| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 197/2025/04718/И |
| Дугаар | 197/ШШ2025/02420 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 197/ШШ2025/02420
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав, 9/1, 8 давхарт байрлах, ********************* ХХК /6773532/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 13 дугаар хороо, хангайн ***** гудамж,*** тоотод оршин суух, Боржигон овогт ************-ийн ************-д /РД:***************/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн үүрэгт нийт 7,002,179.93 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************, хариуцагч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: ************ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
************ХХК нь хариуцагчтай 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ************ тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 3.509.910 төгрөгийг сарын 3.3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь барьцаанд Samsung S21 загварын гар утас барьцаалж, 4 удаагийн төлөлтөөр 858.700 төгрөг төлсөн байна. Хариуцагч нь 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төлөлт хийгээгүйгээс зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөн, нэмэгдүүлсэн хүү 20 хувиар тооцож, зээлийн үлдэгдэл 6,992,879.93 төгрөг, мөн нотариатын зардалд 9.300 төгрөг, нийт 7,002,179.93 төгрөгийг ************-ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч: ************ шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
Би ************-тэй нийлээд нийт 17 аппликейшн, 10 банк бус байгууллагад зээлтэй. Эхнээсээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт очоод байгаа. Одоогоор 4 зээлийг нь хаачихсан, би хоригдсон учир хүсэлт өгөхөд энэ байгууллагад ирээгүй байсан. Хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч ************ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Зохигч талууд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БЗГ21-0765 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулж, зээлийн үлдэгдэл 6,992,879.93 төгрөг, нотариатын зардал 9.300 төгрөг, нийт 7,002,179.93 төгрөгийг хариуцагч ************-ээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ... хариуцагчийн хоригдсон гэж яриад байгаа нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл биш, зээлийн гэрээний бүх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн, графикийн дагуу төлнө гэдгээ илэрхийлж гарын үсэг зурсан гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.
Хариуцагч ************ нь хорих байгууллагад хоригдсон, зээл төлөх боломжгүй тул хүсэлт өгч байсан. Олон байгууллагаас зээл авсан заримыг тодорхой санахгүй гэж тайлбарлан уг гэрээний үүргийг гүйцэтгээгүй болохоо зөвшөөрч үйл баримтын талаар маргаагүй байна.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2021 оны 10 дугаар сарын 21 өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн бүртгэлийн гэрчилгээ, барьцаат зээлийн гэрээ болон иргэний оршин суугаа газрын лавлагаа, хариуцагчийн зээл төлөлтийн дансны хуулга, нотариатчийн баримт зэргээр талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 453.1-д зааснаар Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй, төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************-ээс зээлийн гэрээний үүрэгт нийт 7,002,179.93 /долоон сая хоёр мянга нэг зуун далан есөн төгрөг, ерэн гурван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ************ ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 127.000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 127.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ************ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 7 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ