| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2025/00099/И |
| Дугаар | 137/ШШ2025/00142 |
| Огноо | 2025-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 137/ШШ2025/00142
2025 04 09 ...
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух Б овогт Ц-н Н / РД:.../-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... тоотод оршин суух, Е овогт Ч-ын Ө/РД:.../-д холбогдох
Тээврийн хөлсний үлдэгдэл 2,228,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Ц.Нр нь 2021 оны 11 дүгээр сарын 17-ноос 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дорнод аймгийн Халх гол сумаас Дорноговь аймгийн ... сумын мал үржүүлгийн бааз руу ... улсын дугаартай өөрийн авто машинаар бөөрөнхий боодолтой өвсийг 1 тонныг 160,000 төгрөгөөр бодож 32,600 тонн өвс ачсан. Тээврийн урьдчилгаа болох 3 сая төгрөг хүний дансаар авсан бөгөөд үлдэгдэл мөнгө болох 2,228,000 мянган төгрөгийг тээвэр дууссаны дараа хийнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг төгрөг ч хийгээгүй. Удаа дараа холбоо барих гэсэн боловч утсаа авахгүй очиж уулзахаар элдвээр хэлж загнаад халгаахгүй байсан. Иймд миний тээврийн хөлсний үлдэгдэл 2,228,800 төгрөгийг Ч.Ө-с гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Ө нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...... сумын ... дүгээр багийн иргэн Ч-ын Ө миний бие нь Ц овогтой Н-т өнөөдөр 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийнх нь болох Х Банкны ... дугаартай тоот дансанд төгрөг 1 сая төгрөг хийсэн болно. Үлдэгдэл 1 сая төгрөгийг 2025 оны 04 сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон болно” гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...Миний бие Ц.Н нь тус шүүхэд Ц.Ө-д холбогдуулсан нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын 1,000,000 төгрөгийг төлж 1,000,000 төгрөгийг 2025 оны 4 дүгээр сарын 25-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож үлдэгдэл 228,800 төгрөгөөс миний бие татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ч.Ө-д холбогдуулан тээврийн хөлсний үлдэгдэл 2,228,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ц.Н, хариуцагч Ч.Ө нар нь харилцан тохиролцож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 228,800 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгнөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийнх нь Хас банкны ... дугаартай тоот дансанд 1,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2025 оны 04 сарын 15-ны дотор төлөхөөр зохигчид эвлэрсэн болох нь хариуцагчийн хариу тайлбар, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 758 дугаар зүйлийн 758.1,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ч.Ө-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2,228,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 228,800 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 2,000,000 төгрөгнөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өөрийнх нь Х банкны ... дугаартай тоот дансанд 1,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 2025 оны 04 сарын 15-ны дотор төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 2,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийн 50 хувь болох 23,475 төгрөгийг хариуцагч Ч.Ө-с, мөн хураамжийн 50 хувь болох 23,475 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.Ц