэгж үнэ 25,772, нийт үнэ 96,119,251, төсөв 4,805,963, гадна шугам сүлжээний нийт үнэ 100,000,000, төсөв 5,000,000 төгрөг буюу дүн 205,925,213 төгрөг байхаар тусгагдсан байна. Эм ******* ******* ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гэрээнд байгаа нийт 532,008,238 төгрөгийн төсөвт өртөгт ажлаас зөвхөн барилгын зураг төслийг л боловсруулах ажлыг гүйцэтгэж, магадлал хийлгэсэн байна. Хэрэв өөр ажлууд хийж гүйцэтгэсэн бол тухайн хувийн хэрэгт энэ талаар баримт тусгагдах байсан. Үүнийг нотолж байгаа баримт нь Төслийн санхүүжилтийг олгосон “*******гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар”-аас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2023-131 тоот албан бичгээр Барилгын хөгжлийн төвд хандан “Бид төслөө цаг алдалгүй явуулахын тулд эхний удаа дан барилгаар нь магадлал хийлгэх хүсэлтэй байгаа тул бидний хүсэлтэй байна” гэж бичсэн баримт юм.

“Эм ******* *******” ХХК нь 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зураг төслийн магадлалын төлбөрт нийт 9.360.240 төгрөг, мөн норм, нормчлолын сангийн төлбөрт нийт 370,666 төгрөгийг Барилгын хөгжлийн төвийн холбогдох дансанд төлсөн болох нь банкны хуулга бүхий баримтаар нотлогдож байна. Тус дүнг тооцохдоо дээр дурдсан төслийн үнийн задаргааны барилга байгууламжийн ажлын зураг төслийг боловсруулах үнэ, тоо, төсвийг багтаасан үнэ болох 205.925.213 төгрөгөөс тооцжээ. Гэтэл энэ баримт бичгийг нуун далдалсан байна. Хариуцагч Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ нь энэ баримтуудыг нягталж, тодруулахгүйгээр дахин үнэлгээг хийсэн нь хуульд нийцэхгүй, алдаатай байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлд Техникийн чадавх ба туршлагын шаардлагуудыг зааж өгсөн. 17.2 Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно: 17.2.1 Ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт; 17.3 Захиалагч энэ хуулийн 17.2-т заасан баримт бичгийн аль шаардлагатайг ирүүлэхээр тендер шалгаруулалтын баримт бичигт заана.

Хуулийн зохицуулалтаас үзэхэд, Захиалагч тал нь оролцогч нарын туршлагын шаардлагуудыг шалгахдаа тодорхой нотлох баримтуудыг авч үзэхээр байна. Энэхүү маргааны хувьд сүүлийн 3 жилийн аль нэг жилд нь тендерийн төсөвт өртгийн 30 хувиас бага бус үнийн дүнтэй ажлыг гүйцэтгэсэн байхыг шаардсан. Үүнтэй холбоотой нотлох баримтууд болох гэрээ, магадлалын нэгдсэн дүгнэлт, захиалагч талын албан ёсны тодорхойлолтыг шаардсан. Харин Захиалагч энэ талаарх нотлох баримтуудыг бүрэн гүйцэт шаардаж авахгүйгээр шийдвэр гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т тусгагдсан “хариуцлагатай байх зарчим”-ыг алдагдуулсан байна. ,

Монгол Улсын Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичигт:  2/ “Эм ******* *******” ХХК-ийн тендерт ирүүлсэн Х банкны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай зээлийн тодорхойлолтод “тендерт оролцох болсон тул нөхцөлд” гэсэн нь дээрх журамд заасан шаардлагад нийцэхгүй байна. Мөн уг тодорхойлолтод тоогоор болон үсгээр бичсэн мөнгөн дүн зөрүүтэй байгааг хуурамч нотлох баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэж байгаа талаар гомдолд дурдсан байх тул уг асуудлыг холбогдох банкнаас тодруулж нягталж үзэх нь зүйтэй гэж үзсэн.

Сангийн сайдын 2023 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, зааврын 6 дахь хэсгийн 6.2-т Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй гэж зохицуулсан. Гэтэл “Эм ******* *******” ХХК-ийн ирүүлсэн Х банкны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай зээлийн тодорхойлолтод “тендерт оролцох болсон тул нөхцөлд” гэж тодорхой нөхцөлийг болзол болгон зааж өгсөн. Энэ нөхцөл нь дээрх журмын 6.2 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Сангийн яамнаас энэ асуудлыг дахин тодруулж, баримтаар залруулга хийхийг шаардаагүй.

Тендерийн үнэлгээний хороо нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдаж 03 тоот шийдвэр гаргасан. Үүний дагуу Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тоот “Тодруулга авах тухай” албан бичгийг Х банканд хүргүүлжээ. Энэхүү албан бичигтээ “танай банкны гаргасан тодорхойлолтод 500,000,000 /таван сая төгрөг/ зээлийг олгох боломжтой” гэж ирүүлсэн нь тус зээлийн дүнгийн тоо, үсэг зөрүүтэй байх тул тодруулж өгнө үү” гэж бичсэн. Дээрх албан бичигт зөвхөн тоо, үсэг хоёрын хоорондын зөрүүг тодруулах зорилгоор бичиг явуулжээ. Гэтэл Х банкнаас тус бичиг явуулсан өдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хариу тодруулга бичгийг явуулжээ. Тус хариу бичигт “Уг тодорхойлолтыг гаргахдаа ажилтан хэвтээ дүнг “Таван зуун сая” байхыг “Таван сая” гэж, “оролцох болсон тул нөхцөлд” гэж буруу гаргасныг энэхүү албан тоотоор залруулж байгааг хүлээн авна уу” гэж бичсэн.

Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлд тодруулга хэрхэн авах тухай тодорхой зохицуулсан. Дээрх хуулийн 25.3-т Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор н*******элт баримт бичиг, загвар, дээж ирүүлэхийг шаардахгүй гэж зохицуулсан. Гэтэл Х банкнаас тодруулга бус залруулга хийж, алдаагаа зассан байдал нь энэхүү хуульд нийцэхгүй юм. Хууль зөрчиж залруулсан асуудлыг тодруулга гэж үзэж, тендерийн баримт бичгийн үндсэн шаардлагад нийцүүлж, “Эм ******* *******” ХХК-ийг шалгаруулсан нь хуульд нийцэхгүй байна.

Харин манай компани нь энэхүү тендерт нийт үнэлгээгээр 2-т эр*******бэлэгдсэн, тус үнэлгээг захиргааны байгууллага үнэлж, шийдвэр гаргасан байх тул Эм ******* ******* ХХК-ийн тендерийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захиалагч талын шийдвэр болон тус өдрийн гэрээг хүчингүй болгож, "С" ХХК-д гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэж өгнө үү..” гэв.

3.2.Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Тус шүүхээр хянан шийдвэрлэгдэж буй “С” ХХК-ийн нэх*******жлэлтэй, Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-т холбогдох захиргааны хэрэгт нэх*******жлэгчийн гаргасан нэх*******жлэлтэй танилцаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3. дахь заалтыг үндэслэн нэх*******жлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

“Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын Гүйцэтгэх захирлын 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ******* дугаар тушаалаар байгуулагдсан Онцгой байдлын эрэн хайх, аврах цогцолборын зураг төсөл (бүс, аймаг, сумын түвшинд) боловсруулах МУШС/ дугаартай төсөл, арга х*******жээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тендерийг нээж, үнэлсэн. “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай албан бичгээр “Эм ******* *******” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгох тухай "Эм ******* *******” ХХК-д мэдэгдлийг хүргүүлсэн. Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаар албан бичгээр "С” ХХК-иас гомдол гарсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 59 дүгээр зүйлийн 59.6. дахь хэсгийг үндэслэн тендер шалгаруулалтыг түдгэлзүүлсэн. Сангийн яамнаас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаар албан бичгээр “С” ХХК-ийн гомдлыг хянаж үзсэн талаар хариу ирүүлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалт “зөрчлийг арилган, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг даалгах”-ыг үндэслэн тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Энэхүү албан бичигт дурдсанаар “Эм эс эл” ХХК-ийн тендерт ирүүлсэн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн тодорхойлолт шаардлагад нийцэх эсэх, мөн дугаартай магадлалын дүгнэлтэд зураг төслийн үнийг зориуд нууж арилгасан байх магадлалтай талаар гомдолд дурдсан асуудлыг холбогдох байгууллагаас тодруулж нягтлах, “Эм эс эл” ХХК-ийн тендерт ирүүлсэн Х банкны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар зээлийн тодорхойлолтод “...тендерт оролцох болсон тул нөхцөлд” гэсэн нь Сангийн сайдын 2023 оны дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендер үнэлэх давуу эрх олгох аргачлал, заавар”-т заасан шаардлагад нийцэхгүй байна. Уг тодорхойлолтод тоогоор болон үсгээр бичсэн мөнгөн дүн зөрүүтэй байгааг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэж үзэж байгаа талаар гомдолд дурдсан байх тул уг асуудлыг холбогдох банкнаас тодруулж нягтлахыг тус тус үүрэг болгосон.

Сангийн яамнаас үүрэг болгосны дагуу 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр тендерийн Үнэлгээний хороо хуралдаж, хурлын т*******дэглэл үйлдэн Барилгын хөгжлийн төв болон Х банкнаас тодруулга авахаар шийдвэрлэж, тус хүрээлэнгээс 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн , дугаартай  албан бичгийг тодруулга авахаар тус тус тухайн байгууллагууд руу хүргүүлсэн. Х банкнаас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дугаартай албан бичгээр, Барилгын хөгжлийн төвөөс 2023 оны 07 дугаар сарын 24- ний өдрийн дугаартай магадлалын дүгнэлтийг хуулбар "хуулбар үнэн"-ыг т*******дэг дарж тус тус хариу ирүүлсэн.

Үүний дагуу тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дахин хуралдаж, хурлын т*******дэглэл үйлдэн Барилгын хөгжлийн төв болон Х банкнаас ирүүлсэн тодруулгын дагуу дахин үнэлгээг хийж 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Эм ******* *******” ХХК-д хүргүүлсэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг гаргасан буюу Үнэлгээний хороо холбогдох хууль тогтоомжийг мөрдлөг болгон ажилласан. Иймд нэх*******жлэгчийн нэх*******жлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэв.

3.3 Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Эм ******* ******* ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” гэжээ. Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын зарласан "Онцгой байдлын эрэх хайх, аврах цогцолборын зураг төсөл" (Бүс, аймаг, сумын түвшинд) боловсруулах МУШС/******* дугаартай зураг төслийн үйлчилгээ авах нээлттэй тендерт Манай “Эм ******* *******” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангасан баримтуудыг илгээн оролцсон бөгөөд Тендерийн үнэлгээний хороо тендерт материалаа ирүүлсэн 6 аж ахуйн нэгжээс манай компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 хэсэгт зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулсан ба 2024 оны 12 дугаар сарын 10-ны “Гэрээ байгуулах эрх олгох тухай" дугаар албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон боловч тендерт оролцсон “С” ХХК-иас захиалагчийн дээрх шийдвэрт Сангийн яаманд гомдол гаргасан.

Сангийн яамнаас 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “С” ХХК-ийн гомдлыг хянан үзсэн тухай 0 дугаар албан бичгээр манай компанийн тендерт ирүүлсэн зарим баримтыг холбогдох байгууллагаас нь тодруулж тендерийн үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэсэн ба Тендерийн үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийн дагуу 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 4 дүгээр хурлаараа тендерийн үнэлгээг дахин хийсэн ба ингэхдээ Сангийн яамны гомдол хянасан албан бичигт дурдсаныг дараах байдлаар нягталсан байна.

Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар”-ын 1.2. “Захиалагч тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө холбогдох журмын дагуу ирүүлсэн тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага нийцэх эсэхийг хянан үзэж, шаардлагад нийцсэн тендерийг үнэлнэ”, 1.3 дахь хэсэгт “Тендерийг хулийн 26 дугаар зүйлд зааснаар хянан үзэхэд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан иж бүрдэл, холбогдох мэдээллийн сангаас илгээсэн мэдээлэл, оролцогч болон түүний тендерийн талаар авсан тайлбар, тодруулга, нийлүүлэх барааны жишээ загвар, дээжийг үндэслэнэ”, 1.4 дэх хэсэгт “Хуулийн 25.1-д заасан үндэслэлээр оролцогчоос бичгээр тодруулга авах, тендерт ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг эрх бүхий байгууллагаас нягтлах шаардлагатай тохиолдолд хүсэлтийг түргэн шуурхай хүргүүлж, зохион байгуулна” гэж тус тус зааснаас үзвэл Тендерийн Үнэлгээний хороо нь тендерийг үнэлэхдээ тендерт ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг холбогдох эрх бүхий байгууллагуудаас нягтлах бүрэн эрхтэй ба энэхүү хуулиар олгосон эрх х*******жээнийхээ хүрээнд холбогдох байгууллагуудаас тодруулга авсан. Үүнд:

а/Х банкнаас өмнө 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дүгээр албан бичгээр гаргасан тодорхойлолт дээр 500,000,000 /таван сая төгрөг/ гэж тоо үсэг зөрсөн талаарх асуудлыг залруулсан байх ба тус банкнаас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн дүгээр албан бичгээр “... уг тодорхойлолтыг гаргахдаа ажилтан хэвтээ дүнг “Таван зуун сая” байхыг “Таван сая” гэж, оролцох болсон тул нөхцөлд гэж буруу гаргасныг энэхүү албан тоотоор залруулж байгааг хүлээн авна уу” гэсэн буюу тодруулбал банк тодорхойлолтыг боловсруулахдаа техникийн /үг үсгийн/ шинжтэй алдаа гаргасан болохыг дурдаж, банкны тодорхойлолт үнэн зөв баталж ирүүлсэн;

б/манай компанийн тендерт ирүүлсэн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн тодорхойлолт шаардлагад нийцсэн эсэх, дугаартай магадлалын дүгнэлтэд зураг төслийн үнийг зориуд нууж арилгасан байх талаар гомдолд дурдсан асуудлыг холбогдох байгууллагаас тодруулсан ба Барилгын хөгжлийн төвөөс 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай магадлалын дүгнэлтийн хуулбарт "хуулбар үнэн" т*******дэг дарж хуульд заасан нотлох баримтын шаардлагыг ханган уг дүгнэлтийн үнэн зөвийг баталж ирүүлсэн,

Түүнчлэн, Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвөөс 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 794 дүгээр албан бичгээр "Төмөр замын хөдөлгөөний нэгдсэн удирдлагын төвийн барилга барих төсөл"-ийн барилгын зураг төсвийг манай Эм ******* ******* ХХК гэрээнд заасан хугацаанд 100 хувь гүйцэтгэсэн, холбогдох байгууллагуудаар хянуулан хүлээлгэн өгсөн” тухай тодорхойлолтыг ирүүлснийг Тендерийн Үнэлгээний хороо тус тус үнэлж дүгнэн хэлэлцээд өмнө нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн захиалагчид хүргүүлсэн манай Эм ******* ******* ХХК-тай гэрээ байгуулах эрх олгох тухай дүгнэлтийг хэвээр үлдээхээр буюу манай компанийг тендерт дахин шалгаруулахаар шийдвэрлэсэн нь Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, эхэнд эр*******бэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх хэсэгт "хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж заасантай тус тус нийцсэн бөгөөд Үнэлгээний хорооны тендерт дахин үнэлгэ хийж гаргасан шийдвэрийн улмаас нэх*******жлэгч “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэх*******жлэлийн энэ шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

Тодруулбал захиалагчийн байгуулсан Үнэлгээний хороо Сангийн яамнаас тендерийг дахин үнэлэхийг даалгасны дагуу хууль, холбогдох журмын зохицуулалтад нийцүүлэн банк, бусад байгууллагуудаас тодруулга авч манай “Эм ******* *******” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр дахин шалгаруулсан нь хууль зөрчсөн нөхцөл байдалгүй, нэх*******жлэгчээс "Үнэлгээний хороо тендерийн үнэлгээг дахин хийгээгүй” гэх агуулгаар нэх*******жлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан байгаа нь бодит байдалд нийцэхгүй байгаа;

Нөгөөтээгүүр, Тендерийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт “Үнэлгээний хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байна”, 51.7 дахь хэсэгт “Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу олонхын саналаар үндэслэн шийдвэрээ гаргах нь Үнэлгээний хороонд хуульд зааснаар олгосон эрх х*******жээний хүрээнд байгааг тус тус дурдах нь зүйтэй.

Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн гомдол хянасан тухай 0 дугаар шийдвэрээр “захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны шийдвэрийг хүчингүй болгож, тендерийг дахин үнэлэхийг даалгасан” байхад Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ нь 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тоотоор тендерт оролцогч нарт хүргүүлсэн мэдэгдлээр “2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээ хэвээр үлдээсэн” тул 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах” гэх шаардлагын тухайд өмнөх хэсэгт дүгнэсэнчлэн тендерийн Үнэлгээний хороо тендерт дахин үнэлгээ хийсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тоотоор тендерт оролцогч нарт "2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээ хэвээр үлдээсэн" гэж дурдсан мэдэгдлийг хүргүүлсэн нь “тендерт дахин үнэлгээ хийгээгүй” гэсэн агуулгагүй харин дахин үнэлгээ хийж "Эм ******* *******" ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр дахин шалгаруулсан гэх агуулгатай юм.

Өөрөөр хэлбэл, Үнэлгээний хороо Сангийн яамны гомдол хянасан шийдвэрийг биелүүлж тендерт дахин үнэлгээ хийсэн нь хангалттай нотлох тогтоогдох бөгөөд ийнхүү үнэлгээг дахин хийхдээ Тендерийн хууль болон холбогдох журмын зохицуулалтуудыг зөрчөөгүй байгаа тул нэх*******жлэгчийн энэ шаардлага мөн үндэслэлгүй юм.

Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-ын Эм ******* ******* ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, үнэлгээгээр 2-рт (үнийн саналаар 3-рт) эр*******бэлэгдсэн манай компанид гэрээ байгуулах эрх олгохыг Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-т даалгуулах нэх*******жлэгчийн нэх*******жлэлийн шаардлага мөн л үндэслэлгүй байна. Учир нь өмнөх 1 дэх шаардлагын хүрээнд тогтоогдсон үйл баримт, дүгнэлтийн хүрээнд тендерийн Үнэлгээний хорооны тендерийн үнэлгээг дахин хийсэн үйл ажиллагаа нь хууль, журмын зохицуулалтад нийцсэн бөгөөд энэ тохиолдолд манай Эм ******* ******* ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг хүргүүлж, улмаар өдрийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Онцгой байдлын эрэн хайх, аврах цогцолборын зураг төсөл” /Бүс, аймаг, сумын түвшинд/ боловсруулах №УТ/МУШС/ дугаартай гэрээг байгуулсан нь нэх*******жлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Сангийн яамнаас нэх*******жлэгчийн гаргасан гомдлыг хянан үзээд нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин үнэлгээ хийхийг даалгасан ба захиалагчийн байгуулсан Үнэлгээний хороо Сангийн гомдол хянасан шийдвэрийг хэрэгжүүлэн холбогдох байгууллагуудаас тодруулга авч дахин үнэлгээ хийсэн нь дахин шинэ тендер зарлаж буй үйл баримт биш, дахин хянан үзэхдээ нэх*******жлэгч “С” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь хуулийг зөрчөөгүй байна. Иймээс “С” ХХК-ийг шалгаруулж улмаар гэрээ байгуулах эрх олгохыг Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн УТҮГ-т даалгах үндэслэл тогтоогдохгүй гэж үзэж байна.

Нэх*******жлэгч нь хариуцагчийн гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгуулж, гэрээ байгуулах эрх олгохыг даалгах буюу шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэх*******жлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох", 106.3.4 дэх хэсэгт “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэх*******жлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах” гэж тус тус заасан шийдвэрийг гаргуулахаар шүүхэд хандан шаардлага гаргасан ба энэ тохиолдолд Үнэлгээний хорооны шийдвэр хууль зөрчсөн байх, улмаар нэх*******жлэгчийн субьектив эрх зөрчигдсөн байхыг шаардана.

Өөрөөр хэлбэл, шүүх дээрх 2 нөхцөлийг маргаан бүхий акт нь зэрэг хангасан гэж үзсэн тохиолдолд нэх*******жлэгчийн нэх*******жлэлийн шаардлага хангагдах үндэслэл бүрдэнэ. Гэтэл нэх*******жлэгчийн эрх, ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй, ийм нөхцөл байдал тогтоогдохгүй байх тохиолдолд зөвхөн “манай компани шалгарах ёстой" гэх агуулгаар нэх*******жлэл гаргаж, төрийн байгууллага болон манай компанийн үйл ажиллагаанд саад учруулж байгаа нь харамсалтай байна. Иймээс нэх*******жлэгчийн гаргасан нэх*******жлэлийн шаардлагууд үндэслэлгүй байх тул шүүхээс бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх нэх*******жлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэх*******жлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн итг*******жлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэх*******жлэгчийн нэх*******жлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.Нэх*******жлэгчээс “...Сангийн яамны гомдол хянасан бичгийн дагуу дахин үнэлэхдээ тодруулга авахгүйгээр үнэлсэн, Үнэлгээний хороо Магадлалын нэгдсэн дүгнэлтэд үнэ тусгагдаагүй асуудлаар тодруулга авахаар Барилгын хөгжлийн төв рүү бичиг явуулсан боловч хариу ирээгүй байхад Үнэлгээ хороо хуралдаж шийдвэр гаргасан, түүнчлэн хүн явуулж Магадлалын нэгдсэн дүгнэлтийг авсан нь үндэслэлгүй, ...гуравдагч этгээдийн зураг төсөл боловсруулах ажлын бодит үнэ нь 181,665,000 төгрөг бөгөөд төслийн үнийн задаргаагаар 205,925,213 төгрөг болох нь тогтоогддог тул Тендерийн баримт бичигт заасан сүүлийн 3 жилийн аль нэг нь төсөвт өртгийн  30 хувьтай тэнцэхүйц ажлыг гүйцэтгэсэн байх шаардлагыг хангахгүй, ...Х банк ХК-ийн 2024 оны дугаартай зээлийн тодорхойлолтод “зээл олгох нөхцөл” гэдэг нь тендерийн баримт бичигт нийцэхгүй талаар Сангийн яам дүгнэсэн, улмаар дахин шийдвэр гаргахдаа нөхөн авах байдлаар тодруулга авч болохгүй гэсэн хуулийн заалт байхад зөрчиж нөхөн бүрдүүлээд алдааг залруулъя гэдэг байдлаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэж, хариуцагчаас “...Үнэлгээний хороо Сангийн яамны шийдвэрийн дагуу тодруулгыг авсан, Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 5.9-д заасны дагуу шинээр шийдвэр гаргасан” гэж, гуравдагч этгээдээс “...хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж тус тус тайлбарлан маргаж байна.

3.“Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-аас зарласан “Онцгой байдлын эрэн хайх, аврах цогцолборын зураг төсөл” (Бүс, аймаг, сумын түвшинд) боловсруулах МУШС/ дугаартай төсөл арга х*******жээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер сонгон шалгаруулалтад нэх*******жлэгч “С” ХХК, гуравдагч этгээд “Эм ******* *******” ХХК зэрэг нэр бүхий 6 компани тендерийн санал ирүүлснээс Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-н өдрийн хурлын т*******дэглэлээр “Эм ******* *******” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах мэдэгдлийг хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

4.Улмаар “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тоот албан бичгээр “С” ХХК-д  үнийн саналаар 3-т эр*******бэлэгдсэн бөгөөд “Эм ******* *******” ХХК шалгарч, гэрээ байгуулах эрх олгосон болохыг мэдэгдсэн байна. Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэх*******жлэгч “С” ХХК-иас 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр Сангийн яаманд  гомдол гаргасны дагуу хянан шалгаад тус яамны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийг “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-д хүргүүлжээ.

5.Уг албан бичигт “...Тус компанийн тендерт ирүүлсэн Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн тодорхойлолт шаардлагад нийцсэн эсэх, мөн дугаартай магадлалын дүгнэлтэд зураг төслийн үнийг зориуд нууж арилгасан байх магадлалтай талаар гомдол дурдсан асуудлыг холбогдох байгууллагаас тодруулж нягтлах нь зүйтэй..., “Эм эс эл” ХХК-ийн тендерт ирүүлсэн Х банкны 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай зээлийн тодорхойлолтод “...тендерт оролцох болсон тул нөхцөлд” гэсэн нь дээрх журамд заасан шаардлагад нийцэхгүй. Мөн уг тодорхойлолтод тоогоор болон үсгээр бичсэн мөнгөн дүн зөрүүтэй байгааг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж үзэж байгаа талаар гомдолд дурдсан байх тул уг асуудлыг холбогдох банкнаас тодруулж нягталж үзэх нь зүйтэй байна...” гэж дүгнээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2023 оны/-ийн 59 дүгээр зүйлийн 59.10.1, 59.10.2-т заасныг үндэслэн захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тоот шийдвэрийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн байна.

6.Тендерийн талаар тодруулга авах харилцааг хууль тогтоогч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2023 оны/-ийн 25 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан ба хуулийн 25.1-д “Захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар тодруулга авах нь бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол оролцогчоос бичгээр тодруулга авах хүсэлт хүргүүлэх ба хүсэлтэд хариу ирүүлэх хугацааг заана” гэж, Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар баталсан Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, зааврын 1.4-т “Хуулийн 25.1-д заасан үндэслэлээр оролцогчоос бичгээр тодруулга авах, тендерт ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг эрх бүхий байгууллагаас нягтлах шаардлагатай тохиолдолд хүсэлтийг түргэн шуурхай хүргүүлж, зохион байгуулна” гэж тус тус заажээ.

7.Дээрх хууль тогтоомжийн х******* х*******жээний зохицуулалтаас үзвэл, захиалагч тендерийн тодорхойгүй, эсхүл зөрчилдөөнтэй асуудлаар бусад оролцогчийн өрсөлдөөнд сөргөөр нөлөөлөхгүй бол тендерт оролцогчоос бичгээр тодруулга авах, түүнчлэн тендерт ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг нягтлан шалгах зорилгоор холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулга авах хүсэлтийг шуурхай хүргүүлж, зохион байгуулах эрхтэй байна.

8.Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03 дугаар хурлаар Сангийн яамны дээрх албан бичгийг хэлэлцээд Барилгын хөгжлийн төв болон Х банк ХК-иас баримт бичгийн үнэн зөвийг нягтлан шалгах зорилгоор тодруулга авахаар 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн *******, тоот албан бичгүүдийг хүргүүлж тендерийн баримт бичгийг нягтлан шалгасныг хуулийн 25.3-т заасан “...тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцүүлэх зорилгоор н*******элт баримт бичиг...” ирүүлэхийг шаардсан буюу хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

9.Дээрх Үнэлгээний хорооны хурлын т*******дэглэлээс үзвэл Үнэлгээний хорооны гишүүд Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 411 дугаартай Төрийн худалдан авах ажиллагааны газарт хаягласан “Гүйцэтгэгч болох “Эм ******* *******” ХХК нь хамтран ажиллах гэрээний тусгай нөхцөлийн заалтуудыг мөрдлөг болгон норм дүр*******, стандартын дагуу барилгыг төлөвлөж, зураг, төсвийг үе шаттайгаар боловсруулж, холбогдох байгууллагуудаар хянуулж, баталгаажуулан гэрээнд заасан хугацаанд 100 хувь хүлээлгэн өгсөн” гэх тодорхойлолтыг “захиалагчийн тодорхойлолтыг хангаж байна” гэж үзэж үнэлсэн байна.

10.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2023 оны/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.1-д зааснаар тендерт оролцогчийн техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг “ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт”-аар нотлох бөгөөд Онцгой байдлын эрэн хайх, аврах цогцолборын зураг төсөл (Бүс, аймаг, сумын түвшинд) боловсруулах МУШС/ дугаартай төсөл арга х*******жээний үйлчилгээ авах тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 19.2-т “...2.Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын шаардлагыг нотлох дараах барим бичиг ирүүлнэ. Үүнд: а/Ижил төстэй ажлын туршлагын шаардлагыг хангах ажил гүйцэтгэсэн гэрээ ирүүлнэ. б/Магадлалын ерөнхий дүгнэлт ирүүлнэ. в/Захиалагчийн тодорхойлолт ирүүлнэ” гэж техникийн чадавх, туршлагыг нотлох баримтыг заажээ.

11.Хэдийгээр Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 411 дугаартай албан бичиг нь Төрийн худалдан авах ажиллагааны газарт хаяглагдсан байх боловч “Эм ******* *******” ХХК-ийг хамтран ажиллах гэрээний дагуу зураг, төсвийг бүрэн боловсруулж, хүлээлгэн өгсөн агуулгатай байх тул уг тендер сонгон шалгаруулалтад хамааралтай, Үнэлгээний хороо уг албан бичгийн агуулгыг үндэслэн захиалагчийн тодорхойлолт ирүүлсэнд тооцсоныг буруутгах үндэслэлгүй байна.

12.“Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-аас “Барилга, байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлд зураг төслийн үнэ заавал тусгах шаардлагатай эсэх талаар тодруулга, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай магадлалын дүгнэлтийн хуулбарыг ирүүлэх” талаар Барилгын хөгжлийн төвд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн ******* тоот албан бичгийг хүргүүлсэн байх бөгөөд Магадлалын дүгнэлтийн нэгтгэлд зураг төслийн үнэ тусгах асуудлыг утсаар тодруулж, 2023 оны дугаартай Магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн хуулбарыг Үнэлгээний хорооны гишүүнийг явуулж авсан нь шүүх хуралдааны явцад гаргасан хариуцагчийн итг*******жлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогддог.

13.Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тушаалаар баталсан Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, зааврын 1.4-т “Хуулийн 25.1-д заасан үндэслэлээр оролцогчоос бичгээр тодруулга авах, тендерт ирүүлсэн баримт бичгийн үнэн зөвийг эрх бүхий байгууллагаас нягтлах шаардлагатай тохиолдолд хүсэлтийг түргэн шуурхай хүргүүлж, зохион байгуулна” гэж заасны дагуу дээрх тодруулгын хариуг утсаар авч, холбогдох магадлалын дүгнэлтийг Үнэлгээний хорооны ажилтан Барилгын хөгжлийн төвөөс очиж авсныг буруутгах үндэслэлгүй, уг үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т захиргааны үйл ажиллагаа “шуурхай” байх зарчимд нийцсэн байна.

14.Түүнчлэн Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн хуулбарлан баталгаажуулж өгсөн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг[1] хуурамч баримт гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

15.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-т зааснаас үзвэл “барилга байгууламжийн зураг төслийн магадлал”-ын зорилго нь барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан эсэхэд хараат бус, бие даасан мэргэжлийн үүднээс эрх бүхий этгээд дүгнэлт гаргахад оршиж байна.

16.Мөн Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 6.13-т зааснаар зураг төсөл нь энэ дүрмийн 6.11, 6.12-т заасан шаардлагыг хангасан эсэхийг дүгнэхэд зураг төслийн магадлалын дүгнэлт чиглэсэн байна.

17.Өөрөөр хэлбэл, Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 6 дугаар зүйлийн 6.12.1.архитектур төлөвлөлтийн болон зургийн даалгавар, загвар зураг, эх загвар зураг /эскиз/, байгаль, цаг уурын ерөнхий өгөгдлүүдийг тодорхойлсон, техникийн нөхцөлтэй эсэх; 6.12.2.холбогдох мэргэжлийн байгууллагаар энэ дүрмийн 5.2-т заасны дагуу хянуулж, дүгнэлт гаргуулж баталгаажуулсан эсэх; 6.12.3.барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, барилга бүтээц, инженерийн хангамжийн шийдэл нь норм, нормативын баримт бичиг, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, инженер-геологийн судалгааны дүгнэлт, техникийн нөхцөлийн дагуу боловсруулсан эсэх; 6.12.4.хөдөлмөрийн аюулгүй байдал, техник технологийн аюулгүй ажиллагаа, орчны эрүүл ахуйн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг  хангуулсан эсэх; 6.12.5.барилгын ажлын талбай, үйлдвэрлэлийн зохион байгуулалтын зураг төсөлд хөдөлмөрийн аюулгүй байдал, техник технологийн аюулгүй ажиллагааны нөхцөл шаардлагыг тусгасан эсэх; 6.12.6.инженерийн хангамжийн хувилбар, харьцуулсан тооцоо, сонгосон хувилбарын талаарх дүгнэлттэй эсэх; 6.12.7.хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ, техникийн шаардлагыг хангуулсан эсэх; 6.12.8.эдийн засгийн үр ашиг, экологийн хор хөнөөлгүй байдал, ашиглалтын үеийн найдвартай ажиллагаа, барилга байгууламжийн нийгмийн ач холбогдол зэргийг харгалзан хөрөнгө оруулалтын үр ашгийн талаарх дүгнэлт гаргасан эсэх; 6.12.9.зураг төслийн сонгосон шийдэл, магадлал хийх явцад экспертээс өгсөн н*******элт, өөрчлөлтийн саналыг зураг төсөлд тусгасан эсэх гэж заасан нөхцөл шаардлагуудыг хангасан эсэхийг магадлалын дүгнэлтэд тусгах ба мөн дүрмийн 6.1.5-д “Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага экспертүүдээс ирүүлсэн зураг төслийн холбогдох хэсэг тус бүрийн магадлалын дүгнэлтийг нэгтгэн, энэ дүрмийн хүснэгт 2-т заасны дагуу бүртгэлийн дугаар олгож, баталгаажуулна гэж зааснаас үзвэл Магадлалын дүгнэлтэд боловсруулсан зураг төслийн үнийг заавал тусгах шаардлагатай тавигддаггүй байна.

18.Өөрөөр хэлбэл, “Магадлалын ерөнхий дүгнэлт”-ийг Үнэлгээний хороо хянан үзэж буй зорилго нь тендерийн санал ирүүлсэн компани “барилга байгууламжийн зураг төсөл, технологи, өргөх байгууламжийн сонголт, хот болон архитектур төлөвлөлт, үндсэн бүтээцийн бат бэхийн шийдэл барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлага, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангасан” барилга байгууламжийн зураг төслийг боловсруулж, хараат бус, бие даасан мэргэжлийн эрх бүхий этгээдээр хянан баталгаажуулж байсан эсэхийг хянан үзэхэд чиглэсэн тул ТШЗ-ны 19.2-т заасан “Магадлалын ерөнхий дүгнэлт”-д зураг төслийн үнийг тусгасан байх нь ач холбогдолгүй, Үнэлгээний хорооны хянан үзэх шаардлагад энэ нь хамааралгүй байна.

19.Харин ТШЗ-ны 19.1-д “...3.Ижил төстэй үйлчилгээ үзүүлсэн туршлага: Шаардана. Сүүлийн 3 жил буюу 2021, 2022, 2023 онуудын аль  нэг жилд батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа гүйцэтгэгчээр ажилласан байна” гэж заасан шаардлагыг ТШЗ-ны 19.2.2.а-д заасан “Ижил төстэй ажлын туршлагын шаардлагыг хангах ажлын гүйцэтгэсэн гэрээ”-ээр тодорхойлон хянан үзэхээр байна.

20.“Эм ******* *******” ХХК-иас тендерийн баримт бичигт ирүүлсэн Зам, тээврийн хөгжлийн яам, Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол дахь суурийн төлөөлөгч нартай байгуулсан 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай “Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилгын зураг төслийг боловсруулах ажлын гэрээ”-ний 1-д “Гүйцэтгэгч нь гэрээ болон гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт №1-д тодорхойлсон “Ажлын даалгавар болон үйлчилгээний цар хүрээ”-нд заасан зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг ... үзүүлэх үүрэгтэй”, 3-т “Захиалагч нь Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилгын зураг төслийг боловсруулах ажлыг 532,008,238 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлснийг үүгээр хүлээн зөвшөөрөв. Гэрээний үнэ нь санхүүжилтийн нийт гүйцэтгэл болно” гэж заажээ.

21.Үүнээс үзвэл гуравдагч этгээд “Эм ******* *******” ХХК-ийн дээрх Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн төвийн барилгын зураг төслийг боловсруулах ажлын гэрээ нь зөвхөн зураг төслийг боловсруулахад чиглэсэн бус, зураг төслийг боловсруулахтай холбоотой бүхий л үйл ажиллагаагаар тодорхойлогдож байх тул “Төслийн үнийн задаргаа”-нд[2] заасан “Барилга байгууламжийн ажлын зураг-нийт үнэ-96,119,251”, “төсөв-4,805,963” зэргээр задалж дүгнэх боломжгүй, гэрээний үнийг бүхэлд нь хянан үзэх үндэслэлтэй. Нөгөөтээгүүр талууд харилцан хүлээн зөвшөөрч байгуулсан дээрх гэрээний үнийн дүнг Үнэлгээний хороо задалж хянан үзэх үндэслэлгүй юм. Учир нь гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, энэ эрхийн хүрээнд тодорхойлсон гэрээний үнийн дүнг бусад этгээд гэрээнд зааснаас өөрөөр задалж ойлгох боломжгүй.

22.Мөн Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийн 6.1-д “Барилгын тухай хуулийн 34.1-д заасан барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зураг төсөлд магадлал хийх ажлыг зохион байгуулна”, 6.9-д “Энэ дүрмийн 6.1-д заасан байгууллага магадлал хийлгүүлэхээр ирүүлсэн зураг төслийн иж бүрдэл хангагдсан тохиолдолд хүлээн авснаас хойш ажлын 3 хоногт багтаан магадлал хийх гэрээ байгуулж, экспертийг томилно” гэж заасны дагуу “Барилга хөгжлийн төв” ТӨҮГ, “Эм ******* *******” ХХК-ийн хооронд байгуулсан дугаартай Зураг төслийн баримт бичигт магадлал хийх ажлын гэрээ[3] нь хэрэгт хамааралгүй, уг гэрээний дүн 4,587,510 төгрөгөөс зураг төслийн үнийн дүнг уялдуулан тооцох үндэслэлгүй.

23.Нэх*******жлэгчээс “Х банк ХК-ийн 2024 оны дугаартай зээлийн тодорхойлолтод “зээл олгох нөхцөл” гэдэг нь тендерийн баримт бичигт нийцэхгүй талаар Сангийн яам дүгнэсэн, улмаар дахин шийдвэр гаргахдаа нөхөн авах байдлаар тодруулга авч болохгүй гэсэн заалт байхад зөрчиж нөхөн бүрдүүлээд алдааг залруулъя гэдэг байдлаар шийдвэр гаргасан нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргадаг.

24.Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 18.1-д “...Түргэн хөрвөх хөрөнгийн х*******жээ: Батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байна.” гэж, ТШЗ-ны 18.2-т “...2.Түргэн хөрвөх хөрөнгийн х*******жээ нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд: Тендерт оролцогчийн харилцагч банкны дансны үлдэгдэл, Харилцагч банкнаас авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт /Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн тодорхойлолтыг тооцохгүй/, Судалгаагүй зээлийн тодорхойлолтыг тооцохгүй. Үнэт цаас, Засгийн газрын бонд болон Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үнэт цааснууд” гэж заажээ.

25.Үнэлгээний хороо Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай “Гомдол хянасан тухай” бичгийн дагуу “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Х банк ХК-д “... тендерт оролцсон  “Эм ******* *******” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай албан бичгээр ирүүлсэн танай банкны гаргасан тодорхойлолтод “500,000,000.00 /таван сая төгрөг/ зээл олгох боломжтой” гэж ирүүлсэн нь тус зээлийн тоо, үсэг зөрүүтэй байх тул тодруулж өгнө үү” гэх “Тодруулга авах тухай” тоот албан бичгийг хүргүүлжээ.

26.Х банк ХК-иас 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 7-4231054 дугаартай албан бичгээр “Эм ******* *******” ХХК нь Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн-ээс зарласан “Онцгой байдлын эрэн хайх, аврах цогцолборын зураг төсөл” (Бүс, аймаг, сумын түвшинд) ... тендерт оролцохоор 2024.11.28-ны өдөр 500,000,000.00-ийн (таван зуун сая төгрөг) зээлжих эрхийн тодорхойлолт гаргуулсан. Уг тодорхойлолтыг гаргахдаа ажилтан хэвтээ дүнг “Таван зуун сая” байхыг “Таван сая” гэж, “оролцох болсон тул” байхыг “оролцох болсон тул нөхцөлд” гэж буруу гаргасныг энэхүү албан тоотоор залруулж байгаа...” гэдгийг  мэдэгдсэнээс үзвэл Үнэлгээний хорооны баримт бичгийн үнэн зөвийг нягтлан шалгах, тодруулах ажиллагааны үр дүнд Х банк ХК-иас гуравдагч этгээд “Эм ******* *******” ХХК-д гаргасан 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн зээлжих эрхийн тодорхойлолт нь банкны ажилтны буруутай үйл ажиллагаа болох нь тогтоогдож, гуравдагч этгээд 500,000,000.00 төгрөгийн зээлийн эрхтэй болох нь нотлогдож байна.

27.Иймд Үнэлгээний хороо Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 0 дугаартай албан бичигт заасан нөхцөл байдлуудыг тодруулах, баримт бичгийн үнэн зөвийг нягтлан шалгах ажиллагаа хийж, 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр хурлаар тендерийг дахин үнэлж, “Эм ******* *******” ХХК-ийг дахин шалгаруулж, захиалагчид мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2023 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 28 дугаар зүйлийн 28.1.1-д “хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох” гэж тус тус заасантай нийцсэн гэж үзлээ.

28.Хэдийгээр захиалагч буюу “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-аас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тоот албан бичгээр “...2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн захиалагчийн шийдвэрийг хэвээр үлдээснийг...” мэдэгдсэн агуулгатай албан бичгийг тендерт оролцогч нарт хүргүүлсэн байх боловч уг шийдвэрийг үндэслэл болсон Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр хурлын т*******дэглэл/шийдвэр/-ээс салган тайлбарлах боломжгүй, захиалагчийн энэхүү “Сангийн яамны хүчингүй болгосон шийдвэрийг хэвээр үлдээсэн” агуулга бүхий шийдвэрийг дангаар нь шүүх хүчингүй болгосноор нэх*******жлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэж, “үнэлгээгээр 2-т (үнийн саналаар 3-т) эр*******бэлэгдсэн нэх*******жлэгч компанид гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах” үндэслэлгүй.

29.Иймд дээрх үндэслэлүүдээр нэх*******жлэгчийн гаргасан ““Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын “Эм ******* *******” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, үнэлгээгээр 2-т (үнийн саналаар 3-т) эр*******бэлэгдсэн манай компанид гэрээ байгуулах эрх олгохыг “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-т даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

30.Нэх*******жлэлийн зарим шаардлагыг хүлээн авахаас татгалзсан үндэслэлийн тухайд:

31.Нэх*******жлэгчээс “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Эм ******* *******” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг эрх зүйн үр дагавар үүсгэсэн гэж үзэж, хүчингүй болгуулах нэх*******жлэлийн шаардлага гарган маргасан.

32.Маргаан бүхий “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай “******* ******* *******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон албан бичиг нь Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн байх гарсан бөгөөд захиалагчийн уг шийдвэрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль/2023 оны/-ийн 59 дүгээр зүйлийн 59.10.1-д зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сангийн яамнаас хүчингүй болгосон байна.

33.Өөрөөр хэлбэл, захиалагчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаартай шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх эрх бүхий байгууллагаас захиргааны актыг хянах явцдаа бүхэлд нь хүчингүй болгосон, эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй болсон захиргааны шийдвэр байх тул уг эрх зүйн үйлчлэлгүй болсон захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй.

34.Түүнчлэн нэх*******жлэгчээс “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Эм ******* *******” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хууль бус байсан болохыг тогтоолгохоор нэх*******жлэлийн шаардлага гарган маргаагүй.

35.Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэх*******жлэл хүлээн авахаас татгалзана:”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус;”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэх*******жлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж тус тус заасны дагуу нэх*******жлэгчийн гаргасан ““Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Эм ******* *******” ХХК-ийг тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” нэх*******жлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дэх заалтуудыг тус тус баримтлан нэх*******жлэгч “С” ХХК-ийн “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-т холбогдуулан гаргасан “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын “Эм ******* *******” ХХК-тай байгуулсан гэрээг хүчингүй болгуулах, үнэлгээний хоёрдугаарт эр*******бэлэгдсэн манай компанид гэрээ байгуулах эрх олгохыг “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-т даалгах нэх*******жлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалт, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэх*******жлэгчийн гаргасан “Бүсчилсэн хөгжлийн үндэсний хүрээлэн” УТҮГ-ын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “Эм ******* *******” ХХК-д “Тендерт шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон” шийдвэрийг хүчингүй болгуулах нэх*******жлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэх*******жлэгчээс улсын т*******дэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ГАНЗОРИГ

 

 

[1] 2 дугаар хавтаст хэргийн 92-103 дахь хуудас

[2] 2 дугаар  хавтаст хэргийн 103 дахь хуудас

[3] 2 дугаар хавтаст хэргийн 98 дахь хуудас