Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 304/ШШ2025/00178

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,

Нэхэмжлэгч:  Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  Б*******ын А*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 9,108,050 /есөн сая нэг зуун найман мянга тавь/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00189/и индекстэй иргэний хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.А******* нь Т******* ХХК-тай дараах зээлүүд дээр гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Т******* ХХК-тай №3Г2024071728040 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "IPhone15 plus" маркийн гар утсыг нийт 4,458,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуртэл 30 сарын хугацаанд сар бүр 225,924 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Т******* ХХК-тай №3Г2024071728039 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Samsung A25 5g 128gb" маркийн гар утсыг нийт 1,108,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуртэл 30 сарын хугацаанд сар бүр 56,152 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Т******* ХХК-тай №3Г2024071728038 тоот бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "galaxy A55 128gb" маркийн гар утсыг нийт 1,598,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 2027 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хуртэл 30 сарын хугацаанд сар бүр 80,984 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Токи Кредит уйлчилгээний гэрээ байгуулж 159,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Токи аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон.

Хариуцагч нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т******* ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

№3Г2024071728040 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 4,458,000 төгрөг, хүү 982,914 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 196,582 төгрөг, нийт 5,637,496 төгрөг, №3Г2024071728039 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,090,934 төгрөг, хүү 205,208 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 41,041 төгрөг, нийт 1,337,183 төгрөг, №3Г2024071728038 тоот гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 1,573,388 төгрөг, хүү 295,960 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 59,192 төгрөг, нийт 1,928,540 төгрөг, Токи кредит 2142223 тоот гэрээний төлбөр нийт ашигласан зээлийн хэмжээ 157,785 төгрөг, хүү 41,716 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,829 төгрөг, шимтгэл 2500 төгрөг, нийт 204,831 төгрөг байна. Иймд хариуцагчаас нийт 9,108,050 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.А*******т холбогдох, 9,108,050 /есөн сая нэг зуун найман мянга тавь/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:

Хариуцагч нь Т******* ХХК-ийн нэхэмжилсэн 9,108,050 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг

-2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөг,

-2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөг,

-2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөг,

-2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөг,

-2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 910,805 төгрөг,

-2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөг,

-2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 910,805 төгрөг,

-2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөг,

-2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 910,805 төгрөг,

-2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Т******* ХХК-ийн нэхэмжилсэн 9,108,050 /есөн сая нэг зуун найман мянга тавь/ төгрөгийг хариуцагч Б.А******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 910,805 төгрөг, 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөг, 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 910,805 төгрөг, 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөг, 2026 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 910,805 төгрөг, 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 910,805 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 80,339.5 /наян мянга гурван зуун гучин есөн төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагчаас 80,339.5 /наян мянга гурван зуун гучин есөн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА