Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 308/ШШ2025/00135

 

 

 

 

 

     2025            03         31                                           308/ШШ2025/00135

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн  би   

Нэхэмжлэгч: Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, ................ тоотод байрлах, “........ ХХК-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, ................. гэх газарт оршин суух, М Сд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 6,051,892 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “........ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Хариуцагчаас нэхэмжлэгчид Зээлийн гэрээний үүрэгт 14,955,953.71 төгрөг, хүүнд 2,302,806.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 264,516.89 төгрөг, нийт 17,523,277.10 төгрөг, мөн, томилолтын болон автомашиныг хураан авахтай холбоотой зардалд 1,411,116 төгрөг нийт 18,934,393 төгрөгийн төлбөр төлөхөөс даатгал хуримтлалын 82,500 төгрөг, дуудлага худалдаагаар автомашиныг худалдан борлуулсан 12,800,000 төгрөгийг хасаж тооцвол үлдэгдэл 6,051,892 төгрөгийг төлөхөөр байна. Иймд хариуцагчаас Зээлийн гэрээний үүрэгт 6,051,892 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж байна ...” гэжээ.

Хариуцагч М.С шүүхэд гаргасан тайлбартаа: “............ барьцаалан зээлдүүлэх газрын нэхэмжилсэн 6,051,892 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “........ ХХК нь хариуцагч М.Сд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,051,892 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч М.С нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,051,892 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Нэхэмжлэгч “........ ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6,051,892 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг М.С нь хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 111,781 төгрөгөөс 55,890.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 55,890.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, 55,890.5 төгрөгийг хариуцагч М.Сгаас тус тус гаргуулж нэхэмжлэгч “........ ХХК-д олгосугай. 

3.Шүүхийн шийдвэрийг талууд сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                Д.АДЪЯАСҮРЭН