Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 137/ШШ2025/00141 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         2025         04          08                                         ...                          

     

 

 

      Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

       

Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би

 

Нэхэмжлэгч: Нийслэлийн ... дүүргийн ...-р хороо, .. дугаар давхарт байрлах, Т ББСБ ХХК /УБД:...., РД:.../-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... тоотод оршин суух, П-н Г /РД:.../-т холбогдох

 

 Зээлийн гэрээний үүрэгт 1,722,227 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад,

 

                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч П.Г нь Т ББСБ ХХК-тай дараах зээлүүдэд гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үүрэг зөрчигдсөн байна.

1. 2023 оны 12 сарын 02-ны өдөр Т ББСБ ХХК-тай No ... тоот Бүтээгдэхүүн зээлээр худалдан авах гэрээг байгуулж "Samsung A54 128GB" маркийн гар утсыг нийт 1,538,000 төгрөгийн зээлээр авсан ба зээлийн эргэн төлөлтийг 2023.12.02-2025.12.10 хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 45,058 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон.

2. 2022 оны 12 сарын 25-ны өдөр Т К үйлчилгээний гэрээ байгуулж 157,000 төгрөгийн зээлийн эрх үүссэн бөгөөд Т аппликейшнээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах зорилгоор зээлийн эрхээ ашиглах, нэхэмжлэгдсэн зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 15-ны дотор төлөхөөр тохирсон. Хариуцагч нь 2024 оны 07 сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийг төлөөгүй бөгөөд төлбөр төлөх үүрэг зөрчигдсөнөөс хойш Т ББСБ ХХК нь хариуцагчид үүргийг нь байнга сануулж байсан ч үр дүн гарахгүй байх тул дээрх гэрээг цуцлаж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. ... тоот гэрээн дээр “Самсунг А54 128 GB”  маркийн утасны үндсэн зээлийн үлдэгдэл 1,229,425 төгрөг, 236,171 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 47,234 төгрөг, нийт 1,512,830 төгрөг, 2.Т кредит ... тоот гэрээний төлбөр: 1.Нийт ашигласан зээлийн дүн 151,187 төгрөг, үндсэн хүүгийн хэмжээ 53,659 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ 4,552  төгрөг, нийт 209,398 төгрөг нийт 1,722,227 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие П овогтой Г нь Т ББСБ ХХК-д 04 дүгээр сарын 23-ны өдөр 861,113.5 төгрөг, 05 дугаар сарын 23-ны өдөр үлдэгдэл 861,113.5 төгрөг төлөхөө хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...Хариуцагч Г-н шүүхэд ирүүлсэн тайлбартай танилцсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг 2 хувааж буюу 2025 оны 04 дүгээр сарын 23-нд, 2025 оны 05 дугаар сарын 23-нд төлнө гэснийг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Т ББСБ” ХХК нь хариуцагч П.Г-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,722,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч П.Г нар нь харилцан тохиролцож хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага 1,722,227 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 861,113.5 төгрөг,  2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үлдэгдэл 861,113.5 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна. 

Зохигчид эвлэрсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд зохигчид  эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т ББСБ ХХК-ний нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Г-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,722,227 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага 1,722,227 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 861,113.5 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үлдэгдэл 861,113.5 төгрөгийг төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42,506 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 21,253 төгрөгийг хариуцагч П.Г-с, мөн хураамжийн  50 хувь буюу 21,253 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

 

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.Ц