| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00073/И |
| Дугаар | 304/ШШ2025/00158 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Садан төрлийн холбоо тогтоолгох, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 304/ШШ2025/00158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ц.М******* хүсэлттэй,
Хүсэлт гаргагчийн шаардлага: Талийгаач аав Д*******ийн Ц*******ийн төрсөн охин мөн болохыг тогтоолгох тухай 304/2025/00073/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Ц.М*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.М******* нь талийгаач аав Б******* овогт Д*******ийн Ц*******ийн төрсөн охин мөн болохоо тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Ц*******гийн М******* би 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын Ц******* гэдэг газар аав Ц*******, ээж Ц******* нараас төрсөн. Аав, ээж хоёр дундаасаа охинтой болсон боловч гэр бүлийн амьдралыг цаашид хамтдаа үргэлжлүүлээгүй, гэрлэлтээ батлуулаагүй байдаг. Ингээд би ээж Ц*******гийн нэрээр овоглож, өвөө Б*******, эмээ Д******* нарын хамтаар өсөж торнисон. Миний аав Д.Ц******* 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр өвчний улмаас өөд болсон. Би аавыгаа нас барахад өөр дээрээ байлгаж асарч сүүлийн замд нь үдсэн. Намайг сургуульд орох үеэс аав Д.Ц******* нь байнга эргэж тойрч уулздаг байсан ба сургуульд байхад шоронд нилээн олон жил явж ирсэн. Шоронгоос гарч ирсэний дараа аав надтай илүү дотно харьцаж түүнээс хойш ойр дотны харилцаатай болсон. Гэрт болж байгаа бүх л зүйлээ зөвлөлдөж ярилцаж ирсэн. Миний аав Д.О******* эгчтэй 1998 онд ханилан суусан ба Д.О******* эгчийн төрсон охин Д.О, О.Б нарын хамт нэгэн гэр бүл болсон.
Намайг төрж байх үед тухайн үеийн хүмүүс хүүхдээ хэнээр овоглох, энэ нь цаашид ямар үр дагавартай болохыг төдийлөн сайн ойлгохгүй, бид ч аавыг үргэлж амьд сэрүүн байж байх юм шиг хандаж аливаа бичиг баримтыг хуулийн дагуу бүртгүүлээгүй байсан байна.
Гэтэл аав Д.Ц*******ийг нас барснаас хойш түүний эд хөрөнгийг буулаацалдаж олон хүн гарч ирсэн ба төрсөн охин нь байсаар байтал өв хөрөнгийн маргаан үүсэж байгаа билээ. Иймд аав Д.Ц*******ийн төрсөн охин мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас шүүхэд дараах нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хэргийн 3-р хуудас/,
- Иргэний үнэмлэхийн хуулбар /хэргийн 4-р хуудас/,
-Төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 5-р хуудас/,
-Хүсэлт гаргагчийн ээж Б.Ц*******гийн ХААТР-1 маягтын лавлагаа /хэргийн 6-р хуудас/,
-Гурванбулаг сумын ЭМТ-ийн тодорхойлолт / хэргийн 7-р хуудас /
-Ц.М*******гийн ээж Ц*******гийн гараар бичсэн тодорхойлолт /хэргийн 8-р хуудас/,
-Д.Ц*******ийн нас барсны бүртгэлийн лавлагааны хуулбар /хэргийн 9-р хуудас/,
-Фото зургийн хуулбар /хэргийн 19-р хуудас/,
3. Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүх түүний төрсөн ээж Б.Ц*******, төрсөн эгч Б.У, Д.Ц*******ийн дагавар охин О.О нарыг гэрчээр асуусан.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц*******гийн М******* /ГГ69030701/-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Хүсэлт гаргагч нь намайг төрүүлсэн аав Д.Ц*******, ээж Д.Ц******* нар хамтдаа амьдраагүй тул би ээжээрээ овоглож, өвөө Б*******, эмээ Д******* нартай өсөж торнисон. Би аав Д.Ц*******той ойр дотно харилцаатай байж, нас барахад нь өөр дээрээ байлгаж асарч сүүлийн замд нь үдэж байсан. Гэтэл аавыг нас барснаас хойш өв хөрөнгийн маргаан гарч байх тул аав Д.Ц*******ийн төрсөн охин мөн болохоо тогтоолгох шаардлагатай болсон гэж хүсэлтийн үндэслэлээ тодорхойлжээ.
3. Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан шаардлага нь дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
3.1.Хүсэлт гаргагч Ц.М*******гийн шүүхэд гаргасан ...би ээж Ц*******гаар овоглож, өвөө Б*******, эмээ Д******* нарын хамт өссөн... гэх тайлбар нь ХААТР1 маягтын лавлагаагаар, түүний төрсөн он, сар, өдөр нь төрсний бүртгэлийн лавлагаа, Гурванбулаг сумын Эрүүл мэндийн төвийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 91 дугаартай албан бичгээр, хүсэлт гаргагчийн ...намайг сургуульд байхад аав нилээн олон жил шоронд явсан... гэх тайлбар нь Булган аймгийн Прокурорын газрын 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Ц-1/237 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1984 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол-ын хуулбараар, хүсэлт гаргагчийн ...шоронгоос ирээд гарч ирсний дараа аав надтай илүү дотно харьцаж түүнээс хойш ойр дотны харилцаатай болсон. Гэрт болж байгаа бүх л зүйлээ зөвлөлдөж ярилцаж ирсэн ... гэх тайлбар нь түүний хүү Бгийн хуримын үеэр аав Д.Ц*******, хуримлагч нартай хамт авахуулсан фото зураг, гэрч Б.Ц*******, Б.У, О.О нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
4. Иймд Б******* овогтой Д*******ийн Ц*******ийн төрсөн охин нь Б******* овогт Ц*******гийн М******* мөн болохыг тогтоож, хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар Б******* овогт Д*******ийн Ц*******ийн төрсөн охин нь Б******* овогт Ц*******гийн М******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах *******тэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА