| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00100/И |
| Дугаар | 304/ШШ2025/00175 |
| Огноо | 2025-04-08 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 304/ШШ2025/00175
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х******* ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Я******* овогт И*******ийн Д*******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 5,818,151.55 /таван сая найман зуун арван найман мянга нэг зуун тавин нэгэн төгрөг тавин таван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 304/2025/00100/И индекстэй иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуун нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Х******* ХК нь хариуцагч И.Д*******т холбогду******* 5,818,151.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
2.Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгч талаас иргэн И.Д******* нь Хасбанктай 2023 оны 03 дугаар 24-ний өдөр ...... дугаартай бизнес кредит картын зээлийн гэрээ байгу******* 5,200,000 /таван сая хоёр зуун мянган/ төгрөгийг бэлэн бус гүйлгээний хүү жилийн 20,4 хувь, бэлэн гүйлгээний хүү жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр зээлдэгч И.Д*******ын хасбанк дахь .......... дансанд 5,200,000 төгрөгийг шилжүүлэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон.
Зээлдэгч нь банктай байгуулсан ......... дугаартай бизнес кредит картын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхгүй 134 хоног хугацаа хэтрүүлсэн тул төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөр 5,200,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар хүү 618,151.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 0 төгрөг, нийт 5,818,151.55 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.
4.Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хариуцагч И.Д******* нь 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Х******* ХК-д кредит карт эзэмших хүсэлт гаргаж, Хасбанк ХК болон И.Д******* нарын хооронд 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ........ дансны дугаартай бизнес кредит картын зээлийн гэрээ байгуулагджээ. /хэргийн 9-15-р тал/
4.2.Уг зээлийн гэрээгээр 5,200,000 төгрөгийн зээлийн эрхтэй кредит картын .......... дугаартай дансыг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Хасбанкнаас нээж зээлдэгч ашиглаж эхэлсэн бөгөөд тухай бүр ашигласан зээлийн мөнгийг буцаан төлж, дахин зээл авч ашиглаж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогдож байна. /хэргийн 12-13 дугаар тал/
4.3.Хасбанк ХК нь ........ улсын бүртгэлийн гэрчилгээтэй, арилжааны банкны үйл ажиллагаа эрхлэх эрхтэй хуулийн этгээд бөгөөд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчийг гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А-314 дугаар тушаал, салбарын захирлын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 31/86 дугаартай албан бичгээр томилжээ.
4.4.Хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан шаардлага тодорхойгүй, учир нь авсан зээлээ хэмжээгээр нь тухай бүр төлдөг байсан, банкны зээлийн хуваарь болон нэхэмжлэл нь төлөх ёстой байсан төлөлтөөс илүү нэхэмжилж байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулж гаргаж өгөх гэж заасан үүргийг хариуцагч биелүүлээгүй байна.
5.Зохигчийн хооронд байгуулсан бизнес кредит картын гэрээний 2.3 дахь хэсэгт хугацаа хэтэрсний шимтгэл хамгийн багадаа 10,000 төгрөг, бэлэн мөнгөний гүйлгээний хүү 24,00 хувь, худалдан авалтын гүйлгээний хүү 20,40 хувь гэж хүүгийн хэмжээг тодорхойлж, ашигласан зээлийн төлбөр хийх хугацааг сар бүрийн 15-ны өдөр гэж тодорхой тусгаж, бичгээр байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдаж, хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангажээ.
Зээлдэгч 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үүргээ биелүүлээгүй тул гэрээг хугацаанаас өмнө цуцалж, Х******* ХК шаардах эрхээ хэрэгжүүлсэн нь үндэслэлтэй байна.
6.Иймд хариуцагч И.Дамдинбазраас 5,818,151.55 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-нд олгож шийдвэрлэлээ.
7.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэсэн шаардлагад шүүхээс дүгнэлт хийгээгүй болно. Учир нь хуулийн энэ зохицуулалт нь шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг тодорхойлсон бөгөөд зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэрэг маргааныг шийдвэрлэхдээ тогтоох хэсэгт тусгадаг агуулга юм.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 108,041 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 108,041 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
9.Х******* ХК-ийн И.Д*******т холбогду******* гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дүгээр зүйлийн 751.1.1 дэх хэсэгт хамаарч байх тул мөн хуулийн 752.1 дэх хэсэгт Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийг нэг шүүх хуралдаанаар, бичмэл болон цахим баримтад тулгуурлан шийдвэрлэнэ. гэж заасан журмаар шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1. 116, 118, 119 дүгээр зүйлүүд, 100 дугаар зүйлийн 100.3, 759 дүгээр зүйлийн 759.2 дахь заалтыг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан хариуцагч И.Д*******аас 5,818,151.55 /таван сая найман зуун арван найман мянга нэг зуун тавин нэгэн төгрөг тавин таван мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х******* ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108,041 /нэг зуун найман мянга дөчин нэг/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч И.Д*******аас 108,041 /нэг зуун найман мянга дөчин нэг/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3-т зааснаар шийдвэрийг танилцу******* сонсгосноос хойш 10 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1-т зааснаар тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 7 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА