| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00078/И |
| Дугаар | 311/ШШ2025/00145 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 311/ШШ2025/00145
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ........... оршин суух хаягтай .......нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Лх........, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Л...... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1966 онд төрсөн. 1982 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал мөн Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр уурын зуухны машинистаар/галч/, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ..... ахлах машинистаар тус тус ажилласан.
Иймд намайг 1982 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал мөн Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар, 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Завхан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр уурын зуухны машинистаар/галч/, 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ....... ахлах машинистаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Л......гийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч С.Л...... нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч С.Л....... нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1982 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл, мөн 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар,
-1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ....... халаалтын зуухын машинистаар,
-1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ...... уурын зуухны ахлах машинистаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1991 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн нийтийн аж ахуй үйлчилгээний газрын даргын 1982 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 167 дугаартай Ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн123 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймаг Нийтийн аж ахуй, ахуй үйлчилгээг удирдах газрын даргын 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 108 дугаартай Ажлаас чөлөөлж, өөр байгууллагад шилжүүлэх тухай тушаал, түүний хавсралт, Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, Геологийн Яамны Завхан аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргааны даргын 1990 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай Ажилд томилох тухай тушаал, түүний хавсралт, Аймгийн архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн А/434 тоот лавлаа, ......хүчний Үйлдвэрийн Яамны харьяа Завхан аймаг дахь Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1991 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 39 дугаартай Цалин, нэмэгдэл тогтоох тухай тушаал, түүний хавсралт, 1990, 1991, 1992, 1993 онуудын цалингийн тооцооны хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин түүний дээрх зарим тушаалуудад нэхэмжлэгч .......... ........ гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбар, шүүхийн шийдвэрээр нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.Л....... дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Л........ улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ......... 1982 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 1984 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл, мөн 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт уурын зуухны машинистаар,
-1990 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн .......... халаалтын зуухын машинистаар,
-1993 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ......... уурын зуухны ахлах машинистаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.Л....... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ