| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/00039/И |
| Дугаар | 314/ШШ2025/00181 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 314/ШШ2025/00181
2025 03 26 314/ШШ2025/00181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар баг, Баяжих 31 дүгээр гудамжны 3102а тоотод оршин суух, 1994 онд төрсөн, 30 настай, .......... нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Л.Чимэд-Осорын гудамж, 48 дугаар байрны 23 тоотод оршин суух, ........... холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч Б.Бум-Эрдэнэ нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзлыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
2. Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2 анх 2016 онд танилцаж дотносон байсан. 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүү ......., 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охин ...... нарыг төрүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд Б.Бум-Эрдэнэ сэтгэл санааны дарамтанд оруулж, миний биед хэд хэдэн удаа гар хүрсэн учир цаашид хамт амьдрах аргагүй байдалд хүрсэн. Иймд эцэг ******* хүү *******, охин ******* нарт 18 насанд хүртэл нь тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч Б.Бум-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
4. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг гаргаж өгсөн: Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн баримт, *******, ******* нарын эрүүл өсөж бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолтууд, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар цэцэрлэгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 02 дугаартай тодорхойлолт, 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү *******, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин ******* нарын төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
5.Хариуцагчаас нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
Шүүх зохигчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. Нэхэмжлэгч ******* нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон: ....Хамтран амьдрах хугацаанд Б.Бум-Эрдэнэ сэтгэл санааны дарамтанд оруулж, миний биед хэд хэдэн удаа гар хүрсэн учир цаашид хамт амьдрах аргагүй байдалд хүрсэн..., хариуцагч Б.Бум-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагын талаар ...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй... гэж тус тус тайлбарлаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон зохигч талуудын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
4. *******, Б.Бум-Эрдэнэ нар нь 2016 онд танилцан дотносон 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүү *******, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охин ******* нар төрсөн болох нь зохигчдын гаргасан тайлбар, №6201000383, 6201000605 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
5. Нэхэмжлэгч *******, хариуцагч Б.Бум-Эрдэнэ нарын хоорондын зан харьцааны таарамжгүй байдлаас шалтгаалж цаашид хамт амьдрах хүсэлгүй, хариуцагч Б.Бум-Эрдэнэ 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүү *******, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охин ******* нарын асрамжийн талаар маргаагүй, хүүхдийг эхийн асрамжинд байлгаж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүү *******, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр охин ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг ******* тэжээн тэтгүүлж шийдвэрлэв.
7. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ******* 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр төрсөн хүү *******, 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин ******* нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг ******* тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч ******* 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА