Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 304/ШШ2025/00170

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч: Х******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц*******ийн Н*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3,683,486.54 /гурван сая зургаан зуун наян гурван мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00080/и индекстэй иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч Ц.Н******* нь 2022 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ТО-БЗГ/2022-74392 тоот Барьцаат зээлийн гэрээ байгуулан 3,750,000 төгрөгийн зээлийг нэг сарын 3,18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Гэвч зээлдэгч Ц.Н******* нь барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийг 725 хоногийн хугацаа хэтрүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрт зөрчил уусгэсэн. Энэ талаар удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар дээрх зөрчлийг төлж барагдуулаагуй байна. Иймд хариуцагч Ц.Н*******тай нь байгуулсан Барьцаат зээлийн гэрээний 7.2, 7.2.4 мөн тус гэрээний 5.2.1, Иргэний хуулийн 451.1, 453.1 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн 3,683,486.54 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х******* ХХК нь хариуцагч Ц.Н******* холбогдуулан 3,683,486.54 /гурван сая зургаан зуун наян гурван мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Ц.Н******* нь хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х******* ХХК нэхэмжлэлийн шаардлага 3,683,486.54 /гурван сая зургаан зуун наян гурван мянга дөрвөн зуун наян зургаан төгрөг тавин дөрвөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Ц.Н******* нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 61,773 /жаран нэгэн мяннга долоон зуун далан гурав/ төгрөг, хариуцагч Ц.Н*******аас 61,773 /жаран нэгэн мяннга долоон зуун далан гурав/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА