| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00033/И |
| Дугаар | 305/ШШ2025/00160 |
| Огноо | 2025-03-20 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 305/ШШ2025/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын ********** багийн ************** тоотод оршин суух Бн овогт Б-н О-н нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймаг дахь *************************** холбогдох
хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,884,000(таван сая найман зуун наян дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,884,000(таван сая найман зуун наян дөрвөн мянга) төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус сургуулийн хүсэлтээр ************* багшаар ажилд орсон. 10 жил 7 сарын хугацаанд ямар нэгэн зөрчилгүйгээр ажиллаж байтал Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын А/35 тушаалыг үндэслэн 2024 оны 08 дугаар сарын 27-нд ажлаас чөлөөлөгдсөн. Намайг жолоочоор ажилд авна гэж одоог хүртэл хүлээлгэсэн боловч ажилд аваагүй байна. Иймд миний бие хөдөлмөрийн харилцаа цуцалсны тэтгэмж болох 5,884,000(таван сая найман зуун наян дөрвөн мянга) төгрөгийг зохих хууль тогтоомжийн дагуу олгож өгнө үү гэв.
3. Хариуцагчийн тайлбарын агуулга: Түрүүний дурдсан сайдын тушаалаар манай сургуульд ********** ажил эрхэлдэг байж байгаад энэ татан буугдсан. Үүнтэй холбоотойгоор 3 багш ажилгүй болсон. Тэгээд сургуульд одоо 1 ***************** багш маань ахмад настай ахмад багш тэтгэвэрт гарахад 2 жил дутуу байсан учраас бид нар ажлын байраар хангаж дотуур байрны жижүүрийн ажилд авсан. О-г жолоочоор авъя гэж тохирсон боловч сургуулийн бүтэц мөн Боловсролын ерөнхий газраас батлагдаж ирэхдээ жолоочгүйгээр батлагдаж ирсэн байдаг. Ингээд энэ 3 багшийн хувьд ажлаас халагдсаны тэтгэмж тэтгэмжийг боловсролын ерөнхий газраас олгохоор анхандаа ярьсан боловч одоо тухайн үеийн санхүүжилт мөнгө төгрөг байхгүй гэсэн тайлбараар олгогдоогүй байдаг. Ингээд одоо 09 сарын 01-ээс хойш явж бид нар сургуулийн зүгээс бол энэ 1 багшийгаа ажлын байраар хангаж 2 багшдаа ажилласан хугацааных нь олговорыг хууль дүрмийнх нь дагуу тооцоод О багш бол 10 жил ажиллачихсан багш нөгөөдөх нь жил гаран ажилласан багш байсан. Тэтгэмж олгож манай төсөв дээр тавьж өгөх шаардлагатай байна гэсэн боловсролын ерөнхий газарт бид нар албан бичгээр 2 удаа хандсан байдаг. Боловсролын ерөнхий газраас хариу албан ямар нэгэн байдалаар тайлбар өгөөгүй. Амаар санхүү хариуцсан хүн нь одоохондоо мөнгө алга аа гэсэн тайлбар өгсөн байдаг. Ер нь бол анхнаасаа энэ бүтэц яригдаад мэргэшсэн жолооны ангийг татан буулгах дунд нь хүний нөөцийн асуудал хөндөгдөөд энэ дээр хүмүүстэй холбогдох хууль дүрмийнх нь дагуу тэтгэмжийг олгоно гэж ярьж байсан. Одоогоор бол мөнгө төгрөг нь тавигдаж олгогдоогүй байгаа. Мөнгө төгрөг нь олгогдохоор бол сургуульд олгоход татгалзах зүйл байхгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймаг дахь Мэргэжлийн боловсролын сургуулийн захирлын 2024 оны 08 сарын 27-ны Б/20 дугаар тушаал,
-Говь-Алтай аймаг дахь *********-н 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар албан бичиг /Говь-Алтай аймаг дахь *************-н хуулбар үнэн тэмдэгтэй/,
-Д.Д, М.Д, Б.О нарт олгох тэтгэмжийн тооцооны хүснэгт /Говь-Алтай аймаг дахь *********-н хуулбар үнэн тэмдэгтэй/.
4. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/95 дугаар тушаал /Говь-Алтай аймаг дахь ************-н хуулбар үнэн тэмдэгтэй/,
-Говь-Алтай аймаг дахь ************-н 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 106 дугаар албан бичгийн хуулбар,
-Д.Д, М.Д, Б.О нарт олгох тэтгэмжийн тооцооны хүснэгтийн хуулбар,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2. Нэхэмжлэгч Б.О нь Говь-Алтай аймаг дахь ************-д холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,884,000(таван сая найман зуун наян дөрвөн мянга) төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/95 дугаар тушаалаар манай сургуульд ************ ажил эрхэлдэг байж байгаад энэ татан буугдсан. Үүнтэй холбоотойгоор 3 багш ажилгүй болсон. Тэгээд сургуульд одоо 1 ********-н багш маань ахмад настай ахмад багш тэтгэвэрт гарахад 2 жил дутуу байсан учраас бид нар ажлын байраар хангаж дотуур байрны жижүүрийн ажилд авсан. О-г жолоочоор авъя гэж тохирсон боловч сургуулийн бүтэц мөн Боловсролын ерөнхий газраас батлагдаж ирэхдээ жолоочгүйгээр батлагдаж ирсэн байдаг. Ингээд энэ 3 багшийн хувьд ажлаас халагдсаны тэтгэмж тэтгэмжийг боловсролын ерөнхий газраас олгохоор анхандаа ярьсан боловч одоо тухайн үеийн санхүүжилт мөнгө төгрөг байхгүй гэсэн тайлбараар олгогдоогүй байдаг. Ингээд одоо 09 сарын 01-ээс хойш явж бид нар сургуулийн зүгээс бол энэ 1 багшийгаа ажлын байраар хангаж 2 багшдаа ажилласан хугацааных нь олговорыг хууль дүрмийнх нь дагуу тооцоод О багш бол 10 жил ажиллачихсан багш нөгөөдөх нь жил гаран ажилласан багш байсан. Тэтгэмж олгож манай төсөв дээр тавьж өгөх шаардлагатай байна гэсэн боловсролын ерөнхий газарт бид нар албан бичгээр 2 удаа хандсан байдаг. Боловсролын ерөнхий газраас хариу албан ямар нэгэн байдалаар тайлбар өгөөгүй. Амаар санхүү хариуцсан хүн нь одоохондоо мөнгө алга аа гэсэн тайлбар өгсөн байдаг. Ер нь бол анхнаасаа энэ бүтэц яригдаад мэргэшсэн жолооны ангийг татан буулгах дунд нь хүний нөөцийн асуудал хөндөгдөөд энэ дээр хүмүүстэй холбогдох хууль дүрмийнх нь дагуу тэтгэмжийг олгоно гэж ярьж байсан. Одоогоор бол мөнгө төгрөг нь тавигдаж олгогдоогүй байгаа. Мөнгө төгрөг нь олгогдохоор бол сургуульд олгоход татгалзах зүйл байхгүй тайлбарлажээ.
4. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:
Нэхэмжлэгч Б.О нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Говь-Алтай аймаг дахь ********-д ********-н багшаар ажиллаж байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Улмаар Говь-Алтай аймаг дахь ************-н захирлын 2024 оны 08 сарын 27-ны Б/20 дугаар тушаалаар Б.О-н ажлын байр хасагдсан үндэслэлээр үүрэгт ажлаас чөлөөлжээ.
5. Говь-Алтай аймаг дахь ******************* нь Б.О-г 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс **********-н багшаар ажиллуулснаар зохигчдын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна.
6. Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.1.2, 80.4, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/35 дугаар тушаалын 3 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 3.2-г үндэслэн Б.О-г ажлаас нь чөлөөлжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9 дэх хэсэгт ...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн аль нэг нь гаргасан... бол хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болно гэж,
Мөн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт ...аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн... бол ажил олгогчийн санаачилгаар Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж болно гэж тус тус заажээ.
Хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/95 дугаар тушаалын 3 дахь заалтад 2023-2024 оны хичээлийн жилд мэргэжлийн боловсролын 1 жилийн сургалтаар бэлтгэж байгаа жолооны багш, мэргэшсэн жолоочийн сургалтыг 2023-2024 оны хичээлийн жилээр дуусгавар болгосугай гэжээ.
7. Зохигчид Говь-Алтай аймаг дахь *********-н орон тооноос ********-н багшийн ажлын байр хасагдсан гэдгийг хүлээн зөвшөөрч байх бөгөөд нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлсөн шийдвэрийн үндэслэлтэй маргаагүй.
Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг олгох эсэх нь маргааны зүйл болжээ.
8. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно:
82.1.1. тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх гэжээ.
Нэхэмжлэгч Б.О нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл буюу 10 жил 7 сар Говь-Алтай аймаг дахь *************-д жолоодлогын дадлагын багшаар ажиллаж байсан байх тул мөн хуулийн 82.1.1 дэх хэсэгт зааснаар нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмж авах эрхтэй байна.
9. Зохигчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийн хэмжээтэй маргаагүй буюу ажил олгогч Говь-Алтай аймаг дахь *************** нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,884,000(таван сая найман зуун наян дөрвөн мянга) төгрөгийг Б.О-т олгох ёстой гэдгийг хүлээн зөвшөөрдөг.
Тодруулбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.З нь шүүх хуралдаанд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмжийг ажлын байр хасагдаж байгаа жолооны дадлагын багш нарт олгож өгөхийг хүссэн 2024.06.06-ны өдрийн 106 дугаар албан тоотыг Боловсролын ерөнхий газарт хүргүүлсэн. Тухайн хүсэлт гаргах үед бол Сангийн яамаар зөвшөөрүүлээд шийдүүлээд өгье гэж хэлсэн боловч Боловсролын ерөнхий газраас одоог хүртэл дараах тэтгэмжийг шийдвэрлэж өгөөгүй болно. Сургуулийн санхүү дээр нөхөн олговор олгох зардал байхгүй учраас өгч чадахгүй яваад байгаа. Мөнгө нь ороод ирвэл өгөх боломж байгаа ... гэжээ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч нь дээрх тэтгэмжийг өгөхийг хүлээн зөвшөөрдөг боловч санхүүжилт байхгүй учраас өгч чадаагүй гэж тайлбарладаг байна.
10. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймаг дахь *************-с хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсны тэтгэмж 5,884,000(таван сая найман зуун наян дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б-н О-т олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 5,884,000(таван сая найман зуун наян дөрвөн мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 109,094(нэг зуун есөн мянга ерэн дөрөв) төгрөгийг Говь-Алтай аймаг дахь ***********-с гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймаг дахь ************-с 5,884,000(таван сая найман зуун наян дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б-н О-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар 5,884,000(таван сая найман зуун наян дөрвөн мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 109,094(нэг зуун есөн мянга ерэн дөрөв) төгрөгийг Говь-Алтай аймаг дахь **************-с гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА