| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00089/И |
| Дугаар | 311/ШШ2025/00144 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 311/ШШ2025/00144
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн ......... сумын Баянбулаг багийн ............р гудамж ........ тоотод оршин суух хаягтай Ж.*******ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,,,,,,,, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.А...... нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.А......... одоо 55 настай, өндөр насны тэтгэвэрт гарах нас болон ажилласан жил хүрсэн боловч нэгдсэн эмнэлгийн түргэн хүлээн авах тасагт ажиллаж байсан үеийн ажилд орсон тушаал байгаа боловч гарсан тушаал олдохгүй байгаагийн улмаас мөн тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болоод байгаа билээ. Иймээс тухайн үед ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ. 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл нэгдсэн эмнэлгийн түргэн хүлээн авах тасагт сувилагч, асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц....... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нагац эгч Ж.А........ нь Завхан аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай түргэн тусламжийн хүлээн авах тасагт сувилагчаар ажиллаж байсан. Ажилд орсон тушаал нь архиваас гарч ирсэн боловч ажлаас гарсан тушаал нь олдохгүй байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс Ж.А....... 1988 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Улиастай хотын Нэгдсэн эмнэлгийн түргэн хүлээн авах тасагт сувилагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.А...... нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ж.А....... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Ж.А....... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Улиастай хотын ......... эмнэлгийн түргэн, хүлээн авах тасагт асрагчаар ажиллаж байсан болох нь Улиастай хотын нэгдсэн эмнэлгийн даргын 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 56 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, уг тушаалын 8-д .......... овогтой ....... 1988 оны 8-р сарын 19-ний өдрөөс эхлэн түргэн, хүлээн авахад асчрагчаар ажиллуулж, 275 төгрөгөөр цалинжуулсугай... гэх хэсэг, мөн даргын 1989 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 79 дугаартай 1989 оны социалист уралдааны дүнгийн тухай тушаал, түүний хавсралт, уг хавсралтын 17-д ...Ж.А........г түргэний асрагч, 45 төгрөг, баярын бичиг... гэх хэсэг, мөн даргын 1988 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 57 дугаартай Буцалтгүй тусламж олгох тухай тушаал, Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ж.А...... 1989, 1990 онуудын цалингийн жагсаалт зэрэг бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна
Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т Нэгдсэн эмнэлэгт, үйлчлэгч гэх хэсэг баримтууд нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад нийцэж байна.
Иймд нэхэмжлэгч Ж.А...... дээрх ажиллаж байсан талаар ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.А........ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ........ овогт ........ ........ 1988 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Улиастай хотын ......... эмнэлгийн түргэн, хүлээн авах тасагт асрагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.А.......... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ