Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 304/ШШ2025/00177

 

 

 

Хүсэлт гаргагчийг хүсэлтээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Хүсэлт гаргагч:  С.Х*******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай 304/2025/00147 индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.Х******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хүсэлт гаргагч нь дараах үндэслэлээр хүсэлтээсээ татгалзах хүсэлт гаргаж байна.

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан боловч шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагагүй болсон тул шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг хүлээн авч, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагагүй болсон гэх үндэслэлээр хүсэлт гаргагч нь хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байна.

Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан хүсэлтээсээ татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул түүний хүсэлтийг шүүх хүлээн авч хангаж, шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хүсэлт гаргагч С.Х*******ын хүсэлттэй, ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид нэхэмжлэгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА