| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/00072/И |
| Дугаар | 305/ШШ2025/00181 |
| Огноо | 2025-04-02 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 305/ШШ2025/00181
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: И овогтой Н-ын Б, И овогтой Д-ын Ц нарын хүсэлттэй,
Хамтын амьдралтай болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 02 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Нэхэмжлэгч Н.Б, Д.Ц нар нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хүсэлт гаргагч Н.Б, Д.Ц нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Н.Б, Д.Ц бид хоёр 1996 онд танилцаж, улмаар 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хурим найраа хийж хамтран амьдрах болсон юм. Тухайн үед бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж, амжаагүй байсан учраас гэрлэлтийн учраас гэрлэлтийн гэрчилгээ аваагүй юм. 1997 онд хүү Г, 2000 онд хүү Г, 2002 онд хүү Г, 2015 онд Ү-г төрүүлж бид Г аймгийн *** сумд 1999 оноос одоог хүртэл амьдарч байгаа бөгөөд Д.Ц нь малчнаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс өрхийн тэргүүн Н.Б-ын нэр дээр гардаг мөн гэрлэлтийн баталгаа байхгүй учраас малчнаар ажилласан жилд тооцохгүй байна. Иймд биднийг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч нараас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Н.Б-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Д.Ц-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-** аймгийн *** сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 6 дугаартай тодорхойлолт,
-*** аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/66 дугаартай тодорхойлолт,
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-Д.Ц-гийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
-Н.Б-ын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,
-Б-ын Г-ын нас барсны бүртгэлийн лавлагаа,
-Б.Г-ыг төрсний бүртгэлийн лавлагаа,
-Б.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Б.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Б.Ү-гийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Б.Г-ийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг тус тус ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Н-ын Б, Д.Ц нар нь 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргажээ.
3.1. Н-ын Б, Д.Ц нар нь 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд хамтын амьдралтай байгаа болох нь Н-ын Б, Д-ын Ц нарын дундаас Б-ын Г 2000 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, Б-ын Г 2002 оны 05 дугаар сарын 25-ны өдөр, 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Б-ын Ү төрснийг бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа, Н.Б, Д.Ц нар гэрлэсний бүртгэлгүй талаарх лавлагаа, Говь-Алтай аймгийн *** сумын ** дугаар багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 6 дугаартай тус багийн малчин Н овогтой Б, Д овогтой Ц нар нь 1999 онд гэр бүл болсон бөгөөд манай багт амьдардаг нь үнэн болохыг тодорхойлсон тодорхойлолт, *** аймгийн *** сумын Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 1/66 дугаартай тус сумын иргэн Н-ын Б, эхнэр Д-рын Ц нар нь 1999 онд гэр бүл болсон, ам бүл 5, одоогоор Ч багт мал маллан амьдардаг болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
4. Иймд И овгийн Н-ын Б, И овгийн Д-ын Ц нарыг 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хамтын амьдралтай байгаа болохыг тогтоох нь үндэслэлтэй байна.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан И овгийн Н-ын Б, И овгийн Д-ын Ц нарыг 1999 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс одоог хүртэл хугацаанд хамтын амьдралтай байгаа болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР