Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 304/ШШ2025/00144

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Б*******н аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У*******р хот, С*******р дүүрэг, 1 дүгээр хороо, П*******ын гудамж, *******р, 13 давхар, *******А тоотод байрлах И*******ч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б*******н аймаг, С******* сум, 3 дугаар багт оршин суух, Г.Б*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 13,832,193.84 /арван гурван сая найман зуун гучин хоёр төгрөг нэг зуун ерэн гурван төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч И*******ч ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Г.Б*******аас 18,832,193.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: И*******ч ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 13,832,193.84 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч И*******ч ББСБ ХХК нь хариуцагч Г.Б*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13,832,193.84 /арван гурван сая найман зуун гучин хоёр төгрөг нэг зуун ерэн гурван төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч И*******ч ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Б*******т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 13,832,193.84 /арван гурван сая найман зуун гучин хоёр төгрөг нэг зуун ерэн гурван төгрөг наян дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 227,110.97 /хоёр зуун хорин долоон мянга нэг зуун арван төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөгөөс 113,555.48 /нэг зуун арван гурван мянга таван зуун тавин таван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 113,555.48 /нэг зуун арван гурван мянга таван зуун тавин таван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг, хариуцагч Г.Б*******аас 113,555.48 /нэг зуун арван гурван мянга таван зуун тавин таван төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ