| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0902/З |
| Дугаар | 128/ШШ2025/0188 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2025/0188
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “М” ТББ,
Хариуцагч: Оюуны өмчийн газрын дарга,
Гуравдагч этгээд: “И” ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: “Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тоот тушаал буюу “И” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох, тус тушаалыг үндэслэн “И” ХК-нд олгосон улсын бүртгэлийн дугаартай олон улсын ниццийн 1,*******,*******,42 бараа үйлчилгээний ангилалттай “/дүрс хосолсон/ барааны тэмдгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, Н.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Н******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “Анх “М” ТББ-аас Оюуны өмчийн газрын дарга болон Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийг тус тус хариуцагчаар татаад нэхэмжлэл гаргасан. Өнгөрсөн хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд шүүхэд ирүүлсэн боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд тодорхой хууль зүйн үндэслэлүүдэд дүгнэлт хийгээд мөн Оюуны өмчийн газрын улсын байцаагчтай зөвлөлдсөний үндсэн дээр тодорхой болж байгаа учраас энэ хуралд сууж байгаа хүмүүсийн цагийг үрэлгүйгээр өмнө нь анхан шатны шүүхээр зөрчлийн хэрэг үүсээд 3,000,000 төгрөгөөр шийдэгдээд давж заалдах шатны шүүхэд очоод унасан байгаа.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаасаа итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд татгалзах хүсэлттэй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“М” ТББ-аас Оюуны өмчийн газрын дарга, Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлд тус тус холбогдуулан “Оюуны өмчийн газрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн маргаан шийдвэрлэх зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 06 дугаар тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгож “М” ТББ-ын гаргасан гомдлын шаардлага болох “И” ХХК-ийн Улсын бүртгэлийн дугаартай олон улсын ниццийн 1,*******,*******,42 бараа үйлчилгээний ангилалтай “ /дүрс хосолсон/” барааны тэмдгийг хүчингүй болгуулах тухай” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан “Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тоот тушаал буюу “И” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох, тус тушаалыг үндэслэн “И” ХХК-нд олгосон улсын бүртгэлийн дугаартай олон улсын ниццийн 1,*******,*******,42 бараа үйлчилгээний ангилалттай “/дүрс хосолсон/ барааны тэмдгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаан дээр “М” ТББ-аас Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа илэрхийлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1.“нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;”, 66 дугаар зүйлийн 66.1.“Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2.“Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзвал шүүх хуралдааны ажиллагааг дуусгаж, тэмдэглэлд тусгана.” гэж заажээ.
“М” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Э*******аас Д.Аэд олгосон итгэмжлэлдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2. “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон итгэмжлэлд тусгайлан заасан тохиолдолд дараахь эрх эдэлнэ: … 28.2.3.“нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах;” гэж заасан эрхийг олгосны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нэхэмжлэлээсээ татгалзсанаа шүүх хуралдаанд илэрхийлж, уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах талаарх үр дагавартай танилцсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1.“Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар нэхэмжлэгч “М” ТББ-ыг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2-д зааснаар “М” ТББ-ын Оюуны өмчийн газрын даргад холбогдуулан гаргасан “Оюуны өмчийн газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тоот тушаалын “И” ХХК-нд холбогдох хэсгийг хүчингүй болгох, тус тушаалыг үндэслэн “И” ХХК-нд олгосон улсын бүртгэлийн дугаартай олон улсын ниццийн 1,*******,*******,42 бараа үйлчилгээний ангилалттай “/дүрс хосолсон/ барааны тэмдгийн гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Х.*******д даалгасугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН