Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 126/ШШ2025/0007

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Ганчимэг би Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны газрын даамал Ч.О***************-д    холбогдуулан гаргасан  “Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас авсан 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Ч.А***************, П.Л***************г, Ш.Д***************нараас авсан 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохыг Хатгал тосгоны газрын даамал Ч.О***************-д    даалгах” шаардлага бүхий Нийслэлийн ************* дүүрэг, ***** дүгээр хороо, **** дугаар хороолол, **** дугаар байрны **** тоотод оршин суух /ЦД**********/ Б****** Т.Ч***************-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлага

Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас авсан 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас авсан 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохыг Хатгал тосгоны газрын даамал Ч.О***************-д    даалгах

2. Хэргийн нөхцөл байдал.

2.1.2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 56 дугаар Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны захирагчийн газар ашиглуулах тухай захирамжаар Т.Ч***************-д 0.6 га газрыг олгосон.

2.2.Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас авсан 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас авсан 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохыг Хатгал тосгоны газрын даамал Ч.О***************-д    даалгах шаардлага гаргасан.

2.3 Нэхэмжлэгч Т.Ч*************** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны Захирагчийн 2004 оны 09 сарын 30-ны өдрийн 56 дугаар захирамжаар 0.67 га газрыг эзэмших эрхийг авч, уг газрыг далайн эргийн хогийн цэг байхад нь өөрийн хүч хөрөнгөөр цэвэрлэн зайлуулж, шаардлага хангасан газар болгосон.

2.4.Үүнээс хойш 2006-2008 оны хооронд зэргэлдээ хөрш газар Ч.А***************, П.Л***************, Ш.Д*************** , Д.Б*************** , Я.Ж*************** нарын газрыг тэдний хүсэлтээр хууль ёсны дагуу шилжүүлэн авч, уг газар миний эзэмшилд байгаа бөгөөд эдгээр газруудаа нэгтгэн кадастрын зураг хийлгэн өөрийн нэр дээр болгуулах талаар хүсэлт болон гомдол удаа дараа гаргасан ба хамгийн сүүлд 2024 оны 09 сарын 30-нд гомдлоо гаргасан боловч хариу өгөхгүй 1 сар өнгөрлөө.

2.5.Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д заасны дагуу Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу нэхэмжлэл гаргаж байна.

2.6.Түүнчлэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт хандсан бөгөөд 2022 оны 4/275 тоот албан бичгээр миний хүсэлтийг түргэн шийдвэрлэх талаар хүргэсэн шаардлагыг биелүүлээгүй, мөн миний гаргасан хүсэлт гомдлыг ч барагдуулж өгөөгүй өдий хүрлээ.

2.7.Хатгал тосгоны Захирагчийн 2008 оны 04 сарын 23-ны өдрийн 19 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтаар Т.Ч***************-д надад Д.Б*************** гээс /22x19/, Я.Ж***************-с /20x22/ хэмжээ бүхий газрыг, 2000 оны 4 сарын 03-ны өдрийн 54 тоот захирамжийн 4 дэх заалтаар /хуучнаар хатгал тосгоны оёдлын үйлдвэрийн зүүн талд Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас 0.88 га газрыг эзэмших эрхийг тэдний хүсэлтээр хууль ёсны дагуу шилжүүлэн авсан газруудыг миний нэр дээр шилжүүлэн шийдвэрлэсэн боловч газар эзэмших гэрээ, гэрчилгээг янз бүрийн шалтаг ярьсаар өдий болтол газар эзэмших эрхийн гэрээ хийж , гэрчилгээ олгохгүй миний газар эзэмших эрхийг зөрчиж, газраа баталгаажуулж авах гэсэн бидний хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхгүй байгаа Хатгал тосгоны газрын даамлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, газрын тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.4-д Газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг аймаг, сумын Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, эрхийн гэрчилгээг баталгаажуулна гэж зааснаар дээрх газарт газар эзэмших зөрчигдөж буй эрхийг сэргээн баталгаажуулж, иргэн надтай газар эзэмших гэрээ хийж, гэрчилгээ олгохыг даалгах шаардлага гаргаж байгаа болно.

2.8.Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны 3 дугаар хороонд байршилтай Худалдаа үйлчилгээний газар, төв цогцолбор зориулалтаар 19512 м2 талбай бүхий газрыг Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын 2006 оны 54 дүгээр захирамжаар 0,67 га газрыг эзэмшдэг бөгөөд харин тус байршилд иргэн Ж.Т***************-н  нэр дээр эзэмшдэг газартай давхцаагүй талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2023 оны 03 сарын 02-ны өдрийн 1/848 тоот албан бичгээр нотлогдсон байна.

2.9.Иймд нэгэнт миний нэр дээр газар эзэмших эрх шилжүүлсэн шийдвэр байсаар байхад Хатгал тосгоны Захирагчийн 2008 оны 04 сарын 23-ны өдрийн 19 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтаар Т.Ч***************-д надад Д.Б*************** гээс /22x19/, Я.Ж***************-с /20x22/ хэмжээ бүхий газрыг, 2000 оны 4 сарын 03-ны өдрийн 54 тоот захирамжийн 4 дэх заалтаар шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн /хуучнаар Хатгал тосгоны оёдлын үйлдвэрийн зүүн талд Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгох гэрээ хийж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох,

2.10.Нэхэмжлэгч Т.Ч***************-н  газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байгаа тул Хатгал тосгоны Захирагчийн 2008 оны 04 сарын 23-ны өдрийн 19 дугаар захирамжийн 4 дүгээр хавсралтаар Т.Ч***************-д надад Д.Б*************** гээс /22x19/, Я.Ж***************-с /20x22/ хэмжээ бүхий газрыг, 2000 оны ... сарын 03-ны өдрийн 54 тоот захирамжийн 4 дэх заалтаар шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн /хуучнаар хатгал тосгоны оёдлын үйлдвэрийн зүүн талд Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохыг Хатгал тосгоны газрын даамал Ч.О***************-д    даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

3.Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан тухай

3.1.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***************   шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ “Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны газрын даамал Ч.О***************-д    холбогдуулан гаргасан Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас авсан 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас авсан 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохыг Хатгал тосгоны газрын даамал Ч.О***************-д    даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

3.2.Нэхэмжлэгч Т.Ч***************-с   надад олгосон итгэмжлэлийн хүрээнд түүнд заасан эрх, үүргийн дагуу шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаагаа үүгээр илэрхийлж байна. Иймд нэхэмжлэлээсээ татгалзсан энэхүү хүсэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

4.Нэхэмжлэгч Т.Ч***************-н  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны газрын даамал Ч.О***************-д    холбогдуулан гаргасан  “Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас авсан 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас авсан 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохыг Хатгал тосгоны газрын даамал Ч.О***************-д    даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1. ...нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах ...”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасан.

6.Нийслэлийн тойргийн нотариатч Б.Б***************-ын    гэрчилсэн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 0133 дугаартай итгэмжлэлд нэхэмжлэгч Т.Ч***************-с   төлөөлөгч Ц.Б***************т нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах эрхийг олгосон, итгэмжлэлийн хүчинтэй хугацаа дуусаагүй байна. /хэргийн  2 дугаар хуудас/

7.Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б***************-ын    татгалзал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Эрх зүйн чадамж бүхий хүн шаардлагатай гэж үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөө оролцуулна”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна”, 28.2-т “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: ... 28.2.3.нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах” гэж заасантай нийцэж байна.

8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй” гэж заасныг дурдья.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзвал шүүхийн зардлыг нөхөн төлнө”,  45 дугаар зүйлийн 45.1-д “Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно: 45.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр; 45.1.2.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр”, 45.2-т “Шүүхийн зардлыг улсын төсөвт тушаана” гэж тус тус заасан.

10.Иймд Шинжээчийн зардалд Хөвсгөл аймгийн Шүүхийн тамгын газраас 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн 133 600 /нэг зуун гучин гурван мянга зургаан зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Т.Ч***************-р     нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.Ч***************-н  Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны захирагчийн ажлын албаны газрын даамал Ч.О***************-д холбогдуулан гаргасан “Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас авсан 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгох, Ч.А***************, П.Л***************, Ш.Д***************нараас авсан 0.88 га газрыг иргэн Т.Ч***************-д эзэмшүүлэх гэрээ хийж, гэрчилгээ олгохыг Хатгал тосгоны газрын даамал Ч.О***************-д    даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, 45.1.2, 45.2, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд төлсөн 133 600 /нэг зуун гучин гурван мянга зургаан зуун/ төгрөгийг нэхэмжлэгч Т.Ч***************-с   гаргуулан улсын төсөвт тушаалгасугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т “Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүйг дурдсугай.

5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ж.ГАНЧИМЭГ