| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 113/2025/0002/з |
| Дугаар | 113/ШШ2025/0001 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 113/ШШ2025/0001
2025 03 11 113/ШШ2025/0001
Прокурорын дүгнэлтийг хариуцагч
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ........................... Д.Г-т холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0527134 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий дүгнэлтээр захиргааны хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ................ Д.Г би аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 0527134 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 113/ШЗ2025/0020 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн ........... Д.Г-т холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0527134 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн ...................... Д.Г нь хүлээн зөвшөөрснөө 2025 оны 03 дугаар дугаар сарын 11-ны өдөр бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ..., Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.
Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаар дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ...............Д.Г хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Б-н дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын ............... Д.Г-т холбогдуулан гаргасан Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 0527134 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ