| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | П.Хишигдаваа |
| Хэргийн индекс | 304/2025/00170/И |
| Дугаар | 304/ШШ2025/00190 |
| Огноо | 2025-04-15 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 304/ШШ2025/00190
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Хишигдаваа би,
Нэхэмжлэгч: И******* х******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Б*******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 6,020,823.69 /зургаан сая хорин мянга найман зуун хорин гурван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай 304/2025/00170/и индекстэй иргэний хэргийг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн авлагын үлдэгдэлтэй байна.
2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 7801286559 зээлийн үлдэгдэл 167,998.75 төгрөг, үндсэн хүү 13,670.03 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1242.74 төгрөг, нийт 182,911.52 төгрөг,
2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 7814436143 зээлийн үлдэгдэл 119,997.73 төгрөг, шимтгэл 2,400 төгрөг, үндсэн хүү 9,764.19 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 887.66 төгрөг, нийт 133,049.58 төгрөг,
2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 7100437032 зээлийн үлдэгдэл 2,115,676 төгрөг, үндсэн хүү 814,074.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 38,027.31 төгрөг, нийт 2,967,777.71 төгрөг,
2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 7100429297 зээлийн үлдэгдэл 1,943,514.28 төгрөг, үндсэн хүү 749,887.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 35,182.92 төгрөг, нийт 2,728,584.88 төгрөг байна.
Иймд Ж.Б*******ас үндсэн зээлийн төлбөр 4,347,186.76 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1,587,396.30 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 75,340.63 төгрөг, шимтгэл 2,400 төгрөг, нотариатын зардал 8,500 төгрөг, нийт 6,020,823.69 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Б******* холбогдох, 6,020,823.69 /зургаан сая хорин мянга найман зуун хорин гурван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт зохигч эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээнд:
Хариуцагч нь И******* х******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,020,823.69 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг
-2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг
-2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг,
-2025 оны 06 дугаар сарын дотор 5,020,823.69 төгрөгөөр тус тус төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Зохигчийн байгуулсан эвлэрлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дүгээр зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И******* х******* ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 6,020,823.69 /зургаан сая хорин мянга найман зуун хорин гурван төгрөг жаран есөн мөнгө/ төгрөгийг хариуцагч Ж.Б******* төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын дотор 5,020,823.69 төгрөгөөр тус тус нэхэмжлэгчид төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн Төрийн санд төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 50 хувиар бууруулж, Төрийн сангаас 55,641.5 /тавин таван мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөг, хариуцагчаас 55,641.5 /тавин таван мянга зургаан зуун дөчин нэгэн төгрөг таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ХИШИГДАВАА