| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 101/2025/00235/И |
| Дугаар | 197/ШШ2025/02417 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02417
| 2025 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 197/ШШ2025/02417 |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 40-р хороо, ***** байр, ***тоот, ************* Сууц өмчлөгчдийн холбооны /+++/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 40-р хороо, 16 хороолол, да хүрээ гудамж, *** байр, *** тоотод тоотод оршин суух, ************* овогт *************-ын ************* /*************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 720,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *************, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ************* СӨХ шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн төлөөлөгч ************* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагч 2023 оноос хойш сууц өмчлөгчдийн холбооны төлбөрөө төлөөгүй тул удаа дараа шаардсан. Хүүд нь хэлэхэд албан ёсоор бичиг баримтаа авахаар төлнө гэж хэлсэн. СӨХ-ны гэрчилгээ авч 8 хүнтэй байгуулагдсан юм. Тэгээд хариуцагчид Сууц өмчлөгчдийн холбоо байгуулчихлаа, мөнгөө өгөөрэй гэж хэлсэн. Хогны мөнгө нэмэгдсэн, улсад төлдөг 3 татвар төлөх гэх мэт үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдаг, усны мөнгийг сууц өмчлөгчдийн холбоо нэмсэн гэж боддог. Одоо нэхэмжилсэн 720,000 төгрөг дахиад нэмэгдэж, төлбөр 30,000 төгрөг байсан бол 36,000 төгрөг болж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Уг байр нь өмнө Хилийн цэргийн оёдлын үйлдвэрийн тооцоотой байсан, 2019 оны үеэр орон сууц болсон. Тухайн үед ч сууц өмчлөгчдийн холбоо ажилладаг байсан, 10,000 төгрөг хурааж авдаг, манайх төлдөг байсан. Хулгайд алдагдсан зүйл орцны паарнууд юм. Шөнийн дотор авсан, би тэр хүмүүсийг харсан. ...хэдэн ширүүн хүн гарч ирээд бид сууц өмчлөгчдийн холбоо гэсэн. Ийм учраас би сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрээ байгуулсан байх ёстой, ямар ч гэрээ байхгүй, төлбөр тооцооны задаргаа ирдэггүй, дураараа аваад байдаг. Би хууль бус гэж үзэж байна гэв
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч************* СӨХ-ны хариуцагч *************-д холбогдуулан 720,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... СӨХ-ны гэрчилгээ авч 8 хүнтэй байгуулагдсан. Хариуцагчид Сууц өмчлөгчдийн холбоог байгууллаа, мөнгөө өгөөрэй гэж хэлсэн. Хариуцагч 2 жилийн төлбөр 720,000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжилсэн гэж,
3.Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ... өмнө Сууц өмчлөгчдийн холбоо ажилладаг байсан, 10,000 төгрөг хурааж авдаг, манайх төлдөг байсан. Байрны паарнуудаа алдсан, би тэр хүмүүсийг харсан. СӨХ хууль бус учир сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг төлөхгүй гэж үзэж байна. Гэрээ байхгүй, төлбөр тооцооны задаргаа ирээгүй гэж маргасан.
4.Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр ************* сууц өмчлөгчдийн холбоог тус дүүргийн 40-р хорооны 43 дугаар байрны бүх гишүүдийн хурлын тогтоол, тэмдэглэл, хүсэлт, холбогдох материалыг хянан үзээд бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгосон, мөн баримт бичигт оруулсан нэмэлт өөрчлөлтийн бүртгэл, бүх гишүүдийн 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хурлын тогтоолд гүйцэтгэх захирлаар ************* *************-ыг томилсон ба төлбөрийн задаргааны баримтаар ************* Сөх-ны засвар үйлчилгээтэй холбоотой зардал 10,000 төгрөг, бусад зардлууд нийт 20,000 төгрөг байна. /хх-8-11/,
Хариуцагчийн тайлбарт************* Сөх хууль бус үйл ажиллагаа явуулсан, байрны паар алга болсон, хүүхэд дарамталсан, мөнгө хураалт гэмт хэргийн шинжтэй зэргээр нэхэмжлэлийг шилжүүлэх талаар дурдсан ба Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны ЦЕГ-т өргөдөл шилжүүлэх тухай болон Монгол улсын ерөнхий прокурорын 2024 оны 03дугаар сарын 07-ны өдрийн гомдлын хариу өгөх тухай 4/631 тоот албан бичиг зэргийг хэрэгт хавсаргасан, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон болон хариуцагч шаардлагыг татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд өгөх үүрэгтэй.
5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасан тул хариуцагч мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасны дагуу дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг тухайн Сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй байна.
************* Сууц өмчлөгчдийн холбоог хууль ёсны дагуу байгуулсан талаарх баримтуудаар хариуцагчийн тайлбар үгүйсгэгдсэн гэж үзэн нэхэмжлэгчид төлбөр гаргуулах нь зүйтэй.
6. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 21,830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *************-ээс 21,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *************-ээс төлбөр 720,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ************* Сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж 21,830 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч *************-ээс 21,830 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ