Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 126/ШШ2025/0005

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч

нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг даргалж, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Ш********хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд, нээлттэйгээр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г**************, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Чулуунбаатар, хариуцагч Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О**************, Ө.Б**************, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б**************, Б.Г**************, Д.Ч**************, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд С.Б************** итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Ц.Б**************, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн нарыг оролцуулан хийгээд  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага

Ш********ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-***************дугаартай, Хөвсгөл аймгийн М************** сум, ... дугаар багт байрлах ***байрны ***************тоот орон сууцууд болон 3 тоот авто зогсоолд урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах,

2.Хэргийн нөхцөл байдал

2.1.Ш********ХХК нь Хөвсгөл аймгийн М************** сум, ... дугаар багт ***дугаартай, 7 давхар, 35 айлын 2121.12 м.кв талбайтай орон сууцны барилгыг барьж, 75 хувийн гүйцэтгэлтэй байхад эд хөрөнгийн эрхийн Y-***************дугаарт бүртгүүлсэн.

2.2.Орон сууцны барилгын өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр захиалагч нар улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн гэсэн үндэслэлээр Ш********ХХК-аас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-***************дугаартай, Хөвсгөл аймгийн М************** сум, 8 дугаар багт байрлах ***байрны ***************тоот орон сууцууд болон 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

2.3.Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 126/ШЗ2025/0063 дугаар захирамжаар Ш********ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох “Ш********ХХК-аас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-***************дугаартай, Хөвсгөл аймгийн М************** сум, 8 дугаар багт байрлах ***байрны ***************тоот орон сууцууд болон 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргээс “Ш********ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-***************дугаартай, Хөвсгөл аймгийн М************** сум, 8 дугаар багт байрлах ***байрны ***************тоот орон сууцууд болон 3 тоот авто зогсоолд урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг тусгаарласан.

            3.Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тухай

            3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г************** шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ Ш********ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан Ш********ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү************** дугаартай, Хөвсгөл аймгийн М************** сум, 8 дугаар багт байрлах ***байрны ***************тоот орон сууцууд болон 3 тоот авто зогсоолд тус тус урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Учир нь дээрх ***************тоот орон сууц болон 3 тоот авто зогсоолыг худалдан авсан иргэд нь урьдчилсан тэмдэглэгээг хийлгэхдээ Ш********ХХК-аас хуульд заасны дагуу зөвшөөрлийг авсан болно.

3.2.Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсанаар тухайн асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй болно гэдгийг ойлгож байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Нэхэмжлэгч Ш********ХХК-ийн “Тус компанийн өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-***************дугаартай, Хөвсгөл аймгийн М************** сум, 8 дугаар багт байрлах ***байрны ***************тоот орон сууцууд болон 3 тоот авто зогсоолд урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ... нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ...”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан.

Ш********ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 69 тоот албан бичгээр Ц.Г**************ад олгосон итгэмжлэлд нэхэмжлэлээсээ бүхэлд нь болон хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон бөгөөд итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дуусаагүй байна. /Хэргийн 2 дахь хавтас 141 дүгээр хуудас/

Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г**************ын татгалзал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.7-д “Итгэмжлэлээр төлөөлүүлж байгаа хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцохгүй байж болно”, 27.2-т “Хууль, эрх зүйн бусад акт болон үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу олгогдсон эрх хэмжээний хүрээнд байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулийн этгээдийг төлөөлнө”, 28 дугаар зүйлийн 28.2.Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: ... 28.2.3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” гэж заасантай нийцэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж буй хэсгийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ш********ХХК-ийн “Тус өмчлөлийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Y-***************дугаартай, Хөвсгөл аймгийн М************** сум, 8 дугаар багт байрлах ***байрны ***************тоот орон сууцууд болон 3 тоот авто зогсоолд урьдчилсан тэмдэглэгээ хийсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ГАНЧИМЭГ