Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 304/ШШ2025/00166

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэг би,

Нэхэмжлэгч: У******* хот, С*******р дүүрэг, 1 дүгээр хороо, Ю*******-28, МПМ цогцолбор байрлах, М*******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймаг, Х******* сум, 4 дүгээр баг, Х*******д 1 дүгээр гудамж, 11-2 тоотод оршин суух, Б.Б*******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 1,339,505 /нэг сая гурван зуун гучин есөн мянга таван зуун тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Б.Б*******аас 1,339,505 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Б******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Б******* би М*******-аас 1,339,505 төгрөгийн үнэтэй гар утас худалдаж авсан нь үнэн болно. Энэхүү мөнгийг төлж барагдуулна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М******* нь хариуцагч Б.Б*******т холбогдуулан 1,339,505 /нэг сая гурван зуун гучин есөн мянга таван зуун тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбараа шүүхэд гаргасан байна.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-д зааснаар нэхэмжлэгч М*******-ийн нэхэмжлэлтэй, Б.Б*******т холбогдох 1,339,505 /нэг сая гурван зуун гучин есөн мянга таван зуун тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,382 /гучин зургаан мянга гурван зуун наян хоёр/ төгрөгөөс 18,191 /арван найман мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг Төрийн санд үлдээж, Төрийн сангаас 18,191 /арван найман мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг, хариуцагч Б.Б*******аас 18,191 /арван найман мянга нэг зуун ерэн нэг/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ