| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэнгийн Алгирмаа |
| Хэргийн индекс | 150/2025/00046/И |
| Дугаар | 150/ШШ2025/00079 |
| Огноо | 2025-04-03 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 150/ШШ2025/00079
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
**аймгийн **сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алгирмаа даргалж,
Хүсэлт гаргагч: **аймаг **сум, ** дугаар баг, ** гэх газар оршин суух, **овогт ****/**/-ийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч **, гэрч **, ***, **, нарийн бичгийн дарга ** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ** нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:
1.**аймгийн **сумын ** захирагчийн албаны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолт/хх-3/,
2.**аймгийн **сумын засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/25 дугаартай албан тоот/хх-4/,
3. Хүсэлт гаргагчийн төрсний бүртгэлийн лавлагаа/хх-5/,
4.** 346037 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар/хх-7-8/ зэрэг нотлох баримтууд болно.
Хүсэлт гаргагчийн **аймгийн **сангийн аж ахуйд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны галчаар, 1989 оны 05 дугаар сарын 30-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Үтрэмийн ажилтнаар, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Услалтын системд операторчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ****компанид операторчноор тус тус ажиллаж байх үеийн холбогдох тушаалууд архивын байгууллагад хадгалагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч **г **аймгийн ***сангийн аж ахуйд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны галчаар, 1989 оны 05 дугаар сарын 30-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Үтрэмийн ажилтнаар, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Услалтын системд операторчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ** компанид операторчноор тус тус ажиллаж байсан болох нь **аймгийн **сумын **тосгоны захирагчийн албаны 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай тодорхойлолт, **аймгийн **сумын засаг даргын тамгын газрын даргын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2/25 дугаартай албан тоот, ** 346037 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн тайлбар болон гэрч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч ****аймгийн ***сангийн аж ахуйд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны галчаар, 1989 оны 05 дугаар сарын 30-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Үтрэмийн ажилтнаар, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Услалтын системд операторчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд **компанид операторчноор тус тус ажиллаж байсан болохыг тогтоож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар **овогт ******аймгийн **сангийн аж ахуйд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 05 дугаар сарын 30-ний өдрийг хүртэл хугацаанд уурын зуухны галчаар, 1989 оны 05 дугаар сарын 30-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Үтрэмийн ажилтнаар, 1989 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Услалтын системд операторчноор, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ** компанид операторчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Шийдвэр бичгийн хэлбэрээр 14 хоногийн дотор гарах бөгөөд гарснаас хойш хүсэлт гаргагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхэд хүрэлцэн ирж гардаж авахыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор **аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛГИРМАА