Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар    137/ШШ2025/00140 

 

 

 

 

 

 

 

 

         2025        04         08                                           ...                            

     

 

 

      Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

    хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: Нийслэлийн... дүүргийн ...-р хороо, ... давхар, ... тоотод байрлах, ”И ББСБ” ХХК  /УБД:..., РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ...сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, Х овогт У-ийн Н /РД:.../-д холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 12,642,900.82 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянаад,

 

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Зээлдэгч У.Н нь манай компанитай 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр ... дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. Бидний хувьд Банк,эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласны зээл олгосонд тооцно гэж заасны дагуу зээлдэгчийг цахимаар гаргасан хүсэлтийн дагуу зээлдэгчийн банкны дансанд зээлийг олгосон. 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 720,000.00 /долоон зуун хорин мянган төгрөг/ төгрөгийн покет зеро зээлийг 90 хоногийн хугацаатай, сарын 0 хувийн хүүтэй, эргэн төлөлтийн хугацаанд зээлдэгчийг хүүгийн төлбөрөөс чөлөөлөх /зээлийн эргэн төлөлтийн хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн сарын 3.5% хүүтэй байхаар/ нөхцөлтэйгөөр зээлдэгчийн ... банкны тоот дансанд 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 970,000 /есөн зуун далан мянга/ төгрөгийн лизингийн зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.1 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 3,020,00.000 /гурван сая хорин мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаат зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн дансанд, 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 2,810,00.00 /хоёр сая найман зуун арван мянган төгрөг/ төгрөгийн урт хугацаатай зээлийг 18 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ... зээлийн дансны дугаартай, 3,000,000.00 /гурван сая төгрөг/ төгрөгийн урт хугацаатай зээлийг 12 сарын хугацаатай сар бүр тогтмол хуваарьт төлөлт төлөхөөр, сарын 3.2 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн ... банкны тоот дансанд зээл олголтыг хийсэн.

Гэвч зээлдэгч нь цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн өдрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар зээл олгогчид эргэн төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч, 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна. Үүнд:

1. 2024 оны 08 дугаар сарын 06-ны үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 720,000.00 /долоон зуун хорин мянга/

-Шимтгэл: 0.00

-Үндсэн хүү: 172,326.58 / нэг зуун далан хоёр мянга гурван зуун хорин зургаан төгрөг тавин найман мөнгө/

-Нэмэгдүүлсэн хүү: 28,251.62 /хорин найман мянга хоёр зуун тавин нэгэн төгрөг жаран хоёр мөнгө/

-Нийт: 920,578.20 / есөн зуун хорин мянга таван зуун далан найман төгрөг хорин мөнгө/

2. 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 970,00.00 /есөн зуун далан мянга/

-Шимтгэл: 0.00

-Үндсэн хүү: 220,458.41 / хоёр зуун хорин мянга дөрвөн зуун тавин найман төгрөг дөчин нэгэн мөнгө/

-Нэмэгдүүлсэн хүү: 9,268.52 /есөн мянга хоёр зуун жаран найман төгрөг тавин хоёр мөнгө/

-Нийт: 1,199,726.93 /нэг сая нэг зуун ерэн есөн мянга долоон зуун хорин зургаан төгрөг ерэн гурван мөнгө/

 

3. 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 3,020,000.00 /гурван сая хорин мянган төгрөг/

-Шимтгэл: 30,200.00 /гучин мянга хоёр зуун төгрөг/

-Үндсэн хүү: 922,183.89 / есөн зуун хорин хоёр мянга нэг зуун наян гурван төгрөг наян есөн мөнгө/

-Нэмэгдүүлсэн хүү: 26,184.44 /хорин зураан мянга нэг зуун наян дөрвөн төгрөг дөчин дөрвөн мөнгө/

-Нийт: 3,998,568.33 /гурван сая есөн зуун ерэн найман мянга таван зуун жаран найман төгрөг гучин гурван мөнгө/

4. 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 2,742,554.91 /хоёр сая долоон зуун дөчин хоёр мянга таван зуун тавин дөрвөн төгрөг ерэн нэгэн мөнгө/

-Шимтгэл: 0.00

-Үндсэн хүү: 723,854.16 / долоон зуун хорин гурван мянга найман зуун тавин дөрвөн төгрөг арван зургаан мөнгө/

-Нэмэгдүүлсэн хүү: 21,286.60 /хорин нэгэн мянга хоёр зуун наян зургаан төгрөг жаран мөнгө/

 -Нийт: 3,487,695.67 /гурван сая дөрвөн зуун наян долоон мянга зургаан зуун ерэн таван төгрөг жаран долоон мөнгө/

5. 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн үлдэгдэл нь:

- Үндсэн зээл: 2,356,092.99 /хоёр сая гурван зуун тавин зургаан мянга ерэн хоёр төгрөг ерэн есөн мөнгө/

-Шимтгэл: 0.00

-Үндсэн хүү: 624,642.20 / зургаан зуун хорин дөрвөн мянга зургаан зуун дөчин хоёр төгрөг хорин мөнгө/

-Нэмэгдүүлсэн хүү: 47,096.50 /дөчин долоон мянга ерэн зургаан төгрөг тавин мөнгө/

-Нийт: 3,027,831.69 /гурван сая хорин долоон мянга найман зуун гучин нэгэн төгрөг жаран есөн мөнгө/

Иймд зээлдэгч У.Н-с үндсэн зээлийн төлбөрт 9,808,647.90 /есөн сая найман зуун найман мянга зургаан зуун дөчин долоон төгрөг ерэн мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2,663,465.24/ хоёр сая зургаан зуун жаран гурван мянга дөрвөн зуун жаран таван төгрөг хорин дөрвөн мөнгө/ төгрөг нэмэгдүүлсэн хүү 132,087.68 /нэг зуун гучин хоёр мянга наян долоон төгрөг жаран найман мөнгө/ төгрөг, шимтгэл 30,200 /гучин мянга хоёр зуун төгрөг, нотариатын зардал 8,500.000 /найман мянга таван зуун төгрөг/ төгрөг, нийт 12,642,900.82 /арван хоёр сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун төгрөг наян хоёр мөнгө / төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

 Хариуцагч У.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие У овогтой Н  нь И ББСБ” ХХК-ийн нэхэмжилсэн 12,642,900.82 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор 4,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 8,642,900.82 төгрөгийг 2025 оны сарын 04 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан төлж дуусгана гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И ББСБ нэхэмжлэлтэй хариуцагч У.Н /.../-д холбогдуулан 12,642,900.82 /арван хоёр сая зургаан зуун дөчин хоёр мянга есөн зуун төгрөг наян хоёр мөнгө / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч У.Н нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2025 оны 04 дүгээр сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулах хүсэлтийг нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгч Б.Б миний бие маргах зүйлгүйгээр хүлээн зөвшөөрч байгаа тул хүсэлтийг хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И ББСБ” ХХК нь хариуцагч У.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 12,642,900.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч У.Н нар нь харилцан тохиролцож хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 12,642,900.82 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор 4,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 8,642,900.82 төгрөгийг 2025 оны сарын 04 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан төлөхөөр зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчид  эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч И ББСБ” ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч У.Н-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 12,642,900.82 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг харилцан тохиролцож хариуцагч нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор 4,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл 8,642,900.82 төгрөгийг 2025 оны сарын 04 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 217,236.41 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 108.618.2 төгрөгийг хариуцагч У.Н-с, мөн хураамжийн  50 хувь болох 108,618.2   төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц