Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0162

 

 

   2025         02           25                                     128/ШШ2025/62    

                              

                           

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч                     Д.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Г.Урангуа, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Н******* /РД:ЧЕ/

Хариуцагч: хот дахь газрын дарга нарын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С*******, О.Б*******, иргэдийн төлөөлөгч Х.Э******* /цахим/, гэрч Ш.Н*******, Л.С*******, С.А*******, Х.Т*******, Ч.А шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа: “ хот дахь газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон.

1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа: хот дахь газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тушаал, бичвэрийн өөрчлөлт оруулсан 2023 оны 9 дүгээр сарын 15-ны хоёр дахь тушаал, 2024 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тоот тушаалуудыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж тодруулсан.

Хоёр. Хэргийн оролцогчдын тайлбар түүний үндэслэл:

2.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Нэхэмжлэгч С.Н******* намайг хот дахь газрын даргын 2023.09.15-ны өдрийн дугаар тушаалаар албан үүргээ хэрэгжүүлэхдээ улсын байцаагчийн сахилгын болон ёс зүйн дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн үндэслэлээр зэрэг дэвийг 3 сарын хугацаагаар бууруулах тухай сахилгын шийтгэлийг ногдуулсан хууль бус шийдвэр гарсан.

Нэхэмжлэгч С.Н******* миний зүгээс дээрх тушаалтай танилцсан даруйдаа эс зөвшөөрч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэг. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 29 оны 4 дүгээр сарын 04-ний дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт тус тус заасныг үндэслэн 2023.10.11-ний өдөр Ерөнхий газарт хандан гомдол гаргасан. ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас миний гаргасан гомдлын дагуу сахилгын шийтгэл оногдуулсан материалыг хянаад 2023.11.06-ны өдрийн - тоот албан бичгээр хот дахь газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ст чиглэл хүргүүлсэн байдаг ба уг чиглэл тусгасан албан бичигт "...С.Н*******д сахилгын шийтгэл ногдуулсан асуудал нь хот дахь газрын Удирдлагын зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэр, гомдол гаргагчийн өгсөн тайлбаруудаар тогтоогдож байх тул улсын ахлах байцаагч С.Н*******д сахилгын шийтгэл ногдуулах нь үндэслэлтэй байна" гэж дурдсан атлаа хуулийн дагуу гомдол гаргагч надад бичгээр гомдлын хариуг өгөөгүй болно.

Дээрх албан бичгийн дагуу хот дахь газраас 2023.09.15-ны өдрийн дугаар тушаалд өөрчлөлт оруулсан талаар 2023 оны 11 дүгээр 16-ны өдөр танилцуулсан тул дээд шатны байгууллагаас миний гомдлыг шаардлагыг хүлээн авахаас татгалзсан гэж үзэн нэхэмжлэл гаргаж захиргааны маргаан үүсгэн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд захиргааны хэрэг хянан хэлэлцэх явцад 2024 оны 06 сарын 13 өдрийн тоот тушаалыг дахин гаргасан байна.

хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тушаал, бичвэрийн өөрчлөлт оруулсан 2023.09.15 өдрийн хоёр дах тушаал, мөн тоот тушаалуудыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд

1. хот дахь газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тушаалын үндэслэлд улсын байцаагчийн сахилгын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.2. дахь заалт "бусдад хууль бус үүрэг, даалгавар өгөх, хүсэлт гаргах, гүйцэтгэхийг шаардах, гэснийг баримталсан атал Тушаах нь хэсэгт мөн дүрмийн 21.2 "хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх" заалтыг зөрчсөн гэсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл гаалийн байцаагчийн ямар буруутай үйлдэл гаргасан талаар хууль, дүрэм, журмын аль заалтыг зөрчсөн зөрчил гаргасан болохыг хаанахын хэн гэх эрх бүхий этгээд хэрхэн шалгаж тогтоосны үндсэн дээр ямар сахилгын шийтгэл ногдуулахыг холбогдох хууль, тогтоомжид тусгасан байдаг.

Гэтэл уг тушаалын Тушаах нь хэсэгт мөн дүрмийн 2.1.2. "хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх" заалтыг зөрчсөн гэх ямар буруутай үйлдлийг би гаргасан, би бусдад хууль бус үүрэг даалгавар өгсөн, хуулиар олгогдсон эрхээ хэтрүүлсэн үйлдэл хийсэн болохыг хэн хэзээ хэрхэн тогтоосныг нотлох баримт огт хэлэлцүүлж надаас тайлбар аваагүй болно. Үнэн хэрэгтээ би 2023.04 сард УБГГ-т бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан ахлах байцаагчийн үүргээ хууль, дүрэм журмаа чанд мөрдөж гүйцэтгэсэн.

А гаалийн хяналтын бүс дээр бүрдүүлэлт хийх иргэн хүсэлт гаргасан өдөр тус хяналтын бүсийг хариуцаж байсан бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан ГУАБ Ш.Н******* бүрдүүлэлтийн нэгдсэн төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор гаалийн хяналтын бүсүүдэд ажиллахаар томилогдсон байсан.

Иймээс би хилээс дагалдаж ирсэн бичиг баримтыг шалгаж үзээд хэлцлийн үнээр үнэлэх боломжгүй, тариф, гаалийн татварын хуулийн 15.2.2.4 дүгээр зүйлд интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнээр нэмж үнэлэх гэсэн шийдвэрийг гарган улсын байцаагч Л. С*******д утсаар мэдэгдсэн.

2023.04.25-нд АБТЭМА гаалийн хяналтын бүсэд мэдүүлсэн Даваадорж Г хүлээн авагчтай 02-21110-23- мэдүүлэг бүхий салхины шил гэх барааны зөрчил гаалийн хяналт шалгалтын үйл ажиллагаагаар илэрсэн. Аж ахуйн нэгж, иргэд гаальд бараа материалаа үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

 

Бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагч нар тухай ачааны бичиг баримтыг үндэслэн үнэлгээ хийдэг бөгөөд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаггүй. Тухайн сард баталсан ажлын хуваарийн дагуу ГУБ Л. С*******ыг хариуцсан ГУАБ Ш.Н******* гадуур ажилд томилогдон явсан тул ажлын байрны тодорхойлолтын дагуу гэрээний үнээр бус харин хуульд зааснаар гаалийн татварыг нэмж төлүүлэх чиглэл өгсөн.

Миний бие тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2.2.4 дэх хэсэг, хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журмын 2.1,22,3.1 дэх хэсэгт заасны дагуу ажилласан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 29 оны 12 дугаар сарын 05-ны тогтоолоор батлагдсан "Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын ахлах байцаагчийн албан тушаалын тодорхойлолт"-ын 3 дугаар зорилтын 2 дахь заалтуудыг удирдлага болгон өөрийн албан тушаалд шууд харьяалан удирдуулах гаалийн бүрдүүлэлт хариуцсан гаалийн улсын байцаагчийг гаалийн бүрдүүлэлт, барааны ангилал, гаалийн үнэлгээ, тариф, гарал үүсэл, гаалийн бүрдүүлэлтийн горимтой холбоотой мэргэжил арга зүйн зөвлөмжөөр ханган ажилласан гэж үзэж байна.

2. хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тушаалын 1 дэх заалтад" улсын байцаагчийн ёс зүйн дүрэмд заасан " бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт шахалт үзүүлэх" гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.

ерөнхий газрын даргын 2009 оны дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан " улсын байцаагчийн ёс зүйн дүрэм"-ийн 3 дугаар бүлэг улсын байцаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийн 3.1.1-т "бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд хөндлөнгөөс оролцох, эрх мэдлээ ашиглан бусдыг басамжлах, нэр төрийг гутаах, дарамт шахалт үзүүлэх" гэж ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн үйлдлийг тус тусад нь /таслалтай/ тодорхойлсон.

Гэтэл тушаалд дээрх ёс зүйн зөрчлүүдийг нэгтгэн бичиж улсын байцаагчийн ёс зүйн дүрэмд байхгүй хэм хэмжээгээр буруутган "бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт шахалт үзүүлсэн" гэж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй болно.

тариф, гаалийн татварын тухай хуулийн 15.2.2.4 дэх хэсэг, хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журмын 2.1,2.2.3.1 дэх хэсэгт заасныг үндэслэн өөрийн бүрэн эрхийн хүрээнд барааны ангилал, гаалийн үнэлгээ, тариф, гарал үүсэл, гаалийн бүрдүүлэлтийн горимтой холбоотой мэргэжил арга зүйн зөвлөмж өгсөн үйлдэл гэж маргаж байна.

3. хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тушаалын үндэслэл хэсэгт Төрийн албаны тухай хуулийг баримтлаагүй бөгөөд улсын байцаагчийн сахилгын дүрэм, улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж буруутган шийдвэр гаргасан.

Монгол улсын гаалийн байгууллагад тусгайлан, нарийвчилсан зохицуулалт бүхий сахилгын болон ёс зүйн дүрэм, сахилга, ёс зүйн зөрчлийг шалгах журам хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд тухайн дүрмүүдэд заасан хөөн хэлэлцэх хугацаа болон шалгах ажиллагааны журмыг баримтлах ёстой гэж бодож байна.

- улсын байцаагчийн сахилгын дүрмийн 6.6 дугаар зүйлд Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй;

- улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн 5.4 дүгээр зүйлд "Иргэд, байгууллагаас гаалийн улсын байцаагчийн ёс зүйн зөрчлийн талаарх өргөдөл, гомдол, мэдээллийг харьяалах гаалийн байгууллагын удирдлага шалгаж ажлын 10 хоногийн дотор дүгнэлт гаргана;

 

Мөн Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 2.3 дугаар зүйлд "сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалгах хугацаа 14 хоног байна. Зайлшгүй нэмэлт шалгалт хийх, баримт цуглуулах шаардлагатай гэж үзвэл шалгах хугацааг байгууллагын удирдлага 14 хоногоор сунгаж болно" гэж тус тус заасныг зөрчин сахилгын зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад шийтгэл ногдуулсан.

улсын байцаагчийн гаргасан зөрчил нь гэмт хэрэг эсэх, захиргааны зөрчил эсэхийг үл харгалзан дээрх хугацааны дотор эрх бүхий албан тушаалтан заавал шалгаж шийдвэрлэх ёстой бөгөөд зөрчлийг шалгах, шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан хууль, дүрмээ хэрэгжүүлэн ажилтан алба хаагч нарынхаа эрхийг хангахад анхаарч ажиллах ёстой.

Гэтэл дүрэм, журмын заалтуудыг зөрчин тухайн зөрчлийг илрүүлснээс хойш 5 сарын дараа хэн, хэзээ, хэрхэн шалгасан тодорхойгүй. / хот дахь гаалийн газрын Удирдлагын зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хурлаас ямар шийдвэр гарсан талаар танилцуулаагүй/ ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн тохиолдолд улсын байцаагчийн ёс зүйн дүрэмд заасан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, эрх бүхий албан тушаалтны дүгнэлт гараагүй байхад ёс зүйн зөрчил гаргасан гэсэнд гомдолтой байна.

С.Н******* надад сахилгын шийтгэл ногдуулсан автомашины салхины шилтэй холбоотой зөрчил нь 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр илэрч хот дахь гаалийн газар болон ерөнхий газраас шалгаад 2023 оны 08 сард Авлигатай тэмцэх газарт шилжүүлсэн байдаг.

4. ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн - тоот албан бичигт тус тушаалд баримталсан хууль, журмын бусад заалтууд нь үндэслэлтэй, ... сахилгын шийтгэл ногдуулсан асуудал нь хот дахь гаалийн газрын Удирдлагын зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хурлын шийдвэр, гомдол гаргагчийн өгсөн тайлбаруудаар тогтоогдож байна" гэжээ.

2023 оны 5 дугаар сарын 24-ний УБГГ-ын Удирдлагын зөвлөлийн хурлаар Д. Г хүлээн авагчтай автомашины салхины шил гэх бараанд УБГГ-ын харъяа А дахь гаалийн хяналтын бүсэд 2023.04 25-нд бичиг баримтын бүрдүүлэлт болон хяналт шалгалт хийсэн байцаагч нарын асуудлыг хэлэлцсэн.

А гаалийн хяналтын бүс дээр бүрдүүлэлт хийх иргэн автомашины салхины шилийг хэлцлийн үнээр буюу гэрээний үнээр үнэлүүлнэ гэж ирсэн. Тухайн өдөр тус хяналтын бүсийг хариуцаж байсан бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан ГУАБ Ш.Н******* бүрдүүлэлтийн нэгдсэн төвийн үйл ажиллагаатай холбоотойгоор гаалийн хяналтын бүсүүдэд ажиллахаар томилогдсон байсан. Иймд би хилээс дагалдаж ирсэн бичиг баримтыг шалгаж үзээд хэлцлийн үнээр үнэлэх боломжгүй, тариф, гаалийн татварын хуулийн 15.2.2.4 интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнээр нэмж үнэлэх гэсэн шийдвэрийг гарган ГУБ Л.С*******д утсаар мэдэгдсэн талаар хуралд оролцохдоо тайлбар хийсэн.

Бүрдүүлэлтийн үе шатанд улсын хилээс дагалдаж ирсэн бичиг баримтад үндэслэн, тариф, гаалийн татварын хуулийн 15.2.2.4-д заасны дагуу интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнээр үнэлэн татварыг нэмж төлүүлсэн.

Тухайн барааны бүрдүүлэлттэй холбоотой асуудлаар ахлах Ш.Н******* болон надаас өмнө нь ямар нэгэн тайлбар, мэдүүлэг аваагүй бөгөөд уг хурал дээр тухайн барааны марк, модель, нэр төрөл зөрсөн зөрчлийг гаалийн хяналт шалгалтын явцад илрүүлээгүй, зөрчлийн албаны дахин шалгалтаар өөр нэр төрлийн өндөр үнэтэй бараа илэрсэн, үүнтэй холбоотойгоор барааны үнэлгээ болон гаалийн татварын тариф өөрчлөгдсөн байхад хуулийн дагуу чиглэл өгсөн бүрдүүлэлтийн ГУАБ надад болон ГУБ Л.С*******, өөр ажилд томилогдон ажиллаж байсан тухайн бүрдүүлэлтэд огт оролцоогүй ГУАБ Ш. Н******* бид нарыг бүгдийг хамруулан арга хэмжээ авна гэсэн тул буруугүй хүмүүст арга хэмжээ авхуулахгүй, шалгаж тогтоогоод надад ав гэж хэлснийг ерөнхий газрын албан бичигт гомдол гаргагчийн өгсөн тайлбаруудаар тогтоогдож байна" гэснийг зөвшөөрөхгүй байна. Тухайн хурал дээр асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй, тайлбарлах боломж олгоогүй, хоорондоо маргалдаж, ямар шийдвэр гаргасан нь тодорхойгүй үлдсэн.

ерөнхий газарт гаргасан гомдолд бичсэн 4 асуудал нэг бүрт хууль зүйн үндэслэлтэй хариуг бичгээр өгөлгүй Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 29 оны 4 дүгээр сарын 04-ний дугаар хамтарсан тушаалаар батлагдсан "Төрийн жинхэнэ алба хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

2024.06.13 өдрийн тоот тушаалын тухайд мөн адил хуулийн үндэслэлгүй, огт шалгаж тогтоогоогүй зөрчлийг 2024 оны 03 дугар сарын 14-ны өдрийн тоот шүүхийн захирамжийг тоот тушаал дээрээ дурдаж эрх зүйн актаа үндэслэл болгосон ноцтой зөрчил гаргасан.

байцаагчийн нарын тухайд хилээс дагалдуулан ирүүлсэн Инвойс, манифестт, хилийн бичгийг тулган харж, тус бичигнээсэй зөрөөгүй тохиолдол холбогдох гаалийн татварыг оногдуулах ба миний хувьд хуулийн дагуу байцаагчийг аргазүйн зөвлөмжөөр хангасан тул бусдад татвараас зайлсхийх боломж олгоогүй.

1ХХ-112-113 талд авагдсан 2023.04.25 өдрийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгээр тус барааны нэр төрөл нийт үнийн дүн харагдах бөгөөд энэ нь Бүгд найрамдах Хятад ард улсаас тоо ширхгийг зааж ирүүлсэн гэдгийг нотлох тул тушаалд дурдсан бусдад татвараас зайлсхийх боломж олгосон гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн хот дахь гаалийн газраас зөрчлийг шалгасан материалыг надад танилцуулаагүй, дугаар тушаалд гомдол гаргахаар тушаалын үндэслэл, нотлох баримт, зөрчлийг шалгасан материалтай танилцах хүсэлт гаргахад 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн - тоот албан бичгээр" зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны эрх бүхий албан тушаалтныг байлцуулан танилцаж болно." гэсэн хариу өгч хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн.

Иймд хот дах газрын даргын 2023.09.15-ны өдрийн дугаар тушаал, бичвэрийн өөрчлөлт оруулсан 2023.09 15 өдрийн хоёр дах тушаал, 2024.06.13 өдрийн тоот тушаалуудыг тус тус бүхэлд нь хүчингүй болгуулж өгнө үү” гэжээ.

3.2.Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Хариуцагч тал намайг эрүүгийн гэмт хэрэгт гүтгэж байгаа. Хариуцагч тал гэж төрийн байгууллагыг төлөөлж орж байгаа зөрчил шалгасан байцаагч өөрөө хариуцагч тал нь болчхоод нотлогдоогүй юман дээрээ буюу намайг эрүүгийн маш хүнд гэмт хэргүүдэд гүтгэж байна. Анхнаасаа зөрчлийн материалаа шалгуулаад. зөв буруугаа тайлбарлаад явсан бол өнөөдөр Захиргааны хэргийн шүүх рүү орохгүй байсан байх. Хариуцагч талыг гаргаж байгаа тайлбараа эрх зүйн үндэслэлтэй нь тайлбарлаасай гэж хүсэж байна. Мөн хотын гаалийн газрын даргын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дүгээр тушаал, бичвэрийн өөрчлөлт оруулсан 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2 дахь тушаал, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн тоот тушаалуудыг тус тусад нь хүчингүй болгуулж өгнө үү” гэв.

3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ шаардлагыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна. Мөн хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрч нарын мэдүүлгээр энэ тушаал нь үндэслэлгүй, хэрэглэх ёстой хууль, эрх зүйн актыг дурдаагүй, тогтоогдсон эрх зүйн актыг үндэслэж хуулийн шаардлага хангасан эрх зүйн актыг баталсан гэдэг нь эргэлзээтэй байгаа учраас нэхэмжлэлийг хангах нь зүйтэй байна гэж үзэж байна. Учир нь гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Аийн мэдүүлгээр 2 дахь акт үндэслэлтэй гээд хэлчихлээ. 2 дахь акт тэгвэл хүчинтэй гэж үзэхдээ хууль хэрэглээн дээр нэгэнт тогтоогдоогүй асуудлын талаар нөхөөд хуулийн шаардлага хангаагүй тушаал гаргасан байна. Мөн гэр Ш.Н******* хүн тухайн үедээ ажлын байран дээрээ байгаагүй гэдгээ өөрийнхөө гэрчийн мэдүүлгээрээ нотолж байна. Гэрч Ш.Т******* нь мэдүүлгээ өгөхдөө С.Н******* нь хэн нэгнийг орлох ёсгүй гэдэг асуудлыг ярьж чадаагүй. Харин орлоно гэж хэлж байна. Тэгэхээр С.Н******* нь иргэдэд үйлчилгээг саадгүй өгөх ёстой, иргэдэд чирэгдэл учруулах ёсгүй гэдгийг хэлж байна. Мөн хамгийн сүүлийн тушаал болох нь ямар ч үндэслэлгүй буюу өмнөх асуудал нь үндэслэлтэй эсэх дээр дүгнэлт гараагүй байхад уг тушаал гарсан байна гэж үзэж байна. Энэ 3 тушаалын аль нь ч хуульд нийцэхгүй, хуулийн шаардлага хангахгүй байна. Сахилгын зөрчил бол сахилгын дүрэмдээ нийцсэн, тодорхой, аль хуулийг дурдаад байгаа, түүнийг шалгаж тогтоосон актыг үндэслэж гарах ёстой. Мөн зөвлөлийн хурлын сахилгыг илрүүлсэн хурлын тэмдэглэл энэ тэрийг дурдсан эрх зүйн акт байж байж хуульд нийцэх байсан гэж үзэж байгаа болохоор өмнөх нэхэмжлэлийн шаардлагаа болбол одоо бүрэн дэмжиж байна хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

3.4.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэл гаргагч, ерөнхий газрын харьяа хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ажилтай С.Н******* нь албан үүргээ хэрэгжүүлэхдээ " улсын байцаагчийн сахилгын тусгай дүрэм"-д заасан хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх", " улсын байцаагчийн ёс зүйн дүрэм"- д заасан бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт, шахалт үзүүлэх" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үйлдэл гаргаж, албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлж байсан доод шатны албан тушаалтны шийдвэр эцэслэн гараагүй, гаалийн байгууллагатай харилцагч иргэн, хуулийн этгээдийн зүгээс аливаа хэлбэрээр гомдол мэдээлэл ирүүлээгүй байхад өөрт хамааралгүй асуудалд эрх мэдлээ хэтрүүлэн оролцож, нэр бүхий иргэний улсын хилээр импортолж байсан "олон нэр төрлийн салхины шил" барааны гаалийн нэгж үнийг хэт багаар тооцож, татвар авах үүргийг доод шатны албан тушаалтанд өгч, бусдад давуу байдал олгоход чиглэсэн илт хууль бус үйл ажиллагаа явуулсан.

Нэхэмжлэл гаргагч С. Н******* нь гаалийн мэдүүлэгчийн гаргаж өгсөн гадаад худалдааны бичиг баримтыг хуурамч, эсхүл үнэн зөв болохыг тогтоох бүрэн боломжтой ажиллагааг хийх, эсхүл тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан импортын барааны гаалийн үнийг тодорхойлох 6 аргыг дэс дараалан хэрэглэх чиглэл өгөх байтал хууль зөрчиж, 6 дугаар аргыг хэрэглэн интернэтийн орчны үнийг шууд авч ашиглах чиглэл өгсөн нь өнгөц харахад үнийг анх мэдүүлснээс нэмүүлсэн мэт боловч бодит байдалд тухайн барааны онцлог, нэр төрөл, марк зориулалт, шинж чанараас илт бага гаалийн нэгж үнэ тогтоолгосон нь шалгалтын явцад нотлогдсон болно. Дотоод шалгалтын үр дүнд 91 нэр төрлийн, нийт 45.6 сая төгрөгийн татвар ногдох тансаг зэрэглэлийн автомашины салхины шилийг 39 нэр төрлийн гэж, 11.3 сая төгрөгийн татвар ногдох байдлаар гаалийн нэгж үнэ тогтоолгосон илт хууль бус үйлдэл гаргасан болох нь нотлогдож, тухайн зөрчилд холбогдсон этгээд гадаад худалдааны луйврын шинж, сэдэл бүхий зөрчлөө хүлээн зөвшөөрч зайлсхийсэн татвар, торгуулийг бүрэн төлж барагдуулсан.

Иймд ... хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай тушаалаар тус газрын гаалийн улсын ахлах байцаагч С.Н*******д зэрэг дэвийг 3 сар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.

 

Нэхэмжлэл гаргагч нь Төрийн албаны тухай хуулийн 48.9, Захиргааны Ерөнхий хуулийн 92.1 дэх заалтуудыг үндэслэн дээд шатны байгууллага болох Төрийн албаны зөвлөл, ерөнхий газрын даргад хандан гомдол гаргасныг тухайн байгууллагуудаас хянан үзэж хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай тушаал нь хууль зөрчөөгүй гэж үзсэн болно.

ерөнхий газрын харьяа хот дахь гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч ажилтай С.Н*******гийн нэхэмжлэл, түүнд дурдагдсан үйл баримттай танилцаад дараах үндэслэл бүхий тайлбарыг гаргаж байна. хот дахь гаалийн газрын даргын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн дүгээр тушаалыг хүчин төгөлдөр болох хүртэлх захиргааны шийдвэр гаргах ажиллагааг бүхэлд нь хууль хэрэглээний алдаагүй явуулсан бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн гаргасан сахилгын зөрчлийг шалгах явцад оролцогчийн эрхийг хангаж, зөрчлийн шинж, нөхцөл байдлыг бодитой тогтоосон, сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хууль, тухай хууль болон "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 1.4-д заасан зарчмыг баримталсан тул нэхэмжлэл гаргагчийн илт хууль бус нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б******* шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбартаа: “Гэрчид Монгол Улсын Эрүүгийн хуулийг сануулсан. Тухайн өдөр Л.С******* шүүхэд мэдүүлэхдээ ямар нэгэн гаалийн бичиг баримт орж ирээгүй байхад С.Н******* үүрэг даалгавар өгсөн, өөрөөр хэлбэл Монгол Улсын гаальд бараа нэвтрээгүй байхад гэсэн үүрэг даалгавар өгсөн гэж тайлбарласан. Монгол Улсын гаалиар 09 дүгээр сарын 21-ний өдөр Замын-Үүдийн гаалийн тэмдэг даргалагдсан байгаа. 24-ний өдөр төмөр зам дээр ирээд, маргааш нь гааль дээр ирэх ёстой. Техникийн бичиг баримтыг дагалдаж ирж байгаа гаалийн бичиг баримтууд ирээгүй байсан гэсэн үг. Мөн Монгол Улсын гаальд ямар ч бичиг баримт үзүүлээгүй байгаа гэсэн үг. С.Н******* өөрийн тэмдгийг гэсэн бөгөөд гаалийн бичиг баримтыг үзээд тэмдэг дарах ёстой байсан байтал ямар ч тэмдэг дараагүй байдаг. Ямар бичиг баримтыг үзэж Л.С*******д үүрэг өгснөө шүүхэд нотлоогүй. Гэрч нарын хэлж байгаагаар өөр талбай хариуцаж байгаа улсын ахлах байцааг өөрийн талбайгаас өөр талбайд байгаа байцаагчид үүрэг, чиглэмж өгөх эрхгүй гэж хэлж байна. Мөн Ш.Н******* тухайн өдөр өөрийн хариуцаж байсан талбай дээрээ ажиллаж байснаа тайлбарлаж байна. тухай хуулийн 60 дугаар зүйлд заасан бичгүүдийг гаалийн улсын байцаагч хянах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч ямар ч бичиг баримт үзээгүй, үзсэн бол баталгаажуулаагүй. Тийм учраас тушаалд заасан зөрчил бодитой бөгөөд үндэслэлтэй байна гэж үзэж байна. Өмнөх хурал дээр тушаал шийдвэрийг гардуулаагүй гэх асуудлыг ярьсан бөгөөд гэрч тушаал шийдвэрийг гардуулсан гэдгийг нотолж шүүхэд мэдүүлсэн. Мөн Х.Т******* байцаагч өөр тушаал дээр байгаа байцаагчид үүрэг даалгавар өгч болохгүй гэж мэдүүлсэн. Хэрвээ Ш.Н******* байцаагч чөлөөтэй байсан бол түүнийг орлох тушаал гарах байсан, тухайн өдөр Ш.Н******* нь өөрийн албан үүргийг гүйцэтгэж байсан гэж мэдүүлсэн. Хавтаст хэрэгт авагдсан баримт дээр Х.Т******* байцаагч, Л.С******* байцаагчийн тамга дарсан баримт байгаа атал нэхэмжлэгчийн тамга дарсан баримт байдаггүй. Энд ямар нэгэн байдлаар хууль ёсны дагуу үүрэг даалгавар өгөгдсөн, шийдвэр гаргасан процесс байхгүй. улсын байцаагчийн ахлах байцаагчийн ажил үүргийн хуваарь дээр үйлчлүүлэгчид зөвлөгөө өгнө гэж байгаа. мөн туухайн хүний гаалийн байгууллагад нэвтэрч очсон ямар ч бүртгэ байхгүй бөгөөд уг хүнд хамгийн бага үнийн дүнгээр татвар ногдуулсан нь өөрөө зөрчил болж байгаа юм. Авлигатай тэмцэх газар н.Г гэдэг хүний удаа дараагийн оруулж ирсэн дээр С.Н******* гэдэг хүн байнга оролцож байсан байна гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн нь тусдаа асуудал. Өнөөдрийн хувьд 04 дүгээр сарын 25-ны өдөр энэ зөрчил бодитоор гарсан, зөрчлийг нотолсон, тогтоосон, энэ хүнийг удирдлагын зөвлөлийн хурлаар оруулсан, санал нэгтэйгээр зөрчил гаргасан байна гэдгийг нь тогтоосон, олон жил ажилласан байдлыг нь харгалзаад хамгийн хөнгөн сахилгын шийтгэл ногдуулсан асуудал яригдаж байгаа. Зэрэг дэв бууруулах гэдэг нь зэрэг дэвийн мөнгийг олгохгүй гэдэг асуудал бөгөөд энэ хүний бусад эрх ямба нь хэвээрээ байх юм. Монгол Улсын гааль нэгдсэн төвлөрсөн удирдлагатай бөгөөд газар хороодоос гарсан тушаал шийдвэрүүдийг Хууль зүйн албаны хуулийн хэлтсээс зас гэснээс биш зөрчил, сахилгын шийтгэлд өөрчлөлт оруулаагүй. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолоор зөрчил тогтоогдсон байна гэж шийдвэрлэсэн учраас шинэ захиргааны акт гарга гэж даалгасан учраас 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тушаал гарсан байдаг. Тэгэхээр нэхэмжлэлийг шалгах хууль зүйн үндэслэлгүй байна. Монголын төр нэг үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж байхад захиргааны журмаар, иргэний журмаар шалгадаг болчхов гэдэг үндэслэлээр энэ авлигатай тэмцэх газар дээр эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа шүү гэдгийг ярьсан. Монгол Улсын татварт орох байсан татварын орлогыг бууруулах зорилгоор явуулсан С.Н*******гийн зөрчил дутагдал бүрэн нотлогдсон. Өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчээс миний хянасан гаалийн бичиг баримт энэ байна гэсэн ямар ч баримт, өөрийгөө хамгаалах, үгүйсгэх, мэтгэлцэх нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй гэдгийг анхаараарай. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.6.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:

“Ажил хийх хугацаандаа албан үүрэг, албан тушаалаа буруу хийсэн байна гэж бодож байна” гэв”

                                      ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:

1.1.Энэ хэрэгт “гаалийн албан тушаалтан ёс зүй зөрчсөн эсэх” үйл баримт хэлэлцэгдсэн болно.

            Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:

            2.1.Нэхэмжлэгч С.Н******* нь хот дахь газрын Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн Улсын ахлах байцаагчаар ажилладаг байна.

            2.2.Хариуцагч хот  дахь газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дүгээр “С.Н*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, ... зэрэг хууль болон бусад эрх зүйн баримт бичгийн нэрийг нэрлэн заагаад,  түүнийг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр  албан үүргээ гүйцэтгэх явцад албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг даалгавар өгч, биелүүлэхийг шаардсан, хуулиар олгогдсон эрхийг хэтрүүлсэн зөрчил гаргасан” гэсэн үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулжээ. /ХХ-2-ын 88, ХХ-4-ийн 44 дэх талууд/

            2.3. хот  дахь газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч энэ шийдвэрээ С.Н*******д хуульд заасан журмын дагуу гардуулсан болох нь Захиргааны шийдвэрийг мэдэгдэх хуудас нэртэй бичгийн нотлох баримтаар тогтоогдлоо. /ХХ-2-ын 90 дэх тал/

            2.4.Үүний дараа ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын -ний өдрийн -1/3903 дугаар албан бичгээр хот  дахь газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчид хандан “... Сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар тушаалд Төрийн албаны тухай хуулийн аль тохирох заалтыг, ...Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын холбогдох зүйл заалтыг тус тус нэмж үндэслэхийг зөвлөсөн” байна. /ХХ-2-ын 80 дахь тал/

            2.5.Мөн дахин ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн - дугаар албан бичгээр “...  хот  дахь газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тушаалд  дурдсан эрх зүйн үндэслэлд  ... ерөнхий газрын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газрын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн -2/2535 тоот албан бичиг ... тус тус  үндэслэн гэж дурдсан нь уг сахилгын зөрчилд хамаарахгүй үндэслэлийг дурдсан алдаатай” гээд, “... дүгээр тушаалын үндэслэл хэсэгт дурдсан бичвэрийн алдааг зөвтгөх нь зүйтэй” гэсэн зөвлөмжийг хүргүүлсэн байжээ. /ХХ-2-ын 82 дахь тал/

2.6. хот дахь газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээс ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын -ний өдрийн -1/3903 дугаар албан бичгийг үндэслэн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаар тушаалыг “дахин” бичгээр албажуулж гаргасан байгаа ба уг тушаалд тухай хуулийн дүгээр зүйлийн .1.2 дахь заалт болон бусад  эрх зүйн баримт бичгийг үндэслэн, тушаалын 1 дэх заалтыг “Албан үүргээ хэрэгжүүлэхдээ “ улсын байцаагчийн сахилгын дүрэмд заасан хуулиар олгогдсон эрхийг үл хэтрүүлэх, улсын байцаагчийн ёс зүйн дүрэмд заасан “бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд эрх мэдлээ ашиглан дарамт шахалт үзүүлэх, зэрэг заалтуудыг зөрчсөн гаалийн улсын ахлах байцаагч С.Н*******д зэрэг дэвийг 3 сар бууруулах сахилгын шийтгэл ногдуулах” гэж өөрчилсөн байна. /ХХ-4-ийн 47 дахь тал/

2.7.Ингэж дахин гэх тушаалыг бичгээр албажуулж гаргахдаа тушаалынхаа хууль зүйн үндэслэлийг өөрчилсөн, харин С.Н*******д оногдуулсан сахилгын шийтгэлийн төрөл хэмжээг өөрчлөөгүй боловч өмнө гаргасан дугаар тушаал гэгч баримт бичгийг хэрхэхээ шийдвэрлээгүй байгаа ба эдгээр баримт бичгийн аль нь хүчинтэй, ямар үр дагавар үүсгэх талаар сүүлд гарсан баримтдаа тодорхойлоогүй, одоо шүүхэд энэ талаар тайлбарлаж чадахгүй байна.

2.8.Энэхүү дахин буюу сүүлд гаргасан дугаар шийдвэрээ нэхэмжлэгч С.Н*******д гардуулаагүй, тайлбарлаж, танилцуулаагүй, энэ талаарх баримт байхгүй байна.

2.9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2025 оны дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан дээр хот  дахь газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэх дугаартай “2023 оны “С.Н*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” дүгээр тушаалыг зөвтгөх тухай” тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн. /ХХ-3-ын172 дахь тал/

2.10.Энэ тушаал нь тухай хуулийн дүгээр зүйлийн .1.2 дахь заалт болон бусад журам, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тоот шийдвэрийг[1] үндэслэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу сахилгын зөрчлийн зарим нөхцөл байдлыг цугларсан бичиг баримтаас тодруулж, гаалийн Улсын ахлах байцаагч С.Н******* нь  албан үүргээ гүйцэтгэхдээ ... заалтыг тус тус зөрчин бусдад татвараас зайлсхийх боломж олгосон байх тул ...” гэсэн үндэслэлийг гаргаж, дүгээр тушаалыг гаргасан байгаа ба үүнийгээ уг тушаалыг зөвтгөж гаргасан гэж тайлбарлаж байгаа ч өмнөх 2 өөр үндэслэл бүхий дүгээр тушаалыг хэрхэх талаар уг тушаалд заагаагүй тул эдгээр гэх тушаалуудыг  хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй болно. /ХХ-3-ын 172 дахь тал/

            2.11.Нэхэмжлэгч С.Н******* нь дээр 3 бичгээр үйлдэгдэн гарсан захиргааны актуудыг эс зөвшөөрч, актад дурдсан зөрчил, ёс зүйн алдааг гаргаагүй гэж маргасан.

2.12.Тухайлбал, газрын Бичиг баримтын бүрдүүлэлт хариуцсан гаалийн Улсын ахлах байцаагчийн Албан тушаалын тодорхойлолтын Албан тушаалын зорилгын 1-т “ бичиг баримтын бүрдүүлэлт, бүрдүүлэлтийн горим, барааны ангилал, гарал үүсэл, гаалийн тариф, гаалийн үнэлгээний хяналтыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, үр дүнг хариуцна” гэж, 2-т “ улсын байцаагч нарыг гаалийн бүрдүүлэлт, барааны ангилал, гаалийн үнэлгээ, тариф, гарал үүсэл, гаалийн бүрдүүлэлтийн горимтой холбоотой мэргэжил арга зүйн зөвлөмжөөр өдөр тутам, гаалийн албан хаагчид, гадаад худалдаанд  оролцогчдыг ханган, ...” гэж тодорхойлсон байна. /ХХ-1-ийн 227 дахь тал/

            2.13. ерөнхий газрын даргын 2022 оны дугаар тушаалаар “гаалийн байгууллагын хөдөлмөрийн дотоод  журам”-ын 2.3.2-т “Харьяа гаалийн газрын дарга, албаны дарга, хорооны дарга, салбарын эрхлэгч нарын эзгүйд хэн, хэрхэн орлохыг тодорхойлохын хамт, уг албан үүрэгтэн 2 сараас  дээш хугацаагаар түр орлон гүйцэтгэх бол удирдах төв байгууллагын дарга тушаал гаргана” гэж журамласан байгаа ч ахлах байцаагчийн түр эзгүйд орлох тохиолдолд шийдвэр гаргах эсэх талаар журамлаагүй байна. /ХХ-1-ийн 172 дахь хуудсаны арын нүүрт/

            2.14.Гэвч богино хугацаанд ерөнхий газрын харьяа гаалийн газрын дарга, албаны дарга, хорооны дарга, салбарын эрхлэгч нарын түр буюу богино хугацааны эзгүйд  аливаа даргаар тушаал гаргахгүйгээр орлохоор журамласан байгаа логикоос дүгнэвэл, нэг ахлах байцаагчийн түр буюу богино хугацаатай эзгүйд нөгөө ахлах байцаагч орлоход тушаал гаргадаггүй болох нь тогтоогдож байна.

            2.15.Нэхэмжлэгч С.Н******* нь тухайн цаг хугацаанд “Монгол транс” гэх нэртэй талбайд хяналт хэрэгжүүлэхээр хуваарьтай ажиллаж, харин гаалийн Улсын байцаагч Л.С******* нь С.Н*******гийн хяналтаа хэрэгжүүлэх харьяалалд хамаарахгүй  өөр талбайд гаалийн хяналтын чиг үүргийг гүйцэтгэдэг байсан гэдэгтэй талууд маргаагүй боловч нэхэмжлэгчээс “гаалийн Улсын ахлах байцаагч Ш.Н******* тухайн өдөр сургалт явуулахаар түр эзгүй байсан учир би түүний хяналт хэрэгжүүлэхээр хариуцсан талбайд ажиллаж буй гаалийн байцаагч Л.С*******ыг мэргэжлийн удирдлагаар хангах эрхтэй байсан” гэж тайлбарлаж маргасан.

            2.16.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тухайн өдөр Ш.Н******* эзгүй байгаагүй, үүрэгт ажлаа хэвийн гүйцэтгэх боломжтой байсан гэж тайлбарласан бөгөөд гэрч  Ш.Н*******ийн “би хариуцсан талбар дээрээ гаалийн байцаагч нарт сургалт явуулж байсан боловч хариуцсан байцаагч Л.С******* нь надтай утсаар ярьж, чиглэл авах боломжтой байсан, бид нэг өрөөнд хамт суудаггүй тул байнга утсаар харилцаж, чиглэл өгдөг” гэх мэдүүлгээр С.Н******* нь гаалийн Улсын ахлах байцаагч Ш.Н*******ийг орлох шаардлага үүсээгүй, гаалийн Улсын байцаагч Л.С*******д иргэн Д.Гын гаалийн хилээр нэвтрүүлсэн бараанд ямар үнийн аргыг хэрэглэх талаар чиглэл өгөх эрх байгаагүй гэдэг нь тогтоогдлоо. 

            2.17.Мөн маргаан бүхий актын үндэслэл болсон С.Н******* нь “Д.Г гэгчийг гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байхад улсын байцаагч Л.С*******д Д.Гын бараанд ямар үнийн арга сонгохыг заасан үйлдэл гаргасан эсэх”-ийг шүүх шалгахад Д.Г гэгч нь гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байхдаа С.Н*******той уулзсан болох  нь нэхэмжлэгчийн өөрийнх нь шүүх хуралдаанд гаргасан “... Д.Г гаалийн бүрдүүлэлт хийгээгүй байхдаа надтай уулзсан, дараа нь гаалийн бүрдүүлэлт хийсэн гэдэг нь надад цахим бүртгэлээр харагдсан үед би Л.С******* байцаагч руу залгаж, ямар үнийн арга хэрэглэх талаар чиглэл өгсөн” гэх агуулга бүхий тайлбараар  тогтоогдож байна.

            2.18.Тодруулбал, Д.Г гэгч нь Монгол Улсын хилээр 40 тонны чингэлгээр дүүрэн Тоёота Приус-30 автомашины салхины шилийг оруулж ирж, гаальд мэдүүлэхээсээ өмнө С.Н*******гоос гаалийн үнийн талаар зөвлөгөө авсан гэдгийг нэхэмжлэгч С.Н******* зөвшөөрч байна.

            2.19.Иймд Д.Г хилээр нэвтрүүлсэн барааны мэдүүлгээ гаалийн байгууллагад гараагүй, улмаар Д.Гын гаргасан мэдүүлэг улсын байцаагч Л.С*******д цахимаар хуваарилах, байцаагч нь гаалийн бүрдүүлэлтийн материалтай танилцах, гаалийн үнийг тогтоох  ажиллагаа эхлээгүй байсан учраас Д.Гаас гаалийн үнийн талаар маргах нөхцөл бий болоогүй байхад С.Н******* нь гаалийн Улсын ахлах байцаагчийн хувиар Д.Гын барааны гаалийн үнийн талаар гаалийн Улсын байцаагч Л.С*******д чиглэл өгсөн болох нь нотлогдлоо.

            2.20.Хариуцагчаас нэхэмжлэгч С.Н*******гийн сонгосон үнийн арга нь улсын төсөвт орох татварын орлогыг хууль бусаар бууруулсан, үндэслэлгүй байсан гэж маргасан зэрэг үйл баримтууд шүүхэд тогтоогдлоо.

Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн, үйл баримтыг дүгнэсэн үндэслэлийн тухайд:

3.1. тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1-д “ байгууллага нь гаалийн хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгч болох бөгөөд ийнхүү зөвлөгөө өгөх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Мэдүүлэгч нь өөрийнхөө эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл гаалийн байгууллага, албан тушаалтны шийдвэрт гомдол гаргах эрхтэй” гэж, 17 дугаар зүйлийн 17.1-д “Мэдүүлэгч гомдлоо дараахь журмаар гаргана” гээд мөн зүйлийн 17.1.1-д “гаалийн улсын байцаагчийн шийдвэрт гаргах гомдлыг тухайн гаалийн байгууллагын дарга, эрхлэгчид” гэжээ. 

3.2. ерөнхий газрын даргын 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 735 дугаар тушаалаар баталсан “ хууль тогтоомжтой холбогдсон асуудлаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө өгөх журам”-ын  2.1-д “ улсын байцаагч бүр хариуцаж буй ажил үүргийн хүрээнд зөвлөгөө өгөх үүрэгтэй” гэж, 2.2-т “… гаалийн мэргэшил шаардсан зөвлөгөөг тухайн чиглэл хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн мэргэшилтэй гаалийн улсын байцаагч өгнө” гэж заасан байна.

3.3.Хуулийн энэ заалт болон журмын зохицуулалтаас үзвэл гаалийн байгууллагад хандсан аливаа этгээдэд гаалийн улсын ахлах байцаагч, гаалийн улсын байцаагч зөвлөгөө өгч болох боловч ерөнхий газрын даргын 2009 оны 10 дугаар сарын19-ний өдрийн дүгээр тушаалаар баталсан улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн Гурав дахь  хэсгийн 3.1.1-д “бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд хөндлөнгөөс оролцохыг хориглосон” дагуу өөрийн эрх хэмжээнд хамаарах асуудлаар зөвлөгөө өгөх эрх хэмжээтэй, харин өөр байцаагчийн шийдвэрлэх асуудалд хөндлөнгөөс оролцохыг хориглосон  байна.

3.4. хот дахь газрын удирдлагын хийсэн зохион байгуулалтын дагуу нэхэмжлэгч С.Н******* нь Монгол транс нэртэй талбайг хариуцан уг талбайд ирсэн барааны гаалийн болон бусад татвар ногдуулалтыг шалгах эрхтэй байсан, харин өөрийн хариуцан ажилладаггүй талбайд хяналт хэрэгжүүлж буй гаалийн улсын байцаагч Л.С*******ыг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэггүй байсан нь гэрч Ш.Н*******ийн мэдүүлгээр нотлогдож байна.

3.5.Нөгөө талаас нэхэмжлэгч С.Н******* нь  н.Г гэгчийг Монгол Улсын хилээр оруулж ирсэн бараандаа гаалийн мэдүүлэг гаргаагүй, бүрдүүлэлт хийгээгүй, уг  этгээд нь түүний мэдүүлэг хуваарилагдсан, гаалийн татварын хувь хэмжээг тогтоох үүрэг бүхий гаалийн Улсын байцаагч Л.С*******д хандаагүй, хандсан тохиолдолд гаалийн Улсын байцаагчийн тогтоосон гаалийн татварын хувь хэмжээ, аргачлалаар Л.С*******тай санал зөрөлдөөгүй, түүнийг нь зөвшөөрөөгүй, эдгээрээс гадна гаалийн Улсын байцаагч Л.С******* нь Д.Гын бараанд ногдуулах гаалийн татварын аргачлалын талаар түүнээс зөвлөгөө авах хүсэлт ирүүлээгүй гэдэг нь тогтоогдож байна.

3.6.Эндээс үзэхэд С.Н*******гоос дээд шатны байцаагчийн хувьд гаалийн Улсын байцаагч Л.С*******д хандан “Н.Гын бараанд ямар үнийн аргачлалыг  баримтлах” талаар чиглэл өгөх шаардлага үүсээгүй байхад ийнхүү өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарахгүй талбай хариуцсан  гаалийн улсын байцаагч Л.С*******д чиглэл өгч улсын байцаагчийн ёс зүйн дүрмийн Гурав дахь  хэсгийн 3.1.1-д “бүрэн эрхэд нь хамаарахгүй асуудалд хөндлөнгөөс оролцохыг хориглосон заалтыг зөрчсөн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж сахилгын шийтгэл оногдуулсан хариуцагчийн дүгнэлт нь хууль болон холбогдох журмуудыг зөрчөөгүй гэж үзлээ.

3.7.Тодруулбал, тухай хуулийн 2 дүгээр зүйлийн  2.1.1-д “ улсын байцаагч нь энэ хуульд заасны дагуу гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавьж, бүрдүүлэлт хийх” бүрэн эрхтэй байхаар тус тус заажээ.

3.8. тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “ үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана” гэж, мөн зүйлийн 8.3-д “ байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно” гээд мөн хэсгийн 8.3.1-д “гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол”, 8.3.2-т “мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол” гэж, 8.6-д “Мэдүүлэгч энэ хуулийн 8.3-т заасны дагуу гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно” гэж тус тус заасан байна.

3.9.Эндээс үзвэл гаалийн улсын байцаагч Л.С******* нь Д.Гын мэдүүлсэн бараанд гаалийн үнийг  тодорхойлох ёстой байсан ба энэ үнийг Д.Г эс зөвшөөрсөн бол, эсхүл гаалийн улсын байцаагч Л.С******* мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд “үнийг шинээр тогтоох ажиллагааг улсын ахлах байцаагч явуулах” журамтай байна.

3.10.Гэтэл Д.Г гэгч нь түүний Монгол Улсын хилээр  нэвтрүүлсэн бараандаа гаалийн мэдүүлгээ гаргаагүй байхад, гаалийн улсын байцаагч Л.С******* уг бараанд үнийн аль аргыг хэрэглэх талаар шийдвэрээ гаргаагүй, Н.Гаас энэ талаар зохих журмаар гомдол гаргаагүй байхад доод шатны албан тушаалтанд буюу гаалийн байцаагч Л.С*******д чиглэл өгснийг хуульд нийцсэн гэж үзэхгүй.

3.11.Өөрөөр хэлбэл, тухай хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д “ хяналтыг гагцхүү хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжүүлнэ” гэж, тариф, гаалийн татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Импортын барааны гаалийн үнийг тодорхойлоход дараахь аргуудыг дор дурдсан дарааллын дагуу хэрэглэнэ” гээд:

9.1.1.хэлцлийн үнийн арга;

9.1.2.нэг төрлийн барааны хэлцлийн үнийн арга;

9.1.3.ижил төрлийн барааны хэлцлийн үнийн арга;

9.1.4.ялгаварт үнийн арга;

9.1.5.нийлбэр үнийн арга;

9.1.6.уялдуулан хэрэглэх үнийн арга.

9.2.Мэдүүлэгчийн хүсэлтээр энэ хуулийн 9.1.4, 9.1.5-д заасан аргын дарааллыг сольж хэрэглэж болно” гэжээ.

3.13.Иймд Д.Г гэгч нь гаальд татвар төлөхөөр бараагаа мэдүүлсний дараа гаалийн байцаагч Л.С******* нь үнэлгээ хийх, энэ үнэлгээг н.Г эс зөвшөөрсөн тохиолдолд гаалийн улсын ахлах байцаагчид хандах, хандсан бол уг асуудлыг “45 хоногийн дотор” нэмж нотлох баримт цуглуулах замаар шийдвэрлэхээр хуульд журамласан байх тул эхлээд Д.Г гаалийн улсын ахлах байцаагч С.Н*******д хандах, С.Н******* хариуцсан улсын байцаагч нь шийдвэрээ гаргаагүй байхад аль үнийн тарифыг хэрэглэхийг зааварчлах нь хууль бус бөгөөд хяналтын бүсүүдэд гаалийн хяналт шалгалт хийх технологи ажиллагааны зааварчилгаа /ХХ-4-ийн 167-171 дэх тал/-д нийцээгүй учраас хууль бус гэж үзнэ.

3.14.Нэхэмжлэгч С.Н******* нь дээрх үнийн аргаас уялдуулан хэрэглэх үнийн арга буюу дарааллын хамгийн сүүлд байгаа үнийг сонгох болсон үндэслэлээ “бусад үнийн аргаар Тоёота Приус-30 автомашины салхины шилний үнийг тодорхойлох боломжгүй байсан тул би интернэтийн үнийг сонгох эрхтэй байсан”  гэж маргасан ч н.Г гэгчийн бараанд дээрх хуульд заасан дагуу шат дараалан сонговол зохих үнийн аргуудаас заавал 6 дахь буюу сүүлчийн аргыг нь шууд сонгох хууль зүйн үндэслэлтэй байсан гэдэг нь нотлох баримтаар нотлогдоогүй ба хяналтын бүсүүдэд гаалийн хяналт шалгалт хийх технологи ажиллагааны зааварчилгаанаас үзвэл гаальд мэдүүлээгүй бараанд гаалийн үнэ тогтоох боломжгүй болох нь нотлогдсон болно.

3.15. тухай хуулийн 2 дүгээр зүйлийн 2.2-т “ улсын байцаагч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүргээс гадна дараахь үүрэг хүлээнэ” гээд мөн зүйлийн  2.2.5-д “гаалийн улсын байцаагчийн ёс зүйн дүрмийг чанд сахиж ажиллах” гэжээ.

3.16.Мөн хуулийн дүгээр зүйлийн .1-д “ улсын байцаагч албан үүрэгтээ хайнга хандсан, эсхүл энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн, түүнчлэн гаалийн хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд дараахь сахилгын шийтгэлийг ногдуулна” гээд, мөн зүйлийн .1.2-т “зэрэг дэвийг 1 жил хүртэл хугацаагаар бууруулах” гэж тус тус заасан байна.

3.17.Иймд хариуцагч  хот дахь газрын даргын үүрэг гүйцэтгэгч нь дээрх хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч С.Н*******г ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж зэрэг дэв бууруулах сахилгын шийтгэлийг 3 сарын хугацаагаар оногдуулсан шийдвэр нь тухай хуулийн холбогдох заалтуудыг хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.18.Хариуцагчийн гаргасан 2 өөр хууль зүйн үндэслэл бүхий 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн дугаартай “С.Н*******д сахилгын шийтгэл  ногдуулах тухай” тушаал нь С.Н*******гийн хувьд хоёр өөр хууль зүйн үр дагавар үүсээгүй, түүний гаргасан ёс зүйн зөрчлийн хууль зүйн үндэслэл, шийдвэрлэсэн асуудлаа тодорхой болгосон буюу техникийн шинжтэй засвар хийсэн тул эдгээрийг нэг удаагийн тохиолдлыг зохицуулсан захиргааны нэг акт гэж үзэх нь зүйтэй байна.

3.19.Харин хариуцагч хот дахь газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэх дугаартай “2023 оны “С.Н*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” дүгээр тушаалыг зөвтгөх тухай” тушаал нь уг маргааныг эцэслэн шийдвэрлээгүй байхад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн тоот шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй байхад түүнийг үндэслэн гарсан нь хуульд  нийцээгүй боловч, уг тушаалаар зохицуулсан харилцаа, агуулга нь өмнөх дүгээр тушаалын зорилгыг өөрчлөөгүй тул нэхэмжлэгчид шинэ үр дагавар үүсгээгүй тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:

4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.

Тав. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар:

5.1.Ажил хийх хугацаандаа албан үүрэг, албан тушаалаа буруу хийсэн байна гэж бодож байна гэсэн дүгнэлтийг амаар болон бичгээр гаргасан.

5.2.Шүүх бүрэлдэхүүн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэг, заалтуудыг заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. тухай хуулийн 12 дугаар зүйлийн  12.1, 16 дугаар зүйлийн 16.1, 233 дугаар зүйлийн 233.1,  2 дүгээр зүйлийн  2.1.1, 2.2.5, дүгээр зүйлийн .1, .1.2, тариф, гаалийн татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.3, 8.6, 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь заалт, хэсгүүдийг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Н*******гийн “ хот  дахь газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2023 09 дүгээр сарын 15-ны өдрийн “С.Н*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” дугаар тушаал, завсарлаж гаргасан дүгээр тушаал, 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн гэх дугаартай “2023 оны “С.Н*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” дүгээр тушаалыг зөвтгөх тухай” тушаалуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч С.Н*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.

 

 

 

                                                                                                                                                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЭРДЭНЭЧИМЭГ

                                    ШҮҮГЧ                                    Т.МӨНХ-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧ                                   Г.УРАНГУА

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Энэ анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0452 дугаар магадлалаар хүчингүй болсон.