| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ч.Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2024/04391/И |
| Дугаар | 192/ШШ2025/02344 |
| Огноо | 2025-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 192/ШШ2025/02344
2025 03 192/ШШ2025/02344
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, дугаар хороо, Үйлдвэрлэлийн гудамж, WW центр, дүгээр давхарт байрлах “*********************” ХХК /РД:2027399/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг,******* дугаар хороо, 120 мянгат, Чингисийн өргөн чөлөө, Regis place оффис,******* тоотод байрлах “Тэнгэрийн*******” ХХК /РД:5237378/-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 9,084,500 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Арслан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ариунзаяа оролцов.
Хариуцагчийн төлөөлөгч А.Халиунаад шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “*********************” ХХК нь хариуцагч “Тэнгэрийн*******” ХХК-нд холбогдуулан 9,084,500 гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Манай компани нь дарс, оргилуун дарс, коньяк, виски, брэнд, архи, ликёр зэрэг бүтээгдэхүүнийг импортоор оруулан Монгол Улсын зах зээлд борлуулах үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Хан-Уул дүүргийн******* дугаар хороо, 120 мянгат, regis place 7 дугаар давхарт байрлах Lantern /хуучин нэр нь the spark” /рестораныг ажиллуулдаг************** ХХК нь 2022 оны 02 дугаар сарын-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд манай компаниас бүтээгдэхүүнийг зээлээр худалдан авдаг байсан.
Худалдан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 9 084 000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сард багтаан төлөх, төлбөр төлөөгүй байсан шалтгааныг дурдсан хүсэлтийг 2023 оны дүгээр сарын 22-ны өдөр бичгээр ирүүлсэн билээ. Уг хүсэлтийг нь хүлээн авч төлбөр төлөх боломжийг хариуцагчид олгосон боловч худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг төлөх үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус үндэслэн “Тэнгэрийн*******” ХХК-аас 9 084 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.
2. Харуицагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус шүүхэд ************** ХХК-ийн нэхэмжлэлтэй************** ХХК-д холбогдох иргэний хэрэг хянагдаж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болохоо үүгээр илэрхийлж байна гэжээ.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилргээний хуулбар,************** ХХК-ийн 2023 оны дүгээр сарын 22-ны өдрийн ************** ХХК-нд гаргасан хүсэлтийн хуулбар, *******-уул ХХК болон************** ХХК-ийн хооронд хийгдсэн тооцооны үлдэгдлийн баталгаа, Ноёр************** ХХК-ийн авлагын гүйлгээний түүх, хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг тус тус шүүхэд гаргасан.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Хариуцагч “Тэнгэрийн*******” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,084,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*********************” ХХК-д олгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хариуцагч “Тэнгэрийн” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу хүлээн авсан бүтээгдэхүүний үнийг төлөх үүргээ гүйцэтгээгүй.
3. Хариуцагч нэхэмжлэлийн хувийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д зааснаар мэдэгдэх хуудсыг хүлээлгэн өгсөн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй байна.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэг талаас “*********************” ХХК, нөгөө талаас “Тэнгэрийн*******” ХХК 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч “*********************” ХХК нь дарс, оргилуун дарс, коньяк, виски, брэнд, архи, ликёр зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлэх, хариуцагч “Тэнгэрийн*******” ХХК хариу төлбөрт нь нийт 9,084,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь “Тэнгэрийн*******” ХХК-ийн 2023 оны дүгээр сарын 22-ны өдрийн “**************” ХХК-нд гаргасан төлбөр төлөх тухай хүсэлт, “*******-уул” ХХК болон “Тэнгэрийн*******” ХХК-ийн хооронд хийгдсэн 9,084,000 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
4.2. Нэхэмжлэгч “*********************” ХХК нь худалдах-худалдан авах гэрээний дагуу дарс, оргилуун дарс, коньяк, виски, брэнд, архи, ликёр зэрэг бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, харин хариуцагч “Тэнгэрийн*******” ХХК нь хүлээн авсан бүтээгдэхүүний үнэ 9,084,000 төгрөгийг төлөөгүй болох нь “Тэнгэрийн*******” ХХК-ийн 2023 оны дүгээр сарын 22-ны өдрийн “**************” ХХК-нд гаргасан төлбөр төлөх тухай хүсэлт, “*******-уул” ХХК болон “Тэнгэрийн*******” ХХК-ийн хооронд хийгдсэн 9,084,000 төгрөгийн тооцооны үлдэгдлийн баталгаа, нэхэмжлэгчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.
5. Хариуцагч “Тэнгэрийн*******” ХХК нь дээрх гэрээний дагуу бүтээгдэхүүнийг хүлээн авсан, үнийг төлсөн эсэх талаар маргаагүй.
6. “*********************” ХХК болон “Тэнгэрийн*******” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
7. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
8. Хариуцагч “Тэнгэрийн*******” ХХК нь хүлээн авсан дарс, оргилуун дарс, коньяк, виски, брэнд, архи, ликёр зэрэг бүтээгдэхүүний хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул “*********************” ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар 9,084,000 төгрөгийг хариуцагч “Тэнгэрийн*******” ХХК-аас шаардах эрхтэй байна.
9. Дээрх үндэслэлээр хариуцагч “Тэнгэрийн*******” ХХК-аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9,084,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*********************” ХХК-нд олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
10. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасаар нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн5 дугаар зүйлийн5.1,5.2.1,6,8,9, 120 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч “Тэнгэрийн*******” ХХК-аас 9,084,000 /есөн сая наян дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*********************” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 161,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч “Тэнгэрийн*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 161,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “*********************” ХХК-нд олгосугай.
3. Иргэнии хэрэг шүүхэд хянан шиидвэрлэх тухаи хуулиин9 дүгээр зүилиин9.2, 120 дугаар зүилиин 120.2-д зааснаар шиидвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээриин төлөөлөгч, өмгөөлөгч шиидвэрииг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хоиш давж заалдах журмаар 14 хоногиин дотор Нийслэлийн Иргэнии хэргиин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулиин9 дүгээр зүилиин9.4,9.7-д зааснаар шиидвэрииг гардаж авах үүргээ биелүүлээгүи нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүиг таилбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ