Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 117

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Баярхүүгийн Бямбагаравыг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Баярхүүгийн Бямбагаравт ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй. 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Бямбагарав нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Б.Бямбагарав нь тэнсэнгийн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурьдсугай.

5. Б.Бямбагаравт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Бямбагаравт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                С.ОЮУНЧИМЭГ

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн, 

Улсын яллагч Ш.Насанжаргал,

Шүүгдэгч Б.Бямбагарав, түүний өмгөөлөгч Э.Түмэнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Баярхүүгийн Бямбагаравт холбогдох эрүүгийн 201725021076 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоогийн 31 дүгээр гудамж 34 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ЙБ 99020613 / Боржигон овогт Баярхүүгийн Бямбагарав нь: 

- 2017 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад хэргийн яамны баруун талын авто машины зогсоолд тавьсан байсан хохирогч Н.Соёлын машины цонхыг хагалан машин дотроос цүнхтэй эд зүйлийг хулгайлж, 1.588.708 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Хохирогч М.Соёл мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: … 2017 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр би “Их Монгол” ресторанаас гараад жолооч аваад Олимп хотхоноос найз Өүлэнг аваад Ревер саунд гэх газар ирээд гадаад хэргийн яамны баруун талын авто машины зогсоол дээр 12 цаг 30 минутын үед жолоочоор машинаа тавиулаад Өүлэний хамт Ревер саунд ороод 04 цагийн үед уг газраас гарч ирээд машин дээрээ ирэхэд миний машины цонхыг хагалаад машин дотор байсан 2 цүнхтэй эд зүйлийг хулгай авсан байсан. Миний цүнхэнд 566 мянган төгрөгний талон байсан. Бэлэн мөнгө 950.000 төгрөг байсан ба би нийт 416 мянган төгрөгний талоныг хүлээн аваад үлдэгдэл талон болон 950.000 төгрөгөө бэлнээр гаргуулж авсан. Мөн түрүүвчинд байсан гадаад валютыг бүрэн тоо ёсоор нь хүлээж авсан гэжээ. / хх 32-33 /

Гэрч Э.Энхбумба мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ:  ... Тэгээд надаар машин бариулсан эгч надад 20.000 төгрөг өгөхөөр нь би задалж чадахгүй учраас “Ревер саунд “ гэх газар руу орж  задлуулсан. Мөнх-Эрдэнэ, Б.Бямбагарав хоёртой хамт бид 3 хоол идье гээд явах байтал Б.Бямбагарав “ Надад таксины мөнгө өгчих. Би явлаа “ гэхээр нь би Б.Бямбагаравт 5000 төгрөг өгөөд явуулсан. Тэгээд Мөнх-Эрдэнэ бид хоёр Б.Бямбагаравыг хүүхдийн 100-ийн  зам дээр буулгаад “ Шөлөндөө “ –д орсон гэжээ. / хх 46 /

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 10-13 ,

            Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 29 /

Шүүгдэгч Б.Бямбагаравыг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 36 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 41 / зэрэг болно.

Шүүгдэгч Б.Бямбагарав шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа болон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлсөн. Миний машин эвдэрээд мөнгө хэрэгтэй байсан учир хулгай хийсэн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин хэрэг хийхгүй гэв.   

            Шүүгдэгч Б.Бямбагарав нь 2017 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад хэргийн яамны баруун талын авто машины зогсоолд тавьсан байсан хохирогч Н.Соёлын машины цонхыг хагалан машин дотроос цүнхтэй эд зүйлийг хулгайлж, 1.588.708 төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …  04 цагийн үед машин дээрээ ирэхэд миний машины цонхыг хагалаад машин дотор байсан 2 цүнхтэй эд зүйлийг хулгай авсан байсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч М.Соёлын мэдүүлэг / хх 32-33 /,  ... машинаа бариулсан эгч машиныхаа араас мөнгө авч өгөхөд Мөнх-Эрдэнэ, Б.Бямбагарав хоёр харсан. Замдаа “ Энэ ямар баян эгч вэ. Энэ эгч шиг амьдрах юмсан “ гэхэд Б.Бямбагарав замд буусан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн гэрч Э.Энхбумбын мэдүүлэг / хх 46 /, ... Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 10 /,  ... Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх 29 / зэрэг болно.  

Шүүхээс шүүгдэгч Б.Бямбагаравыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгч Б.Бямбагарав нь хохирлоо нөхөн төлж, өөрийн гэм буруу болон ялыг хүлээн зөвшөөрсөн тул прокурорын санал болгосноор түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос шүүгдэгч Б.Бямбагаравын үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар зүйлчилсэн боловч ерөнхий ангийн 1.9-г журамлаагүйг зөвтгөх нь зүйтэй байна.