Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 96

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Тунгалаг,                                            

Улсын яллагч С.Баттамир,

Шүүгдэгч О.Идэрхангай, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өндөрнөр овогт Ойдовын Идэрхангайд холбогдох эрүүгийн 1709017490341 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гэрэл зурагчин мэргэжилтэй, Төрийн ордны ёслолын албанд гэрэл зурагчин ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 6 дугаар хороолол 12 дугаар байр 6 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 83Б байр 91 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РП: 91081115 /, Өндөрнөр овогт Ойдовын Идэрхангай нь:

 

- 2017 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1004 дүгээр байрны 78 тоотод хохирогч Э.Чулуунчимэгийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нөтбүүк дээрх зураг хуулж өгөх гэж байгаа мэт зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг хуурч төөрөгдөлд оруулж "Делл" маркийн зөөврийн компьютерыг залилан авч, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Э.Чулуунчимэг мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орчим О.Идэрхангай манай гэрт ирээд нөүтбүүкийг чинь хэрэглэж байгаад өгье гэж хэлээд гуйгаад аваад явсан. Хэд хоног хэрэглэнэ гэдгээ бол хэлээгүй. Нөүтбүк авч явснаас хойш би 14 хоногийн дараа О.Идэрхангайн гэрт нь нөүтбүкээ авахаар очтол миний нөүтбүк байсан. Түүнээс хойш 14 хоногийн дараа асууж эхлэхэд “ Аваачиж өгнө. Байгаа “ гээд арга саам хийгээд худлаа яриад байсан. 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн орчим О.Идэрхангай нь надруу яриад “ Найз нь нөүтбүкийг чинь аваад очиж байна. Хоол хийгээд байж байгаарай “ гэж хэлээд манайд ирсэн. “Яараад өлсөөд гараад ирлээ” гэж хэлээд хоол идчихээд гараад явсан. Түүнээс хойш удаа дараа өөрийнх нь 88037101 дугаарын утсаар холбогдоод нөүтбүкээ эрчимтэй нэхсэн. Сүүлдээ О.Идэрхангай утсаа авахаа больсон. Би арга ядаад чамайг цагдаад өглөө гээд утас руу нь мэссэж бичээд үлдээхэд О.Идэрхангай цагдаад өргөдөл өгөх гэж байгааг мэдээд манай ээжтэй уулзаад “ Би Э.Чулуунчимэгийн нөүтбүкийг энэ ломбардад тавьсан “ гээд тэр газраа дагуулж очсон гэсэн. Тэр газрынх нь хүнтэй уулзахад тавьсан нөүтбүкний хугацаа дуусаад хураагдсан байсан. Ломбардын хүн нь “ Би уг нь энэ нөүтбүк тавьсан хүнд утсаар мэдэгдсэн. Түүнээс хойш 15 хоног хүлээсэн “ гэж Аравт гэх ломбардын хүн манай ээжид хэлсэн байсан гэжээ. / хх 8-12 /

 

            Гэрч О.Идэрхангай мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  ... 2017 оны 07 дугаар сард би наадмын өмнө зураг авалтад явж байгаад Э.Чулуунчимэгийн нөүтбүк дээр зургийг нь хуулаад өгье гэж хэлээд авсан. Ягаан өнгийн делл маркийн шинэ нөүтбүк байсан. Би 2017 оны 08 дугаар сард гэрийнхээ ойролцоо байдаг ломбардад 350.000 төгрөгний барьцаанд тавьсан байсан. Маргааш нь авсан мөнгөн дээрээ 50.000 төгрөг нэмж авсан. Тэгээд ломбардын хугацаа нь дуусаад авч чадалгүй ломбардын өмч болсон. Тухайн үед мөнгөний хэрэг гараад ломбардад тавьсан гэжээ. / хх 14 /

 

            Аравт барьцаат зээлийн үйлчилгээний баримт / хх 22 /       

 

            Эд зүйлийн үнэлгээ / хх 26 /

 

Шүүгдэгч О.Идэрхангайг 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 17-18 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 25 / зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Идэрхангай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг нөхөн төлсөн. Дахин ийм хэрэг хийхгүй гэв. 

 

Шүүгдэгч О.Идэрхангай нь 2017 оны 07 дугаар сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 1004 дүгээр байрны 78 тоотод хохирогч Э.Чулуунчимэгийн нөүтбүкийг хэрэглэж байгаад өгье гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар түүнийг хуурч төөрөгдөлд оруулж "Делл" маркийн зөөврийн компьютерыг авч улмаар ломбарданд тавьж залилан, 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн орчим манай гэрт ирээд нөүтбүкийг хэрэглэж байгаад өгье гэж хэлж, гуйж аваад ломбарданд тавьсан байсан ба ломбард хугацаа нь дууссан гээд хураасан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Э.Чулуунчимэгийн мэдүүлэг  / хх 8-12 /,  …Э.Чулуунчимэгийн нөүтбүк нь ягаан өнгийн делл маркийн шинэ нөүтбүк хэрэглээд өгье гэж аваад гэрийнхээ ойролцоо байдаг ломбардад 400.000 төгрөгий барьцаанд тавьсан. Мөнгөө төлж чадалгүй, ломбардын өмч болгосон гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч О.Идэрхангайн мэдүүлэг / хх 14 /, Аравт барьцаат зээлийн үйлчилгээний баримт / хх 22 /, Эд зүйлийн үнэлгээ / 26 / зэрэг болно.  

 

Шүүхээс шүүгдэгч О.Идэрхангайг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Идэрхангай нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байх тул түүнд прокурорын санал болгосноор ял оногдуулахгүйгээр тэнсэж, түүний хувийн байдал үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан үүрэг хүлээлгэх шаардлагагүй гэж үзлээ.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:   

                                                  

1. Шүүгдэгч Өндөрнөр овогт Ойдовын Идэрхангайг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ойдовын Идэрхангайг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, О.Идэрхангай цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Идэрхангай нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгохыг дурьдсугай.

 

 5. О.Идэрхангайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Идэрхангайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ