Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 137/ШШ2025/00134  

 

 

 

 

 

 

 

 

       2025         04           08                                    ...                          

     

 

 

      Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       

... аймгийн .... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: Нийслэлийн ... дүүргийн ... давхар, ... тоотод байрлах, ”И ББСБ” ХХК-ний  /УБД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, Б-н Ч /РД:.../-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 2,618,230.42 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,

 

                  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ”И ББСБ” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Б.Ч /.../ манай компанитай 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ... дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк ,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 1,540,000,00 /нэг сая таван зуун дөчин мянган төгрөг/ төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн. Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнаар дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1.2024 оны 2 дугаар сарын 26-ны үлдэгдэл нь:

- Үндсэн зээл 1,540,000.00 / нэг сая, таван зуун дөчин мянга /

-Шимтгэл: 30,800.00 / гучин мянга найман зуун төгрөг /

-Үндсэн хүү: 877,167.13 /найман зуун далан долоон мянга, нэг зуун жаран долоон төгрөг, арван гурван мөнгө/

-Нэмэгдүүлсэн хүү: 161,763.29 /нэг зуун жаран нэгэн мянга долоон зуун жаран гурван төгрөг хорин есөн мөнгө/

-Нийт: 2,609,730.42 /хоёр сая зургаан зуун есөн мянга долоон зуун гучин төгрөг дөчин хоёр мөнгө/

Иймд зээлдэгч Б.Ч-оос үндсэн зээлийн төлбөрт 1,540,000.00 / нэг сая таван зуун дөчин мянган / төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 877,167.13 /найман зуун далан долоон мянга, нэг зуун жаран долоон төгрөг, арван гурван мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүү 161,763.29 /нэг зуун жаран нэгэн мянга, долоон зуун жаран гурван төгрөг, хорин есөн мөнгө/ төгрөг, шимтгэл 30,800.00 /гучин мянга, найман зуун төгрөг, нотариатын зардал 8,500.00 /найман мянга таван зуун/ төгрөг, нийт 2,618,230.42 /хоёр сая зургаан зуун арван найман мянга, хоёр зуун гучин төгрөг, дөчин хоёр мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч Б.Ч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б овогтой Ч  нь И ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 2,618,230.42 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Би 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж дуусгана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  И ББСБ нэхэмжлэлтэй хариуцагч Б.Ч /.../-д холбогдуулан 2,618,230.42 /хоёр сая, зургаан зуун арван найман мянга, хоёр зуун гучин төгрөг, дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Ч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Б.Б миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ” ХХК нь хариуцагч Б.Ч-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,618,230.42 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Б.Ч нар нь харилцан тохиролцож хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 2,618,230.42 төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчид  эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч И ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Ч-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,618,230.42 /хоёр сая зургаан зуун арван найман мянга, хоёр зуун гучин төгрөг, дөчин хоёр мөнгө/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчид харилцан тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,618,230.42 /хоёр сая зургаан зуун арван найман мянга, хоёр зуун гучин төгрөг, дөчин хоёр мөнгө/ төгрөгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,841.69 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 28,420.84 төгрөгийг хариуцагч Б.Ч-с, мөн хураамжийн  50 хувь болох 28,420.84 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц