Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 311/ШШ2025/00095

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: .... аймгийн ........сумын ......... баг, ............. гудам ..... тоот хаягт оршин суух, ........ /РД:........../-ын нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч , 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., нарийн бичгийн дарга ....... нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ........ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ........... нь 1969 онд төрсөн, Одоо ....... аймагт ажиллаж амьдарч байна. Би 1985 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр Завхан аймгийн ......... аав ......... суурь дээр малчнаар томилогдон ажиллаж байгаад 1987 онд цэргийн албанд татагдаж, 2 жилийн цэргийн алба хаагаад 1989 онд халагдаж ирсэн.

Цэргээс ирээд тус бригаддаа малчнаар үргэлжлүүлэн ажиллаж байгаад нэгдэл тарж түүнээс хойш хувийн малаа тасралтгүй маллаж өдий хүрсэн. Аймгийн архиваас ажиллаж байсан талаараа лавлагаа авахад миний нэрээр тооцсон хөлс үгүй, суурийн ахлагч буюу аав .........ын цалингийн лавлагаа гарсан байна. Тухайн үед нэгдлийн цалинг суурийн ахлагч дээр тооцож олгодог байсан.

Иймд намайг 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугааp сарын 15-ны өдөр хүртэл буюу цэрэгт явах хүртэл Завхан аймгийн ...... сумын ............ бригадад мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........ нь анх над дээр ирж малчнаар ажиллаж байсан болохоо тогтоолгоно гэж өргөдөл бичүүлсэн байдаг юм. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Тэгээд шүүхээс нотлох баримт цуглуулсны дараа хэргийн материалтай танилцахад ХААТР маягтууд болон цэгийн албанд татагдагчийн анкет дээр ч тэр ........ыг Завхан аймгийн ...... сумын ........... ажиллаж байсан болох нь тогтоогдсон. Тэгээд би ............тай утсаар холбогдоход өөрөө хомын талд ажиллаж байсан нь үнэн. Малчнаар тэтгэвэрт гарах гээд худал тайлбар өгсөн гэж хэлээд надаас уучлалт гуйсан. Нотлох баримтуудаас харахад ............ нь 1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугааp сарын 15-ны өдөр хүртэл буюу цэрэгт явах хүртэл ............. норомчноор ажиллаж байсан болохоо тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ..........ын нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч .......... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдал тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч .......... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.

Тэрээр 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ......... сумын ......... бригадад мал маллаж байсан болохоо тогтоолгох гэснийгээ өөрчилж Завхан аймгийн .................... норомчноор ажиллаж байсан болохыг тогтоож өгөхийг хүссэн байна.

Нэхэмжлэгч ............ нь 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн ......... ажиллаж байсан болох нь түүний он, сар, өдөр бичигдээгүй .............. дугаартай хөдөлмөрийн дэвтэрээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд түүний нэхэмжлэлийн шаардлагаас 1986 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 6 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааг хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Түүнчлэн Завхан аймгийн ............. 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т ........., 1989 он гэх баримт,

Мөн ............. архиваас ..........ын 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчийн анкетад ...цэргийн жинхэнэ албанд татагдахын өмнө хаана ямар албан ажил хийж байсан гэх хэсэгт ......... ногоочин... гэх баримтууд нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсан тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудтай нийцэж байх тул түүний тайлбарыг үнэн зөв гэж үнэллээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ..........ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.2, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч.............. овогт ..............ыг 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Завхан аймгийн ....... сумын ............... ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч ..............ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ