| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00045/И |
| Дугаар | 311/ШШ2025/00112 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 311/ШШ2025/00112
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр баг, .......... тоотод оршин суух ........ нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Л.... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* овогтой *******аа нь 1967 онд Завхан аймгийн Сонгино сумд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр хүмүүжин сурч боловсрон дунд сургуулийг дүүргэсэн. Одоо 58 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Миний ажилласан байгууллагууд: 1991 оны 01 сарын 10-нд Завхан аймаг дахь .....банкинд орлогын нярвын ажилд орсон. Тус банкинд тасралтгүй ажиллаж байгаад 1998 оны 04 сарын 05-нд ажлаасаа өөрийн хүсэлтээр гарсан. Ар гэрийн шаардлагаар Улаанбаатар хотод шилжин Нялхсын клиник сувилалд 2002 оны 09 сарын 25-ны өдрөөс 2003 оны 01 сарын 22-ны өдөр хүртэл ажиллаж байсан. Иймд Завхан аймгийн ******* банк, Улаанбаатар хотын Нялхсын сувилалд ажиллаж байсан он жилүүдийг баталгаажуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.*******аа шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Улаанбаатар хотод амьдардаг тул намайг байхгүйгээр шүүх хуралдааныг хийж өгнө үү. Мөн би тухайн шүүхэд ажиллаж байсан болохоо тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг анх гаргасан боловч дээрх онуудад ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******аа нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд өөрийгөө байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж өгөхийг хүссэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар түүнийг байхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.*******аагийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.*******аа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б.*******аа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ажилд томилогдсон болон чөлөөлөгдсөн байдлаа тогтоолгохыг хүсэж тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Тэрээр 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн ******* банкинд орлогын няраваар ажилд томилогдож, 1998 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болох нь Хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлтийн банкны Завхан аймаг дахь салбарын эрхлэгчийн 1992 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай Цалин нэмэгдэл урамшлын тухай тушаал, уг тушаалын хавсралтад 8-д Нярав ....а 650=00, 130=00, 780=00 гэх бичилт,
мөн салбарын эрхлэгчийн 1992 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Цалин нэмэгдэл урамшлын тухай тушаал, уг тушаалын хавсралтад 9-д ...орлогын нярав Б....... 1300=00 гэх бичилт,
мөн тус салбарын эрхлэгчийн 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай цалин бусад хангамж нэмэгдүүлэх тухай тушаал, уг тушаалын хавсралтад ...орлогын нярав Б......, урьд авч байсан цалин 1300=00, шинээр тогтоосон цалин 2200=00 гэх бичилт,
мөн салбарын эрхлэгчийн 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай цалингийн сан болон хоолны үнийг батлах тухай тушаал, түүний хавсралтад 9-д ....... 2200=00 гэх бичилт,
******* банкны ажиллагсадын 1993 оны ээлжийн амралтын хуваарь, уг баримтад ...., ажилласан жил 6, үндсэн амралтын хоног 21, нэмэгдэл амралт 3, нийт амрах хоног 24, амралт эхлэх-01.18, дуусах-02.13 гэсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь 2002 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Нялхсын клиник сувилалын 1-р тасагт асрагчаар томилогдсон болох нь Нялхсын клиник сувилал ерөнхий эмчийн 2002 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дугаартай Ажилд томилох тухай тушаалаар тогтоогджээ.
Харин 2003 оны 2 дугаар сарын 01-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болох нь мөн ерөнхий эмчийн 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 05 дугаартай тушаалаар тогтооогдож байна.
Түүнийг Б...... гэж бичигдсэн /дууддаг/ болох нь Монгол Улсын иргэний үнэмлэхээр тогтоогдож байна.
Харин Б.Л....д холбогдох Хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэлтийн банкны Завхан аймаг дахь салбарын эрхлэгчийн 1992 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай Цалин нэмэгдэл урамшлын тухай тушаал, түүний хавсралт, мөн салбарын эрхлэгчийн 1992 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Цалин нэмэгдэл урамшлын тухай тушаал, түүний хавсралт, мөн тус салбарын эрхлэгчийн 1992 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай цалин бусад хангамж нэмэгдүүлэх тухай тушаал, түүний хавсралт, мөн салбарын эрхлэгчийн 1993 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 05 дугаартай цалингийн сан болон хоолны үнийг батлах тухай тушаал, түүний хавсралт, ******* банкны ажиллагсадын 1993 оны ээлжийн амралтын хуваарь зэрэгт бичилт хийхдээ түүний нэрийг ..... гэж ташаарч бичсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон нэхэмжлэгчээс ирүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.
Иймд Б.*******аа нь ...., .......... нэрээр дээрх онуудад ажиллаж байсан үйл явдлыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй.
Түүнчлэн нэхэмжлэгч Б......... гэж дууддаг байсан болох нь Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03-02/1354 тоот Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын баримтад ............... гэх бичилт, мөн архивын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 03-02/1353 тоот Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын баримтад ..........., тэргүүлэгч өөрөө, ......... эмэгтэй гэх бичилттэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Л.....йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар .......г 1991 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Завхан аймгийн ******* банкинд орлогын няраваар ажилд томилогдож, 1998 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болохыг,
-2002 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Нялхсын клиник сувилалын 1-р тасагт асрагчаар ажилд томилогдож, 2003 оны 2 дугаар сарын 01-ний өдөр тус ажлаас чөлөөлөгдсөн болохыг тус тус тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Л.........йн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ