Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 314/ШШ2025/00164

 

 

 

 

 

2025 03 21 314/ШШ2025/00164

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамжинд байрлах Хас Банк ХК-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 8 дугаар баг, Рашаант 3 дугаар гудамжны 10 тоотод оршин суух, Тайхар овгийн Ж.Ц холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг болох 11975762.97 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч ******* гаргасан тайлбарыг хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Хас Банк ХК-ийг төлөөлж Өвөрхангай салбарын захирал Ц.Гончигсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь Хас банктай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 1110020716 дугаартай Зээлийн гэрээг байгуулан 22300000 төгрөгийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээ зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээлдэгч ******* Хас банк дахь 5002295705 дансанд 22300000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1110020716 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 7899921.66 төгрөг, 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаарх хүү 3576533.75 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 499307.56 төгрөг, нийт 11975762.97 төгрөгийг *******-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Хас Банк ХК-ийн нэхэмжилсэн 11975762.77 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сараас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр 1200000 төгрөг төлөх хүсэлттэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Миний бие харилцагч ******* зээлийн эргэн төлөлтийг 12 сарын хугацаанд хуваан төлөхийг зөвшөөрч байна. Сар бүрийн төлөлт 12000000 төгрөг гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч Хас Банк ХК нь хариуцагч *******д холбогдуулан Зээлийн гэрээний үүрэг болох 11975762.97 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 11975762.97 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1-д зааснаар Хас Банк ХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 9392422.68 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч *******гаас 103281 төгрөг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 206562 төгрөгний 50 хувь болох 103281 төгрөгийг Татварын Ерөнхий газрын 5002620116 тоот данснаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.

  4. Шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

  

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Д.МӨНХТУЯА