Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/1097

 

П.Б, Р.У нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, шүүгч Д.Мөнхөө нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,

шүүгдэгч П.Б,

нарийн бичгийн дарга Б.ЗэнээмэдрО.Дүээ нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбаабаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/1075 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б, шүүгдэгч Р.Уын өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар П.Б, Р.У нарт холбогдох 2206 00910 0935 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Мөнхөөгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б овгийн П-ийн Б, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... дүүргийн ... дүгээр хороо, ... тоот оршин суух бүртгэлтэй, /РД:.../,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 334 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 334 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 919 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 148 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил, 09 сар, 22 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон;

2. Д овгийн Р-ийн У, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ... настай, э..., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...-ийн хамт .... дүүргийн ... дүгээр хороо, ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:..../,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 97 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,

1. П.Б нь ганцаараа 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн 47-1041 тоотод оршин суух иргэн О.Пийн монгол гэр буюу хүн байнга амьдрах орон байрны хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч, 1 ширхэг TCL загварын 55 инчийн зурагт, эрэгтэй хүний хурган дотортой дээл 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 2.040.970 төгрөгийн хохирол учруулсан,

1.2. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, ганцын задгай тоотод оршин сууж амьдрах, хохирогч Б.Бын гэрт хууль бусаар нэвтэрч, түүний эзэмшлийн Самсунг брэндийн хар өнгийн 55 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.354.140 төгрөгийн хохирол учруулсан,

1.3. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбийн 47 дугаар гудамжны 1031а тоот хашаанд байх хохирогч Д.Эын оршин суух байшингийн цонхоор орж, дотроос нь Самсунг брэндийн 32 инчийн ЛСД зурагт, 22 шил Харзтай нэртэй архийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 475.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.4. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганцын задгай тоотод иргэн Т.Эийн гэрийн хаалганы цоожийг эвдэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 220.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.5. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлбийн задгайгийн 3 тоотод оршин суух хохирогч Л.Эын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, дотроос нь Хитачи /Hitachi/ загварын 32 инчийн зурагт, хөөрөг 1 ширхэг зэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 342.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.6. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 28-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Орбит 31-537г тоотод хохирогч Б.Мын эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, дотроос нь Sharp брэндийн 40 инчийн зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.7. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр ганцын задгай тоотод оршин суух иргэн С.Бын гэрт хууль бусаар нэвтэрч 40 инчийн Самсунг маркийн зурагтыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч, бусдад 1.599.920 төгрөгийн хохирол учруулсан,

1.8. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Ганцын задгай тоотод иргэн Б.Цын гэрийн хаалганы цоожийг автерикаар эвдэн орж, хар өнгийн Делл загварын зөөврийн нөүтбүүк 1 ширхгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 275.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.9. 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 1715-б тоотод байх иргэн 3.Ц-гийн бөөгийн тахилын гэрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, бэлнээр 220.000 төгрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 680.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.10. 2021 оны 09 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 1715-б тоотод байх хохирогч Д.Цгийн бөөгийн тахилын гэрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, 2 ширхэг мөнгөн толь, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 15 ширхэг мөнгөн бөгж, бэлнээр 25.000 төгрөг зэрэг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.11. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбийн 47 дугаар гудамжны 1046 тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон сууц буюу монгол гэрт нэвтэрч, 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч О.Л-д 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

1.12. 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 10-ны өдрүүдийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбийн 46 дугаар гудамжны 1009 тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай орон сууц буюу өвлийн байшинд нэвтэрч, 37 инчийн зурагт, монетон бөгж, ээмэг, гинж зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Л-д 1.241.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 12 удаагийн үргэлжилсэн үйлдлээр 9.537.030 төгрөгийн хохирол учруулсан,

2. Р.У нь ганцаараа 2022 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Буянт-Ухаа 24 дүгээр гудамжны 67а тоот хашаанд байрлах монгол гэрээс иргэн Г.Т-ийн “Раnаѕоnic” брэндийн 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 450.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.2. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 9-158а тоотод оршин суух хохирогч Ж.О-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, бэлэн 10.000 төгрөг “Кен” загварын тасдагч, цүнх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 68.400 төгрөгийн хохирол учруулсан,

2.3. 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрхан 9-227 тоотод оршин суух иргэн Л.О-ы эзэмшлийн монгол гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, ТСЛ загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.4. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 27 дугаар гудамжны 46 тоотод оршин суух Г.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд 2021 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө нэвтэрч, түүний өмчлөлийн дээл, орос хромон гутал, барилгын тэгш бусыг хэмждэг лазер, тэгш ус, цахилгаан гар дрилл зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 760.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.5. Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 27 дугаар гудамжны 46 тоотод оршин суух Г.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд буюу хувийн байшинд 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр нэвтэрч түүний өмчлөлийн 32 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар бусдад 250.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.6. 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 7 дугаар гудамжны 09 тоотод оршин суух С.Н-ийн байшингийн цонхоор нь буюу бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, 40 размерын нэхий дотортой арьсан гутал 3 хосыг, 36 размерын эмчилгээний түрүүгүй гутал 1 хос, мөнгөн ээмэг, гинжний хослол, монетон гинж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

2.7. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 36-24 тоотод оршин суух хохирогч Н.Г-ийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч, 600.000 төгрөгийн үнэ бүхий “Vision” брэндийн 43 инчийн инчийн Лед зурагт, бэлэн 100.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Ганчимэгт 700.000 төгрөгийн хохирол учруулсан, бусдад нийт 7 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 2.878.400 төгрөгийн хохирол учруулсан,

3. П.Б, Р.У нар нь бүлэглэн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 80-1128 тоотод оршин суух хохирогч М.О-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай, өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд зүйл хулгайлан авч, 610.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Сэлбийн 46-10096 тоотод оршин суух Э.Б-ийн монгол гэрт оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орж, 43 инчийн “Эл Жи” /LG/ брендийн зурагтыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 933.994 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамж, 745а тоотод оршин суух иргэн Ц.О-ийн монгол гэрт нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч Ц.О-т 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, доод салхитын 3-40 тоотод оршин суух У.Б-ын өвлийн сууцны цонхоор нэвтэрч, 50 инчийн Самсунг загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч У.Б-д 1.602.320 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Үерийн 1 дүгээр гудамжны 28в тооотод оршин суух иргэн Ц.П-ийн эзэмшлийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, Хуавэй маркийн гар утас, монетон бөгж зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 3.460.000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 1 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө хохирогч Ж.Т-ын эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 18 дугаар гудамжны 390 тоот хашаанд байх хүн байнга амьдрах зориулалттай орон байранд цонхыг түлхэх үйлдлийн аргаар нэвтэрч, 7.940.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад нийт 6 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 14.336.314 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.Б, Р.У нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овгийн П-ийн Б, Д овгийн Р-ийн У нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх  заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Р.Уод 6 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Бад 5 жил, 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч П.Бад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 148 дугаар захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 9 сар, 22 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 7 жил, 11 сар, 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.У, П.Б нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Уын цагдан хоригдсон 344 хоногийг, шүүгдэгч П.Бын цагдан хоригдсон 537 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасаж хорих ялын хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч П.Баас 7.732.890 төгрөгийг гаргуулан дараах хохирогч нарт О.Пид 2.049.970 төгрөг, Д.Эт 475.000 төгрөг, Т.Эт 220.000 төгрөг, Л.Эт 342.000 төгрөг, С.Бт 1.599.920 төгрөг, В.Ц-д 275.000 төгрөг, 3.Ц-д 680.000 төгрөг, Д.Цд 600.000 төгрөг, О.Л-д 250.000 төгрөг, Б.Л-д 1.241.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.М-д 600.000 төгрөг, Д.Б-д 214.000 төгрөгийг, шүүгдэгч Р.У-оос 2.878.400 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Т-д 450.000 төгрөг, Ж.О-т 68.400 төгрөг, Л.О-д 300.000 төгрөг, Г.Э-т 1.010.000 төгрөг /760.000+250.000 төгрөг/, С.Н-т 350.000 төгрөг, Н.Г-т 700.000 төгрөгийг, шүүгдэгч Р.У, П.Б нараас 13.886.314 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 6.943.157 төгрөгийг гаргуулан хохирогч М.О-т 160.000 төгрөг, хохирогч 3.Б-т 933.994 төгрөг, Ц.О-т 400.000 төгрөг, У.Б-д 1.602.320 төгрөг, Ц.П-д 3.460.000 төгрөг, Ж.Т-д 7.940.000 төгрөгийг тус тус олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Р.У, П.Б нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.У, П.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Уын өмгөөлөгч М.Хандармаа гаргасан давж заалдах гомдолдоо:  “Миний үйлчлүүлэгч Р.Уын хувьд шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагааны үед үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч өөрийн үйлдэлд гэмшиж байгаагаа илэрхийлдэг. Шүүх хуралдаанд хөнгөрүүлэх байр суурьтай орсон байдаг. Р.У нь шүүх хуралдааны үед өөрийн үйлдсэн гэмт хэргээс хохирогч Ц.П, хохирогч Ж.Т нарын эд зүйлсийг хулгайлаагүй тул эдгээр хоёр үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, харин бусад үйлдлүүдийг хүлээн зөвшөөрч байгаа тухай мэдүүлэг өгсөн. Тус хохирогч нарын эд зүйлсийг Р.У нь хулгайлсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд хавтаст хэрэгт эд зүйлсийн үнэлгээ, болон хохирогчийн мэдүүлэг гэсэн нотлох баримтууд байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг тогтоох заалт бий. Гэтэл эд зүйлсийн үнэлгээ болон хохирогчийн мэдүүлэг нь тухайн эд зүйлсийг Р.У хулгайлсан гэж үзэх хангалттай нотлох баримт биш юм. Гэтэл шүүх эдгээр баримтаар тухайн хохирогчийн эд зүйлсийг Р.У хулгайлсан болох нь нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Иймд хохирогч Ц.П, хохирогч Ж.Т нарын эд зүйлсийг хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Мөн Р.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Тухайн зүйл хэсэг нь 2-8 жилийн хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Шүүхээс түүнд ял оногдуулахдаа 6 /зургаа/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр ял оногдуулсан нь ялын хэмжээний хувьд өндөр байна. Р.У нь хувийн байдлын хувьд бага насны 3 хүүхэдтэй эхнэр нь бөөрний хүнд өвчтэй, байнгын эмнэлгийн хяналтад байдаг юм. Иймд шүүхээс түүний хувийн байдлыг харгалзан үзэж Р.Уод оногдуулсан хорих ялын хэмжээг багасгаж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр хөнгөрүүлж өгнө үү.” гэжээ.

            Шүүгдэгч П.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээр орж дөрвөн жил хорих ялыг нээлттэй ангид эдлэхээр сонссон юм. 2021 онд Өвөрхангай аймгийн шүүхээр 148 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 22 хоногийг 2021 оны 07 дугаар сарын 09-нд зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж байсан юм. Миний бие Улаанбаатар хотод Эко барилга угсралтын компанид туслахаар ажилд орж ажил хөдөлмөр эрхэлж байсан. Үүнээс хойш хэвийн амьдрах гэж гэмт хэрэг хийхгүй байсан. 2022 оны 1 сар хүртэл гэмт хэрэг хийгээгүй манай ажил олгогч Эко компани ажилчдаа амрааж эхэлсэн. Ингээд ажилгүй байх хугацаандаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ айлд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр орж хулгай хийсэн мөн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хулгай хийсэн үйлдлээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа. 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 02 дугаар сарын 11-ны өдөр хүртэлх үйлдлийг GPS-ээр тогтоосон. Би цагдан хоригдож шалгалтаар гурван удаа явж байршлаа тодорхойлж өгсөн. 2022 оны 03 дугаар сарын 20, 04 дүгээр сарын 28-нд, 04 дүгээр сарын 29-нд тус тус явсан. 2022 оны 04 дүгээр сарын 28-нд явахад нь Баянзүрх дүүргийн байцаагч Дарханбаатар ирж мэдүүлэг авсан. Мэдүүлэг авах үедээ миний хамтрагч Уын мэдүүлгийг надад уншиж танилцуулсан. Баянзүрх дүүрэгт үйлдсэн үйлдлээ би бүгдийг нь хүлээн зөвшөөрдөг. Харин байцаагч Дарханбаатар 2021 оны 09 дүгээр сарын 16,18, 2021 оны 11 дүгээр сарын 03,08-ны өдөр  болсон гэх хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст заналхийлж айлгаж байгаад мэдүүлэг өгөхийг шаардаж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг авахдаа нэмж хэргийг чинь нэгтгэхгүй дуудлагаар авчирч ял нэмнэ шүү наад хэргээ хүлээчих гээд гарын үсэг зуруулсан. Энэ явдлыг прокурорт хэлсэн боловч авч хэлэлцээгүй орхисон. М.Ариунцэцэг прокурор 6-р сард яллах дүгнэлт үйлдэж авчран танилцаад үзэхэд Баянзүрх дүүргийн 7-н үйлдэл, Сонгинохайрхан дүүргийн 1 үйлдэл байсан. Прокурор М.Ариунцэцэгт Баянзүрх дүүргийн мөрдөгч Балжиннямд мэдүүлэг өгсөн. Энэ 2022 оны 01 дүгээр сарын 27,30, 02 дугаар сарын 09,16,11,26, 03 дугаар сарын 09,15 ны үйлдлүүд байгаа эдгээр хэргийг нэмж нэгтгэх хүсэлтэй байгаагаа хэлсэн боловч яллагдагчаар татаагүй байна гэсэн шалтгаанаар нэгтгэж шийдвэрлээгүй. Тоот ирвэл дуудлагаар ирнэ биз гээд нэмж нэгтгээгүй. Миний хувьд нэмж хэргээ шийдүүлэх хүсэлтэй байсан  ч анхаарч авч үзээгүй. Шүүх хурал болох үеэр бусадтай үйлдсэн үйлдэл байгаа энэ үйлдэл нь Баянзүрх дүүрэгт 10-н үйлдэл байгааг шүүх үндэслэлтэй байгааг харж прокурорт буцаасан. Харин прокурор М.Ариунцэцэг эсэргүүцэл бичсэнд харамсалтай байна. Миний хэргээ хүлээж оролцсон байдлыг харж анхан шатны шүүхийн шийдвэрийг уг хэргийг хэлэлцэж хэвээр үлдээж шалгаж нэмж нэгтгэхийг үүрэг болгосон. Үүнээс хойш шалгалтаар 2023 оны 3 дугаар сарын 15-нд явж Сүхбаатар дүүрэгт үйлдсэн 3-н үйлдэл ганцаараа үйлдсэн хэрэг нь камерын бичлэгтэй байдаг. Миний үйлдээгүй дөрвөн үйлдлийг хүчээр айлгаж зуруулсан мэдүүлгийг Дарханбаатар гэх байцаагч эрх зүйн байдлыг дордуулна гэж авсныг энэ хэргээс хасаж өгнө үү гэсэн хүсэлт гомдол явуулсныг хүлээж аваагүй татгалзаж байна гэх хариу өгөөгүй үүнийг шийдвэрлэж өгөөгүй. Прокурор М.Ариунцэцэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдах зөрчигдсөн эрхийг сэргээх байтал эрх мэдэл ашиг сонирхлын талыг, илт барьж хасаж өгсөнгүй. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн дугаар 22/ДШМ/973-тай захирамжийг дутуу биелүүлсэн. Миний холбогдсон гэмт хэргийн онцлог нь гэрч, видео бичлэг, хөндлөнгийн гэрчийн мэдүүлгээр тогтоогдож хариуцлага хүлээдэг. Харин бусдын дарамт шахалтаас нэмж хэрэг хүлээмээргүй байна. Би өөрийн хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээдэг. Гэм буруугаа маргах зүйлгүй хүлээж оролцдог. Өөрийгөө илчилдэг. Хамтарч оролцдог. Эдгээр зүйлийг маань анхаарч авч үзээсэй гэж хүсэж байна. 2021 оны 7 дугаар сарын 09-ний 148 дугаартай захирамжаар сум дундын шүүхээс гаргасан шийдвэрийн зорчих эрх хязгаарлах ял буюу бугуйн цагны зүүсэн байдлыг хасаж бодолгүй надад ял оноосон байна. Иймд 2021 оны 7 дугаар сарын 09-нөөс 2022 оны 3 дугаар сарын 01 хүртэлх зүүснийг хасаж өгнө үү гэж хүсэж байна. мөн гэм буруугаа үнэн зөвөөр хүлээж байгаа. Өөрийгөө илчилсэн, хамтарч ажилласан, хэргээ хүлээж маргаагүйд надад оноосон ялаас хасах боломж байгаа эсэх талаар хорих байгууллагын дэглэм талыг нээлттэй болгож өгнө үү.” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Быг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 2022 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 8 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрсэн гэсэн үйлдэлд холбогдуулан хэргийг шүүхэд шилжүүлсэн. Тухайн үед шүүгдэгч яллах дүгнэлт гардаж авахгүй гэсэн учраас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан явуулсан. Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б нь “надад бусад бүлэглэн болон дангаараа үйлдсэн 18 удаагийн үйлдэл байгаа. Тийм учраас үйлдлүүдээ нэгтгэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэсэн хүсэлт гаргасны дагуу шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж байсан. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагааны явцад П.Бын 2023 оны 9 дүгээр сарын 05-ны байдлаар дангаараа үйлдсэн 12 удаагийн үйлдэл, бусадтай бүлэглэсэн 6 удаагийн үйлдэл буюу нийт 18 удаагийн үйлдлээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн орсон болохыг нь тогтоосон. Шүүгдэгч П.Б нь яллах дүгнэлтээ гардаж авахгүй байх, мэдүүлгээ газар дээр нь шалгах ажиллагаа хийлгэмээр байна зэргээр мөрдөн шалгах ажиллагааг удаашруулж ирсэн. Мөн шүүгдэгч Р.У нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсан учир цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг. Хоёр шүүгдэгч нь хохирлын хэмжээ өндөр гэдэг утгаар үйлдлүүдээ хүлээн зөвшөөрөхгүй байсан нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаанд яригдсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолтой холбогдуулан шүүгдэгч П.Б, шүүгдэгч Р.Уын өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудын хүрээнд тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Шүүгдэгч П.Б нь ганцаараа үргэлжилсэн үйлдлээр:

1. Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 47-1041 тоотод оршин суух О.Пийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, 1 ширхэг TCL загварын 55 инчийн зурагт, эрэгтэй хүний 1 ширхэг хурган дотортой дээл зэрэг эд зүйлийг авч 2.049.970 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 4/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-12/,

хохирогч О.Пийн “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 12 цагийн үед гарахдаа гэрээ цоожлоод хашааны хаалгаа хаагаад гарсан. Орой 19 цагийн үед гэртээ ирэхэд хашаа болон гэрийн хаалга онгорхой, хойд амбаарт үлдээсэн сүхийг гэрийн хаалганы үүдэнд тавьсан. Авдар онгойж эд зүйлсийг нь эмх замбараагүй болгосон байсан. Гэрийн хойморт байсан TCL маркийн 55 инчийн хар өнгийн зурагт алга болсон байхаар нь гэрт хулгай орсныг мэдээд цагдаад дуудлага өгсөн. Хурган дээл хөх өнгийн 2019 онд хийж өгч байсан. Хохирлоо нөхөн барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /1хх 14/

гэрч Р.М-ын “...2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гэртээ байж байхад манай охины нөхөр Болдоо нь манай эхнэрт “Зурагт барьцаанд тавиад өгөөч, байрны мөнгө дутчихлаа” гэж хэлсэн байсан. Манай эхнэр корона туссан байсан учир “Намайг яваад тавиад өг” гэхээр нь зөвшөөрсөн. Тухайн зурагтыг 500.000 төгрөгт барьцаанд тавьсан. Би Даваарагчаад “Манай хүргэн ломбардад тавьсан, чи авах уу” гэж асуухад “Авъя” гэхээр нь зарсан...” гэх мэдүүлэг /1хх 16/,

гэрч Д.Д-ийн “...яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Намайг гэртээ байж байхад Мөнхнаст яриад “Ломбардад нэг зурагт үхэх гээд байна, манай хүргэн надаар тавиулсан юм, чи авах уу” гэхээр нь би зөвшөөрөөд барьцааг нь төлөөд авсан..." гэх мэдүүлэг /1хх 18/,

гэрч Д.Б-ын “...тухайн өдөр гадуур таксинд явж байсан. Үдээс хойш 17:00 цагийн үед 32-ын автобусны буудал өнгөрөөд явж байхад нэг эрэгтэй хүн rap өргөж байхаар нь автал “7 буудал ороод буцаад бууна" гэж хэлсэн. 7 буудал дээр очтол “Ах түр хүлээж байгаарай” гэж хэлээд 5-10 минут болоод буцаад явж байтал “Ахаа Хайлааст явахаар боллоо” гээд хуучин эцэс дээр нь очтол тухайн залуу “Буцаад оръё" гэж хэлэхээр нь буцаад 32-ын буудал орсон. Айл руу ороод 5-10 минут болоод нэг эрэгтэй хүнтэй хамт нэг том зурагт дамжилж гарч ирээд хоёулаа машины ард суусан. Хайлаастын эцэст очоод тэр 2 зурагтаа дамжлаад худалдааны төв рүү ороод гарч ирэхдээ зурагтгүй байсан. Буцаад зурагт авсан айл руугаа хүргүүлсэн..." гэх мэдүүлэг /1хх 29/,

“Дамно" ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 33-34/ зэргээр,

2. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо ганцын задгай тоотод оршин суух иргэн Б.Бын гэрт нэвтэрч, Самсунг брэндийн хар өнгийн 55 инчийн зурагтыг авч 1.354.140 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 67/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 69, 78-81/,

хохирогч Б.Бын “...2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн өглөө 06 цагт гэрээ цоожлоод гарсан. Орой гэртээ ирэхэд хашааны гадна хаалга онгорхой, гэрийн хаалганы цоож хөшиж онгойлгосон байсан. Гэрийн хойморт байсан Самсунг брэндийн хар өнгийн 55 инчийн зурагт, орон дээр байсан хивсэнцэр алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1хх 73/

иргэний нэхэмжлэгч С.М-ын “...Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Супер-3” барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг. 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нас тогтсон эрэгтэй хүн Самсунг загварын 55 инчийн зурагтыг барьцаалан зээлдүүлэхээр манай байгууллагад хандсан. 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдөр тухайн зурагтыг “Хулгайн зурагт байна” гээд цагдаагийн газраас хурааж авсан. Би 600.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх 32/,

“Дамно” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 92-93/,

эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 97-98/ зэргээр,

3. 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны Сэлбийн 47 дугаар гудамжны 1031 а тоотод оршин суух Д.Эын байшингийн цонхоор нэвтэрч Самсунг брэндийн 32 инчийн ЛСД зурагт, “Харзтай" нэртэй 22 шил архийг авч 475.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 107/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 110-112, 120-125/,

хохирогч Д.Эын “...2022 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 10 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад орой 18 цагийн орчимд ирэхэд хашааны гүйдэг хаалга дэлгээтэй байсан. Үүдний хаалга цоожтой байхаар нь байшингаа тойрч үзэхэд гал тогооны өрөөний цонхыг хагалж хулгай орсон байсан. Самсунг брэндийн хар өнгийн 32 инчийн ЛСД зурагт, үүдний амбаарт байсан хайрцагтай 22 шил архи зэрэг эд зүйл алдагдсан..." гэх мэдүүлэг /1хх 107/,

гэрч Р.М-ын “...П.Б нь манай дагавар охин Анхтуяагийн найз залуу нь гэж танилцуулж байсан. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Бтай утсаар холбогдоод “Чамд таньдаг дэлгүүр байна уу, аав нь cap шинийн архийг аваагүй байна гэж хэлтэл “За дэлгүүрээс асуугаад эргээд хэлье” гэж хэлсэн. Намайг cap шинийн таваг засаад байж байхад Б 0,5 литрийн 2 шил Харзтай архи барьчихсан ирсэн. Тэрнээс хойш би Бтай уулзаагүй...” гэх мэдүүлэг /1хх 114-115/,

“Дамно” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 136­-137/ зэргээр,

4. 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай тоотод оршин суух Т.Эийн байшингийн хаалганы цоожийг эвдэн, нэвтэрч skyworth брэндийн 55 инчийн зурагтыг авч 220.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 146/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 148-149, 156-159/,

хохирогч Т.Эийн “...2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 06:50 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганц худгийн задгай тоот гэрээсээ гарч явсан. Орой 17 цагийн үед гэртээ ирэхэд гэрийн хаалга онгорхой байсан. Гэртээ ороход зурагтын тавиур дээр байсан “Skyworth" маркийн хар өнгийн зурагт, удирдлага нь байхгүй байсан...” гэх мэдүүлэг /1хх 152-153/

“Дамно” ХХКомпанийн БЗД2-22-570 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 166-167/ зэргээр,

5. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн задгайн 3 тоотод оршин суух Л.Эын монголын гэрийн хаалганы цоожийг эвдэж, Хитачи /Hitachi/ загварын 32 инчийн зурагт, хөөрөг 1 ширхэг зэргийг авч 342.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 177/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 180-184/,

хохирогч Л.Эын “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 09.30 цагийн үед гэрээ цоожлоод ажилдаа явсан. 21:10 цагийн үед ажлаасаа ирсэн чинь гэрийн цоож эвдэрсэн байсан. Дотогш ороход зурагт удирдлагатайгаа хамт, зурагтын хажуугийн цагаан өнгийн шургуулгад байсан 1 ширхэг хөөрөг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /1хх 187/,

“Дамно” ХХКомпанийн БЗД2-22-355 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 190-191/ зэргээр,

6. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 28-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Орбит 31-537г тоотод оршин суух Б.Мын монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн орж, “Sharp” брэндийн 40 инчийн зурагтыг авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх 207/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 209-211/,

эд зүйл баримт бичиг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /1хх 213-214/,

хохирогч Б.Мын өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 23 цагийн үед гэрээ цоожлоод хөдөө явсан. 2022 оны 02 дугаар сарын 28-ны орой гэртээ ирэхэд Монгол гэрийн гадна цоожийг эвдэлж ороод дотроос нь 40 инчийн sharp брэндийн зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /1хх 221-222/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 452 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 224-225/,

гэрч Т.Т-ийн “...2022 оны 02 дугаар сарын 26-ны орой гэртээ ирэхэд нэг цагаан өнгийн хайрцагтай зурагт байхаар нь ээжээс “Энэ хэний зурагт юм бэ гэж асуусан чинь “Болдбаатар ирж тавиад явсан” гэж надад хэлсэн. Удалгүй Болдбаатар орж ирэхээр нь “Чи яагаад зурагт оруулаад ирсэн юм бэ” гэсэн чинь “Энэ манай эгчийн зурагт юм, хэрэглэхгүй гээд байхаар нь би авсан, энийг хоёулаа ломбардад тавьчихъя гэсэн. Бид Сонгинохайрхан дүүргийн хойно байх 'Азука' нэртэй ломбардад 200.000 төгрөгөөр тавьсан...” гэх мэдүүлэг /1хх 232-233/,

иргэний нэхэмжлэгч Д.Б-н “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Их нарангийн 4-36 тоотод байх “Азука” нэртэй ломбард ажиллуулдаг. 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагт “40 инчийн зурагт байгаа юм, банкны лизинг тулаад байна, 350.000-400.000 төгрөг хэрэгтэй байна” гэхээр нь “40 инч бол тэгж авахгүй” гэж хэлээд гаргасан. Удалгүй 19 цаг 10 минутын үед дахиж орж ирэхдээ 40 инчийн цагаан өнгийн хүрээтэй sharp брэндийн зурагт авч ирсэн. 200.000 төгрөг бэлнээр тоолж өгөөд явуулсан. 214.000 төгрөгийн хохиролтой...” гэх мэдүүлэг /1хх 242-243/ зэргээр,

7. 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны чутаг дэвсгэр ганцын задгай тоотод оршин суух С.Бын байшинд нэвтэрч 40 инчийн “Самсунг” маркийн зурагтыг авч 1.599.920 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх 31/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 33-34, 40-41/,

хохирогч С.Бын “...өглөө 7 цагт ажилдаа явсан. Эхнэр Алтанцэцэг, охин Эрхэмбилэг нарын хамт орой 22 цагийн үед гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг /2хх 37/,

“Дамно” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 48-49/ зэргээр,

8. 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Ганцын задгай тоотод оршин суух Б.Цын гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч орж “Делл” загварын хар өнгийн зөөврийн компьютер 1 ширхгийг авч 275.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх 61/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 63, 70-71/,

хохирогч Б.Цын “...2022 оны 03 дугаар сарын 09-ний өглөө 07 цаг 50 минутад гэрээсээ гараад 17 цаг 20 минутын үед ирэхэд гадна хашааны хаалга хаалттай, ихэнхдээ гаднаас нь модоор түгжээд орхидог юм. Хашаагаар ороход гэрийн хаалга онгорхой, цоож эвдэрхий, амбаарын цоожийг бас эвдэлсэн байсан. Хар өнгийн Делл маркийн нөүтбүүк залгууртайгаа алга болсон. Өөр алдагдсан зүйл байхгүй..." гэх мэдүүлэг /2хх 67/,

“Дамно” ХХКомпанийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 80-81/ зэргээр,

9. 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 17156 тоотод оршин суух З.Цгийн бөөгийн тахилын гэрт нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, 220.000 төгрөг зэргийг авч 680.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх 186/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 187-188, 196-199/,

хохирогч З.Цгийн “...2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 17156 тоотод ирэхэд хаалга цоожтой, бүх зүйл хэвийн байсан. Буцаад гарч үүрээр 03 цаг дөнгөж өнгөрч байхад ирэхэд тахилын гэрийн цоож байхгүй байсан. Тэгээд орохоос айгаад орж чадаагүй. Хаалгаа модоор түшүүлж орхиод явсан. Түлхүүрээ бид нар нуудаг газартай, түлхүүр бол тэндээ байсан. 3 ширхэг мөнгөн аяга, бэлэн 220.000-230.000 төгрөг байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2хх 192-193/,

“Дамно” ХХКомпанийн БЗД2-21-930 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 203-204/ зэргээр,

10. 2021 оны 9 дүгээр сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 17156 тоотод оршин суух Д.Цгийн бөөгийн тахилын гэрт нэвтэрч, 2 ширхэг мөнгөн толь, бага гарын 1 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг мөнгөн бугуйвч, 15 ширхэг мөнгөн бөгж, 25.000 төгрөгийг авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /2хх 234/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх 235, 246-249/,

хохирогч Д.Цгийн “...2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр Н.Номгон залгаад “Хойд гэрт дахин хулгай орсон байна, цагдаад дуудлага өгөөрэй” гэхэд нь очсон. Хойд гэртээ очиход үүдний амбаарын 1 ширхэг жижиг мөнгөн аяга, бэлэн 25.000 төгрөг хулгайд алдагдсан байсан..." гэх мэдүүлэг /2хх 240/,

эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /2хх 250/,

“Дамно” ХХКомпанийн БЗД2-22-571 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 17-18/ зэргээр,

11. 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 47 дугаар гудамжны 1046 тоотод оршин суух О.Л-ын монгол гэрт нэвтэрч 32 инчийн “toshiba” брэндийн зурагтыг авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /5хх 112/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 120-128/,

хохирогч О.Л-ын “...2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гарахдаа гэрийн хаалга, амбаараа цоожлоод түлхүүрээ аваад явсан. Орой 17 цагийн үед охин Уянга гэр рүүгээ ороход үүдний амбаар онгорхой, доторх цагаан цоож эвдэрсэн, гэр рүүгээ орж үзэхэд зурагт алга болсон байна гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /5хх 117-119/,

“Дамно” ХХКомпанийн БЗД2-22-661 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 142-143/ зэргээр,

12. 2021 оны 11 дүгээр сарын 08-наас 10-ны өдрийн хооронд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 46 дугаар гудамжны 1009 тоотод оршин суух Б.Л-ийн өвлийн байшинд нэвтэрч 37 инчийн зурагт, монетон бөгж, ээмэг, гинж зэрэг эд зүйлсийг авч 1.241.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /5хх 171/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 173-177, 189-191/,

хохирогч Б.Л-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орой 22 цагийн үед байр руугаа явсан. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 23 цаг 40 минутын орчимд ирээд шууд унтсан. Өглөө 11 цагт сэрээд толины урд талаа хартал эмх замбараагүй байсан. Тэгээд өрөөнүүдээ шалгатал хүүхдийн өрөөний цонх хагархай, хананд өлгөөтэй байсан 37 инчийн Самсунг маркийн лед зурагт болон том өрөөнд байсан 2 хүүхдийн мөнгөний гахай, унтлагын өрөөний толины урд байсан ээмэг, бөгжний хайрцаг, үүдний өлгүүрээс бор өнгийн ноосон эмэгтэй куртик зэрэг алга болсон байсан...” гэх мэдүүлэг /5хх 181-183/,

“Дамно” ХХКомпанийн БЗД2-22-77, БЗД2-23-333 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 199-200, 6хх 195-196/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

Шүүгдэгч Р.У нь ганцаараа:

1. үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч 2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо Буянт-Ухаа 24 дүгээр гудамжны 67а тоотод оршин суух Г.Т-ийн монгол гэрээс “Panasonic брэндийн 42 инчийн зурагтыг авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх 55/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 56-59/,

хохирогч Г.Т-ийн “...2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр Билэгтмаа над руу залгаад “Манай гэрт хулгай ороод зурагт аваад явчихсан байна” гэж хэлсэн. Ажлаасаа чөлөө аваад иртэл манай гэрийн цоожийг эвдээд Panasonic брэндийн 42 инчийн зурагтыг аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /3хх 67/,

гэрч Г.Б-ийн “...2022 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 16 цагийн үед гэрээ цоожлоод 17 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд гэрийн хаалга цоожгүй байхаар нь гайхаад орсон чинь зурагт байхгүй, гал тогооны тавиур дээр гэрийн цоож байсан...” гэх мэдүүлэг /3хх 69/,

“Дамно” ХХКомпанийн ХУ2-22-365 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 76-77/ зэргээр,

2. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 9-158а тоотод оршин суух Ж.О-ийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтэрч 10.000 төгрөг, “Кен” загварын тасдагч, цүнх зэргийг авч 68.400 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх 108/,

хохирогч Ж.О-ийн “...2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хашаа байшингаа эргэж очиход зүгээр байсан. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цагийн үед эргэж очиход хоёр байшингийн вакум цонхны түгжээг эвдэлж, хойд талын цонхоор хулгай орж, хөнжил хийдэг цүнх, бэлэн 10.000 төгрөг, Кен загварын улаан өнгийн тасдагч алдагдсан...” гэх мэдүүлэг /3хх115-­116/,

“Дамно” ХХКомпанийн ЧД2-22-391 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 119-120/ зэргээр,

3. 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо, Хайрхан 9-227 тоотод оршин суух Л.Оюуны эзэмшлийн монгол гэрт нэвтэрч “ТСЛ” загварын 42 инчийн зурагтыг авч 300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх 250/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 2-4/,

хохирогч Л.О-ы “...2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 06 цагийн үед Завхан аймаг руу явсан. Орой нь хүү Анхбаяр 22 цагийн үед над руу залгаж “Гэрт хулгай орж зурагт алга болсон байна” гэж хэлэхээр нь “Цагдаад мэдэгд” гэж хэлсэн. “ТСЛ” брэндийн 42 инчийн зурагт алдагдсан. Өөр эд зүйл алдаагүй...” гэх мэдүүлэг /4хх 8-9/,

гэрч Б.А-ын “...2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай аав, ээж хоёр Завхан аймаг руу явж эзэнгүй байгаа гэхээр нь би харж хонохоор 21 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо Хайрхан 9-227 тоотод ирэхэд хашаа, гэрийн хаалга онгорхой байхаар нь цагдаад дуудлага өгсөн. Манай аавын гэрээс “ТСЛ” брэндийн 42 инчийн улаан хүрэн өнгийн зурагт удирдлагын хамт алга болсон...” гэх мэдүүлэг /4хх 11/,

гэрч О.А-ийн “...Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Баруун Баян- уулын 8-2а тоотод “Танзамит-3” нэртэй барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулж байгаа. 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Р.У гэх хүн манай ломбардад “TCL” брэндийн 42 инчийн зурагтыг ганцаараа ирж тавьсан. Тухайн зурагтыг манайхаас буцааж аваагүй, бүртгүүлсэн 80622264 утасны дугаар нь холбогдох боломжгүй байсан. 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хугацаа дууссан. 2022 оны 6 дугаар сард зарагдсан..." гэх мэдүүлэг /4хх 13/,

“Мастер үнэлгээ” ХХКомпанийн 22/034 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 18-19/ зэргээр,

4. 2021 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 27 дугаар гудамжны 46 тоотод оршин суух Г.Э-ын орон байранд нэвтэрч, дээл, орос хром гутал, барилгын тэгш бусыг хэмждэг лазер, тэгш ус, цахилгаан гар дрилл зэрэг эд зүйлсийг авч 760.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /4хх 49/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 50-52/,

хохирогч Г.Э-ын “...2021 оны 11 дүгээр 13-ны өдрийн 16 цагийн орчим ажилдаа явсан. 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр манай бригадын дарга Батцоож “Сонгинохайрхан дүүрэгт ажилтай явж байна” гэхээр нь “Манай гэрийг шалгаад, эргээд өгөөч” гэж гуйсан. Тэгсэн манай гэрийн цоожийг эвдээд хулгай орсон талаар мэдэгдсэн. Манай гэрт 14 хоногийн өмнө хулгай орж зурагт, савхин куртик алга болсон байсан. Тийм учраас хашаандаа байх эзэнгүй байшиндаа зарим эд зүйлсээ оруулсан. Тэгсэн тухайн байшинд оруулсан хос улаан өнгийн дан дээл, орос хром гутал, барилгын тэгш бусыг хэмждэг лазер, тэгш ус, цахилгаан гар дрилл зэрэг зүйлс алга болсон байсан...” гэх мэдүүлэг /4хх 56-57/,

гэрч Л.Б-ийн “...2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цаг өнгөрч байхад Эрдэнэбаатар “Гэрийг маань шалгаад өгөөч” гэхээр нь би гэрт нь яваад очтол байшингийнх гадна, дотор талын цоожийг эвдчихсэн байсан. Гэр рүү нь ороход эд зүйлс эмх замбараатай, ямар нэгэн юм хайсан шинжгүй байсан. Тэгээд Эрдэнэбаатар гэртээ ирсэн..гэх мэдүүлэг /4хх 62-63/,

“Тэнцвэрт Эстимэйт” ХХКомпанийн 1569 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 77-78/,

Таньж олуулах явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх 84-89/ зэргээр,

5. 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоогийн 27 дугаар гудамжны 46 тоотод оршин суух Г.Э-ын орон байранд нэвтэрч, 32 инчийн зурагтыг авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /4хх 214/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 216-219/,

хохирогч Г.Э-ын “...2021 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 08:00 цагийн үед гэрээсээ гараад орой 18.00 цагийн үед гэртээ ирэхэд манай байшингийн хаалга онгорхой байдалтай байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. 32 инчийн ЛСД зурагт алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /4хх 224-225/,

“Тэнцвэрт Эстимэйт” ХХКомпанийн 1567 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 236-237/ зэргээр,

6. 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Чулуутын 7 дугаар гудамжны 09 тоотод оршин суух С.Н-ийн байшингийн цонхоор нэвтэрч, нэхий дотортой арьсан гутал 3 хос, эмчилгээний түрүүгүй гутал 1 хос, мөнгөн ээмэг, гинжний хослол, монетон гинж зэрэг эд зүйлийг авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /5хх 56/,

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /5хх 48-49/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 57-66/,

хохирогч С.Н-ийн “...2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 07 цагийн үед ажилдаа яваад өдөр 13 цагийн үед гэртээ ирсэн. Манай байшингийн цонхны салхивчийг онгойлгож хулгайч орсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Эрэгтэй хүний 40 размерын шагайгаар татсан түрийтэй хар өнгийн арьсан гутал 3 хос, эмэгтэй хүний 36 размерын зуны эмчилгээний түрүүгүй бор өнгийн гутал алга 1 хос болсон. Мөн мөнгөн ээмэг, гинж, кулоны хослол, тасарчихсан монетон гинж, сони маркийн жижиг камер алга болсон байсан... гэх мэдүүлэг /5хх 74-75/,

“Тэнцвэрт Эстимэйт” ХХКомпанийн 696 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /5хх 51-52/ зэргээр,

7. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчин 36-24 тоотод оршин суух Н.Г-ийн монгол гэрт нэвтэрч “Vision” брэндийн 43 инчийн лед зурагт, бэлэн 100.000 төгрөгийг авч 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /5хх 243/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /5хх 245-247/,

хохирогч Н.Г-ийн “...2022 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө 09 цагийн үед Багануур руу явсан. Орой 20 цаг 20 минутад гэртээ ирэхэд хашааны хаалга онгорхой, гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай байсан. Манай гэрийн зурагт болон шүүгээнд байсан 100.000 төгрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /6хх 1-2/,

гэрч О.Г-ийн “...2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цагийн үед салхинд гарч байгаад гэртээ иртэл хашааны хаалга онгорхой байсан. Монгол гэрийг шалгатал хаалганы цоожийг хөшиж эвдээд гэр доторх эд зүйл эмх замбараагүй болсон байхаар нь цагдаад дуудлага өгсөн. 43 инчийн лед телевизор алдагдсан...” гэх мэдүүлэг /6хх 7/,

гэрч О.Н-ын “...Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, “Арвин-2” нэртэй ломбардад ажилладаг. 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Ж овогтой Г /ҮП90082217/ гэх хүний гадаад паспортоор Хятад улсын 43 инчийн vision загварын лед зурагтыг 200.000 төгрөгөөр 7 хоногийн хугацаатай барьцаанд тавьсан. 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хугацаа дуусаж, 80622264 дугаар руу залгахад холбогдоогүй учир манайх дотоод журмаараа зурагтыг ломбардын орлого болгож ченжид зарж борлуулсан...” гэх мэдүүлэг /6хх 10/,

“Тэнвэрт Эстимэйт” ХХКомпанийн 2241 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 3-4/ зэрэг баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.Б, Р.У нар бүлэглэн:

1. хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 80-1128 тоотод оршин суух М.О-ын өвлийн байшингаас 610.000 төгрөгийн эд зүйлсийг авсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /3хх 155/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3хх 157-159/,

хохирогч М.О-ын “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 21 цагийн үед очиход хашааны том хаалга онгорхой, гэрийн хаалга нээлттэй байхаар нь шууд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Самсунг загварын жижиг нөүтбүүк, 2 ширхэг мөнгөн аяга, гоо сайхны хайрцагтай монетон ээмэг, мөнгөн бөгж, 2 ашигладаггүй ЛЖИ брэндийн гар утас, нэг нокиа гар утас алга болсон...” гэх мэдүүлэг /3хх 171/,

гэрч П.Ц-ын “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 15-16 цагийн орчимд манай барьцаат зээлийн газарт 3 хүн орж ирсэн. Хар цүнхтэй Самсунг брэндийн зөөврийн компьютер гаргаж ирээд 2, 3 хоногоос ирж авна, 300.000 төгрөгөөр тавих гэсэн юм” гэж хэлсэн. Би “250.000 төгрөгөөр авна” гэж хэлсэн. Тэгсэн “Болно” гээд хоёр залуу нь хоорондоо ярилцаад тавьсан. Жамбалсүрэн овогтой Ганзориг гэсэн хүний гадаад паспортыг үзүүлж, тухайн хүнтэй харьцуулж харахад адилхан байсан. Р.У гэх хүний данс руу 250.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /3хх 184-185/,

“Дамно” ХХКомпанийн ЧД2-22-229 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /3хх 196-197/,

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 211-212/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх 213-215/ зэргээр,

2. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбийн 46-10096 тоотод оршин суух Э.Б-ийн монгол гэрт нэвтэрч 933.994 төгрөгийн эд зүйлийг авсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /4хх 129/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4хх 132-136/,

хохирогч Э.Б-ийн “ ...2022 оны 3 сарын 14-ний өдөр 08 цагт гэрээсээ гараад орой 18 цаг 20 минутад ирэхэд гэрт хулгай орсон байсан. Гэрийн хаалганы цоож эвдэрхий Эл Жи /LG/ брэндийн 43 инчийн хар өнгийн зурагт, Монель /Monel/ брэндийн 120.000 төгрөгийн индукцэн керамик плитка, Делл /Dell/ брэндийн нөүтбүүк алга болсон байсан...” гэх мэдүүлэг /4хх 139/,

“Дамно” ХХКомпанийн БЗД2-22-594 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /4хх 162-163/ зэргээр,

3. 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Хандгайтын 35 дугаар гудамжны 745а тоотод оршин суух Ц.О-ийн монгол гэрт нэвтэрч 400.000 төгрөгийн эд зүйлсийг авсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /6хх 60/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 62-65/,

хохирогч Ц.О-ийн “...2022 оны 03 дугаар сарын 12-ны өглөө 8 цаг гээд ажил руугаа яваад 11 цагт ирэхэд гэрийн цоожийг аваад хаячихсан, хаалганы шил хагарсан байдалтай байсан. 43 инчийн “Самсунг” брэндийн лед зурагт хулгайд алдсан...” гэх мэдүүлэг /6хх 68-69/,

“Дамно” ХХКомпанийн СБ2-22-322 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /6хх 72-73/ зэргээр,

4. 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 3-40 тоотод оршин суух У.Б-ын өвлийн сууцны цонхоор нэвтэрч 50 инчийн Самсунг загварын зурагтыг авч 1.602.320 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /6хх 230/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /6хх 231-235/,

хохирогч У.Б-ын “...2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Доод салхитын 3-40 тоот хашаанд байрлах гэрээсээ 50 инчийн Самсунг загварын зурагтаа хулгайд алдаад энэ талаараа цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /6хх 241-242/,

“Дамно” ХХКомпанийн ЧД2-23-254 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 48-49/ зэргээр,

5. 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Үерийн 1 дүгээр гудамжны 28в тоотод оршин суух Ц.П-ийн монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, Хуавэй маркийн гар утас, монетон бөгж зэрэг эд зүйлсийг авч 3.460.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /7хх 130/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх 131-35/,

хохирогч Ц.П-ийн “...2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 13 цагийн орчим ач хүүгээ сургуульд хүргэж өгөөд 17 цаг өнгөрч байх үед гэртээ иртэл манай гэрийн цоож байхгүй байсан. Гэртээ ортол хойморт байсан авдрууд онгойчихсон, зурагтыг баруун талын орон дээр тавьчихсан байсан. Эд зүйлсээ шалгаж үзтэл хуучин цагийн гарын мөнгөн аяга 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, хуавэй маркийн утас, хуримын монетон бөгж зэрэг эд зүйлс алдагдсан байсан... гэх мэдүүлэг /7хх 139-140/,

“Дамно” ХХКомпанийн ЧД2-23-254 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 151-152/ зэргээр,

6. 2022 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Хайлаастын 18 дугаар гудамжны 390 тоот оршин суух Ж.Т-ын орон байранд нэвтэрч 7.940.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг авч хохирол учруулсан болох нь:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /7хх 199/,

хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7хх 200-202, 204-205/,

хохирогч Ж.Т-ын “...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 15:00 цагийн орчимд гэрээсээ гараад хүүгийндээ очоод хоносон...маргааш өглөөний 11 цагийн орчимд хоол хүнс авах гээд ортол байшингийн хаалганы хажуу талд байрлах цонхыг хагалсан байсан. Эд зүйлс эмх замбараагүй, хулгай орсон мэт байхаар нь шууд Цагдаагийн байгууллагад хандсан. Мөнгөн аяга 7 ширхэг, хөөрөг цуглуулга 23 ширхэг, хуучны 2 ширхэг таг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /7хх 215-216/,

“Дамно" ХХКомпанийн ЧД2-22-159 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /7хх 229-230/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.

Хэрэгт цугларч бэхжүүлэгдсэн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч П.Б, Р.У нарыг хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба шүүгдэгч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.Уыг мөн зүйл хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангажээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч П.Б, шүүгдэгч Р.Уын өмгөөлөгч М.Хандармаа нарын зарим үйлдлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа давж заалдах гомдлын үндэслэл үгүйсгэгдэж байх тул давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь: Хохирогч Ц.П, хохирогч Ж.Т нарын эд зүйлсийг хулгайлсан гэх үйлдэл нь яллагдагч П.Бын “2022 оны 2 дугаар сарын сүүлээр У гэх залуутай хамт баруун салаанаас Хилчин хотхон орж автобусанд суух гэж явж байгаад ногоон өнгийн гүйдэг хаалга хүлээтэй байсан. У хараад цоожтой байсан ороё гэж хэлээд бид хоёр тухайн айлын хаалга зүүдэг цоожтой байсныг эвдэж дотогш орж мөнгөн аяга 2 ширхэг, манетон бөгж 1 ширхэг, авдар дээр байсан гар утас зэргийг аваад хар хорин захын алт мөнгө авдаг газар зарсан.” гэх мэдүүлэг /7хх 169/,  

мөн гэрчээр өгсөн П.Бын гэрчилсэн “өөрийн танил дүү болох Уын хамтаар 2022 оны 1 дүгээр сарын сүүлд ... У бурхантай жиижг өрөө рүү нь ороод яг юу авсныг санахгүй байна, мөнгөн аяганууд мөн баруун гар талын сервантанд жижиг бэлэг дурсгалын гэмээр чулуун хөөргөнүүд тэндээс яг хэдийг авсныг огт санахгүй байна.” гэсэн мэдүүлгүүдээр тус тус няцаагдаж байна.

Шүүгдэгч П.Бын урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/919 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/148 дугаар захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 22 хоногийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон байна.

Шүүгдэгч П.Б нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр энэ хэрэгтээ шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдаж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ЦХШЗ/193/я дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хоригдсон. Ийнхүү баривчлагдах хүртэлх цаг хугацаанд түүнийг зорчих эрхийг хязгаарлах ялаа эдэлж байсан гэж үзнэ.

Тодруулбал, Эрүүгийн хууль тогтоомжид зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байгаа ялтан тус хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн үеэс зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг тоолохгүй байх, ялын хугацаа тасалдах, ялыг эдлээгүйд тооцох талаар заагаагүй байхад анхан шатны шүүх Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ХМШЗ/148 дугаар захирамжаар шүүгдэгч П.Бын хорих ялыг өршөөн сольсон зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг бүгдийг нэмж нэгтгэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд шийтгэх тогтоолд шүүгдэгч П.Бын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр баривчлагдан цагдан хоригдох хүртэлх эдэлсэн 8 сар 06 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлсэнд тооцож, үлдэх 2 жил 01 сар 16 хоногийн хорих ялыг шийтгэх тогтоолоор оногдуулсан 5 жил 02 сарын хорих ялтай нэмж нэгтгэсэн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч П.Б, шүүгдэгч Р.Уын өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 2023/ШЦТ/1075 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан шүүгдэгч П.Бад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 148 дугаар захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 9 сар, 22 хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, нийт 7 жил, 11 сар, 22 хоногийн хугацаагаар хорих ялаар тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Бад энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жил 2 сарын хорих ял дээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 148 дугаар захирамжаар шийдвэрлэсэн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 1 сар 16 хоногийн хорих ялын нэг хоногоор тооцон нэмж, П.Бын нийт эдлэх ялыг 7 жил 3 сар 11 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б, шүүгдэгч Р.Уын өмгөөлөгч М.Хандармаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б, Р.У нар нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд 72 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

ШҮҮГЧ                                                Д.МӨНХӨӨ