Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ДШМ/1073

 

М.М, М.О, Г.Э, Б.А,

Б.У, Д.А, Ө.Х нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Сүхчулуун,

яллагдагч М.М, М.О, Б.А нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

яллагдагч Д.Аийн өмгөөлөгч Л.Ган-Очир,

яллагдагч Г.Э, түүний өмгөөлөгч Д.Наранбулаг,

нарийн бичгийн дарга Д.Тунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/1020 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Сүхчулууны бичсэн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцлээр М.М, М.О, Г.Э, Б.А, Б.У, Д.А, Ө.Х нарт холбогдох 2093 5816 0661 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн М-ийн М, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, н... мэргэжилтэй, “С” ХК-д борлуулалтын менежер ажилтай, ам бүл ....ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:....../;

 

2. Б овгийн Б-ийн А, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, б... мэргэжилтэй, “Н” ББСБ-ын .... ажилтай, ам бүл ....-ийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

3. Б овгийн М-ийн О, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, э... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...-ийн хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

4. Д овгийн Д-ын А, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э...., дээд боловсролтой, н... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ...ийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

5. Х овгийн Ө-ын Х, 19... оны ... дүгээр сарын ...-ны өдөр ... аймагт төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...ийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, Д:.../;

 

6. Б овгийн Б-ын У, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл ..., ...-ийн хамт Б дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.../;

 

7. Ц овгийн Г-ын Э, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., дээд боловсролтой, ... мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл .... хамт ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ... дүүргийн ... дугаар хороо, ... тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:..../;

 

Яллагдагч Б.А нь өөрийн нөхөр М.О, түүний төрсөн дүү М.М, гэмт хэрэг гарах үед “Г” банкны Б тооцооны төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.А, гэмт хэрэг гарах үед Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ө.Х, гэмт хэрэг гарах үед “Г” банкны Б тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Б.У, гэмт хэрэг гарах үед Монголын нотариатчдын холбооны гишүүн нотариатчаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэн, бусдын гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглан, 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Л овогтой Ү-ийн нэр дээр “ТАЭӨС” ХХК-ийг байгуулан, тухайн компанийн нэр дээр Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны данснаас мөнгө гаргаж авахаар бусадтай хамтран үүрэг, оролцоог нарийн зохион байгуулалтад оруулж, урьдчилан нэгдэж, улмаар 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Г” банкны Б тооцооны төв салбараас Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албаны 2201067079 дугаартай данснаас тус албаны 1, 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт ашиглаж, уг албаны байнга харилцдаг банкны өөр салбараас банкны ажилтны албан тушаалын нэр барьж 608.000.000 төгрөгийг “Г” банк дахь “Т” ХХК-ийн 1605003688 дугаарын данс руу шилжүүлэн байршуулж, уг мөнгийг мөн өдөр “Г” банкны “С” салбараас “Х” гэх хүний бичиг баримтаар бэлнээр гарган авсан,

мөн Б.А нь хохирогч Ч.Этай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд бэлэн мөнгийг бусдад дамжуулан зээлдүүлэх зорилгоор зээлийн 3 гэрээг бичгээр байгуулан 620.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулж залилсан,

яллагдагч М.М нь өөрийн төрсөн ах М.О, түүний эхнэр, гэмт хэрэг үйлдэгдэх үед “Г” банкны салбар хариуцсан захирлаар ажиллаж байсан Б.А, гэмт хэрэг гарах үед “Г” банкны Б тооцооны төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.А, гэмт хэрэг гарах үед Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ө.Х, гэмт хэрэг гарах үед “Г” банкны Б тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Б.У, гэмт хэрэг гарах үед Монголын нотариатчидын холбооны гишүүн нотариатчаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэн бусдын гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглан 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Л овогтой Ү-ийн нэр дээр “ТАЭӨС” ХХК-ийг байгуулан, тухайн компанийн нэр дээр Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны данснаас мөнгө гаргаж авахаар бусадтай хамтран үүрэг, оролцоог нарийн зохион байгуулалтад оруулж урьдчилан нэгдэж, улмаар 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Г” банкны Б тооцооны төв салбараас Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албаны 2201067079 дугаартай данснаас тус албаны 1, 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт ашиглаж, уг албаны байнга харилцдаг банкны өөр салбараас банкны ажилтны албан тушаалын нэр барьж 608.000.000 төгрөгийг “Г” банк дахь “Т” ХХК-ийн 1605003688 дугаарын данс руу шилжүүлэн байршуулж, уг мөнгийг мөн өдөр “Г” банкны “С” салбараас “Х” гэх хүний бичиг баримтаар бэлнээр гарган авсан,

яллагдагч М.О нь өөрийн эхнэр, гэмт хэрэг үйлдэгдэх үед “Г” банкны салбар хариуцсан захирлаар ажиллаж байсан Б.А, төрсөн дүү М.М, гэмт хэрэг гарах үед “Г” банкны Б тооцооны төвд банкны нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.А, гэмт хэрэг гарах үед Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ө.Х, гэмт хэрэг гарах үед “Г” банкны Б тооцооны тевийн захирлаар ажиллаж байсан Б.У, гэмт хэрэг гарах үед Монголын нотариатчидын холбооны гишүүн нотариатчаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэн бусдын гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглан 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Л овогтой Ү-ийн нэр дээр “ТАЭӨС” ХХК-ийг байгуулан, тухайн компанийн нэр дээр Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны данснаас мөнгө гаргаж авахаар бусадтай хамтран үүрэг, оролцоог нарийн зохион байгуулалтад оруулж урьдчилан нэгдэж, улмаар 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Г” банкны Б тооцооны төв салбараас Шүүхийн гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албаны 2201067079 дугаартай данснаас тус албаны 1, 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт ашиглаж, уг албаны байнга харилцдаг банкны өөр салбараас банкны ажилтны албан тушаалын нэр барьж 608.000.000 төгрөгийг “Г” банк дахь “Т” ХХК-ийн 1605003688 дугаарын данс руу шилжүүлэн байршуулж, уг мөнгийг мөн өдөр “Г” банкны “С” салбараас “Х” гэх хүний бичиг баримтаар бэлнээр гарган авсан,

яллагдагч Г.Э нь гэмт хэрэг гарах үед “Г” банкны Б тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Б.У, гэмт хэрэг гарах үед Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ө.Х, гэмт хэрэг гарах үед “Г” банкны Б тооцооны төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.А, яллагдагч М.О, түүний эхнэр, гэмт хэрэг үйлдэгдэх үед “Г” банкны салбар хариуцсан захирлаар ажиллаж байсан Б.А, яллагдагч М.М нартай бүлэглэн бусдын гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглан 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Л овогтой Ү-ийн нэр дээр “ТАЭӨС” ХХК- ийг байгуулан, тухайн компанийн нэр дээр Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны данснаас мөнгө гаргаж авахаар бусадтай хамтран үүрэг, оролцоог нарийн зохион байгуулалтад оруулж урьдчилан нэгдэж, улмаар 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Г” банкны Б тооцооны төв салбараас Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албаны 2201067079 дугаартай данснаас тус албаны 1, 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт ашиглаж, уг албаны байнга харилцдаг банкны өөр салбараас банкны ажилтны албан тушаалын нэр барьж 608.000.000 төгрөгийг “Г” банк дахь “Т” ХХК-ийн 1605003688 дугаарын данс руу шилжүүлэн байршуулж, уг мөнгийг мөн өдөр Г банкны “С” салбараас “Х” гэх хүний бичиг баримтаар бэлнээр гарган авсан,

яллагдагч Б.У нь гэмт хэрэг гарах үед Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ө.Х нь гэмт хэрэг гарах үед “Г” банкны “Б” тооцооны төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.А, яллагдагч М.О, түүний эхнэр, гэмт хэрэг үйлдэгдэх үед “Г” банкны салбар хариуцсан захирлаар ажиллаж байсан Б.А, яллагдагч М.М, гэмт хэрэг гарах үед Монголын нотариатчдын холбооны гишүүн нотариатчаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэн бусдын гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглан 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Л овогтой Ү-ийн нэр дээр “ТАЭӨС” ХХК-ийг байгуулан, тухайн компанийн нэр дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх еренхий газрын харьяа Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны данснаас мөнгө гаргаж авахаар бусадтай хамтран үүрэг, оролцоог нарийн зохион байгуулалтад оруулж урьдчилан нэгдэж, улмаар 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Г” банкны Б тооцооны төв салбараас Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албаны 2201067079 дугаартай данснаас тус албаны 1, 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт ашиглаж, уг албаны байнга харилцдаг банкны өөр салбараас банкны ажилтны албан тушаалын нэр барьж 608.000.000 төгрөгийг “Г” банк дахь “Т” ХХК-ийн 1605003688 дугаарын данс руу шилжүүлэн авч, уг мөнгийг мөн өдөр “Г” банкны “С” салбараас “Х” гэх хүний бичиг баримтаар бэлнээр гарган авсан,

яллагдагч Ө.Х нь гэмт хэрэг гарах үед “Г" банкны “Б" тооцооны төвд нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.А, яллагдагч М.О, түүний эхнэр, гэмт хэрэг үйлдэгдэх үед “Г” банкны салбар хариуцсан захирлаар ажиллаж байсан Б.А, яллагдагч М.М, гэмт хэрэг гарах үед “Г” банкны Б тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Б.У, гэмт хэрэг гарах үед Монголын нотариатчдын холбооны гишүүн нотариатчаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэн бусдын гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглан 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Л овогтой Ү-ийн нэр дээр "ТАЭӨС" ХХК-ийг байгуулан, тухайн компанийн нэр дээр Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны данснаас менге гаргаж авахаар бусадтай хамтран үүрэг, оролцоог нарийн зохион байгуулалтад оруулж урьдчилан нэгдэж, улмаар 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр "Г" банкны Б тооцооны төв салбараас Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албаны 2201067079 дугаартай данснаас тус албаны 1, 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт ашиглаж, уг албаны байнга харилцдаг банкны өөр салбараас банкны ажилтны албан тушаалын нэр барьж 608.000.000 төгрөгийг "Г" банк дахь "Т" ХХК-ий 1605003688 дугаарын данс руу шилжүүлэн авч, уг мөнгийг мөн өдөр "Г" банкны "С" салбараас "Х" гэх хүний бичиг баримтаар бэлнээр гарган авсан,

яллагдагч Д.А нь яллагдагч М.О, түүний эхнэр, гэмт хэрэг үйлдэгдэх үед “Г” банкны салбар хариуцсан захирлаар ажиллаж байсан Б.А, яллагдагч М.М, гэмт хэрэг гарах үед Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ө.Х, гэмт хэрэг гарах үед “Г” банкны Б тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан Б.У, гэмт хэрэг гарах үед Монголын нотариатчдын холбооны гишүүн нотариатчаар ажиллаж байсан Г.Э нартай бүлэглэн бусдын гээгдүүлсэн бичиг баримтыг ашиглан 2009 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Л овогтой Ү-ийн нэр дээр “ТАЭӨС” ХХК-ийг байгуулан, тухайн компанийн нэр дээр Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах ажлын албаны данснаас менге гаргаж авахаар бусадтай хамтран үүрэг, оролцоог нарийн зохион байгуулалтад оруулж урьдчилан нэгдэж, улмаар 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр “Г” банкны Б тооцооны төв салбараас Ш Банк, хадгаламж зээлийн хоршооны өр барагдуулах албаны 2201067079 дугаартай данснаас тус албаны 1, 2 дугаар гарын үсэг зурах эрх бүхий хүмүүсийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, хуурамч бичиг баримт ашиглаж, уг албаны байнга харилцдаг банкны өөр салбараас банкны ажилтны албан тушаалын нэр барьж 608.000.000 төгрөгийг “Г” банк дахь “Т” ХХК-ийн 1605003688 дугаарын данс руу шилжүүлэн авч, уг мөнгийг мөн өдөр “Г” банкны “С” салбараас “Х” гэх хүний бичиг баримтаар бэлнээр гарган авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Агийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

М.М, М.О, Г.Э, Б.У, Д.А, Ө.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

 

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэхээр хуульд зохицуулсан байна. Шинжлэн судалсан баримтууд болон хэргийн оролцогч нарын мэдүүлэг, талуудын дүгнэлт зэргийг шүүх дүгнээд дараах ажиллагаа хийх шаардлагатай гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Г.Э, мөн яллагдагч нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням, Т.Золбоо, Д.Наранбулаг нараас оролцогчийн эрхийг зөрчсөн, шинжээчийн дүгнэлт танилцуулаагүй, дахин шинжээч дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг мөрдөн байцаалтын шатанд дахин хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, мөн яллах дүгнэлт гардуулах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Харин яллагдагч нарын өмгөөлөгч нарын бусад хүсэлт, дүгнэлтүүд нь гэм буруугийн асуудал хэлэлцэгдсэн тул шүүх уг асуудлын талаар урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Яллагдагч Б.Ад холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар бусдад их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт залилах гэмт хэргийн хохирлын хэмжээ 620.000.000 төгрөгөөр тогтоон ирүүлсэн байна. Уг хэргийн улмаас хохирогч Ч.Эт бодит хэдэн төгрөгний хохирол учирсан, уг хохирлоос хэдэн төгрөгний хохирол төлж барагдуулсан, дансаар өгсөн, авсан мөнгөний эх үүсвэрийг шалган тогтоох замаар бодит хохирлын хэмжээг тогтоох нь зүйтэй байна.

Мөн яллах дүгнэлтийн хавсралтанд хохирогч Ч.Этай холбоотой үйлдэлд хохиролын хэмжээг тусгаагүй нь хохирол төлөгдсөн, зарим хэсэг төлөгдсөн эсхийг дурдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т заасан гомдол, хүсэлтэнд хамаарч байх тул мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ.”, мөн хуулийн 5 дах хэсгийн 5.3-т “...хохирол, хор уршгийн талаархи мэдээлэл...” тусгахаар хуульчилсан байх тул уг хэргийн хохирлыг бүрэн тогтоон яллах дүгнэлтэндээ тусган, хэргийн оролцогчид дахин гардуулах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч Б.Агийн өмгөөлөгчийн гаргасан “...Бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дахин шинжилгээ хийх зайлшгүй шаардлагатай байна. Прокурор яллагдагч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ зохион байгуулалттай бүлэглэсэн гэж байгаа гол баримтууд нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хийсэн гарын үсэгний хэв загварын шинжээчийн дүгнэлт байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр миний үйлчлүүүлэгч 2583 дугаартай дүгнэлтэд тусгагдсан Г банкны 2009 оны 5 дугаар сарын 27 гэсэн огноотой 20,000 төгрөгийн орлогын нөхөх хэсэгт бичсэн шинжилж буй бичвэрийн баруун дээд талд 068 гэсэн цаас дээр 141мм х 71 мм гэсэн хэмжээтэй хэвлэмэл хуудсыг нөхөх хэсэгт бичсэн шинжилж буй бичвэрийн баруун доод буланд 108 гэсэн дардас дээр Г банкны 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гэсэн огноотой чипийн нөхөн бичилт хэсэгт шинжилж байгаа бичвэрийн Ариунаагийн гэх бичмэл тоон бичгийн хэвийн загвартай тохирч байна гэсэн санал нийлэхгүй буюу хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжээч томилох шаардлагатай гэсэн,

...тиймээс дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж үзэж байна. Харилцагчийн гүйлгээг хийсэн банкны ажилтан Сэлэнгэ нь хэрэг болсон цаг хугацаанд буюу 2009 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хууль сануулан гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдөр би түүнд дансны доод үлдэгдэл тушаах хэрэгтэй гэж хэлсний дагуу тэрээр 20,000 төгрөг тушаасан баримтыг би данс нээсэн учраас бичиж өгсөн гэж мэдүүлээд байхад Б.Агийн бичгийн хэвтэй тохирч байна гэсэн үндэслэлгүй зүйл гаргаад байна. Хохирогч Г банкны төлөөлөгч Батхүлэг нь 2009 оны 6 дугаар сарын 20-ны өдөр анх мэдүүлэхдээ 2012 оны 5 дугаар сарын 29-ний өдөр тухайн этгээдийн чекийг Сэлэнгэ гэх хүн бөглөөд нягтлан Баярцэцэг гүйлгээг хянасан байна гэж мэдүүлэг өгсөн байхад тухайн цаг хугацаанд банкны гүйлгээний баримтууд болон чекийг бөглөсөн гэдгээ хүлээн зөвшөөрөөд байхад өнөөдөр миний үйлчлүүлэгчийн гарын үсгийн бичгийн хэв байна гээд байгаад гайхаж байна...” гэсэн хүсэлтийг хүлээн авч, 2021 оны 11 дүгээр сарын 19-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2583 дугаартай дүгнэлтийн 6, 17 дугаарт гарсан дүгнэлтийн талаар нэмэлт болон дахин шинжилгээ бүрэлдэхүүнтэй хийх, бусад гэрч, холбогдогчийн өгсөн мэдүүлэгтэй харьцуулан хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шүүхэд шилжүүлэх нь зүйтэй байна.

Мөн яллагдагч Г.Эгийн өмгөөлөгч Д.Наранбулагийн хүсэлтэнд “...Шинжээч тогтоох нь гээд нэгдүгээрт шинжээчийн нэр байхгүй, Сэлэнгэ гэх картай шинжээч дүгнэлт гаргасан байдаг. Дүгнэлтийг 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гаргахыг гээд шинжээчийн нэр байхгүй. Шинжээч томилох тогтоолын 3.5-д нотариатч Алтанцэцэгийн харьцуулах шинжилгээнд хүргүүлсэн баримтууд байгаа. Үүнд гээд 3 баримтыг дурдаж байгаа. Энэ 3 баримт шинжилгээнд хүргэгдээгүй бөгөөд шинжээч Сэлэнгэ эдгээр баримтыг хүргэгдээгүй байхад Нийслэлийн архивын газарт очиж үзлэг хийж, дүгнэлт гаргасан байдаг. Шүүхийн шинжилгээний тухай хуулийг зөрчсөн байна. Мөрдөгчийн тэмдэглэл дээр Г.Э нь гарын үсэг зурж танилцаагүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасныг зөрчиж байна. Нотариатын үйлдэл нь тамга, тэмдэгээр баталгаажна. Тамга нь нотариатын хувийн дугаартай байдаг. Харин тэмдэг нь тухайн үйлдэлийг баталгаажуулдаг. Дээрх 3 баримт дээр 068 гэсэн дугаартай тамга дарагдсан байгаа. Харин миний үйлчлүүлэгч 145 гэсэн дугаартай тамгатай. 068 дугаартай тамга нь хэний тамга юм бэ гэдгийг тодорхойлоогүй байна. 068 дугаартай тамга нотариатад байдаггүй гэдэг. Шинжээчийн дүгнэлтээр 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн гарын үсэгний тамганы загвар нь 8х3.25 мм хэмжээтэй байдаг. 2009 оны 5 дугаар сарын 26 гэсэн огноотой тэмдэгтийн хэмжээ 8.1х3.4 мм хэмжээтэй байна. 2010 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн харицуулах загварын тэмдэгтийн дардас нь 8х3.3 гэдэг нь миний үйлчлүүлэгчийн тэмдэгтийн хэмжээ. Ингээд 0.5 мм хэмжээгээр зөрөөд байхад шинжээч дүгнэлтдээ ерөнхий болон хувийн онцлог шинжээрээ тохирч байна гэсэн байна. Жишээлбэл би 2002 онд нотариатын тэмдэг авсан байхад миний тэмдэгтийг 2009 оны нотариатын тэмдэгттэй харицуулж болохгүй. Тэгвэл хувийн онцлог шинжээрээ өөр гарна. Нэг жилд хамт тэмдэгээ авсан нотариатчидын тэмдэгтийг хооронд нь харицуулбал хувийн онцлог шинжээрээ таарна. 6 дугаар хавтаст хэргийн 105 дахь талд 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн хуулбарын үнэн, зөвийг гэрчилсэн дээр үйлчилгээний гэх үг нь нүдээр харахад буруу байхад шинжээч үүнийг Г. Энхмаагийн тэмдэгтэй тохирч байна гэж бичсэн байгааг гайхаж, хардаж байна. Гэтэл тамганы тухайн нэг ч асуулт тавиагүй байна. Энэ дардасыг үнэн, зөв үү гэдгийг эхлээд тогтоосон байх ёстой. 2009 оны нотариатын үйлдлийг ярьж байхад 2010 оны баталгааны тэмдэг, гарын үсэгтэй харицуулсан байдаг. Үүнтэй холбогдуулан прокурорт хандан шинжээч дахин томилж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан болов ч хүлээн авахаас татгалзсан байгаа. 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 0754 дугаартай яллагдагчаар татах тогтоолтой миний үйлчлүүлэгч танилцаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчийг буруутгаж байгаа Эрүүгийн хуулийн зүйл анги, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт өөрчлөлт оруулах бол яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, яллагдагчаар татах тогтоолд оруулсан өөрчлөлтийг яллагдагчид танилцуулахыг мөрдөгчид даалгадаг. 2002 онд хэдэн хүн нотариатын эрх авсан байна түүнийг нь миний үйлчлүүлэгчийн дардастай харицуулах шинжээч томилох боломжтой...” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Уг хүрээнд оролцогчийн эрхийг зөрчсөн байх нөхцөл байдал үүссэн тул шинжээчээс тайлбар, мэдүүлэг авах, шаардлагатай гэж үзвэл мөрдөгч, прокурор уг асуудлын талаар дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах, оролцогч нарт хуульд заасны дагуу гарсан дүгнэлтийг танилцуулах, эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангах,

мөн дурдагдсан нотариатын 068 дугаартай тамга тэмдэг хуурамч, жинхэнэ эсэхийг холбогдох байгууллагаас нь лавлагаа, тодорхойлолт гаргуулах, хэний эзэмшлийнх болохыг тогтоох, яллагдагчаар татах прокурорын 75-4 дугаартай тогтоолд өөрчлөлт орсон талаар хэргийн оролцогчид танилцуулах,

мөн яллагдагч Д.Аийн өмгөөлөгч Д.Алтансүхээс “...яллах дүгнэлтийн 31 дүгээр талд миний үйлчлүүлэгчийг 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Г банкны С салбараар Х гэх хүний бичиг баримтаар 608,000,000 төгрөгийг бэлнээр гарган авсан гэсэн дүгнэлтийг хийсэн байна. Гэтэл энэ өдөр миний үйлчлүүлэгч Г банкны Б тооцоо төв дээр ажил үүргээ гүйцэтгэж байсан гэдгийг мэдүүлсэн байна. Үүнийг нэмэлт мөрдөн байцаалтаар тогтоож, мэдүүлгийн зөрүүг арилгах шаардлагатай байна гэж үзэж байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаах саналтай байна.” гэсэн тул хэрэг прокурорт буцсантай холбогдуулан уг ажиллагааг нэг мөр тогтоон ирүүлэх зэрэг ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд холбогдох гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, дахин шинжилгээ хийх, дүгнэлт гаргуулах, бусад байдлаар баримтаар тогтоох зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт зааснаар хэрэгжүүлэн шүүхэд хэргийг ирүүлэх нь зүйтэй байна.

Яллах дүгнэлтэнд гэмт хэргийн шинжийг хэт ерөнхий байдлаар бичигдсэн байх тул яллагдагч нарын үйлдэл оролцоогоор нь ялгах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хамтран оролцох шинжийг тодорхойлох замаар зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, мөн гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тогтооход ач холбогдолтой тул гэмт хэргийн шинж, хамтран, бүлэглэсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг зэрэгт хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай байна.

Хэргийг буцаасантай холбогдуулан яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд санал, хүсэлтээ дахин гарган шийдвэрлүүлэх боломжтойн дээр хохирол, төлбөр, хор уршгийн асуудлыг нарийвчлан тогтоож шүүхэд ирүүлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх шаардлагатай байх тул яллагдагч М.М нарт холбогдох эрүүгийн 209358160661 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч М.Мд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч М.От урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, эрүүгийн 209358160661 дугаартай хэргийн яллагдагч, гэрч нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Д.Ат урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, эрүүгийн 209358160661 дугаартай хэргийн яллагдагч М.М, М.О, Б.А нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, яллагдагч Б.А, Ө.Х, Б.У, Г.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, прокурорын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 244 дугаартай зөвшөөрлөөр М.Мгийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол Лааганы гудамж 63А байрны 25 тоот, улсын бүртгэлийн 2202021111 дугаартай орон сууц, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар хороолол Г63 дугаар байрны зоорийн давхарын 17 тоот Ү2202023556 дугаартай зогсоол /9хх 57/, прокурорын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор “Хаан” банк дахь Б.Агийн эзэмшлийн 5115031524 дугаарын америк долларын дансанд байгаа 123 016 америк долларыг битүүмжилсэн /19хх 73/ байгаа болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 14 ширхэг сидиг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.

Яллагдагч Г.Эгийн өмгөөлөгч Д.Наранбулаг тус шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “...Г.Э нь 2002 оноос эхлээд өнөөдрийг хүртэл 20 жил 145 тоот дугаартай тамгаар нотариатын үйлдэл эрхэлж байгаа болох нь Монголын Нотариатчдын Танхимаас Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан 2021 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 366 тоот албан бичиг, 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 568 тоот хариу хүргүүлэх албан бичиг зэргээр нотлогдоно. Нотариатч нь аливаа үйлдлийг гэрчлэхдээ дахин давтагдахгүй, өөрийн хувийн дугаар бүхий соёмботой тамга болон гэрчилж буй үйлдлийн агуулгыг тусгасан баталгааны тэмдэгийг /гарын үсгийн үнэн зөвийг гэрчлэв/ дарж гэрчилдэг. Гэтэл хавтаст хэрэгт Үндэсний татварын албанд “ТАЭӨС” ХХК -ийг бүртгүүлэхээр 2009 оны 5 дугаар сарын 25-нд гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл, “Г” банкинд гаргаж өгсөн 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “TIМОС” ХХК-ийн гарын үсэг тамганы загвар гэрчилсэн маягт, “ТАЭӨС” ХХК-ийн 9011197033 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээ 2009 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн дугааргүй, хуулбар үнэн зөвийг гэрчилж дарагдсан дардас зэрэг 3 ширхэг баримт дээр 068 хувийн дугаар бүхий соёмботой тамга дарагдсан байх бөгөөд 2009 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2127/28 тоот Шинжээчийн дүгнэлтэнд: Шинжилж буй нотариатын “068” дугаартай тамганы дардсыг харьцуулах загвараар ирүүлсэн “68” дугаартай нотариатын тамганы дардастай хооронд нь шинжлэн үзэхэд шинжлэгдэж буй “068” дугаартай тамганы дардас нь харьцуулах загвараар ирүүлсэн “68” дугаартай тамганы дардастай ерөнхий бүтцээрээ буюу тамганы дардас доторхи бичвэр, дугаарын үйлдэц зэрэг зохиомжийн хувьд хоорондоо харилцан тохирохгүй байгаа тул дээрхи тамганы дардас нь хуурамч байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна гэж дүгнэжээ. /Зураг 6-11/ МНТ-ийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 568 тоот хариу хүргүүлэх албан бичигт “068 дугаар тамга нь бүртгэлгүй болно” гэж тодорхойлсон байдаг. Танхимд бүртгэлгүй, шинжээчийн дүгнэлтээр хуурамч гэж тогтоогдсон 068 тоот тамгаар гэрчилсэн үйлдэлд 145 дугаартай тамга эзэмшигч Г.Эг уг хэрэгт яллдагдагчаар татсан нь үндэслэлгүй байна. Мөрдөгч 2021 оны 5 дугаар сард шинжээч томилохдоо шинжилж буй тамга, баталгааны тэмдэг нь жинхэнэ мөн эсэх, баталгааны тэмдэг доторхи нөхөн бичилтийг Г.Эгийн бичгийн хэв, гарын үсэгтэй харьцуулан шинжлээгүй, зөвхөн Г.Эгийн гарын үсгийн баталгааны тэмдэг нь шинжилж буй баталгааны тэмдэгтэй ерөнхий болон хувийн онцлог шинжээр тохирно гэсэн дүгнэлтийг зөвхөн үндэслэл болгон нотариатч намайг гэм буруутайд тооцож байгаа нь үндэслэлгүй юм.

Учир нь, Монголын Нотариатчдын Танхимын 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 568 тоот хариу хүргүүлэх бичигт “Нотариатч бүрт хувийн дугаар бүхий тамга, баталгааны тэмдэг олгогддог. Нотариатч өөрөө үйлдлийн огноо, бүртгэлийн дугаар, тойрог, нотариатчийн нэр, үйлчилгээний хураамж, гарын үсгийг гараар нөхөж бичих зориулалттай, нэг загвараар үйлдвэрлэгдэж, нийт нотариатчид хэрэглэдэг байсан” гэж тодорхойлсон байна. Үүнээс үзэхэд баталгааны тэмдэгийг Монголын Нотариатчдын Танхим нэг загвараар хэвлэж нийт нотариатчдад тараагддаг болох нь нотлогдож байна.

Харин баталгааны тэмдэг доторхи тухайн нотариатчийн нөхөн бичилтийн бичвэр, гарын үсгийн хэв шинж болон хувийн тамганы дугаараар хэн гэх нотариатч тухайн үйлдлийг гэрчилсэн болохыг тогтоодог.

Шинжилж буй Г банкны 2009 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “ТІМОС” ХХК-ийн гарын үсэг, тамганы загварыг гэрчилсэн баталгааны тэмдгэнд үйлдлийн дугаар тавиагүй хоосон орхисон, тухайн гарын үсэг гэрчилсэн үйлдлээс 1500 төгрөг хураадаг байтал 400 төгрөг хураав гэж, “ТІМОС” ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээ хуулбараар гэрчлэхдээ мөн үйлдлийн дугаар тавиагүй, 2500 төгрөг хураах байтал 400 төгрөг хураав гэж нөхөн бичилт хийсэн үйлдэл нь Хууль Зүй Дотоод Хэргийн Сайдын 2011 оны 123 тоот тушаалаар батлагдсан Нотариатын үйлчилгээний хөлс зардлын жишгийг зөрчсөн, энэ талаар огт мэдэхгүй мэрэгжлийн бус хүн үйлдсэн болохыг нотолж байна.

Дээрхи шинжилж буй 3 баримт дээр 068 тоот тамга дарагдсан атал батлагааны тэмдэг дээр Д.Гэрэл болон уншигдахгүй гарын үсэг бүхий өөр өөр нотариатчийн нэр бичсэн байгаа нь илт хуурамч болохыг нотолж байна. Нотариатч бид “Нотариатын үйлдэл эрхлэх журам”-д заасны дагуу гэрчилж буй хуудасны нүүр бүрт соёмботой тамгаа дарж төгсгөлийн хуудсанд баталгааны тэмдгээ дардаг журамыг зөрчиж “Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах өргөдөл”, Г банкны гарын үсэг тамганы загварын эхний нүүрэнд огт тамга дараагүй хоосон орхисон байгаа уг журмыг зөрчсөн мэргэжлийн бус үйлдэл болохыг гэрчилж байна. Иймд эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор М.Сүхчулуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар бүлэгт зааснаар тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай шинжилгээг мөрдөгч, прокурорын тогтоолоор томилж хийхээс гадна, шүүхийн шатанд хянан хэлэлцэж байгаа эрүүгийн хэргийн хувьд, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар шинжээч томилж дахин болон нэмэлт шинжилгээг хийх бүрэн боломжтой байна. Талуудаас буюу яллагдагч тэдний өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд  шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах тухай хүсэлт гаргаж урьдчилсан хэлэлцүүлэг зарлан хэргийг хэлэлцсэн тул, шинжээчийн дүгнэлтийг шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандаж бичиг хэвийн, тамга, дардас, тэмдэгтийн ул мөрний шинжилгээг хийлгэх боломжтой байна.

Яллах дүгнэлтийн хавсралтад яллагдагч Б.А нь хохирогч Ч.Этай Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хооронд бэлэн мөнгийг бусдад дамжуулан зээлдүүлэх зорилгоор зээлийн 3 гэрээг бичгээр байгуулан 620.000.000 төгрөгийг шилжүүлэн авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулж залилсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Ч.Эт учирсан гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар мөнгөн дүнгээр нь тогтоож бичээгүй орхигдуулсан гэх үйлдэл нь прокурорын хяналтын шатанд гарсан техникийн шинжтэй алдаа байгаа бөгөөд уг яллах дүгнэлтийн хавсралтыг дахин үйлдэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан хэлэлцэх шатанд яллагдагч, тэдний өмгөөлөгч нарт гардуулж өгөхөөр авчирсан талаар, шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс хүсэлт гаргаж, засаж зөвтгөсөн хавсралтыг танилцуулсан.

Иймд яллах дүгнэлтийн хавсралт хэсэгт орхигдсон яллагдагч Б.А, хохирогч Ч.Э нарт холбогдох хэргийн хохирлын тооцоо, төлбөрийн үлдэгдэл, төлөгдсөн хохирлын талаарх мэдээллийг багтаасан хавсралтыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд гарган өгөх боломжтой бөгөөд энэ үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж дүгнэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд “Яллах дүгнэлтэд тавигдах хуулийн шаардлага”-г тодорхойлж өгсөн бөгөөд, улсын яллагч миний бие дээрх хуулийн шаардлагад нийцүүлэн яллах дүгнэлтийг үйлдэж яллагдагч нарт гардуулж өгсөн. Яллах дүгнэлтийг үйлдэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан, яллагдагч нарын үйлдсэн гэмт хэргийг нотлогдож байгаа байдлыг дэлгэрэнгүй бичиж, яллагдагч болон бусад оролцогч нарт ойлгомжтой байлгах талаар анхаарч ажилласан бөгөөд яллах дүгнэлтийг дахин засварлаж, дэлгэрүүлэн үйлдэх боломж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар хязгаарлагдаж байгаа гэдгийг хэлмээр байна.

Түүнчлэн яллагдагч нарт холбогдох “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол”-г яллах дүгнэлт гардуулан өгөх үйл ажиллагаатай хамтад нь танилцуулсан бөгөөд, энэ талаар тэмдэглэлийг тогтоолд хавсаргаж хийгээгүй нь танилцуулсан хяналтын прокурор, болон туслах ажилтны хувьд хариуцлагагүй үйлдэл болсон байна. Гэхдээ тогтоолд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр яллагдагч нарт сонсгож байгаа хэргийн зүйлчлэл, зүйл анги, эрх зүйн байдал дордоогүй, хүндрээгүй, зүйлчлэл нэмэгдээгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/Ш3/1020 дугаартай шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанд дүгнэлт хийж, хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

Яллагдагч М.М, М.О, Б.А нарын өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүү хуралдаанд гаргасан тайлбартаа: “Яллагдагч М.М, М.О, Б.А нарын хууль  ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж мөрдөн шалгах ажиллагааны шатнаас эхлэн өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагад нийцсэн. Хэргийг үнэн зөв, бодитойгоор шалгаж шийдвэрлүүлье гэвэл асуудлуудыг бүгдийг нь эргэлзээгүйгээр нотлон тогтоох хууль зүйн шаардлагатай гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай бүрэн нотолж чадаагүй гэдгийг хэлэхийг хүсэж байна. Прокурорын зүгээс “шинжээчийн дүгнэлтийг дахин хийлгэх шаардлагагүй” гэж байна. Миний үйлчлүүлэгч Б.А нь тухайн үед гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд ажил дээрээ байсан гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр болон бусад нотлох баримтаар тогтоогдож байгаа юм. Мөн Сэлэнгээгийн “би бүх баримтуудаа өөрийнхөө гараар бичиж өгсөн” гэх мэдүүлэг, Ариунчимэгийн “би хянасан, үүнийг Сэлэнгэ бичсэн” гэж мэдүүлэг өгөхдөө хууль сануулсан баримтад гарын үсэг зурж, үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн байдаг. Дахин сэжигтнээр тооцогдсон байхдаа ч энэ талаар мэдүүлэг өгсөн байдаг. Г банкны тухайн үеийн камерын бичлэгийг үзэж, өрөөндөө оруулж ирж уулзаад, мөнгө төгрөг өгсөн талаар Энхтүвшин гэх Г банкны ажилтан “Сэлэнгэ гэх ажилтан бичсэн” гэсэн байхад миний үйлчлүүлэгчийг бичсэн болгож, илтэд нотлох баримтыг хуурамчаар үйлдэж байгаа үйл баримтыг няцаасан нотлох баримт тухайн цаг хугацаанд авагдсан байгаа. Хэрхэн дүгнэлт гаргасан болох нь ойлгомжгүй байгаа юм. Анх шинжээч дүгнэлт хийнэ гэж гарын үсэг, бичгийн хэвийн загвар авснаа 1 сарын дараа дахин дуудаж бичгийн хэвийн загвар авсан. Дахин 1 сарын дараа 3 дахь удаагаа бичгийн хэвийн загвар авсан. Яагаад олон удаа бичгийн хэв авч байгаа талаар бид тэмдэглэл үйлдэж, хавтаст хэрэгт тусгуулж байсан. 2009 оны 5 дугаар сарын 26, 5 дугаар сарын 28-ны өдрүүдийн баримтыг 12 жилийн дараа үнэлж, дүгнэсэн байдаг. Хуульд 3 жил гэж заасан. Амьдралын хугацаанд хүний бичгийн хэв 3 жил болон 5 жил болоход найдвартай өөрчлөгддөг гэж үздэг юм билээ. Шинжилгээний хуульд үйл баримтыг шинжлэхдээ урд нь болон дараа нь 3 жил байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл яагаад 12  жил болсон байхад бичгийн хэвийг шинжилж илтэд буруу дүгнэлт гаргаад байгаад бидний зүгээс их ач холбогдол өгөх ёстой. Хохирогч Ч.Эын тухайд цагдаагийн байгууллагад өндөр албан тушаал хашиж байсан хурандаа хүн байдаг. Өөрийнхөө хэргийг санаатайгаар хөөн хэлэлцэх хугацаа дуусгаж байж, оруулж ирсэн асуудал байдаг. Тус тусад нь мөнгө өгөөгүй атлаа “дүү, эхнэр, миний мөнгө байгаа юм, дүү нартаа үзүүлэх гэсэн юм” гэж нэг өдөр гэрээг хийсэн байдаг. Дансны хуулга болон бусад өгсөн баримтуудаар нэг өдөр мөнгийг өгөөгүй болох нь тогтоогдож байгаа. 2 өөр хэрэг байхад прокуророос яллах дүгнэлт оруулж ирж, “дараа нь шүүх хуралд яллах дүгнэлтийнхээ хавсралтыг гардуулж өгч болно” гэдэг. Ингэх ямар ч боломжгүй, хуульчлагдсан байгаа асуудал юм. Мөн прокуророос “техникийн шинжтэй алдаа байсан” гэж байна. Техникийн шинжтэй алдаа болохыг тогтоох боломжгүй. Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхээс эдгээр бүх асуудлыг мухарлах ёстой гэдгийг заасан шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Шинжилгээнд ирүүлсэн Зоос банкны 1000 төгрөг төлсөн орлогын мэдүүлэг гэх асуудал яригддаг. Нийтдээ 23 шинж тэмдэг илэрснээс 10 нь тохирохгүй, 8 нь эргэлзээтэй гэж байхад шинжээч дүгнэлтээр М.Мгийнх гэж гаргаад байгаа нь ойлгомжгүй бөгөөд хууль зүйн үндэслэлгүй байгаа юм. Эдгээр нөхцөл байдлыг зайлшгүй шинжлүүлэх ёстой. Шинжилж байгаа бичвэрт огт авагдаагүй Т үсгийг хаанаас гаргаж ирээд М.Мгийнхтай адилхан гэж байна вэ. Адилхан зүйл огт байгаагүй. Бид өмнө нь шинжээчээр ажиллаж байсан хүмүүсийг хөлсөлж, хамт ажиллахад “буруу байна, шинжээчийн дүгнэлт хууль ёсны биш байна” гэдэг. Заавал хүнийг буруутгах гэж санаатайгаар зохион байгуулалттай явагдаж байгаа нь Ч.Э гэх хүний оролцоо байгаа болов уу гэж хардаж байгаа. Прокуророос “Ариунаа өөрөө хүлээн зөвшөөрөөд байгаа” гэж байна. Нэг ч үйлдлийг миний үйлчлүүлэгч Б.А хүлээн зөвшөөрөөгүй байгаа. Б.А 439.000.000 төгрөг зээлж аваад 528.000.000 төгрөг болгож буцааж өгсөн байгаа хэмээн баримтуудаа гаргаж өгсөн. Түүнээс миний үйлчлүүлэгчийн нэр төрд халдаж, ажиллаж байгаа газар нь очиж, хамт олных нь дунд олон хүмүүс дагуулж ирж, дарамталж байгаад бичиг бичүүлж явсан. Энэ талаар бидний зүгээс хэлж, нотлох баримтаас нь хасуулъя гэсэн хүсэлт гаргасан. Өндөр хүүтэй мөнгө төгрөг өгч, авалцаж байсан асуудлыг хэрэг гэж үзэхгүй байна. Хэрэв хэрэг гэж үзвэл иргэний хэрэг гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үзэж байгаа учраас прокурорын эсэргүүцлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

Яллагдагч Д.Аийн өмгөөлөгч Л.Ган-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний зүгээс энэ хэрэгт шүүхийн шатнаас эхлэн оролцсон. Анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/1020 дугаар шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор 7 дугаар хавтаст хэргийн 149 дүгээр талд магадлал авагдсан. 76721600 гэсэн дансны гүйлгээг энэ хэрэгт хамааруулан магадлал гарсан байдаг. Гэтэл 76721600 гэх худалдаа хөгжлийн банкны дансыг миний үйлчлүүлэгч Д.Атэй хамааруулдаг. Уг дансыг миний үйлчлүүлэгч Д.А өмнө нь эзэмшиж, ашиглаж байгаагүй. Мөн 2005102324 гэсэн дансны гүйлгээтэй холбоотойгоор гэмт хэрэг гарснаас хойш дансны хуулгуудыг шүүж, магадлал гарсан байдаг. Энэ гэмт хэрэгтэй холбоотойгоор 5 дугаар сарын 6-ны өдрөөс хойш сарын дараа 68.000.000 төгрөг, 14.000.000 төгрөг гэх хоёр гүйлгээг миний үйлчлүүлэгч хийсэн байдаг. Гэтэл эх үүсвэрийг нь шалгахгүйгээр мөрдөн шалгах ажиллагаагаар энэ гэмт хэрэгт хамааралтай байж магадгүй гэсэн байдлаар улсын яллагчийн зүгээс дүгнэсэн. 68.000.000 төгрөг, 14.000.000 төгрөг нь 2009 оны 6, 7 дугаар сард өөрийн эзэмшил, өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороололд байрлах 3 өрөө орон сууцыг бусдад худалдаж, бэлэн мөнгөө аваад өөрийн данс руугаа байршуулсан байдаг. Миний үйлчлүүлэгч энэ гэмт хэрэг гарахад Улаанбаатар хот, Б дүүргийн Г банканд теллер хийдэг байсан бөгөөд хөдөлмөрийн гэрээ нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийг хийхэд Д.А нь Б дүүрэгт биш, Сүхбаатар дүүрэгт байсан, гэмт хэрэгт хамтран оролцсон гэж яллах дүгнэлт үйлдсэнээ анхаарч үзэх нь зүйтэй. Эргэлзээтэй мэдүүлгүүдийг авч, мөрдөн шалгах ажиллагааг нэг талд нь буюу эргэлзээгүй болгох нь зүйтэй. Миний үйлчлүүлэгч Д.Аийн хувийн байдлын тухайд нэр бүхий 7 холбогдогчоос өөрийн захирал Уранбаатарыг л танина, харин бусад яллагдагч нартай мөрдөн шалгах ажиллагааны явцад бие биеэ харж, нэрийг нь мэдсэн үйл баримт байгаа. Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар бүлэглэсэн гэж миний үйлчлүүлэгчийг яллаж байгаа бол мөрдөн шалгах ажиллагаагаар М.Мгийн эхнэрийг болон Хонгорзул нарыг миний үйлчлүүлэгч Д.А таньж олуулах ажиллагаагаар заасан бөгөөд “...2009 онд 5 сарын 6-ны өдөр Г банкны салбарт орж ирсэн, захирал хэлэхдээ “манай том үйлчлүүлэгч байгаа юм, эмнэлэгт хэвтэж байгаа, иргэний үнэмлэх нь байхгүй, хуулбараар үйлчил” гэсний дагуу Хонгорзулд үйлчилсэн...” гэх мэдүүлгээ тогтвортой байдлаар мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг зайлшгүй тогтоох хэрэгтэй. Энэ гэмт хэрэг хэн, хэрхэн, ямар зохион байгуулалттайгаар үйлдсэн болохыг тогтоох хэрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар миний үйлчлүүлэгч энэ хэрэгт ямар байдлаар оролцсон талаар нэг ч баримт байдаггүй. Яллах дүгнэлтийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасныг шууд зөрчсөн. Ерөнхий байдлаар яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Тэгэхээр анхан шатны шүүхийнх шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Яллагдагч Г.Эгийн өмгөөлөгч Д.Наранбулаг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн гэж үзэж байна. Яллагдагч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж оруулж ирэхдээ түүний үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хэрхэн хамтран оролцсон талаар огт тогтоогоогүй. Харин зөвхөн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, энэ зүйл ангиар яллаж байгааг үндэслэлгүй гэж үзэж анхан шатны шүүх хуралдаанаар мэтгэлцэж оролцсон. Хэд хэдэн үндэслэл гаргасныг шүүх бүхэлд нь хүлээн авч, хэргийг прокурорт шилжүүлсэн нь хуульд нийцсэн. 2009 оны 5 дугаар сарын 27, 28, 29-ний өдрүүдийн 3 ширхэг хуурамч баримт бичиг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Эдгээр 3 ширхэг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлийг гаргасан гэж ойлгосон. 2002 онд Г.Э нотариатын эрхийг авч, тамга болон тэмдгийг гардаж авсан. 2002 онд гардаж авсан тамга тэмдгийг 2009 оны тэмдэгтэй харьцуулахдаа Энхмаа, Алтанцэцэг, Энхээ гэх 3 нотариатчийн тамга, тэмдгийг хооронд нь харьцуулж байгаа юм. Харьцуулалтаар Г.Эгийн тамга, тэмдэгтэй тохирч байна гэж байгаа боловч хэмжээний зөрүүтэй байхыг шинжээч “хувийн болон онцлог шинжээрээ тохирч байна” гэдэг өгүүлбэр бичсэн боловч ямар шинж, ямар онцлогоор тохирч байгааг тусгаагүй. Ямар ч байсан хэмжээсийг харахад зөрүүтэй байсан. Мөн жинхэнэ тамга, тэмдэг мөн эсэхийг тогтоогоогүй. Бичвэрийг Г.Эгийн гарын үсэг, бичгийн хэвтэй нийцэж байгаа эсэх талаар нэг ч асуулт тавигдаагүй. Зөвхөн “тэмдгийн онцлог, шинж тохирч байна уу” гэж тамгыг орхигдуулсан. Г.Эгийн тамга 145 дугаартай, харин хуурамч тамга нь 068 дугаартай байдаг. Тэгэхээр Г.Эгийн бичгийн хэв, гарын үсэг, харьцуулж байгаа жинхэнэ тамгыг ч тогтоогоогүй. 2009 оны харьцуулалтын тамгыг шинжилж байгаа тохиолдолд Алтанцэцэг, Энхээ нарын тамгатай харьцуулах ёсгүй. Учир нь, 2002 он, 2009 оны тамга авсан байлаа гэхэд тухайн жилдээ нотариатын эрх авсан хүмүүст 1 хэмжээний тамгыг Монголын Нотариатчдын Танхимаас гардуулж өгдөг. Монголын Нотариатчдын Танхимаас гаргаж өгсөн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 568 тоот хариу хүргүүлэх албан бичгээр нотлогдож байгаа юм. 2009 онд тамга, тэмдэг хүлээж авсан нотариатч нарын баримт байгаа. Үүнийг бүхэлд нь авч, харьцуулах гээд байгаа тамга, тэмдэгтэй харьцуулах ёстой. Гэтэл 2020, 2021 оны Алтанцэцэг, Энхээ нарын тамга тэмдэгтэй харьцуулсан нь боломжгүй гэж анхан шатны шүүхээс үзсэн. Прокуророос анхан шатны шүүхийн шатанд харьцуулах боломжтой гэж байна. Анхан шатны шүүхэд баримтуудыг бүрдүүлэх боломж байхгүй. Харин мөрдөн шалгах ажиллагаагаар хэдэн хүн тамга авсан, ямар баримтууд байгаа талаар тогтоох хэрэгтэй. Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгээс 1539 дугаар дүгнэлтийг гаргахдаа хууль зөрчсөн. Учир нь, мөрдөгч тогтоолдоо шинжээч Сэлэнгээг томилоогүй бөгөөд нэр ч байдаггүй, гарын үсэг зураагүй байсан. Мөрдөгч тогтоолдоо “3 нотлох баримтыг хүргүүллээ. Энэ баримтын хүрээнд шинжээч дүгнэлт гаргаж өгнө үү” гэж даалгасан байхад шинжээч архивын газраас Энхмаа, Алтанцэцэг, Энхээ гэх хүмүүсийн баримтыг авч, харьцуулж дүгнэлт гаргасан. Шүүх шинжилгээний тухай хуульд мөрдөгчийн хүргүүлсэн баримтын хүрээнд дүгнэлт гаргана, өөрөө нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх үүрэггүй гэж байхад хууль зөрчиж, ажлын нэг өдөр баримтыг очиж үзээд нэг өдөрт дүгнэлтээ гаргасан. Мөрдөн шалгах ажиллагаагаар тамга, тэмдгийг хуурамч, жинхэнэ эсэхийг тогтоох, 2009 оны нийт нотариатч нарын тамгатай харьцуулах ёстой. “...Г банканд суудаг Г.Эгийн...” гэж бичиж шинжээч томилох тогтоолоо үйлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шинжээчид нөлөөлөх гэж оролдсон. Прокурорын яллах дүгнэлт ойлгомжгүй, үйлдэл холбогдлыг тус тусад нь ялган тогтоохгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хуульд нийцээгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

Яллагдагч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн гаргасан саналтай санал нэг байна. Мөрдөгч шинжээч томилох тогтоолыг гэрч надад танилцуулаагүй. Баримт гаргаж өгөх, асуулт тавих зэрэг эрхийг эдлүүлээгүй. Баталгааны тэмдэг дэх тоо болон бичгэн бичвэр миний гарын үсгүүдийг харьцуулж, шинжилж байгаа бичиг баримтуудтай харьцуулъя гэсэн асуултыг мөрдөгч тавиагүй. Мөн дарагдсан хувийн дугаар бүхий соёмботой тамга, баталгааны тэмдэг хоёрыг жинхэнэ, хуурамч эсэх талаар ямар асуулт тавиагүй. Эдгээр асуултуудыг тавиагүй учраас шинжээч ерөнхийд нь шинжилж байгаа тэмдэгтэй адилхан гэх үндэслэлээр дүгнэлт гаргасан. Уг шинжээчийн дүгнэлтийг үндэслэж, намайг яллагдагчаар татсан. Өөр бусад мөрдөн шалгах ажиллагаатай холбогдуулан намайг яллагдагчаар татах үндэслэл байгаагүй. 068 дугаар тамгын талаар ярьж байна. Би 2002 онд нотариатч болоод өдийг хүртэл 145 дугаар тамгаар үйл ажиллагаа явуулж байгаа. 068 дугаар тамга нь Монголын Нотариатчдын Танхимд огт бүртгэлгүй болох тухай Монголын Нотариатчдын Танхимын ерөнхийлөгч Баянжаргал 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр албан тоот гаргаж өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасныг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.М, М.О, Г.Э, Б.А, Б.У, Д.А, Ө.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянахад хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан.

Гэтэл, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээр дурдсан хуулийн шаардлага хангагдаагүй байхад хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт, бодитой тогтоосноор гэмт хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршигт нөлөөлөх ба анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэсний эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.

Мөн прокурорын яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй, гэмт хэрэгт шүүгдэгч нарын хэн ямар оролцоотой байсан талаар нарийвчлан дүгнээгүй, хэт ерөнхий байдлаар бичигдсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд прокурор М.Сүхчулууны бичсэн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ШЗ/1020 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Сүхчулууны бичсэн 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 19 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

                                    ШҮҮГЧ                                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ