Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 311/ШШ2025/00146

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн Сантмаргац сумын ......... багт оршин суух, ......... нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2025 оны 2 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.******* нь 1968 онд төрсөн, ******* суманд оршин сууж байна. Би 1986 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд гал тогооны туслах ажилтнаар, 1988 оны 06-р сарын 16-ны өдрөөс 1990 оны 05-р сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр, 1990 оны 05-р сарын 31-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хүртэл Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд гал тогооны ажилтнаар тус тус ажилласан.

Миний хөдөлмөрийн дэвтэр олдохгүй гээгдүүлсэн тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байна.

Иймд 1986 оны 07-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 06-р сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуульд гал тогооны туслах ажилтнаар, 1988 оны 06-р сарын 16-ны өдрөөс 1990 оны 05-р сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр, 1990 оны 05-р сарын 31-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл хүртэл Завхан аймгийн Сантмаргац сумын Хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр, 1990 оны 05-р сарын 31-ний өдрөөс 1994 оны 12-р сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн Сантмаргац сумын 8 жилийн дунд сургуульд гал тогооны ажилтнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийгөө байлцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч С.******* нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч С.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч С.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд гал тогооны туслах ажилчнаар,

-1987 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд цагаан хэрэглэл угаагчаар,

-1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуулийн дотуур байрны үйлчлэгчээр,

-1988 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр,

-1989 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт няраваар,

-1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд туслах тогоочоор,

-1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд бичээчээр,

-1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд тогоочоор тус тус ажиллаж байсан болох нь Завхан аймгийн ******* сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 60 дугаартай Зарим хүмүүсийг ажилд авах тухай тушаал, мөн захирлын 1987 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 7 дугаартай Зарим хүмүүсийн ажил үүргийг өөрчлөх тухай тушаал, мөн сургуулийн захирлын 1987 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 47 дугаартай Хүмүүст дотуур байр хариуцуулах тухай тушаал, мөн захирлын 1988 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 7 дугаартай Зарим хүмүүсийн ажлыг өөрчлөх тухай тушаал, мөн сургуулийн захирлын 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай С.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1989 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаартай С.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн Сантмаргац сумын хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгчийн 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаартай С.*******ыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Завхан аймгийн Сантмаргац сумын 8 жилийн сургуулийн 1991 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 4 дугаартай Үйлчлэх бага тушаалын ажилчдын сарын цалинг нэмэгдүүлэх тухай тушаал, мөн сургуулйн захирлын 1991 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 56 дугаартай Ажилчдын ажлын хуваарийн тухай тушаал, мөн сургуулийн захирлын 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаартай Ажилчдын цалинг тогтоох тухай тушаал, мөн сургуулийн захирлын 1992 оны 5 дугар сарын 20-ны өдрийн 36 дугаартай Үйлчилгээний ажилчидад ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт, мөн сургуулийн захирлын 1992 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 40 дугаартай Ажил хүлээлцэх комисс томилох тухай тушаал, мөн сургуулийн захирлын 1994 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаартай Багш ажилчдын ээлжийн амралт олгох тухай тушаал, түүний хавсралт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин нэхэмжлэгч нь 1986 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд гал тогооны туслах ажилтнаар ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн боловч энэ талаарх баримтгүй учир шүүх тогтоох боломжгүй байна.

Иймд түүний энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иймд нэхэмжлэгч С.*******ын дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн зарим тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.

Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч .........ыг 1986 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 2 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд гал тогооны туслах ажилчнаар,

-1987 оны 2 дугаар сарын 17-ны өдрөөс 1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд цагаан хэрэглэл угаагчаар,

-1988 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуулийн дотуур байрны үйлчлэгчээр,

-1988 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 2 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт үйлчлэгчээр,

-1989 оны 2 дугаар сарын 11-ний өдрөөс 1990 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын хүүхдийн цэцэрлэгт няраваар,

-1990 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд туслах тогоочоор,

-1992 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд бичээчээр,

-1993 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Завхан аймгийн ******* сумын 8-н жилийн дунд сургуульд тогоочоор тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч С.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ