| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00065/И |
| Дугаар | 311/ШШ2025/00127 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 311/ШШ2025/00127
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын ........ багт оршин суух ......... .......... нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол баг ...... төвд оршин суух, ..... холбогдох,
35,757,999 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 17-ний өдөр хүлээн, 2025 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Нэхэмжлэгч Ш.*******, түүний хүүхдүүд болох Ш.*******, Ш.******* нар нь ...... ХЗХоршооноос 2008 оноос хойш хадгаламж нээлгэсэн бөгөөд 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Ш.*******д 15,100,685 төгрөг, Ш.*******т 15,157,317 төгрөг, Ш.*******ид 8,000,000 төгрөг болсон байсан. Завхан ******* ХЗХоршооноос буюу гүйцэтгэх захирал Т.*******ээс хадгаламж дахь мөнгийг авах гэтэл удахгүй өгнө, манай хоршоо үйл ажиллагаа явуулахгүй байгаа би удахгүй мөнгийг чинь өгнө гээд Ш.*******ид 1,000,000 төгрөг, Ш.*******, Ш.******* нарт нийтдээ 2023 оны 12 дугаар сараас хойш 1,500,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгө болох 35,757,999 төгрөгийг одоо хүртэл өгөөгүй тул иргэн Т.*******ээс 35,757,999 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээндээ:
Ш.******* нарын нэхэмжлэлтэй Т.*******т холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.******* нар дараах байдлаар эвлэрлийн гэрээ байгууллаа.
Нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 10,257,999 төгрөгөөсөө татгалзаж, үлдэгдэл нэхэмжлэлийн шаардлага болох 25,500,000 төгрөгийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн болно.
Дээрх асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол гаргах эрхгүй болохыг ойлгож мэдсэн болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.******* нар нь хариуцагч Т.*******ээс 35,757,999 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид шүүхийн өмнө эвлэрч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож, 25,500,000 төгрөгийг өгч, авахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж эвлэрсэн болох нь талуудын шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.
Шүүх шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд зохигч эвлэрэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ш.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,739 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 194,015 төгрөгийг, хариуцагчаас 142,725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна гэж үзээд
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 106 ДУГААР ЗҮЙЛИЙН 106.5-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ...........эний хэргийн зохигчид эвлэрч 25,500,000 /хорин таван сая таван зуун мянга/ төгрөгийг өгч авалцахаар тохирч, талууд эвлэрэн хэлэлцсэнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Ш.******* нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 336,739 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, төрийн сангийн орлогоос 194,015 төгрөгийг, хариуцагчаас 142,725 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил гүйцэтгэхийг хариуцагч Т.*******т сануулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ