| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/ШШ2025/0146 |
| Дугаар | 128/ШШ2025/0146 |
| Огноо | 2025-02-18 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 128/ШШ2025/0146
202 02 18 128/ШШ202/46
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.*******чимэг даргалж, шүүгч Т.Мөнх-*******, шүүгч Г.Урангуа нарын шүүх бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Г******* ******* *******” /РД:*******/;
Хариуцагч: Татварын ерөнхий газрын татварын хяналт, шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Б.А*******, Ц.М******* нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О*******-*******, Б.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, хариуцагч Ц.М*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О, Ч.Б, иргэдийн төлөөлөгч Ш.О*******гэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Алтантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.“Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нарын 1,80,110,19.9, төгрөгийн нөхөн татвар, ,33,048.34 төгрөгийн торгууль, 361,022,032.37 төгрөгийн алданги, нийт 2,707,66,240.34 төгрөгийн төлбөр тавьсан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар актыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлжээ.
Хоёр.Хэргийн үйл баримтын тухайд:
2.1.Хариуцагч татварын улсын байцаагч нар нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаар 1,80,110,19.9 төгрөгийн нөхөн татвар, ,3,048.34 төгрөгийн торгууль, 361,022,032.37 төгрөгийн алданги, 2,707,66,240.66 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
2.2.“Нөхөн ногдуулалтын акт”-ыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2021 оны 02 дугаар сарын 0-ны өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянан шийдвэрлээгүй байна.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, үндэслэлээ:
Нэхэмжлэгч "Г******* " ХХК нь Монгол Улсад үүсгэн байгуулагдсан /улсын бүртгэлийн дугаар / хуулийн этгээд болно. Татварын Ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын татварын улсын байцаагч Б.А*******, Ц.М******* нар нь нэхэмжлэгч "Г******* " ХХК-ийн 24 оны дүгээр сарын -ний өдрөөс 28 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, Татварын ерөнхий хууль /цаашид "ТЕХ" гэх/ (2008)-ийн 74 дүгээр зүйлийн 74.2, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг үндэслэн ААНОАТТХ болон НӨАТТХ-ийг зөрчсөн гэж үзэж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаар актаар 1,80,110,19.9 төгрөгийн нөхөн татвар, ,33,048.34 төгрөгийн торгууль, 361,022,032.37 төгрөгийн алданги, нийт 2,707,66,240.66 төгрөг ногдуулсныг эс зөвшөөрч дараах үндэслэлээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.
Нэг.Нэхэмжлэгчийн Татварын маргаан таслах зөвлөлд урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан талаар:
Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д "Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана" гэж зааснаар татварын улсын байцаагч нарын нөхөн татвар болон торгууль алданги ногдуулсан актыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул "Г******* " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь шүүхээс урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдлоо Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2021 оны 02-р сарын 0-ны өдөр гаргасан.
Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.3-д гомдлыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө, 94.4-д Шаардлагатай тохиолдолд уг хугацааг захиргааны байгууллагын удирдах албан тушаалтан 30 хүртэл хоногоор сунгаж болох бөгөөд энэ тухай гомдол гаргасан иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэнэ гэж заасан боловч Татварын маргаан таслах зөвлөл 30 хоногийн дотор хянан шийдвэрлээгүй бөгөөд 2021.03.07-ны өдөр гомдол хянах хугацааг 30 хоног хүртэл сунгасан тухай мэдэгдэлгүй явсаар 2021.04.06-ны өдөр гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа дууссан болно.
Мөн Татварын ерөнхий хуулийн 47-р зүйлийн 47.1, 47. дахь хэсэг, Маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 6-р зүйлийн, 6.2 дахь хэсэгт "Маргаан таслах зөвлөл нь гомдол, хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлэх бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн дарга уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно" гэж заасны дагуу гомдлыг хянан шийдвэрлэх хугацааг сунгагдсан гэж үзвэл 2021 оны 04-р сарын 06-ны өдрөөр дуусгавар болсон юм.
Гомдол хянан шийдвэрлэх нийт 60 хоногийн хугацаа дууссаны дараа 2021 оны 04-р сарын 09-ны өдөр Татварын маргаан таслах зөвлөлд гомдлыг хэзээ шийдвэрлэх талаар мэдэгдэхийг хүссэн боловч "2021 оны 0-р сард багтаан шийдвэрлэж чадахгүй, хэзээ хэлэлцэж шийдвэрлэх хугацаа тодорхойгүй байгаа" гэсэн хариуг утсаар өгсөн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14-р зүйлийн 14.2-т заасны дагуу гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл хугацаандаа гомдлыг хянан шийдвэрлээгүй, шийдэх хугацаа тодорхойгүй байгаа тул ийнхүү 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гомдлыг хянан шийдвэрлэх хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор буюу 2021 оны 0 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд энэхүү нэхэмжлэлийг гаргасан болно.
Хоёр.Татварын шалгалт явуулж, нөхөн ногдуулалтын акт гаргахдаа хуулиар тогтоосон журам ноцтой зөрчсөн талаар:
1.Татварын ерөнхий хуулийн -р зүйлийн . дахь хэсэгт зааснаар татварын алба нь хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээсэн байна. Мөн Татварын ерөнхий газрын даргын 29 оны -р тушаалаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах журмын 4.2.122-т мөн энэхүү шаардлагыг тавьдаг. Гэвч 2020 оны 12-р сарын 31-ний өдөр гаргасан дугаартай татвар нөхөн ногдуулах тухай актыг гаргахдаа татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны талаар татвар төлөгчид албан ёсоор урьдчилан мэдэгдээгүй, мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй, шалгалтын зорилго, үндэслэл, эрх үүрэг, удирдамж, томилолтыг танилцуулалгүй татвар төлөгчийн эрх ашгийг зөрчиж, татварын нөхөн ногдуулалтын акт тавьсан байна.
Татварын хяналт шалгалтын ажиллагаа дараах байдлаар явагджээ.
>2020 оны 12 дугаар сарын 21-ний 17 цаг 38 минутад ТЕГ-ын татварын улсын
байцаагч Т.М*******аас имэйл ирсэн. И-мэйл захидлын утга нь хоосон байна.
>Уг имэйлд 3 баримт бичиг хавсаргасны нэг нь 2020 оны 12 дугаар сарын 21-нээр огноо өгсөн "Баримт бичгийн хүсэлт" байна.
>Түүнчлэн ямар нэг баримт бичгийн хамгийн арын хуудсын зураг байх ба байцаагч нарыг өөрчилсөн тухай бололтой, "Өөрчлөлт хийсэн огноо: 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр "Т.М*******, Б.А*******" гэж бичсэн тэмдэглэл байна. 29 оны сарын 29-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх томилолтын хугацаанд Т.М*******, Б.А******* нар ажилласан байх ямар ч боломжгүй байна. Уг хуудаст Татварын хяналт шалгалт арга зүйн газрын даргын албан үүргийг орлон гүйцэтгэгч Б.Бийн гарын үсэг зурсан ба тамга нь Татварын хяналт шалгалт арга зүйн газрын тамга бус, харин хэн нэгэн татварын ахлах байцаагчийн тамга даржээ.
>2020 оны 12 дугаар сарын 21-нд ТЕГ-аас татварын улсын байцаагч татвар төлөгч компанийн менежертэй утсаар ярьж, зарим асуулт асуусан байна.
>2020 оны 12 дугаар сарын 22-нд шаардсан материалыг хүргэж өгөхөөр ТЕГ-т тус> компанийн менежер 3. А очихдоо татварын улсын байцаагч Т.М*******, Б.А******* нартай уулзсан байна. Ийнхүү 2020 оны 12 дугаар сарын 22-нд анх уулзахад нь 12 дугаар сарын 21-нд уулзсан мэт ярилцлагын тэмдэглэлд гарын үсэг зуруулсан байна. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах журмын 4.2.2-т зааснаар хяналт шалгалтын бэлтгэл ажиллагаанд буюу хяналт шалгалт явуулах зорилго, үндэслэл, татвар төлөгчийн эрх үүргийг танилцуулж тайлбар авч ярилцлагын тэмдэглэлд гарын үсэг зуруулахаар заасан атал хяналт шалгалтын дуусгах үе шатанд ярилцлагын тэмдэглэлд гарын үсэг зуруулсан байна.
>Дараа нь 2020 оны 12 дугаар сарын 22-нд болон 12 дугаар сарын 23-нд хийсэн гэх ярилцлагын тэмдэглэлүүдийг өөрийн талаас гарын үсэг зурж үйлдээд зөвхөн татварын актаа шуудангаар хүргүүлэхдээ хамт хавсарган ирүүлжээ.
>"Г******* " ХХК-ийн нягтлан бодогч Д.Б 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр цахим татварын системд өөрийн компанийн ажлын шугамаар нэвтрэн ороход 2020 оны турш уг системд огт байгаагүй мэдээлэл буюу 29 оны мэдээлэл хэсэгт татварын үлдэгдэлтэй мэтээр шинэ мэдээлэл оруулсан байв.
20 онд "Г******* " ХХК ба " " ХХК компаниуд нэгдэхэд " " ХХК татан буугдах шаардлага гарсан тул татварын өргүйгээ баталгаажуулж татварын шалгалтаар орох үед ТЕГ-ын татварын улсын байцаагч Т.М******* нь тухайн үед СБД-ийн татварын хэлтэст ажиллаж байхдаа " " ХХК-ийг шалгахаар томилогдон шалгалт хийж байсан байна.
"Г******* " ХХК дээр 27 онд ХУД-ийн татварын шалгалт орсон байна. Энэ нь 22 оноос хийгдээгүй байсан ердийн ээлжит шалгалт гэж ойлгуулж байсан байна. ХУД-ийн татварын хэлтсээс 27 онд эхлүүлсэн хяналт шалгалтын ажиллагаа дуусгавар болсон тухай одоо болтол мэдээлэл ирээгүй болно. Журмын 3.4.1-3.4.64, .1 дахь зааснаар удирдамжид огноо, нэгдсэн дугаар, шалгалтын зорилго шалгалтын бүрэлдэхүүн, шалгалтад хамрагдах хугацаа, шалгалт
эхлэх болон дуусах хугацааг тусгахаар заасан боловч тус татварын хяналт шалгалт эхлэх болон дуусах хугацаагүйгээр 29..29-өөс 2021..04-нийг хүртэл хугацаанд үргэлжилсэн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан дугаартай нөхөн ногдуулалтын актын эхний хэсэгт Удирдлагын шийдвэрээр Иж бүрэн/ шалгалтыг 29 оны сарын 29-ний өдрөөс 2021 оны 1 сарын 04-ний өдрийг хүртэлх томилолтын хугацаанд Татварын улсын байцаагч Б.А*******, Ц. М******* нар хийж гүйцэтгэв" гэж дурджээ.
Татварын Ерөнхий хуулийн -р зүйлийн .2-т "Татварын алба хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ", .8-д "Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын туршлага, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг харгалзан татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, томилгоо хийж, удирдамжийг томилно" гэж заасан.
Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах журмын 6-р зүйлийн 6.6.1-д зааснаар татварын хяналт шалгалтын дагуу гарсан татварын акт болон илтгэх хуудсыг хүргүүлэхдээ тухайн татварын хяналт шалгалтыг явуулахаар гаргасан томилолтыг хавсаргахаар заасан байна. Энэхүү дугаартай нөхөн ногдуулалтын актад татварын хяналт шалгалт явуулах тухай томилолт буюу Татварын улсын байцаагч Б.А*******, Ц.М******* нарыг 29 оны сарын 29-ний өдрөөс 2021 оны 1 сарын 04- ний өдрийг хүртэл ажиллуулахаар томилсон томилолтыг хавсаргаагүй.
Түүнчлэн Журмын .3.2-т заасны дагуу ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл татварын улсын байцаагчийг өөрчлүүлэх, татгалзах зэрэг хяналтын шалгалтын үйл ажиллагаанд оролцох эрхтэй байна. Гэвч, татвар төлөгчийн энэхүү эрхийг эдлэх боломжийг олгоогүй. Өөрөөр хэлбэл урьд өмнө 27 онд шалгасан татварын байцаагчаас татгалзах, өөрчлүүлэх боломжоор хангаагүй байна.
Иймд, дээрх байдлаар татварын хяналтын шалгалт хийх процессын үйл ажиллагааг зөрчиж гүйцэтгэсэн нь татварын хяналт шалгалтын үйл ажиллагаанд баримтлах зайлшгүй, тодорхой, шударга, үр ашигтай байх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Гурав. Татварын холбогдох хууль тогтоомжийг буруу хэрэглэн тайлбарлаж, "эрх борлуулсан" гэж үзэж үндэслэлгүйгээр төлбөр ногдуулсан талаар;
1.Актын 3 дахь хэсэгт " " ХХК-ийн эзэмшиж байсан 7 ширхэг ,,,08.00 төгрөгийн дансны үнэ бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 20 онд " " ХХК-ийг "Г******* *******" ХХК-тай нэгдэх замаар "Г******* ******* *******" ХХК-ийн нэр дээр шилжсэн асуудалд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан суутгаж төсөвт төлөөгүй" гэх үндэслэлээр нөхөн татварыг алданги, торгуулийн хамт нийт 2,6,80,38 төгрөгийг ногдуулсан.
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр баталсан) /хүчингүй болсон/-ийн 8 дугаар зүйлийн 8.2-т "Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмшиж, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлого"-ыг хамааруулахаар заасан байна. Хуулийн энэхүү заалтад Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 27 оны 11-р сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж 8.2-т "Эрх борлуулсны орлогод дараах орлогыг хамааруулна: 8.2.2.хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого"-ыг хамааруулахаар заажээ
К Копер компани Повер Венчурс компаниудын 20.0.24-ний өдрийн Хувьцаа солилцох гэрээ болон ХХК болон Г******* " ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн нэгтгэх шийдвэрийн дагуу "Г******* ХХК болсон бөгөөд " " ХХК-ийн эзэмшиж байсан ашиг малтмалын хайгуулын 7 ширхэг хайгуулын тусгай зөвшөөрөл "Г******* " ХХК-д Ашигт малтмалын газрын 20 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дугаар шийдвэрээр шилжсэн байдаг.
Тиймээс, компаниуд нэгдэх үйл ажиллагаа нь тухайн үед хүчин төгөлдөр байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль буюу уг хуульд 27 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиас өмнө хийгдсэн ажиллагаа тул хуулийн 8.2, 8.2.2, 17.2.7-д заасан эрх борлуулсан орлогод хамаарахгүй, эрх борлуулсан гэж үзэхгүй. Гэтэл татварын байцаагчид Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд 27 онд орсон нэмэлт өөрчлөлтийг 20 оны үйлдэлд буцаан хэрэглэсэн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл 20 оны үйлдэлд хуулийн 28 оны дүгээр сарын -с мөрдөж хэрэгжиж эхлээгүй, ирээдүйд үйлчлэх хуулийн үйлчлэлийг баримтлан шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.
2." " ХХК-ийн эзэмшиж байсан 7 ширхэг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгээд байсан олон жилийн хайгуулын ажлын зардал болох ,,,08.00 төгрөгийг "дансны үнэ" гэж аль ч татвар, нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомж, олон улсын болон дотоодын нягтлан бодох стандарт, нормд заагаагүй "зохиомол" үнэлгээ буй болгож нөхөн татвар ногдуулжээ. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрлийн зардлыг хайгуул, үнэлгээний зардалд хуримтлуулан бүртгэж ААНОАТ-ын хуулийн 17-р зүйлийн 17.13-т заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд элэгдэл, тооцох замаар зардлыг хуваарилдаг.
3.Монгол Улсын Компанийн тухай хуулийн 20-р зүйлийн 1-р хэсэгт зааснаар компани нэгдэх ажиллагаа нь борлуулах үйл ажиллагаа биш юм. Компани нэгдэх нь нэг компанид хөрөнгө оруулсан хувьцаа эзэмшигч тухайн компанийнхаа үйл ажиллагааг зогсоож уг компанид байгаа эрх үүрэг, хариуцлага, хөрөнгийг өөр компанид шилжүүлэн улмаар тухайн оор компанийн хувьцаа эзэмшигч болох үйл ажиллагаа билээ. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагч нь өөрийн хөрөнгө оруулалтаа өөр компанид шилжүүлж, тэрхүү компанид өөрийнхөө оруулсан хөрөнгөө эзэмшсэн хэвээр байх юм.
Энэхүү нэгдэх үйл ажиллагаа явуулахаас өмнө тус компаниуд компани нийлэх, нэгдэх үйл ажиллагаатай холбогдуулан Татварын ерөнхий газраас дүгнэлт хүссэн ба улмаар дээр дурдсан 20 оны 10 сарын 21-ны өдөр тоот албан захидлаар дүгнэлт гаргаж өгсөн. Уг дүгнэлтийн хүрээнд тухайн үед төлөх ёстой байсан татварын бүх өр төлбөрийг төлсөн болохыг баталж, улмаар Улсын бүртгэлийн газар тус компаниудын нэгдэх үйл ажиллагааг зохих ёсоор бүртгэсэн билээ.
4.Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйлийн 49.1 дэх хэсэгт энэхүү зарчмыг бас хуульчилсан. Өөрөөр хэлбэл компани нэгдэх нийлэх байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Татварын ерөнхий газраас баталсан, 20 оны 10-р сарын 24-ний өдрийн байдлаар хүчин төгөлдөр байсан "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай журмын" 1-р хэсэгт Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйлийн 49.2, 49.3-р заалтад тусгагдсанаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө шилжүүлэх тохиолдолд татвар ногдуулах журмыг зохицуулсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 49-р зүйлийн 49.1-д тусгайлан заасан компани нэгдэх, нийлэх байдлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх зохицуулалтыг оруулаагүй нь иймэрхүү нэгдэж нийлэх үйл ажиллагаанд татвар ногдуулдаггүй болохыг мөн баталж байгаа билээ
. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн -р зүйл (Хөрөнгө оруулалтын хэлбэр)-ийн .1.3-д зааснаар "хөрөнгө оруулалт нь нийлж, нэгдэх хэлбэртэй байж болно" гэжээ. Эндээс дүгнэхэд Монгол Улсын хууль тогтоомжоор компани нийлж, нэгдэх асуудлыг хөрөнгө оруулалт гэж тодорхойлдог бөгөөд харин эрх буюу хөрөнгө борлуулсанд тооцдоггүй байна.
Дээр дурдсан компани нэгдэх үйл ажиллагаа зөвхөн Монгол Улсад болоогүй, компанийн хувьцаа хөрөнгийг шууд эзэмшигч дунд шат болох Сын компанийн түвшинд бас явагдсан. " " ХХК нь уйл ажиллагаагаа зогсооход түүний шууд хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигч болох С улсад бүртгэлтэй " " компани нь мөн татан буугдсан бөгөөд харин түүний толгой компани болох Бийн арлын " П " компани нь К улсын Т Хөрөнгийн биржид бүртгэлтэй "К " компаниас нэмж гаргасан хувьцааг эзэмших болсноор К ын хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч болсон.
К улсад бүртгэлтэй "К " компаниас Бийн аралд бүртгэлтэй " П " компанид ямар нэг байдлаар бэлэн мөнгө болон бусад төлбөрийн хэрэгслээр төлбөр хийгээгүй. " П " компани нь дээрх компани нэгдэх үйл ажиллагааны үр дүнд "К Лимитэд" компанид эзэмшиж байгаа хувьцаагаар дамжуулан өөрийнхөө шилжүүлсэн хөрөнгийг өмчилсөн хэвээр байгаа юм.
20 онд компани нэгдэхээс өмнө гаргаж өгсөн татварын дүгнэлтийн хүрээнд дээрх нэгдэх үйл ажиллагаа явагдсан ба үүнтэй холбоотойгоор татварын байгууллагаас холбогдох бүх баримт бичгийг гаргаж өгсөн ба нэгдэх үйл ажиллагааг хориглосон үндэслэл зааж байгаагүй болно.
Энэхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн хувьд хүлээн авагч "Г******* " ХХК-ийн хөрөнгө оруулагч ямар нэгэн санхүүгийн орлого, ашиг олоогүй. Үнэн хэрэг дээрээ нэгдэж байх үед " П " ХХК-д зориулж шинээр гаргасан хувьцааны үнэ өртөг нь "К " компанийн өмнө гаргаж байсан хувьцааны үнэ өртөгтэй харьцуулахад нилээн доогуур байсан юм. Дээр дурдсанаар "Г******* " ХХК эдгээр тусгай зөвшөөрлийн хүрээнд хөрөнгө зарж хайгуулын үйл ажиллагаа явуулсан ч цаашид шаардлагагүй нь тодорхой болсон учраас төрд буцаан хүлээлгэн өгсөн.
Ийнхүү компани нэгдэх журмаар шилжүүлэн авсан тусгай зөвшөөрлүүд нь "Г******* " ХХК-ийн хувьд үнэ цэнгүй болсон. Тухайлбал, " " ХХК-ийн эзэмшиж байсан 7 ширхэг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгээд байсан 20 он хүртэлх ,,,08.00 төгрөгийн олон жилийн хайгуулын ажлын зардал, түүнээс хойш Г******* компанийн нэмж хийсэн хайгуулын зардал бүхэлдээ алдагдал болсон юм. Гэтэл үнэ цэнгүй буюу тэг төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг хүлээн авсны төлөө татвар төлөгчид 2,6,80,38 төгрөгийн нөхөн татвар төлөх үүрэг одоо хүлээлгэж буй нь татварын албаны зүгээс татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хүндэтгэх үүргийг зөрчсөн гэж үзэж байна.
Дөрөв.Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төлөөгүй гэх талаар;
Дээр дурдсанаар татварын хяналтын шалгалт хийх процессын үйл ажиллагааг мөн зөрчиж гүйцэтгэсэн тул татварын хяналт шалгалтын дараах үйл ажиллагаанд баримтлах зайлшгүй, тодорхой, шударга, үр ашигтай байх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.
Актын 1 дэх заалтаар 199,1,92.88 төгрөгийн төлбөрт НӨАТ ногдуулан суутгаж, төсөвт төлөөгүй зөрчилд 19,9,192.9 төгрөгийн нөхөн татвар, уг дүнгээс 20%-ийн алданги 3,983,239 төгрөг, 30%-ийн торгууль ,974,87.78 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна
Зөрчлийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 1.4 дүгээр зүйлийн 4-т "Зөрчил тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ", -т "эр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй" гэж заасан байна. Тус хуульд 29.03.22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орж, 11.19 дүгээр зүйлийн 1-т "Татварыг хуулиар тогтоосон хугацаанд төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын дүнгийн 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ. Мөн Татварын Ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бус дордуулсан хуулийг хэрэглэж, татвар төлөгчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн байна.
Тав. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль ногдуулан суутгаж, төсөвт төлөөгүй гэх талаар;
Нэхэмжлэлийн хоёр дахь хэсэгт дурдсанаар татварын хяналтын шалгалт хийх процессын үйл ажиллагааг мөн зөрчиж гүйцэтгэсэн тул татварын хяналт шалгалтын дараах үйл ажиллагаанд баримтлах зайлшгүй, тодорхой, шударга, үр ашигтай байх зарчмыг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Актын 2 дахь заалтаар 28 онд А болон Зеын улс руу шилжүүлсэн 199,1,92.8 төгрөгийн, мөн К улсы SJ Itd компанид шилжүүлсэн 21,891,133.6 төгрөгийн, нийт ,03,09.48 төгрөгийн үйлчилгээний төлбөрт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаж, төсөвт төлөөгүй гэж төлбөр ногдуулахдаа холбогдох хуулийг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006/-ийн 17 дугаар зүйлийн 17.2.9 дэх заалтыг үндэслэн 28 онд шилжүүлсэн төлбөрт 20%-ийн нөхөн татвар, Татварын Ерөнхий хууль /2008/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг баримтлан 20%-ийн алданги, Зөрчлийн тухай хууль (шинэчилсэн найруулга) /27/-ийн 11.19 дүгээр зүйлийг 4 дэх заалтыг баримтлан 30%-ийн торгуулийг тус тус ногдуулж, тооцсон байна.
Татварын Ерөнхий хууль /2008/-ийн 74 дүгээр зүйлд 2.12.04-ний өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар 74 дүгээр зүйлийн 74.1-д "Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна", 74.2.Энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй" гэж алдангийн талаарх зохицуулалтыг тусгаж, торгуулийн асуудлыг зохицуулаагүй байна. Харин Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 4-т "Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заажээ. Татварын Ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд заасан хариуцлага нь "нөхөн төлүүлэх болон хугацаанд төлөөгүй татвар"-т хамааралтай болохоос бус "аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаагүй" зөрчилд хүлээлгэх хариуцлагыг Татварын Ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуулиар зохицуулаагүй атал нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20%-ийн алданги, 30%-ийн торгууль ногдуулсан нь хууль бус юм.
Иймд Татварын улсын байцаагч нарын нөхөн татвар болон торгууль алданги ногдуулсан дугаар актыг хүчингүй болгон, Маргаан таслах зөвлөлд гомдол гаргахдаа төлсөн 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийг буцаан гаргуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 106 дугаар зүйлийн 106 3.12-д зааснаар манай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
Татварын хяналт шалгалт маш болих бөгөөд бүдүүлэг, процессын алдаатай явсан. Татварын хяналт шалгалт 20 онд болсон үйл явдалтай холбогдуулж, манай дээр 20-28 он хүртэлх хугацаанд тавигдсан татварын хяналт шалгалтыг анх 29 оны 09 дүгээр сард татварын улсын байцаагч нар томилолтоор шалгалт хийгдсэн. Ингэхдээ анх хийхдээ бидэнд томилолтыг танилцуулсан хэдий ч үүнээс хойш томилолтыг танилцуулаагүй. Харин хавтаст хэрэгт авагдаад байгаа, бидний хуурамчаар хийгдсэн гэж үзэж байгаа томилолтыг хийсэн байдаг. Энэ томилолтоор олон байцаагч солигдож, өөрчлөгдсөн асуудал яригдаад байгаа. Мөн маш олон бүдүүлэг зөрчлүүд харагдаж байгаа. Тухайлбал татварын улсын байцаагчаар илэрсэн зөрчил тэрбум гээд биччихсэн байгаа юм. Тухайн тэрбумыг техникийн алдаа байсан гэж одоо хэлээд байгаа хэдий ч маргаан таслах зөвлөлийн хурал, өмнөх 3 шатны хурал дээр ч энэ талаар ийнхүү тайлбарласан тохиолдол байхгүй. Харин одоо миний харж байгаагаар “лэнд ” гэх компани нэгдэхээсээ өмнө өөрийн хувь хөрөнгийг тэрбум болгож өсгөсөн бөгөөд тэр тоог андуурч бичсэн байх гэж хардаж байна. Мөн тухайн лицензийг ашиглалтын эсхүл хайгуулынх гэдгийг тодорхойлохгүйгээр ашиглалтын лицензийг шилжүүлээд, эрх борлуулчихсан юм шигээр зөрчил дээр бичсэн байгаа. Гэх мэтчилэн хайхрамжгүй хандсан байдаг. Актын Ц. байцаагч, одоогоор ажлаасаа гарсан Б.А******* байцаагч нар 9 хоногийн дотор тавьсан байдаг. 12 дугаар сарын 19-ний өдөр томилолт нь олгогдоод 12 дугаар сарын 21-ний өдөр мэйл бичиж, 2,3 өдөр дараалан утсаар яриад, түүнийгээ тэмдэглэл болгон хөтөлж 12 дугаар сарын 31-ны өдөр акт тавьсан. Өрөөр хэлбэл болсон процессыг хянах, шалгах ажиллагааг хангалттай хийгээгүй. Энэ нь Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой байж магадгүй гэж харж байгаа. Зөрчлийн 3 дээр дурдсан асуудал буюу Х гэх хүнтэй холбоотой асуудлыг яриад байна. Асуулт асууж байх үедээ 28 онд зөвлөх үйлчилгээ авч байсан компани руу шилжүүлээд, аль хэдийн татвар нь төлөгдчихсөн мөнгийг төлсөн эсэх талаар тодруулж асуучхаад, актын тооцооллыг хийхдээ хооронд холиод биччихсэн байгаа. Үүнийгээ андуурсан гэж тайлбарлах байх.
Миний ярих зүйлс бага зэрэг давтагдах байх. Томилолтын хэрхэн хийгдсэн байгааг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх үедээ ярилцах байх. Манай зүгээс тухайн томилолтыг нотлох баримтаар үнэлэгдэх эсэх дээр эргэлзэж байгаа. Мөн Х тай холбоотой холбоотой асуудлыг ахин ярих шаардлагагүй байх гэж бодож байна. Гэхдээ татварын байгууллага 199сая төгрөгөөс хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл, аж ахуй нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гэх 4 төрлийн татварын авна гэж байгаа нь ойлгох боломжгүй зүйл байна. Үндсэн маргаан болох 7 лицензийн талаар ярихад нотлох баримт шинжлэн судлах шатад ярьсан. Дахин хэлэхэд цаг хугацааны хувьд 2 үйл явдлыг холиод байгаа юм. Эхнийх нь 20 оны 0 дугаар сард Кад Т хөрөнгийн дээр байгаа а гэх нээлттэй компанийн хувьцааг Сын компани эзэмших хувьцаа солилцох гэрээ хийгдсэн. Үүн дээр одоо яригдаад байгаа 00 ширхэг хувьцаа, дээрээс нь 2 сая 00 ширхэг хувьцааны баталгаа гаргаж өгөөд сард хувьцаа шинэчлэлт ажиллагаа хийгдсэн. Үүний дараа “лэнд ” нь С дүүргийн татварын хэлтэст манай компани татан буугдах гэж байна, манайхыг хянан шалгаж өгөөч гэх хүсэлтийг гаргасан. Энэ хүсэлтийн хамрагдах хугацаа 20 оны дүгээр сарын -ны өдрөөс 20 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгаа. Өөрөөр хэлбэл татварын улсын байцаагч болон шинжээчийн хэлээд байгаа лиценз эзэмшиж байгаа компанийн эрх нь өөр этгээд рүү шилжсэн бол түүнд татвар ногдуулж болно. Гэтэл үүнтэй холбоотой хяналт шалгалтыг Ц.М******* байцаагч 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хийсэн бөгөөд тэр үед “лэнд ” компанийн толгой компани а компанийн хувьцааг эзэмшчихсэн, бүртгэл нь хийгдээд олон нийтэд зарлачихсан байсан. Энэ дээр ямар нэгэн акт байхгүй байгаа. илтгэх хуудас бичигдсэн дээр нэг тайлбар байх бөгөөд тухайн тайлбарт хэрвээ ирээдүйд ямар нэгэн компани руу шилжсэн тохиолдолд нэгтгэсэн компани дээр татварын үр дагавар үүснэ гэх утгатай бичиг байсан. Энэ бол ойлгомжтой. Мөн компанийн тухай хуулийн нэгдэх гэх процессыг буруугаар тайлбарласан байгаа. Нэгдэх, нийлэх гэдэг ойлголт нь харилцан өөр ойлголт гэх талаар шинжээч мөн хэлсэн байгаа. Нийлэх гэдэг нь 2 компани байж байгаад байхгүй болоод нэг компани үүсэх, нэгдэх гэдэг нэхэмжлэгчийн төлөөлөгч: 1 компани байж байгаад өөр компанийг өөртөө нэгтгэж авах. Гэхдээ татварын үр дагаврын хувьд ямар ч татварын үр дагавар үүсэхгүй. Татварын хуульд нэгдэх, нийлэх гэдгийг таслалтайгаар нэг ижил түвшинд авч үзэж байгаа. Тэгэхээр “лэнд ” компани бүр байхгүй болчихсон биш. Энэ компани нь өөр компанитай нэгдэж “Г******* *******” гэх нэртэй болсноос биш хувьцаа зараад хувьцаа зарсантай холбоотойгоор лиценз шилжсэн гэх ойлголт биш. Үүн дээр хариуцагчийн зүгээс хариу тайлбар хэлэхгүй байна гэж миний зүгээс үзэж байна. Мөн 2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль дээр хариу төлбөртэй гэж байгаа. Өөрөөр хэлбэл төлбөртэй борлуулсан тохиолдолд харин 27 оны 11 дүгээр сард батлагдаад 28 оны дүгээр сарын -ний өдрөөс төлбөргүй болчхоод байгаа. “лэнд ” компанийг нэгтгэх хэлцэл хэрэгт авагдсан байгаа. 20 оны 08 дугаар сарын 10-ны өдөр энэ хэлцэл хийгдсэн бөгөөд 2 компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд ямар ч хариу төлбөр байхгүйгээр 2 компанийг нийлүүлэх 2 хувьцаа эзэмшигчийн шийдвэр гарч байгаа. Гэтэл татварын улсын байцаагчийг би гайхаад байгаа байхгүй юу 20 оны 08 дугаар сард хийгдсэн 2 компанийн нэгдэх хэлцэлд акт тавиад байгаа юм уу, эсхүл аль хэдийн хяналт шалгалтаар ороод, илтгэх хуудас бичигдсэн 0 дугаар сард С К хоёрын хооронд хийгдсэн хувьцаа солилцох гэрээн дээр акт тавиад байгаа юм уу гэдэг нь ойлгомжгүй байна. Харин ойлгомжтой зүйл нь Кад хийгдэж байгаа хэлцэл дээр акт тавих боломж байхгүй. 29 онд Татварын ерөнхий хууль шинэчлэн батлагдсан бөгөөд энэ хуулийн заалтын зорилго нь Монголын лицензтэй компанийг өөр улсад борлуулаад мөнгө босгоод байгаа дээр Монгол Улс татвар авч чадахгүй байсан учраас хуулийг шинэчилж 2020 оноос хэрэгжиж эхэлсэн. Шинжээчийн дүгнэлт дээр хэрвээ ямар нэгэн хариу төлбөртэй хийсэн байсан бол татвар авах байсан. Гэхдээ би шинжээчийг хууль хэрэглээ дээрээ андуурсан гэж бодож байна. Учир нь лиценз шилжиж л байгаа бол ямар нэгэн татвар авах ёстой гэх зохицуулалт 28 оны дүгээр сарын -ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн болохоос 20 оны үед ийм зүйл байгаагүй гэдгийг ахин тодруулж хэлэх гэсэн юм. Мөн лиценз А болсон тохиолдолд л капиталжиж болно. Харин Х лиценз хэвээрээ үлдвэл зардал болно. Татварын улсын байцаагч нар уг лицензийг А болсон эсэхийг тодруулаад харсан бол татвар ногдох орлогыг тодорхойлж болох байсан. Гэтэл 29 оны 12 дугаар сард уг хяналт шалгалт хийж байх үед уг лицензүүд А биш болчихсон байсан. Үүнийг татварын улсын байцаагч нар мэдэх боломжтой байсан. Тэгэхээр шинжээчийн зүгээс ашиглалт болчихсон юм шиг, үгүй бол надад ирээдүйд болгоно гэдгээ хэлсэн бол би хяналт шалгалт дээрээ өөрөөр энэ үнэлгээг гаргах байсан гэж хэлэх нь тайлбарын хувьд үндэслэлгүй гэж үзэж байна. Ашиглалт болох юм бол капиталжих ёстой байтал манай тохиолдолд ашиглалт болоогүй, хайгуул хэвээрээ үлдсэн гэдгийг хэлэх гээд байна. Мөн тухайн компаниуд нэгдэхээс өмнө “Г******* *******” компанид 2 лиценз байсан. Компаниуд нийлээд нийт 9 лицензтэй болсон. Гэтэл “Г******* *******” компанийн 2 лицензэд маргаан байдаггүй. Тэгэхээр татварын улсын байцааг нар үүн дээр татварын асуудал ярих боломжгүй гэдгийг мэдэж байгаа нь харагдаж байна. Миний харж байгаагаар 29 онд хийсэн богино хугацааны хяналт шалгалтаар ямар нэгэн акт тавих ёстой байсан болохоор тавьсан гэж харж байгаа. Дээрх үндэслэлүүдээр татварын улсын байцаагчийн эрх борлуулсан дээр тавьсан акт болон Х луу шилжүүлсэн цалингийн орлого дээр татвар ногдуулаагүй гэх үндэслэлээр тавьсан акт үндэслэлгүй гэж үзэж байна. Харин К улс руу шилжүүлсэн 20 сая төгрөг дээр 1 сая төгрөгийн татвар төлөх ёстой байсныг төлөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учир ногдуулсан алданги болон торгуулийг Зөрчлийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн татвар төлөгчийн эрх ашиг нь дордсон тохиолдолд ашигтай байдлыг хэрэглэнэ гэдэгтэй нийцүүлэн шийдвэрлэж өгөөч гэсэн ийм байр суурьтай байгаа юм” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:
“Нэг зүйлийг тодруулж хэлье. Татварын байцаагч нар тайлбартаа хэлэхдээ 2020 оны нөхцөл байдлыг яриад байгаа. 20 онд хэрэгжсэн үйл явдлыг өнөөгийн хуулийн өндөрлөгөөс буюу 29 онд хэрэгжиж эхэлсэн хуульд тулгуурлаж яриад байна. Гэтэл эдгээр нь хоорондоо асар зөрүүтэй байдаг. Үүн дээр бид дүгнэлт хийх ёстой байх. Мөн 2020 онд яагаад ийм зүйл болсон талаар мэдээллийн чанартай хэлэхэд Татварын ерөнхий газраас лицензтэй холбоотой актууд дээр 2020 онд хууль өөрчлөгдсөнтэй холбоотойгоор албан бичиг ирсэн бөгөөд түүнийг биелүүлэхийн тулд баахан акт тавьсан байдаг” гэв.
3.3.Хариуцагч нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
"Г******* ******* *******" ХХК-иас Татварын ерөнхий газар /цаашид "ТЕГ" гэх/-ын Хяналт, шалгалт арга зүйн газрын ҮШХ-ийн ТУБ Б А*******, Том татвар төлөгчийн газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М******* нарт холбогдуулан "Татварын улсын байцаагч нарын 1,80,110,19.9 төгрөгийн нөхөн татвар, ,33,048.34 төгрөгийн торгууль, 361,022,032.37 төгрөгийн алданги, нийт 2,707,66,240.66 төгрөгийн төлбөр тавьсан 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлага гаргасныг дараах хууль зүйн үндэслэлээр бүхэлд нь зөвшөөрөх боломжгүй байна.
1. Нэхэмжлэгчийн Татварын маргаан таслах шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан талаар:
Татварын улсын байцаагчид нь "Г******* ******* *******" ХХК-иас ТЕГ-ын дэргэдэх Татварын Маргаан таслах зөвлөл /цаашид "ТМТЗ" гэх/-д 2021 оны 02 дугаар сарын 0-ний өдрийн нөхөн ногдуулалтын дугаартай актад гаргасан гомдлыг 2021 оны 02 дугаарын сарын 10-ны өдөр тус зөвлөлийн магадлагч Ш.Цгаас цахимаар хүлээн авсан. Улмаар тус гомдолтой танилцаж, хариу тайлбарыг нотлох баримтын хамт хүргүүлсэн болно. Татварын улсын байцаагчдын зүгээс холбогдох хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлж ажилласан.
2.Татварын шалгалт Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулахдаа холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчиж явуулсан гэх талаар:
"Г******* ******* *******" ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх томилолтыг анх 20 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтэст үүсгэсэн байна. Тус дүүргийн хяналт шалгалтын хэлтсээс хяналт шалгалтыг хийж байгаад ТЕГ-ын Хяналт шалгалт, арга зүйн газарт шалгуулах тухай хүсэлт гаргасны дагуу 29 оны 0 дугаар сарын 29-ны өдөр Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын газарт /Удирдлагын шийдвэрээр-Иж бүрэн/ хяналт шалгалт хийхээр шийдвэрлэж томилолтыг үүсгэсэн байна. Томилолт үүссэнээс хойш томилогдсон татварын улсын байцаагч нар нь ажлаас чөлөөлөгдсөн, эрүүл мэндийн шалтгааны улмаас урт хугацааны чөлөө авсан, албан тушаал сэлгэн ажилласнаар хяналт шалгалтын үйл ажиллагаа нь удаашралтай явагдсан байна.
Дээрх нөхцөл байдлаас үүдэж томилолтод өөрчлөлт орж байсан ба Хяналт шалгалтын газрын ҮХШ татварын улсын байцаагч Б.А*******, Том татвар төлөгчийн газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М******* нарт олгож татварын хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж дуусгасан. Татвар төлөгчийг Татварын ерөнхий газрын даргын 24 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн А/1 дугаартай тушаалаар батлагдсан "Татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын Хоёр. Татварын хяналт шалгалтын харьяалал: 2.3.4. "Татварын ерөнхий газрын даргын шийдвэр ...-ээр Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалтын ажил эрхэлсэн нэгж нь харьяалал харгалзахгүйгээр татварын хяналт татварын хяналт шалгалтыг хийх, зохион байгуулах" гэж заасныг үндэслэсэн байна.
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын дарга Б.Б нь томилолтод өөрчлөлт хийн гарын үсэг зурж, тэмдэг дарж, баталгаажуулсан. Өмнөх хяналт шалгалт хийж байсан татварын улсын байцаагчдаас хүлээн авсан баримт, материалд үндэслэн хяналт шалгалтад шаардлагатай байсан баримтыг нэмж ирүүлэх талаар "Баримт бичгийн хүсэлт №1,2,3,4,"-ийг оффис менежер З.Ад .com мэйл хаягаар хүргүүлсэн.
Татвар төлөгч нь гомдолдоо Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйлийн . дах хэсэгт зааснаар татварын алба нь хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээсэн байна. Мөн Татварын ерөнхий газрын даргын 29 оны -р тушаалаар баталсан Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах журмын 4.2.12-т мөн энэхүү шаардлагыг тавьдаг болно." гэж дурдсан байна.
Татварын ерөнхий хуулийн дүгээр зүйлийн .-т "Татварын алба нь хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ." гэж заасан ба энэ нь анх удаа хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид мэдэгдэх үйл ажиллагаа бөгөөд, хяналт шалгалтын явцад хэдэн ч удаа баримт бичгийн хүсэлтийг хүргүүлж болно. Мөн "Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам"-ын Зургаа. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа: 6.4.3 "Татварын хяналт шалгалтын хугацаанд шаардлагатай мэдээллийг олж авах, нэмэлт мэдээллийн эх сурвалжийг илрүүлэх, мэдээллийн сангийн мэдээллийн үнэн зөв эсэхийг нотлох шалгалтын явцад илрүүлсэн зөрчлийг баримтжуулах, тодруулах зэрэг асуудлаар татвар төлөгч, ажлын шаардлагын дагуу холбогдох хүмүүстэй хэдэн ч удаа ярилцлага хийж болох бөгөөд тухай бүр "Ярилцлагын тэмдэглэл" хөтлөн ярилцсан татвар төлөгч болон татварын улсын байцаагч гарын үсэг зурна." гэж зааснаар татвар төлөгчтэй уулзаж, тайлбар тодруулга авах тухай бүр ярилцлагын тэмдэглэл үйлдэж баталгаажуулдаг.
Татварын улсын байцаагчид нь томилолт хүлээн авч, хяналт шалгалтын үйл ажиллагаа эхлэхээс өмнө “нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль"-ийн дагуу маягт бөглөсөн. Татвар төлөгч нь татварын улсын байцаагч нараас татгалзах эрх нь нээлттэй байсан боловч хүсэлтийг албан бичгээр ирүүлээгүй тул татварын хяналт шалгалтыг хийж дуусгасан.
3. "Эрх борлуулсны орлого"-д татвар ногдуулсан тухай:
"Г******* ******* *******" ХХК нь 20 онд "Г******* *******" ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа эрхэлж байсан бөгөөд хайгуулын чиглэлээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байсан "лэнд " ХХК-ийг шилжүүлэн авч
Г******* ******* *******" ХХК нь 20 онд "Г******* *******" ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа эрхэлж байсан бөгөөд хайгуулын чиглэлээр ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байсан "лэнд " ХХК-ийг шилжүүлэн авч нэгтгэсэн. Компани нэгтгэх үйл ажиллагааг хийхдээ 20 оны дугаар сарын 24-ны өдөр хувьцаа солилцох гэрээ, "лэнд " ХХК-ийн 20 оны дугаар сарын 31-ний өдрийн тоот "Компанийг нэгтгэх тухай хувьцаа эзэмшигчийн шийдвэр", "Г******* *******" ХХК-ийн үүсгэн байгуулагчийн 20 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр "лэнд " ХХК-ийг нэгтгэх тухай гэрээнүүдийг тус тус байгуулсан бөгөөд компанийн оноосон нэр нь одоогийн "Г******* ******* *******" ХХК болж өөрчлөгдсөн.
Дээрх нэгтгэх үйл явцтай холбоотойгоор "лэнд " ХХК нь 20 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн Санхүү байдлын тайланг С дүүргийн Төрийн сангийн хэлтэст баталгаажуулан мөнгө түүнтэй адилтгах хөрөнгө, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн авлага, үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хайгуул, үнэлгээний хөрөнгө, дансны өглөг, татварын өр, бусад урт хугацаат хөрөнгө оруулалт, хувийн өмч зэрэг дансны дүнг балансаас баланст шилжүүлж бүртгэсэн Нь тайлан баланс болон харилцах дансны хуулгаар нотлогдож байна.
"лэнд " ХХК нь 20 онд Д аймгийн М сумын нутагт худаг нэртэй газарт орших 363 га талбайтай 1423 дугаартай хайгуул, Д, Ө аймгуудын М, Х, М, Х сумдын нутагт Б нэртэй газарт орших .2 га талбайтай 17 дугаартай хайгуул, Д аймгийн М сумын нутагт Хөндлөн нэртэй газар орших 143 га талбайтай 1361 дугаартай хайгуул, Ө аймгийн Х сумын нутагт Хүрэн цав нэртэй газарт орших 40302 га талбайтай дугаартай хайгуул, Д аймгийн М, Х сумдын нутагт Амтгайн тойром нэртэй газарт орших 224.93 га талбайтай дугаартай хайгуул, Д аймгийн М сумын нутагт Э тал нэртэй газар орших 13690.67 га талбайтай дугаартай хайгуул, Д аймгийн М сумын нутагт хошууны худаг нэртэй газар орших 9732.27 га талбайтай дугаартай хайгуулын 7 тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан. Компани нэгдэх үйл ажиллагаа хийгдсэний дараа дээрх 7 тусгай зөвшөөрлийг шинээр үүсгэн байгуулагдсан "Г******* ******* ******* ХХК-д 20 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын даргын гаргасан дугаар шийдвэрээр шилжүүлсэн байна. Энэ нь Ашигт малтмал, газрын тосны газраас ирүүлсэн хөдөлгөөний мэдээгээр нотлогдож байна.
"Г******* *******" ХХК-ийн толгой компани болох К улсад бүртгэлтэй К компани "K " / болон " " ХХК-ийн толгой компани болох С улсад бүртгэлтэй компани "НРХ " / нь хоорондоо харилцан хамааралгүй этгээдүүд бөгөөд Монгол Улсад бүртгэлтэй "Г******* *******" ХХК болон " " ХХК-иудын хооронд бэлэн мөнгөний төлбөр тооцоо хийгдээгүй. Харин эдгээр компаниудын толгой компани болох "K " болон "" -уудийн хооронд 20 оны 0 дугаар сарын 24-ны өдөр "хувьцаа солилцох гэрээ" байгуулж, хувьцаа солилцооны үр дүнгээр тусгай зөвшөөрлүүдийг шилжүүлсэн нь холбогдох баримт бичиг, "K " компанийн вебсайтад байршуулсан мэдээллээр нотлогдож байна. /Зураглал №2/https://www.kincora. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль (2006 оны)-ийн 1 дүгээр зүйл 1.1-д "Энэ хуулийн зорилт нь аж ахуй нэгжийн орлогод албан татвар ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөх, тайлагнахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино." гэж заасан нь компанийн өөрчлөн байгуулах үйл ажиллагаанд бус үйл ажиллагааны үр дүнд бий болсон орлогод ногдуулахаар хуульчилсан. Тус хуулийн 8 дугаар зүйл "Үйл ажиллагааны орлого", 8.1.2-т эрх борлуулсны орлого, 8.2-т "Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмшиж, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна" гэж заасны дагуу 20 онд "Г******* ******* *******" ХХК болж нэгдэх үед 7 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шилжүүлж авсан нь эрх борлуулсан гэж үзэхээр байна.
Татварын улсын байцаагчид нь ΗΘΧΘΗ ногдуулалтын актаар ,,,08.00 төгрөгийн тусгай зөвшөөрлийн төлбөрт татвар суутган тооцож, төсөвт төлөөгүйд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны 6 дугаар сарын 29-ны өдөр батлагдсан/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д суутгагчийн үүргийг дурдсан байдаг бөгөөд "суутгагч" гэж албан татвар төлөгчид олгосон орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг;" гэж заасан нь "Г******* *******" ХХК нь татвар суутгах үүргийг хүлээсэн байна.
Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 8.2 "Эрх борлуулсны орлогод эрх бүхий байгууллагаас олгосон тодорхой төрлийн үйл ажиллагаа эрхлэх эрх, эсхүл эд хөрөнгө эзэмшиж, ашиглах эрхийг хуульд заасан хэлбэрээр бусдад төлбөртэй шилжүүлснээс олсон орлогыг хамааруулна" гэж заасныг зөрчсөн байх тул 1,734,67,02.0 төгрөгийн нөхөн татвар, 20,370,108.00 төгрөгийн торгууль, 346,913,40.00 төгрөгийн алданги, нийт 2,6,80,38.00 төгрөгийн төлбөр ногдуулсан.
Монгол Улсын бусад хууль тогтоомжоор компаниуд нэгдэх үйл ажиллагааг борлуулах үйл ажиллагаанд тооцсон тухайд:
20 оны 08 дугаар сарын 10-ны өдөр "Г******* *******" ХХК болон " " ХХК-иудын хооронд " " ХХК-ийг нэгтгэх тухай гэрээ"-г байгуулсан байна. Тус гэрээний 2.1-д "лэнд "-ийн үйл ажиллагааг 20 оны 08 сарын 1-ны өдрөөс зогсоож, түүний эрх үүрэг, хариуцлагыг "Г******* *******"-д бүрэн шилжүүлнэ.", мөн 2.2-т "лэнд "-ийн санхүүгийн хаалтын тайлан тэнцлийг 20 оны 08-р сарын 19-ны өдрөөр дуусгавар болгон гаргаж, түүнд тусгагдсан бүх хөрөнгө, авлага, өр төлбөр, өөрийн хөрөнгийг бүгдийг нь "Г******* *******"-ийн өмчлөл, хариуцлагад бүрэн шилжүүлнэ." гэж тус тус заасан.
20 оны 08 сарын 19-ний өдрийн байдлаарх " " ХХК- ийн хаалтын Санхүүгийн тайлангийн Эргэлтийн бус хөрөнгө хэсгийн гуул ба үнэлгээний хөрөнгийн дүн ,,,08 төгрөг гэж бүртгэсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн " " ХХК-ийн хаалтын Санхүүгийн тайлангаар нотлогдож байна.
Сангийн сайдын 20 оны 409 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан "гуул болон олборлох үйл ажиллагааны нягтлан бодох бүртгэлийн стандарт"-д ""Дансны үнэ" гэдэг нь аливаа хуримтлагдсан элэгдэл (хорогдол) ба хуримтлагдсан үнэ цэнийн бууралтын гарзыг хассаны дараах хөрөнгийн зөвшөөрөх дүн", мөн стандартын 4.2.2.1-т "Аж ахуй нэгж ашигт малтмалын нөөцийн хайгуул ба үнэлгээтэй холбоотой гарсан зардлуудыг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт Үндсэн хөрөнгө стандарт, Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт 38 Биет бус хөрөнгө стандартуудад тодорхойлсон шаардлагатай нийцэж байвал хөрөнгөөр хүлээн зөвшөөрч бүртгэнэ..." гэж заасны дагуу хайгуул үнэлгээний хөрөнгө дансны ,,,08.00 төгрөг нь " " ХХК-ийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн анхны үнэлгээ юм.
Тайлбарын 2 дугаар хэсэгт дурдсан зураглал №1-ээс үзэхэд "Г******* " ХХК нь Кын Т олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй К Лимитэд /"K " / компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай, харин " " ХХК нь С улсын "" / компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй татварын хуулийн дагуу хөрөнгө оруулалтын аливаа хэлбэрт албан татвар ногдуулдаггүй. Нэгдэх үйл ажиллагаа нь Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжид захирагдан компанийн хөрөнгө эсхүл хувьцааг худалдаж авах, шилжүүлэх замаар хоёр компани нэгдэж илүү том компани болж хөрөнгөө нэмэгдүүлэх, үйл ажиллагааг идэвхжүүлэх нэг хэлбэр гэж үзэж байна.
Монгол Улсын "Компанийн тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 20.3-т "Энэ хуулийн 20.2-т заасан гэрээнд компанийг нэгтгэх нөхцөл, журмыг тодорхойлохоос гадна нэгдэж байгаа компанийн үнэт цаасыг нэгтгэж байгаа компанийн үнэт цаас, бусад хөрөнгөд хөрвүүлэх журмыг тусгасан байна." гэсэн эрх зүйн зохицуулалттай байна. "Г******* *******" ХХК нь "Айбеклэнд " ХХК-ийг "Хувьцаа солилцох гэрээ"-ний дагуу өөртөө нэгтгэн авах хэлцэл хийгдсэн байгаа нь Монгол Улсын "Иргэний хууль"-ийн 1 дүгээр зүйлийн 1.3-т "Хуульд өөрөөр заагаагүй бол татвар, төсөв, санхүү зэрэг захиргааны хууль тогтоомжоор зохицуулах болон захиргааны талаар нэг этгээд нөгөөдөө захирагдах эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцаанд энэ хууль үйлчлэхгүй." гэж заасны дагуу тухайн хэлцэлд албан татвар ногдох асуудал нь холбогдох татварын хууль, тогтоомжоор зохицуулагдахаар байна. Дээрх хэлцлийг хувьцаа солилцож, үр дүнгээр нь эрх борлуулах үйл ажиллагаа хийгдсэн тул татвар ногдуулах үндэслэлтэй байна.
Түүнчлэн "Орлогын татварыг давхардуулан ногдуулахгүй байр, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах С Улсын Газар Хоорондын Хэлэлцээр"-ийн 6 дугаар зүйлийн 6.2, 13 дугаар зүйлийн 13.2-т заасны дагуу хөрөнгө борлуулсны орлогод орлого олгогч гадаад улсын татвар төлөгчид Монгол Улсын хуулийн дагуу албан татвар ногдуулахаар заасан байна.
Нэг компани нөгөөд нэгдэж буйг тодорхойлсон "Компанийн тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 20.1-т "компанийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг өөр компанид шилжүүлэхийг компани нэгдэх гэнэ", мөн Татварын ерөнхий хуулийн /2008 оны 10 дугаар зүйлийн 10.3-т "өөрчлөн байгуулагдсан Хуулийн этгээдийн төлөөгүй буюу дутуу төлсөн татвар төлөх үүрэг, түүнтэй холбоотой эрх өөрчлөн байгуулагдсаны дүнд бий болсон хуулийн этгээдэд шилжих ба уг этгээд тусгаарлах, салах замаар өөрчлөн байгуулагдсан бол татвар ногдох зүйлтэй хувь тэнцүүлэн татвар ногдох үүрэг тэдгээрт шилжинэ" гэж заасны дагуу "Г******* *******" ХХК-д эрх, үүрэг шилжсэнийг дээрх заалтууд харуулж байна.
Мөн "лэнд " ХХК нь Татварын ерөнхий газарт 20 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн / дугаар албан бичгээр хандаж, "Г******* *******" ХХК- тай нэгдсэн талаар тодруулга авахаар хүргүүлсэн ба 20 оны 10 дугаар сарын 21- ний өдөр тоот албан бичгээр "Г******* *******" ХХК-д ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрх шилжсэнтэй холбоотой албан татварын асуудал үүсэхийг анхааруулсан хариу хүргүүлснийг СБД-ийн Татварын хэлтсийн хяналт шалгалт хийсэн байцаагчид илтгэх хуудсандаа дурдаж өгсөн байна.
Дээрх үндэслэлээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай /2006 оны/ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.7-д "Эрх борлуулсны орлогод 30 хувиар;", мен хуулийн 21 дүгээр зүйлийн 21.-д "Энэ хуулийн 17.2.1-17.2.3, 17.2.7-17.2.9-д заасан орлогод ногдох албан татварыг мөн хуулийн 4.1.6-д заасан суутгагч ногдуулан суутган авч, ажлын 7 хоногийн дотор төсөвт шилжүүлнэ" гэж заасны дагуу татварын улсын байцаагч суутгаагүй татварыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4.Нэмэгдсэн өртгийн албан татвар болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан суутгаж, төсөвт төлөөгүй гэх талаар
Нөхөн ногдуулалтын актын 1, 2, 3-т заасан хэсэгт хариуцлага ногдуулахдаа "Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйл. 29 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /чилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 0 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 27 оны 0 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө" гэж заасныг хэрэглэсэн.
Татварын улсын байцаагч нарын актаар тогтоосон зөрчил нь баримтаар тогтоогдсон, татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль журмын дагуу явагдсан бөгөөд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцааж хэрэглэсэн асуудал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй бөгөөд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй тул "Г******* ******* *******" ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагч Ц.М******* шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Миний бие С дүүргийн татварын хэлтэст байхдаа “Г******* ******* *******” ХХК-тай нэгдсэн лэнд гэх компанийг шалгасан. Тухайн хяналт шалгалтын явцад татвар төлөгч өөрөө Татварын ерөнхий газрын даргад хандсан албан бичиг хүргүүлсэн байгаа. Тухайн албан бичгээр хувьцаа борлуулах гээд хувьцаа шилжүүлж байна гэдэг байдлаар асуудал тодруулсан. Үүнтэй холбоотойгоор Татварын ерөнхий газраас хариу хүргүүлэхдээ нэгдэж, нийлж байгаа процесс дээр “Г******* ******* *******” ХХК нь үүрэг хариуцлагыг хүлээнэ. Тийм учраас үүнээс хойших татварын харилцааг “Г******* *******” ХХК хариуцна гэдгийг 20 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн албан бичгээр хариу тайлбар хүргүүлсэн байгаа бөгөөд үүнийг хавтаст хэрэгт авсан. Тухайн үед энэ бичгийн дагуу татвар ноогдуулах өнцөг нь хаанаа байх вэ, суутгагчийн үүргийг хэн нь гүйцэтгэх вэ гэдэг тал дээр албан бичгээр хариу ирүүлчихсэн байгаа учраас тус албан бичгийн дагуу бид “Г******* ******* *******” ХХК дээр илтгэх хуудсыг бичсэн. Гэхдээ илтгэх хуудас дээр дурдсанчлан Татварын ерөнхий газраас ирсэн дээрх чиглэлийн дагуу дагуу “Г******* ******* *******” ХХК-д үүрэг хариуцлага шилжинэ гэсэн заалтыг оруулж өгсөн байгаа.
Үүнийг уншвал хуулийн этгээдэд шилжих ба уг этгээд тусгаарлах, салах, замаар өөрчлөн байгуулагдсан бол татвар ногдох зүйлтэй хувь тэнцүүлэн татвар ногдох үүрэг тэдгээрт шилжинэ гээд Г******* ******* компанийн нэрийг дурдсан байгаа. Үүнийг тухайн үед илтгэх хуудсанд “нэгдэгч, нийлэгч компанийн нэгдэгч компанийн эрх үүрэг хариуцлагыг шилжүүлэн авсан Г******* ******* компани хөрөнгө борлуулах үйл ажиллагаанаас олсон орлого С улсын байнга оршин суугч компаниас албан татвар суутган төлөх үүрэг хүлээхийг санууллаа гээд тухайн үедээ тухайн компанидаа мэдэгдсэн. “Г******* ******* *******” ХХК-д компани өөрт нь тухайн албан бичиг байгаа. Тус татан буугдах процесс 20 оны 10 дугаар сард дууссан ба үүнээс хойш 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Б.А******* бид хоёрт өөрчлөлтөөр ирсэн томилолт олгогдсон. Тухайн үед хяналт шалгалт хийж байсан байцаагч нар нь бүгд өөрчлөгдсөн бөгөөд уг томилолт нь 29 оны 0 дугаар сарын 1-ны өдөр олгогдсон томилолт байдаг. Тухайн томилолт үргэлжлээд явж байсан учраас байцаагч өөрчлөгдөхөд тухайн татвар төлөгчид мэдэгдэх үүргээ хэрэгжүүлж мэйлээр хүргүүлсэн. Харин тухайн компанийн зүгээс 17 цаг 38 минутад мэйл ирсэн гэж байх боловч миний компьютерын мэйл дээр 17 цаг 30 минутаас өмнө очсон харагдаад байгаа юм. Намайг томилогдож очихоос өмнө хэд хэдэн байцаагч өөрчлөгдсөн бөгөөд уг өөрчлөлтүүд нь программ дээр хийгдчихсэн байдаг бөгөөд үүнийг үзлэгийн явцад харсан байна бөгөөд мэйлээр хүлээгээд авчихсан байх гэж бодож байна. Мөн үүн дээр хуурамч томилолт зэрэг асуудал байхгүй. Томилолт танилцуулаагүй гэдэг дээр өмнөх нь 29 оны 0 дугаар сарын 1-ны өдөр олгогдсон томилолт нь үргэлжлэн шалгагдаад явж байсан учраас байцаагч нарт өөрчлөлт орсон гэх мэдээллийг хүргүүлсэн бөгөөд 10 хоногийн хугацаа өгч, тухайн хугацаа үргэлжилж явах ёстой учраас хугацаа алдах шаардлагагүй гэж үзэн хяналт шалгалтыг үргэлжлүүлж дуусгасан.
Мөн эрх борлуулах асуудалтай холбоотой зүйл нэхэмжлэгч тал ярьсан. Тэгэхээр эрх борлуулах асуудал нь тухайн үед лэнд компаниас 7 лицензийг шилжүүлж авсан. Гэхдээ 29 онд улсад бүхэлд нь буцааж өгсөн байгаа. Хяналт шалгалтын томилолт нь 24-28 оны хугацаанд томилолттой учраас жилийн хугацаанд уг үйл ажиллагаа явагдсан гэж үзсэн. Харин Компанийн тухай хуулийг буруугаар тайлбарласан гэдгийг сайн ойлгосонгүй. Гэхдээ 10 дугаар сарын 21-ний өдрийн Татварын ерөнхий газрын даргын хүргүүлсэн албан бичгээр татвар төлөгчийн тухай тодорхой дурдчихсан учраас ярих шаардлагагүй байх гэж үзэж байна.
Нэгдэж нийлэхтэй холбоотой уг асуудал 20 оны 0 дугаар сарын 24-ны өдөр тогой компани болох “ ” гэх компани нь “ ” / / компанитай хувьцаа шилжүүлэх гэрээ байгуулаад үүнийгээ компанийн веб сайтад байршуулаад баталгаажуулчихсан. Тусгай зөвшөөрөл гээд байгаа 7 лиценз нь хувьцаа борлуулах замаар эрхээ шилжүүлээд авчихсан. Учир нь лэнд компанийг шалгаж байх явцад толгой компаниасаа санхүүжилт аваад өр, төлбөр данс дээрээ бүртгэж байсан тухайн өр төлбөр, санхүүжилтийг 13 тэрбум 00 мянгаар дүрмийн сангаа нэмэгдүүлчихсэн байдаг юм. Нийтдээ тэрбум 00 мянган төгрөгийн дүрмийн сантай болж хувьцаагаа нэмэгдүүлсэн бөгөөд үүний ард 7 лиценз байсан. Энэ 2 компани нэгдсэний дараа Монгол Улсад ямар ч өр төлбөр хийгдээгүй. Дараа нь толгой компаниуд хилийн гадна хувьцаагаа шилжүүлээд “ ” гэдэг компанийн толгой компани нь татан буугдаад, толгой компаниудын хооронд баталгаатайгаа нийлээд 1866 мянга 70 к доллар буюу Монгол төгрөгөөр 2.8 тэрбум төгрөгийг хувьцаа байдлаар арилжаалсан гэж толгой компани нь санхүүгийнхээ тай бүртгээд авчихсан. Бид үнэ шилжилтийн буюу Олон улсын татварын газраас мэдээлэл авч байж дээрх мэдээллүүдийг хардаг бөгөөд үүний дагуу харж, мэдэж авсан. Энэ нь 3 сая 27 энгийн хувьцааны нэгж үнэ 0,30 к доллар, үүний 37 мянга 00 ширхэг баталгааны нэгжийн үнэ 0.4 к доллар гээд ширхгийнхээ үнэтэйгээ, баталгааныхаа дүнтэйгээ үүнийгээ баланстайгаар толгой компани нь бүртгээд авчихсан байгаа юм. Тухайн компани орлого олоогүй, төлбөр төлөөгүй гэж байгаа болов ч эрх шилжүүлэх гэрээ нь өөрөө арилжааны гэрээтэй буюу арилжаа хийгдчихсэн. Үүний ард толгой компаниуд нь хувьцаагаа хоорондоо шилжүүлчихсэн процессууд яваад байгаа. Гэтэл 2020 оны хуулиар харилцан хамаарал бүхий компаниудаас татвар суутгахгүй гэдэг заалт орсон. Мөн тухайн үед хоорондоо харилцан хамааралгүй компаниуд нэгдэж, нийлсэн процесс байгаа юм. Тийм учраас бид үүнийг эрх шилжүүлсэн байна гэж үзэж байгаа. Мөн А болон Зе Улстай холбоотой асуудлын тухайд: Акт дээр дурдахдаа А болоод Зе улс гэдгийг нь дансны хуулгаар нэршлээр нь оруулж өгсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн дансны хуулгыг харах юм бол ийм нэршилтэйгээр шилжүүлэгдсэн байгаа” гэв.
3..Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Аль нэг татвар төлөгчийг үндэслэлгүйгээр, хувийн ашиг сонирхлын улмаас хяналт шалгалтад оруулах ямар ч боломж байхгүй. Харин томилолтын тухайд цаасан дээр хэвлэгдсэн томилолтод гомдоод байх шиг байна. Томилолт нь программд цаг хугацааныхаа эрэмбээр орчихсон байсан гэдгийг шүүгчийн үзлэгээр үзсэн. Мэдээллийн технологийн бүрдэл нэгтгэгддэг баазаас мөн үзсэн байсан. Эдгээрээс үзвэл тухайн томилолт хууль ёсны байсан болох нь нотлогдож байгаа юм. Мөн эрх борлуулсан одоо гол зөрчлийнхөө хувьд 20 онд хуульд өөрчлөлт ороогүй байсан учир хуучин хуулийн үзэл баримтлал, бидний хяналт шалгалтын хүрээнд хэдий үнэ төлбөртэйгөөр гэж бичсэн байгаа хэдий ч цаад тусгай зөвшөөрлийн үнэ цэнэ заавал явж байдаг. Энэ лиценз нь өөрөө үнэгүй зүйл биш. Үнэ төлбөргүйгээр шилжүүллээ гэх гэрээний үндсэн дээр татвар төлөгчид татвараас зайлсхийх тохиолдол маш олон гарсан учраас 27 онд хуулийн өөрчлөлт орж үнэ төлбөртэй гэдэг хэсгийг хассан байдаг. Мэдээж хууль анх гарч байх үедээ алдаатай гардаг бөгөөд хэрэгжилтийн явцад сайжирдаг учир ийм үзэл баримтлалтай байсан. Мөн үнэ шилжилтийн талаар тайлбар хэлэхэд хуучин хуулийн хэрэгжилтийн хувьд Татварын ерөнхий хуулийн 48 дугаар зүйлд хэрвээ татвар төлөгч өөрөө үнээ тогтоогоогүй бол Татварын алба жишиг үнэ тогтоож болох тухай бүлэг заалт байдаг талаар дурдмаар байна. Татварын улсын байцаагчийн хяналт шалгалт хийсэн 20 оны хувьд лиценз, эрх шилжсэн. Эрх шилжүүлсэн учраас цаана нь ашиг сонирхол байсан. Ялангуяа Монгол Улсын 7 лицензийг эзэмшиж байгаа ашгийн төлөө байгууллага ямар ч ашиггүйгээр тухайн 7 хайгуулын лицензийг шилжүүлэх боломжгүй. Монгол улсын хилийн гадна явагдаж байгаа ажиллагаа бөгөөд тухайн 2 компани хоёулаа 100 хувийн гадаадын хөрөнгө оруулалттай компани байдаг. Тэгэхээр төлбөргүй гэдэг үгэнд битгий автаасай гэж хэлмээр байна. Үүний цаана бүхэл бүтэн 7 лицензийн төлбөр байсан. Татварын улсын байцаагч нарын хувьд хайгуулын үнэлгээний хөрөнгийг .7 тэрбумын үнэлгээ дээр авсан бэ гэхээр татварын баримт бичгийн хамгийн анхны суурь болох үнэ байсан. Тэгэхээр татвар төлөгчийн зүгээс түүнийг няцаах баримт байхгүй хэдий ч татварын улсын байцаагч нь татвар төлөгчөөс ирүүлсэн баримт бичгийн хүрээнд шалгалтаа хийж байгаа бөгөөд санхүүгийн тайлангийн өртөг, дүнг харж байгаад хамгийн доод үнэлгээгээр татвар ногдуулсан байдаг. Өөр тайлбар байхгүй” гэв.
3.6.Иргэдийн төлөөлөгч Ш.О*******цэцэг шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
“Шүүхийн иргэдийн төлөөлөгч “Миний ойлголтоор нэхэмжлэгч тал материал бүрдүүлэлт сайн, асуулт, хариулт ойлгомжтой байна. Хариуцагч тал материал бүрдүүлэлт дутуу зарим нэг баримтаа олохгүй асуулт, хариулт ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч тал нь зохих хэмжээний төлбөр, татвараа төлөөлд явж байсан гэж ойлголоо. Нэхэмжлэгч талын зөв гэж ойлголоо” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг. Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
Энэ хэрэгт татварын эрх зүйн хүрээнд, компани суутган төлөгч эсэх, эрх шилжүүлэх замаар орлого олсон эсэхтэй холбоотой татвар төлөлт, ногдуулалтын зөрчил гэх үйл баримтыг хэлэлцсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1. Хариуцагч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын байцаагч Б.А*******, Ц.М******* нар /цаашид “Татварын улсын байцаагч нар” гэх/ 29 оны дугаар сарын 1-ны өдрийн дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу “Г******* ******* *******” ХХК-ийн 24 оны дүгээр сарын -ний өдрөөс 28 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг 29 оны дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд явуулжээ.
2.2.Шалгалтын дүнд Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн дугаар “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” нөхөн ногдуулалтын актаар тус компанид 1,80,110,19.9 төгрөгийн нөхөн татвар, ,33,048.34 төгрөгийн торгууль, 361,022,032.37 төгрөгийн алданги, нийт 2,707,66,240.66 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2.3.Актаар:
-Эрх борлуулсны орлогод татвар суутган тооцоогүй буюу “ лэнд ” ХХК-ийн эзэмшиж байсан 7 ширхэг ,,,08 төгрөгийн дансны үнэ бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 20 онд “ лэнд ” ХХК-ийг “Г******* *******” ХХК-тай нэгтгэх замаар “Г******* ******* *******” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан суутган төсөвт төлөөгүй нь 1,734,67,02.0 төгрөгийн нөхөн татвар, 346,913,40.00 төгрөгийн алданги, 20,370,108.00 төгрөгийн торгууль, нийт ,,,08.00 төгрөгийн зөрчил гэж;
-А Улсын “ ”, компаниудад шилжүүлсэн үйлчилгээний төлбөрт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган төлөөгүй, 19,9,192.9 төгрөгийн нөхөн татвар, 3,983,239.00 төгрөгийн алданги, ,974,87.78 төгрөгийн торгууль, нийт 199,1,92.88 төгрөгийн зөрчил гэж, /Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2 оны/ 7.2., .1, .1.2-т заасныг зөрчсөн/;
-К улсын “SJ LTD” компанид шилжүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаж төлөөгүй 10,794,6.68 төгрөгийн нөхөн татвар, 2,18,911.00 төгрөгийн алданги, 3,238,367.00 төгрөгийн торгууль, нийт 21,891,133.60 төгрөгийн нийт ,03,09.48 төгрөгийн зөрчил /Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4.1.6, 7.1, 17.2.9, 21./ гаргасан гэж үзээд;
-нийт дүнгээр 1,80,110,19.9 төгрөгийн нөхөн татвар, ,33,048.34 төгрөгийн торгууль, 361,022,032.37 төгрөгийн алданги, нийт 2,707,66,240.66 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2.3.Нэхэмжлэгч “Г******* ******* *******” ХХК-ийн эрх бүхий удирдлага нь уг актыг зөвшөөрөөгүй, актад гарын үсгээ зураагүй байна. /ХХ-1-ийн 33-4 дахь тал/
2.4.Нэхэмжлэгч нь Татварын улсын байцаагч нарыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаа гаргахдаа татварын хяналт, шалгалтын үйл ажиллагааны талаар албан ёсоор мэдэгдээгүй, удирдамж, томилолтыг танилцуулаагүй, удирдамжийг шүүхэд зориулж нөхөн хийсэн гэж маргаж байна.
2..Татварын улсын байцаагч Ц.М*******, Б.А******* нар нь Татварын хяналт, шалгалт арга зүйн газрын даргын 29 оны дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтын дагуу, татварын иж бүрэн хяналт шалгалтыг хийж байгаа болохоо нэхэмжлэгчид мэдэгдэж байсан, эсхүл нэхэмжлэгч нь Татварын албанаас татварын хяналт шалгалтыг явуулж байгаа гэдгийг нь удирдамжийг шаардаж танилцаж, мэдэх боломжтой байсан болох нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт, шалгалт арга зүйн газрын даргын 29 оны 29/10 дугаар Хяналт шалгалтын ажлын удирдамж, 29 оны дугаар татварын хяналт шалгалт хийх томилолт, Татварын ерөнхий газрын даргын 29 оны Б/229 дугаар, 2020 оны Б/436, , дугаар тушаалууд болон “Г******* ******* *******” ХХК-ийн оффис менежер З.А, Д.Б нартай хийсэн ярилцлагын тэмдэглэлээр тогтоогдож байна.,
Үүнээс гадна нэхэмжлэгч “Г******* ******* *******” ХХК-ийн оффис менежер З.Агийн цахим шууданд хийсэн шүүхийн үзлэгээр түүнд Татварын улсын байцаагч нараас явуулсан цахим захидал болон мөн шүүхийн Татварын ерөнхий газрын цахим системд явуулсан үзлэгээр “татварын улсын байцаагч нарыг тус компанид хяналт шалгалт хийлгэхээр томилсон томилолт үйлдэгдсэн” зэрэг холбогдох бусад баримтууд тогтоогдож байна.
2.6.Тодруулбал, Татварын ерөнхий газрын Татварын хяналт, шалгалт арга зүйн газрын даргын 29 оны дугаар сарын 13-ны өдрийн 29/10 дугаартай Хяналт шалгалтын ажлын удирдамж, 29 оны дугаар сарын 1-ны өдрийн дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтыг үндэслэн Татварын улсын байцаагч Б.Т, Ё.Э нар “Г******* ******* *******” ХХК-ийн 24 оны дүгээр сарын -ний өдрөөс 28 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн хяналт шалгалтыг хийж эхэлсэн байна.
2.7.Татварын байцаагч Ё.Э нь татварын албанаас чөлөөлөгдсөн тул Татварын ерөнхий газрын даргын 29 оны 6 дугаар сарын 0-ны өдрийн Б/229 дугаар тушаалаар 29 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтод өөрчлөлт оруулан, татварын улсын байцаагч Д.Г шинээр томилсон болох нь эдгээр баримтаар тогтоогдлоо.
2.8.Үүний дараа “Татварын ерөнхий газрын харьяа Том татвар төлөгчийн газрын бүтэц, чиг үүрэг, албан тушаалын тодорхойлолт батлагдсантай холбогдуулан” Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Б/436 дугаар тушаалаар татварын улсын байцаагч Б.Тыг “Татвар төлөгчтэй харилцах хэлтэст улсын байцаагч”-аар томилсонтой холбогдуулан Татварын хяналт, шалгалт арга зүйн газрын даргаас 29 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтод өөрчлөлт оруулан, татварын улсын байцаагч Н.Бийг уг хяналт шалгалтыг явуулахаар томилон, улмаар Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар татварын байцаагч Н.Бийг Татвар хураалтын удирдлага, арга зүйн газарт татварын улсын байцаагчаар, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тушаалаар татварын улсын байцаагч Д.Г эрүүл мэндийн шалтгаанаар 2 сарын цалинтай чөлөө олгохоор тус тус шийдвэрлэсэнтэй холбогдуулан Татварын хяналт, шалгалт арга зүйн газрын даргаас 29 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтод өөрчлөлт оруулан, татварын улсын байцаагч Ц.М*******, Б.Ариунцэцэг нарыг тус тус өөрчлөн томилон хянан шалгалтын ажлыг гүйцэтгүүлсэн болох нь эдгээр баримтуудаар тогтоогдсон.
2.9.Татварын улсын байцаагч Б.А*******, Ц.М******* нарыг томилсон шийдвэртэй танилцуулаагүй гэсэн үндэслэлийг шүүх хүлээн авахгүй.
2.10.Учир нь Татварын хяналт, шалгалт арга зүйн газрын даргын 29 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр дугаар татварын хяналт шалгалт хийх томилолтод хяналт шалгалт эрхлэх, зарцуулах хугацааг анх “29 оны сарын 29-ний өдөр, 20 ажлын өдөр” гэсэн байдлаар тусгасан бөгөөд уг хугацааг “29.06.11-29.10.21-ний өдрийг хүртэл 94 хоног”, “2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл 313 ажлын өдөр” болон ”2021 оны дүгээр сарын 04-ний өдөр хүртэл 2 ажлын өдөр” хэмээн нийт 3 удаа сунгасан болох нь эдгээр тушаалаар тогтоогдлоо.
2.11.Энэхүү хяналт шалгалтын явцад Татварын улсын байцаагч нар солигдож байгааг шалгуулагч этгээд мэдэх боломжтой тул тухайн цаг хугацаанд шалгагч этгээд солигдсон тушаалтай танилцахыг шаардах эрхтэй байхад, уг эрхээ хэрэгжүүлээгүй зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдож байна.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.1.Татварын ерөнхий хууль /29 оны/-ийн дүгээр зүйлийн .2-т “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ” гэж, мөн зүйлийн .-д “Татварын хяналт шалгалт хийх талаар татвар төлөгчид ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ” гэж, мөн зүйлийн .8-д “Татварын алба нь татварын улсын байцаагчийн мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага туршлага, ашиг сонирхлын зөрчилд өртөхгүй байх нөхцөлийг харгалзан татварын хяналт шалгалтыг зохион байгуулж, томилгоо хийж, удирдамжийг батална” гэж тус тус заажээ.
3.2.Хариуцагчаас “хяналт шалгалтын удирдамж гарсны дараа, хуульд заасан хугацааг баримтлан шалгуулагчид хяналт шалгалт явуулах талаар утсаар мэдэгддэг” гэж тайлбарласан ч утсаар мэдэгдсэн талаарх нотлох баримт байхгүй байна.
3.3.Гэвч нэхэмжлэгч “Г******* ******* *******” ХХК нь энэхүү хяналт шалгалтыг удирдамжийн хүрээнд, удирдамжийг танилцуулсны үндсэн дээр хяналт шалгалт явуулах ёстой гэдгийг мэдэх ёстой, мөн хяналт шалгалтын явцад Татварын улсын байцаагч нар солигдож байгааг мэдэх боломжтой тул тухайн цаг хугацаанд эдгээр баримттай танилцуулахыг шаардах, хэрэв холбогдох баримтыг танилцуулаагүй бол хяналт шалгалтад хамрагдахаас татгалзах эрхтэй байхад, уг эрхээ хэрэгжүүлээгүй бол хариуцагч нарыг буруутгаж, энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзэв.
3.4.Мөн түүнчлэн шүүхийн үзлэгээр Татварын ерөнхий газрын цахим системийн программд дээр дурдсан хяналт шалгалтын томилолт, өөрчлөлтүүд хадгалагдсан байгаа тул хариуцагч нарыг татварын хяналт шалгалтыг удирдамж, томилолтгүй явуулсан гэж үзээгүй болно.
3..Маргаан бүхий актын “А Улсын “ ”, компаниудад шилжүүлсэн үйлчилгээний төлбөрт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутган төлөөгүй, 19,9,192.9 төгрөгийн нөхөн татвар, 3,983,239.00 төгрөгийн алданги, ,974,87.78 төгрөгийн торгууль, нийт 199,1,92.88 төгрөгийн зөрчил гэж” тогтоосон хэсгийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан үндэслэлийг хянавал:
3..1.Энэ хэсгийн 199,1,92.88 төгрөгийн зөрчил гэдэг нь “А Улсын “ ”, “ ” компаниудад шилжүүлсэн үйлчилгээний төлбөрт шилжүүлсэнтэй холбоогүй, А Улсын иргэн -т шилжүүлсэн цалин хөлсний дүнтэй тохирч байгаа тул -т шилжүүлсэн цалин хөлснөөс хүн амын орлогын албан татвар, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл, нэмэгдсэн өртгийн албан татвар суутгаагүй гэж тогтоосон акт, хүний цалин хөлснөөс нэмэгдсэн өртгийн албан татвар зэрэг олон төрлийн татварыг суутган авч төлөх ёстой байсан гэж тогтоосон акт гэж нэхэмжлэгчээс тайлбарлаж энэ үндэслэлээр маргаж байна.
3..2.Харин хариуцагч Татварын улсын байцаагч Ц.М******* нь уг акт А Улсын -т шилжүүлсэн цалин хөлстэй хамааралгүй, түүнд шилжүүлсэн цалин хөлсний дүнгээс 3 сая төгрөгийн зөрүү гарсан тул цалин хөлс шилжүүлсэн гэж үзээгүй, “А Улсын “ ”, “ ” компаниудад шилжүүлсэн үйлчилгээний төлбөр гэж үзэж акт тогтоосон гэж тайлбарлаж байна.
3..3.Актын энэ “199,1,92.88 төгрөгийн зөрчил гаргасан” гэж тогтоосон хэсгийг “А Улсын “ ”, “ ” компаниудад шилжүүлсэн үйлчилгээний төлбөр байсан гэдгийг хариуцагч нотолж чадаагүй, ийм нотлох баримтыг шүүхэд нэрлээгүй, нэхэмжлэгчээс ийм компанид уг төлбөрийг шилжүүлсэн баримт байхгүй байгаа учраас шүүх бүрэлдэхүүн актын энэ үндэслэлийг нотлогдоогүй гэж үзлээ.
3..4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс актад дурдсан 199,1,92.88 төгрөгийн зөрчил гэдгийг -т шилжүүлсэн цалингийн дүн, уг цалин хөлсөнд хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл суутгаж төлсөн гэдгээ түүний Нийгмийн даатгалын дэвтэр, Нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, төлөлтийн 28 оны тайлангууд, Хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын 28 оны тайлан зэргээр тогтоогдлоо. /ХХ-6-ийн 17 дахь тал/
3..6.Харин актын энэ хэсгийн “А Улсын “ ”, “ ” компаниудад шилжүүлсэн үйлчилгээний төлбөрт татвар ногдуулж суутган төлсөн” гэж нэхэмжлэгч маргасан, нотлох баримтаар санхүүгийн 28 оны тайланг нэрлэсэн бөгөөд хариуцагч энэ үйл баримтыг няцааж чадаагүй, актын энэ хэсгийн “199,1,92.88 төгрөгийн зөрчил” гэдэг нь хэсгийн “А Улсын “ ”, “ ” компаниудад, эсхүл А Улсын иргэн -т холбогдох зөрчил үү, хэнд холбогдох зөрчил гэдэг нь тодорхойгүй, үүнийгээ тайлбарлаж чадаагүй учраас “акт зорилгодоо нийцээгүй, утга агуулгын алдаатай” тул хуульд нийцээгүй гэж дүгнэв.
3..7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дугаар зүйл буюу “Зөрчлийг нотлох” гэсэн зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэжээ.
3..8.Ийнхүү хариуцагч нар нь актын энэ хэсгээр тогтоосон буюу нэхэмжлэгчийн гаргасан зөрчил гэдгийг нотолж чадаагүй тул хуулийн энэхүү заалтын дагуу зөрчлийг нотлогдоогүй гэж үзэж, хүчингүй болгож, актыг уг хэмжээгээр бууруулах нь зүйтэй гэж үзлээ.
3.6.Нэхэмжлэгч маргаан бүхий актын “К Улсын “SJ LTD” компанид шилжүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаж төлөөгүй 10,794,6.68 төгрөгийн нөхөн татварт тогтоосон хэсэгт маргахгүй гэж тайлбарласан, харин актын энэ хэсгийн 2,18,911.00 төгрөгийн алданги, 3,238,367.00 төгрөгийн торгуулийн хувь хэмжээг 30 хувиар биш, 20 хувиар тогтоох ёстой байсан, буруу тогтоосон гэх үндэслэлийг хянавал:
3.6.1.Зөрчлийн тухай хуулийн /27 оны шинэчилсэн найруулга/ 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “татвар ногдох орлого, орлогоос бусад ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тай тусгахгүй орхигдуулсан, … бол татварыг нөхөн төлүүлж, хүн хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ[1].
3.6.2.Нэхэмжлэгч “Г******* ******* *******” ХХК нь “К Улсын “SJ LTD” компанид шилжүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаж төлөөгүй 10,794,6.68 төгрөгийн зөрчилдөө маргаагүй тул Зөрчлийн тухай хуулийн /27 оны шинэчилсэн найруулга/ 11.19 үгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулсан нь хууль зөрчөөгүй байна.
3.6.3.Иймд нэхэмжлэлийн энэ үндэслэлийг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагаас энэ хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэв.
3.7.Эрх борлуулсны орлогод татвар суутган тооцоогүй буюу “ лэнд ” ХХК-ийн эзэмшиж байсан 7 ширхэг ,,,08 төгрөгийн дансны үнэ бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 20 онд “ лэнд ” ХХК-ийг “Г******* *******” ХХК-тай нэгтгэх замаар “Г******* ******* *******” ХХК-ийн нэр дээр шилжүүлсэнд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдуулан суутган төсөвт төлөөгүй нь 1,734,67,02.0 төгрөгийн нөхөн татвар, 346,913,40.00 төгрөгийн алданги, 20,370,108.00 төгрөгийн торгууль, нийт ,,,08.00 төгрөгийн зөрчил гэж үзсэн үндэслэлийг хянавал:
3.7.1.Монгол Улсад бүртгэлтэй “Г******* *******” ХХК[2] нь Монгол Улсад бүртгэлтэй “ ” ХХК[3]-ийг 20 оны дугаар сарын 24-ний өдрийн Хувьцаа солилцох гэрээний үндсэн дээр өөртөө нэгтгэн авч, өөрийн нэрээ “Г******* ******* *******” ХХК болгон өөрчилсөн байна.
3.7.2.Ийнхүү компаниуд нэгдэж, өөр нэр бүхий хуулийн этгээд болсны дагуу “ лэнд ” ХХК-иас гаргасан хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 20 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар тушаалаар “ лэнд ” ХХК-ийн эзэмшиж байсан 7 ширхэг ,,,08 төгрөгийн “дансны үнэ бүхий” ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Г******* ******* *******” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн бүртгэжээ.
3.7.3.“ лэнд ” ХХК нь 20 оны 8 дугаар сарын 10-аас өмнө 132,060 мянган төгрөгийн дүрмийн сантай, 20 оны 2 дугаар улирлын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар нийт 1,11,991.64 төгрөгийн орлоготой, 1,228,4,619.22 төгрөгийн хасагдах зардалтай, “Санхүүгийн болон орлогын албан татварын тайлангийн үзүүлэлт хоорондын зөрүүг зохицуулах тайлан”-гийн татварын өмнөх ашгийг нэмэгдүүлэх дүнгээр 12,711,843.62 төгрөгийн, татвар ногдуулах орлогыг бууруулах дүнгээр 32,77,220.4 төгрөгийн нийт 1,246,899,004.0 төгрөгийн алдагдалтай байжээ.
3.7.4.Тус компани нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 20 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ,00,98. мянган төгрөг болгон нэмэгдүүлж улсын бүртгэлд бүртгүүлэн, “Хувьцаа солилцох гэрээ”-г үндэслэн “Г******* *******” ХХК-д нэгдсэнийг 20 оны 10 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогдлоо.
3.7..Монгол Улсад бүртгэлтэй дээрх хуулийн этгээдүүдийн нэгдэлтэй холбоотойгоор тэдгээрийн анхдагч толгой компани “К коппер лимитед” компаниас “ пи ви” компанийн С Улсад бүртгэлтэй охин компани болох “ пи экс прайвэт лимитед” компанид Кын хөрөнгийн биржид бүртгэлтэй К компанийн 3.27.000 ширхэг хувьцааг 1..00 ширхэг баталгааг шилжүүлэн өгсөн болох нь тус тус тогтоогдож байна.
3.7.6.Эдгээр үйл ажиллагаа нь Монгол Улсад бүртгэлгүй хуулийн этгээдүүдийн хооронд, Монгол Улсын хилийн гадна явагдсан тул энэ үйл ажиллагаанд дотоодын хууль тогтоомж үйлчлэхгүй.
3.7.7.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар “ лэнд ” ХХК-ийг өөртөө нэгтгэн авсан “Г******* *******” ХХК, буюу шинэ нэрээр “Г******* ******* *******” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь “К коппер лимитед” компани өөрчлөгдөөгүй байна.
3.7.8.Өөрөөр хэлбэл, гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээдүүд, гадаадын улсын нутаг дэвсгэр дээр, өөрийн хууль тогтоомжийн хүрээнд хоорондоо хувьцаагаа шилжүүлсэн үйл ажиллагааг Монгол Улсын татварын хууль тогтоомжоор орлого олсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
3.7.9.Хариуцагчаас дээрх ашгийг төлөө байгууллагуудын хувьд компаниуд хувьцаагаа зорилгогүй, үнэ төлбөргүй шилжүүлсэн байх боломжгүй, хайгуулын тусгай зөвшөөрлийг нь авах зоригоор хувьцаа шилжүүлсэн тул орлого олсон гэх агуулга бүхий тайлбар нь хууль зүйн үндэслэл бүхий тайлбар биш байна.
3.7.10.Тодруулбал, Татварын ерөнхий хуулийн /29 оны/[4] дугаар зүйлийн .1.1-д “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд “зайлшгүй байх” зарчмыг баримтална”, дүгээр зүйлийн .1-т “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба хянан шалгана” гэжээ.
3.7.11.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн[] 8 дугаар зүйлийн 8.1-д “Албан татвар төлөгчийн үйл ажиллагааны дараахь орлогод албан татвар ногдоно” гээд мөн зүйлийн 8.1.2-т “эрх борлуулсны орлого” гэжээ.
3.7.12.Мөн зүйлийн 8.2-т “Эрх борлуулсны орлогод дараахь орлогыг хамааруулна” гээд, мөн зүйлийн 8.2.2-т “хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого” гэж[6] тус тус заасан байна.
3.7.13.Дээр тогтоогдсоны дагуу “ лэнд ” ХХК-ийг өөртөө нэгтгэн авсан “Г******* *******” ХХК-ийн /нэгтгэсний дараахь нэр нь “Г******* ******* *******” ХХК болсон/ эцсийн өмчлөгч нь “К коппер лимитед” компани өөрчлөгдөөгүй байгаа тул Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 8.2, 8.2.2 дахь заалтын дагуу “Г******* ******* *******” ХХК-ийг эрх борлуулсны орлого олсон гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
3.7.14.Дээрх үйл явц нь “… “ лэнд ” ХХК нь “Г******* *******” ХХК-тай нэгдэхэд хувьцаа нь төлбөртэй хийгдээгүй” гэх, “… компанийг нэгтгэх үйл явцыг нягтлан бодох нягтлан бодох бүртгэлд нэгтгэгч тал буюу “Г******* ******* *******” ХХК-г орлого олсон гэж үзэхгүй” гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
3.7.1.Улсын Их Хурлын 29 онд шинэчлэн найруулсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т "Эцсийн эзэмшигч" гэж Татварын ерөнхий хуулийн 6.1.48-д заасныг ойлгоно” гэж, мөн зүйлийн 30.2-т “Эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу олгосон газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг тухайн эрх эзэмшигч аж ахуйн нэгжийн энэ хуулийн 10.1.2-т заасан орлогод тооцно” гэж, мөн зүйлийн 30.3-т “Эрх борлуулсан, шилжүүлсний албан татвар ногдуулах орлогын суурийг энэ хуулийн 30.6-д заасан журмын дагуу тооцсон тухайн эрх, тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно” гээд мөн хэсгийн 30.3.1-т “төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж” гэж, мөн хэсгийн 30.3.2-т “бусдаас худалдаж, шилжүүлж авсан тохиолдолд хэлцлийн дагуу худалдах, шилжүүлэн авахад төлсөн, шилжүүлсэн баримтаар нотлогдох төлбөр” гэж тус тус заажээ.
3.7..Ийнхүү 29 онд шинэчлэн баталсан Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “29 оны 3 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль /чилсэн найруулга/-ийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 27 оны дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж заасан байна.
3.7.17.Эндээс дүгнэвэл, 29 онд баталсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар эцсийн эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцаа, хувь оролцоо, саналын эрхийг борлуулах, шилжүүлэх замаар ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг бүрэн буюу хэсэгчлэн борлуулах, шилжүүлэхтэй холбогдон олсон орлогыг орлогод тооцохоор зохицуулалт нь 2020 оны дүгээр сарын -ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөх шинэ зохицуулалт болно.
3.7.18.Иймд 20 онд болсон буюу уг хугацаанд “ лэнд ” ХХК-ийг “Г******* *******” ХХК-тай нэгтгэсний дагуу “Г******* ******* *******” ХХК-тай нэртэй болж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 20 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дугаар шийдвэрээр “ лэнд ” ХХК-ийн нэр дээр эзэмшиж байсан 7 тусгай зөвшөөрлийг “Г******* ******* *******” ХХК-д шилжүүлснийг бүртгэсэн үйл явцад 2020 оны дүгээр сарын -ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөх энэ хуулийн заалтыг буцаан хэрэглэхгүй.
3.7.19.Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, “ лэнд ” ХХК-ийг нэгтгэж авсан “Г******* *******” ХХК нь нэгтгэж авсан компанийнхаа ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинэчилсэн нэр болох “Г******* ******* *******” ХХК-ийн нэр дээр бүртгүүлсэн нь татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.2, 8.2, 8.2.2 дахь заалтын дагуу “эрх борлуулсны орлого олсон” гэж үзэхгүй тул актын энэ үндэслэл хуульд нийцээгүй хууль бус болох нь нотлогдсон гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
3.7.20.Дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Г******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актыг тогтоохдоо хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж хууль зөрчсөн болох нь тогтоосон тул актаар тогтоосон төлбөрөөс нөхөн татварыг 1,794,322,603.27 төгрөгөөр, алдангийг 38,863,121.0 төгрөгөөр, торгуулийг 38,294,681.78 төгрөгөөр хүчингүй болгож, бууруулж тогтоох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
4.2.Шинжээчийн дүгнэлтийн бусад хэсэг нь “шүүхээс тавьсан асуултын хүрээ”-нд хариулахдаа зарим тохиолдолд хууль зүйн дүгнэлт өгсөн нь шинжээчийн эрх хэмжээний асуудал биш, маргааны зүйл, үйл баримтыг тогтоохуйц хариулт чадаагүй тул шүүх шинжээчийн дүгнэлтийн бусад хэсгийг нотлох баримтаар үнэлээгүй.
4.3.Тухайлбал, шинжээчийн дүгнэлтийн 6 дахь асуултад хариулсан дүгнэлтийн “Харин татварын бүртгэлээр “ лэнд ” ХХК-ийн хувьцаа 2006 онд “Г******* *******” ХХК-тай нэгдсэн нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 8 дугаар зүйлийн 8.2.2-ын дагуу хуулийн этгээд, түүний эцсийн эзэмшигч хувьцаа, хувь оролцоогоо бусдад шилжүүлэх замаар газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчийг өөрчлөх замаар олсон орлого гэж үзэх нь нотлогдож байна” гэж дүгнэсэн байсан болно.
Тав.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн тухайд:
.1.Шүүхийн иргэдийн төлөөлөгч “Миний ойлголтоор нэхэмжлэгч тал материал бүрдүүлэлт сайн, асуулт, хариулт ойлгомжтой байна. Хариуцагч тал материал бүрдүүлэлт дутуу зарим нэг баримтаа олохгүй асуулт, хариулт ойлгомжгүй байна. Нэхэмжлэгч тал нь зохих хэмжээний төлбөр, татвараа төлөөлд явж байсан гэж ойлголоо. Нэхэмжлэгч талын зөв гэж ойлголоо гэсэн дүгнэлтийг амаар болон бичгээр гаргасан.
.2.Шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахдаа иргэдийн төлөөлөгч дээрх дүгнэлтийг харгалзан үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 103.3.6, 106.3.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хуулийн /29 оны/ дугаар зүйлийн .1.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.2.2, Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль /29 оны/-ийн дүгээр зүйлийн .2, ., .8, Татварын ерөнхий хууль /29 оны/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дүгээр зүйл, Зөрчлийн тухай хуулийн /27 оны шинэчилсэн найруулга/ 11.19 үгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус үндэслэн Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаас “К Улсын “SJ LTD” компанид шилжүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрт аж ахуйн нэгжийн орлогын албан татвар суутгаж төлөөгүй хэсгийн 2,18,911.00 төгрөгийн алданги, 3,238,367.00 төгрөгийн торгуулийн хувь хэмжээг 30 хувиар биш, 20 хувиар тогтоолгож бууруулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаар тогтоосон төлбөрөөс нөхөн татварыг 1,794,322,603.27 төгрөгөөр, алдангийг 38,863,121.0 төгрөгөөр, торгуулийг 38,294,681.78 төгрөгөөр хүчингүй болгож, актаар тогтоосон төлбөрийн хэмжээг энэ хэмжээгээр бууруулсугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.-д заасныг баримтлан Татварын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай нөхөн ногдуулалтын актаас нөхөн татварыг 1,794,322,603.27 төгрөгөөр, алдангийг 38,863,121.0 төгрөгөөр, торгуулийг 38,294,681.78 төгрөгөөр хүчингүй болгож, төлбөрийг бууруулсан тул шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд нэхэмжлэгч “Г******* ******* *******” ХХК нь уг хэмжээгээр татвар төлөх үүрэг хүлээхгүй, нэхэмжлэгч нь актаар тогтоосон төлбөрийг төлсөн байгаа бол Татварын алба уг төлбөрийг буцаан олгох, эсхүл нэхэмжлэгчийн зөвшөөрснөөр өөр бусад татварт нөхөн тооцох үүрэгтэй болохыг заасугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн зарим шаардлага хангагдсантай холбогдуулж, уг хураамжийн 3100 төгрөгийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /Арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Г.УРАНГУА
[1] Энэ заалтыг 29 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан
[2]Энэ компани нь К Улсад бүртгэлтэй “К коппер лимитед” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай компани байна.
[3] Энэ компани нь Бийн Виржини арлуудад бүртгэлтэй “ повер венчурс инк” компанийн С Улсад бүртгэлтэй охин компани болох “ пи экс прайвэт лимитед” болон “Жи си ар холдинг лимитед” компаниудын охин компани байна.
[4] Энэ хуулийг 2020 оны дүгээр сарын -ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн.
[] Энэ хуулийг 29 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /чилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.
[6]Энэ хэсгийг 27 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан.