Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 304/ШШ2025/00159

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С*******р дүүрэг, 8 дугаар хороо, Ер*******ын гудамж, өөрийн байранд байрлах, Х*******к ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, 32 дугаар байр, 40 тоотод оршин суух, О.Ц*******д,

Хариуцагч: Булган аймаг, Булган сум, 6 дугаар баг, 32 дугаар байр, 40 тоотод оршин суух, Б.Х******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 90,247,540.73 /ерэн сая хоёр зуун дөчин долоон мянга таван зуун дөчин төгрөг далан гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х*******к ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч О.Ц*******д, Б.Х******* нараас 90,247,540.73 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Х******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Х******* би нөхөр О.Ц*******дийн хамтаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 1130098433 дугаартай зээлийн гэрээ байгуулан 102,000,000 төгрөгийн зээл авсан. Нэхэмжлэлийн шаардлага 90,247,540.73 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч О.Ц*******д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Х*******к ХК-аас нэхэмжилж буй 90,247,540.73 төгрөгийг хүлээн зөвшөөрч буй бөгөөд дараах тайлбар гаргаж байна.

Ажил олгогчоос 2024 оны нийт хугацаанд үндсэн ажилчдын цалинг 60-70 хувь гарт олгогдох дүнгээр бууруулсан болно. 2025 оны 03 сараас илүү цагийн хөлсийг эргэн бодож олгохоор шийдвэрлэсэн. Үндсэн цалинг тодорхой хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Нэхэмжилж буй дүнг энэ оноос төлж барагдуулах болно гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х*******к ХК нь хариуцагч О.Ц*******д, Б.Х******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 90,247,540.73 /ерэн сая хоёр зуун дөчин долоон мянга таван зуун дөчин төгрөг далан гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч О.Ц*******д, Б.Х******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагч нарын зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч Х*******к ХК-ийн нэхэмжлэлтэй, О.Ц*******д, Б.Х******* нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 90,247,540.73 /ерэн сая хоёр зуун дөчин долоон мянга таван зуун дөчин төгрөг далан гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Ц*******д, Б.Х******* нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 609,187.70 /зургаан зуун есөн мянга нэг зуун наян долоон төгрөг далан мөнгө/ төгрөгөөс 304,593.85 /гурван зуун дөрвөн мянга таван зуун ерэн гурван төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 304,593.85 /гурван зуун дөрвөн мянга таван зуун ерэн гурван төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч О.Ц*******д, Б.Х******* нараас 304,593.85 /гурван зуун дөрвөн мянга таван зуун ерэн гурван төгрөг наян таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ