Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 311/ШШ2025/00122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хотын ......... тоотод үйл ажиллагаа явуулж буй ..... ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ж.Г.....г эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг нэхэмжлэлийг 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: ..... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М../Цахимаар/, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОрХОЙЛОХ нь:

...... ХХК нь шүүхэд гаргасан хүсэлтдээ. ...Ж...... нь 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр .....ХХК-тай 20/16 дугаартай борлуулагчийн гэрээ, 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 20/16 дугаартай барьцааны гэрээ байгуулж, борлуулагчаар ажилласан. Тэрээр ажиллаж байхдаа 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 10,435,237 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийн үнийн төлбөртэй гарсан. Ж.Г...... нь дээрх төлбөрөө хүлээн зөвшөөрсөн бөгөөд төлж барагдуулах тухай 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр компанид бичгээр тодорхойлолт гаргаж өгч байсан .

Иймд иргэн Ж.Г.... бараа бүтээгдэхүүний үнийн төлбөрт 15,682,865 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Иймд иргэн Ж.Г.....г эрэн сурвалжилж оршин суугаа газрын хаягийг тогтоож өгнө үү гэв.

...... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь 2024 оны 11 дүгээр сард Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд Ж.Ги..... дутаасан барааны үнэ 15,682,865 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Уг нэхэмжлэлийг шүүх хүлээж авч хариуцагчид нэхэмжлэлийг гардуулаахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч хариуцагч оршин суух хаягтаа байхгүй байна гэсэн үндэслэлээр 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн захирамжаар хэрэгсэхгүй болгосон. .....ХХК нь Ж.*******ийн хаягийг Завхан аймгийн Улиастай сумын...... оршин суудаг гэж тухайн нэхэмжлэлд дурдсан байдаг. Хариуцагч Ж.*******д шүүхийн мэдэгдэх хуудсыг уг хаягаар хүргүүлэх гэтэл тухайн хаягт байхгүй байсан. Уг хаягт бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй гэсэн тус сумын Засаг даргын албан бичгийг ирүүлсэн байна гэсэн утгатай захирамж гарсан.

Иймд Ж.*******ийг хаана оршин сууж байгааг бид мэдэхгүй байгаа учраас эрэн сурвалжлуулж хаягийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ж.******* нь 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 2016 дугаартай борлуулалтын гэрээг ..... ХХК-тай байгуулсан. Мөн 2020 оны 09 дүгээр сарын 01-ны 2016 дугаартай барьцааны гэрээ байгуулсан. Ажиллаж байх хугацаандаа бараа дутаасан учраас зайлшгүй дутаасан барааны мөнгийг гаргуулах шаардлага үүссэн. Иймд нэхэмжлэлийн шаарлагаа дэмжиж байна гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч ******* ХХК-ийн хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Хүсэлт гаргагч ******* ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчийн эрэн сурвалжлуулахаар шүүхэд хүсэлт гаргах эрхтэй болно.

******* ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.*******ийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Иргэн Ж..... нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Завхан аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Ж.*******ийн хаягийг Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг, .... тоот гэсэн байна. Гэвч иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.******* нь уг хаягтаа байхгүй талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.*******ыг эрэн сурвалжлах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хүсэлтийн дагуу Ж.Г.... оршин суугаа хаягийг олж тогтоох үүргийг Завхан аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

Маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ж.******* /утас: ......./-ийн хаягийг дээрх хаягаас болон ...... ХХК-ийн Завхан салбарын гэрээт борлуулагч нягтлан Магсаржалам, жолооч нараас тодруулах боломжтой. Мөн Ж.Г.... нь барьцааны гэрээнд холбоо барих хүмүүс Я.Ж.... /Завхан аймгийн Улиастай сумын Товцог баг ....д оршин суух хаягтай/-аас тодруулах боломжтойг дурдах нь зүйтэй гэж үзээд

ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.9-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ...../РД:.../-ийг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Ж.Г..... эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай хүсэлт гаргагч ...... ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж..... мэдэгдэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ