| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрийн Балжинням |
| Хэргийн индекс | 311/2025/00038/И |
| Дугаар | 311/ШШ2025/00105 |
| Огноо | 2025-03-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 311/ШШ2025/00105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн Улиастай сумын ...... багт оршин суух, ........ нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б...... нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Би 8 дугаар ангийг 1982 онд төгсөөөд илгээлтээр хөдөө мал дээр гарч Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн ....... бригадад аав ...... суурь дээр мал малласан. Тэгээд 1983 онд цэргийн албыг 3 жилийн хугацаагаар хаасан. Цэргээс ирээд мөн аав, ээжийн хамт мал маллаж байгаад 1988 онд гэрлэж тусдаа гарч 1990 он хүртэл мал малласан. Тухайн үед би 80 гаруй толгой сувай үхэр маллаж байсан. Намар шүдлэн үхэр цуглуулаад хавар хоршоонд өгдөг, 160кг болсон байвал авдаг, тэрнээс доош байвал авдаггүй байлаа. Тэгээд үхрээ таргалуулж байгаад нэгдэлд өгдөг байсан. Аав маань бух хариулдаг, ээж маань нэгдлийн 15 тугалтай үнээ саадаг байсан. Би үхэр хариулсаныхаа хөлсөнд 180 төгрөг авдаг байсан. Тэр үед нэгдлийн дарга ...... зэрэг хүмүүс байсан. Бригадын дарга ......, ....... гэж хүмүүс байсан. Би групэд байдаг юм. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах гээд шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Иймд намайг 1982 оны 06 дугар сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, 1986 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн ..... мал маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Б.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Тэрээр 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1986 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн ....... мал маллаж байсан болох нь түүний 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэж бичилт хийлгэсэн хөдөлмөрийн дэвтэр, Аймгийн архивын тасгийн 2025 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн А/17 тоот лавлагаа, 1982, 1983, 1987, 1988, 1989, 1990 онуудын Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Буян бригадын цалингийн цэс, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 452 дугаартай шийдвэр уг шийдвэрт Б.Б.... 1986 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай гэсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Түүнчлэн Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ирүүлсэн нэхэмжлэгчийн анх регистрийн дугаар авч байсан ХААТР-1/А/ маягт, уг баримтын 14-т Отгон сум, Оргил нэгдэл, Буянт хэсэг, хоньчин, 1986 он гэх баримт,
нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
гэрч Б.Б...н өгсөн мэдүүлгийн: ...Би 1983 онд 8-р анги төгсөөд Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн Буянт багт ээж, ах, эгчийнхээ хамт мал малласан. Тэгэхэд ******* нь 1983 онд тус нэгдэлд үхэр маллаж байсан. ...1991, 1992 оны үед нэгдэл тарсан байх тэр үеийн хүртэл мал малласан. Мал маллахаас өөр ажил хийгээгүй, одоо ч мал маллаж байгаа ... гэх хэсэг,
гэрч Н........өгсөн мэдүүлгийн: ...Би Завхан аймгийн Отгон сумын ..... нэгдэлд 1983 оноос 1992 оныг дуустал буюу нэгдэл тартал тракторын жолоочоор ажилласан. ....... тэр үед намайг мөн нэгдэлд нэгдлийн мал малладаг байсан. Үхэр хариулдаг байсан. ...тэгээд цэрэгт явж ирээд 1987-1988 оны хооронд тууварын мал тууж байсан. ...ямар ч байсан нэгдэл тартал мал малласан... гэсэн мэдүүлгүүдтэй нийцэж байх тул түүний тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв гэж үнэллээ.
Иймд нэхэмжлэгч Б.Ба....... дээрх ажиллаж байсан талаар ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэж ажиллаж байсан байдлыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй ба энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаараа зарим нотлох баримтыг бүрдүүлсэн болно.
Хэрэгт цугларсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б...... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 ДУГААР ЗҮЙЛИЙН 133.1.1-Д ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ......... 1982 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл, мөн 1986 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн Отгон сумын Оргил нэгдлийн ...... мал маллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Б...... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.6-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЛЖИННЯМ